ГААЛИЙН БОЛОН БУСАД АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
ГААЛИЙН БОЛОН БУСАД АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
"Гаалийн албан татвар" гэж барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд Гаалийн тарифын тухайхууль болон Гаалийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллагын хурааж авах албан татварыг хэлнэ.
"Бусад албан татвар" гэж дээрх хуулиас бусад хуульд заасны дагуу татвар төлөгчөөс гаалийн байгууллагын хурааж авах албан татварыг хэлнэ.
Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн тарифын дагуу гаалийн албан татварыг ногдуулна. Гаалийн татварыг гаалийн үнийг үндэслэн тооцно.
Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны гаалийн тарифыг Монгол Улсын Их Хурал батална. Шаардлагатай бол УИХ эрх олгосноор ЗГ гаалийн тарифын хувь хэмжээг өөрчилж болно
Гаалийн тарифын хувь, хэмжээг тогтоох, бууруулах, нэмэгдүүлэх, гаалийн татвараас чөлөөлөхдөө тухайн барааны код, нэр төрлийг " Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" -ийн дагуу заана.
Гаалийн татварын бодлогыг боловсруулах, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь хэмжээг оновчтой тогтоох, нэмэгдэл татвар ногдуулахтай холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Гаалийн тарифын орон тооны бус зөвлөл ажиллана.
Монгол Улсын Засгийн газар Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг тогтоож, дүрмийг батална. Гаалийн тарифын зөвлөлийн үйл ажиллагааг гаалийн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн удирдана.
ГААЛИЙН БОЛОН БУСАД АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
"Гаалийн албан татвар" гэж барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд Гаалийн тарифын тухайхууль болон Гаалийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллагын хурааж авах албан татварыг хэлнэ.
" Бусад албан татвар " гэж дээрх хуулиас бусад хуульд заасны дагуу татвар төлөгчөөс гаалийн байгууллагын хурааж авах албан татварыг хэлнэ.
Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн тарифын дагуу гаалийн албан татварыг ногдуулна. Гаалийн татварыг гаалийн үнийг үндэслэн тооцно.
Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны гаалийн тарифыг Монгол Улсын Их Хурал батална. Шаардлагатай бол УИХ эрх олгосноор ЗГ гаалийн тарифын хувь хэмжээг өөрчилж болно
Гаалийн тарифын хувь, хэмжээг тогтоох, бууруулах, нэмэгдүүлэх, гаалийн татвараас чөлөөлөхдөө тухайн барааны код, нэр төрлийг " Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" -ийн дагуу заана.
Гаалийн татварын бодлогыг боловсруулах, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь хэмжээг оновчтой тогтоох, нэмэгдэл татвар ногдуулахтай холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Гаалийн тарифын орон тооны бус зөвлөл ажиллана.
Монгол Улсын Засгийн газар Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг тогтоож, дүрмийг батална. Гаалийн тарифын зөвлөлийн үйл ажиллагааг гаалийн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн удирдана.
Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ
Бүлэг Зүйл Үндэсний
код Барааны бичиглэл Гаалийн албан татварын хувь, хэмжээ
01 01.04 0101.10.00
0102.10.00
0103.10.00 Амьд мал, амьтад
Цэвэр үүлдрийн үржлийн адуу
Цэвэр үүлдрийн үржлийн үхэр
Цэвэр үүлдрийн үржлийн гахай
Хонь, ямаа 5
0
0
0
0
02 Мах, хүнсний дайвар бүтээгдэхүүн 5
03 Загас, хавч, нялцгай биетэн ба усны бусад сээр нуруугүй амьтан 5
05 Бусад газар заагдаагүй мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 5
06
Мод, сөөг, модлог ургамал суулгах материал, булцуу, үндэс ба ургамлын бусад хэсэг, амьд цэцгийн баглаа ба гоёлын ургамал 5
07 Хүнсний ногоо, зарим ургамлын үндэс булцуу 5
07.01 Төмс
8-р сарын 1-нээс 4-р сарын 1 хүртэл
4-р сарын 1-нээс 8-р сарын 1 хүртэл 15
5
0703.10.00 Сонгино
8-р сарын 1-нээс 4-р сарын 1 хүртэл
4-р сарын 1-нээс 8-р сарын 1 хүртэл 15
5
0704.90.10 Байцаа
8-р сарын 1-нээс 4-р сарын 1 хүртэл
4-р сарын 1-нээс 8-р сарын 1 хүртэл 15
5
0706.10.10 Шар лууван
8-р сарын 1-нээс 4-р сарын 1 хүртэл
4-р сарын 1-нээс 8-р сарын 1 хүртэл 15
5
0706.10.20 Шар манжин
8-р сарын 1-нээс 4-р сарын 1 хүртэл
4-р сарын 1-нээс 8-р сарын 1 хүртэл 15
5
08
Хүнсэнд хэрэглэдэг жимс, самар, жүрж ба гуаны хальс 5
09
Кофе, цай, парагвай цай, өвөрмөц амт, үнэр оруулагч ургамал 5
10 үр тариа 5
11 Гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүн, амуу соёолж, цардуул, инулин, буудайн цавуулаг 5
11.01
11.02 Гурил
7-р сарын 1-нээс 4-р сарын 1 хүртэл
4-р сарын 1-нээс 4-р сарын 1 хүртэл 15
5
12 Тослог ургамлын үр ба жимс, бусад үр жимс, үйлдвэрлэлийн буюу эмнэлгийн зориулалттай ургамал, сүрэл ба малын тэжээл 5
13
Лак, нунжгай, давирхай болон ургамлын гаралтай бусад шүүс болон ханд 5
14 Сүлжих зорилгоор ашиглах ургамал, бусад газар заагдаагүй ургамлын гаралтай бүтээгдэхүүн 5
15 Мал амьтны болон ургамлын гаралтай тос, түүнийг задалж боловсруулсан бүтээгдэхүүн, идэшний өөх, тос, мал амьтан, ургамлын гаралтай лав 5
16 Махан зүйлс ба загас, далайн хавч нялцгай биетэн буюу усны бусад сээр нуруугүй амьтдаар хийсэн хүнсний зүйл 5
17 Саахар, саахран бүтээгдэхүүн 5
18 Какао болон какаоны бэлдмэл 5
19
үр тариа, гурил, цардуул, сүүн бэлдмэл, гурилан бүтээгдэхүүн 5
20 Хүнсний ногоо, жимс, самар буюу ургамлын бусад эд хэсгийн бэлдмэл 5
21 Төрөл бүрийн хүнсний бэлдмэл 5
22 Ус , ундаа, спирт, архи, дарс, цуу 5
2207.10.00 80% буюу түүнээс дээш хатуулагтай этилийн хувилаагүй спирт хориглох
2207.20.00 Этилийн хувилсан спирт ба бусад спирт хориглох
2208.90.10 80%-иас бага хатуулагтай этилийн хувилаагүй спирт хориглох
23 Хүнсний үйлдвэрээс гарсан үлдэгдэл ба хаягдал, малын бэлдмэл тэжээл 5
24 Тамхи, түүнийг орлуулагч бүтээгдэхүүн 5
25 Давс, хүхэр, шороон эрдэс, чулуу, шаварлаг эрдэс, шохой болон цемент 5
26 Хүдэр, баяжмал, шаараг болон үнс 5
27 Эрдэс, түлш, нефть ба тэдгээрийн бүтээгдэхүүн, битумын эрдэс, эрдэс лав 5
2716.00.00 Цахилгаан эрчим хүч 5
28 Органик биш нэгдэл, үнэт ба газрын ховор металл, цацраг идэвхт элемент ба изотопын органик буюу органик биш нэгдэл 5
29 Органик химийн нэгдэл 5
30 Эм зүйн бүтээгдэхүүн 5
31 Бордоо 5
32 Идээлэгч буюу будагч бодисын ханд, таннин, түүний уламжлал, нөсөө, будагч, өнгө оруулагч бусад бодис, найруулсан будаг, чий /лак/, чигжээс, шаваас, бэх 5
33 Эфирийн тос, давирхайн үнэрт охь, үнэртэн, гоо сайхан, ариун цэврийн бэлдмэл 5
34 Саван гадаргуугийн идэвхт органик бодис, угаалгын бэлдмэл, тосолгооны материал, хиймэл ба бэлтгэсэн лав, цэвэрлэгээ буюу өнгөлгөөний бэлдмэл, лаа ба түүнтэй төстэй зүйлс, баримлын шавар, “шүдний хэвний лав” ба гөлтгөнөд суурилсан шүдний бэлдмэл 5
35 Уургийн бодис, хувиргасан цардуул, цавуу, фермент 5
36
Тэсрэмтгий бодис, пиротехникийн бүтээгдэхүүн, шүдэнз, шатамхай хайлш, зарим төрлийн шатагч бэлдмэл 5
37 Гэрэл зураг ба кино зургийн зориулалттай бараа 5
38 Бусад газар ангилагдаагүй төрөл бүрийн химийн бүтээгдэхүүн 5
39 Хуванцар болон хуванцар эдлэл 5
40 Хаймар /каучук/ болон хаймран эдлэл 5
41 Арьс, ширэн түүхий эд, /ангийн үснээс бусад/ ба боловсруулсан арьс шир 5
42 Боловсруулсан арьс ширэн эдлэл, суран эдлэл ба тоног хэрэгсэл, аяны хэрэгсэл, эмэгтэй хүний цүнх ба түүнтэй төстэй уут сав, амьтны өлөн гэдсээр /төөлүүр хорхойн утаснаас бусад/ хийсэн зүйлс 5
43 үслэг арьс ба хиймэл үслэг арьс, тэдгээрээр хийсэн эдлэл 5
44 Мод модон эдлэл, модны нүүрс 5
45 үйс ба үйсэн эдлэл 5
46 Сүрэл, сийрс буюу бусад сүлжих материалаар хийсэн эдлэл, сагсан зүйлс ба сүлжээсэн бусад эдлэл 5
47 Мод буюу бусад целлюлоз материалан цутан, сэрэгээн боловсруулсан /хаягдал ба өөдөс/ цаас буюу картон 5
48 Цаас ба картон, цаасны зутан, цаас буюу картоноор хийсэн зүйлс 5
49 Ном, сонин, зурагт хуудас ба хэвлэх үйлдвэрийн бусад бүтээгдэхүүн, гар бичмэл, машинаар бичсэн материал ба шугам зураг 5
50 Торго 5
51 Ноос, мал амьтны нарийн буюу бүдүүн үс, ноос, хялгас, адууны хялгасан ээрмэл, тэдгээрийн нэхмэл даавуу 5
52 Хөвөн 5
53 Ургамлын гаралтай нэхмэлийн бусад ширхэг, цаасан ээрмэл, тэдгээрийн нэхсэн даавуу 5
54 Химийн мяндас 5
55 Химийн штапель мяндас 5
56 Зулмал хөвөн, эсгий ба нэхээсгүй материал, өвөрмөц ээрмэл, олс, оосор, дээс татлага ба тэдгээрээр хийсэн зүйлс 5
57 Хивс ба бусад нэхмэл дэвсгэр 5
58 Өвөрмөц нэхээстэй даавуу, шивсэн үстэй даавуу, торон нэхмэл, аравчны материал, гоёлын нэхмэл, хатгамал 5
59
Нэвчүүлсэн, хучсан, бүрсэн, үелүүлсэн нэхмэл даавуу, тэдгээрээр хийсэн техникийн зориулалттай нэхмэл эдлэл 5
60 Машины болон гар сүлжмэл даавуу 5
61 Сүлжмэл хувцас ба хувцасны сүлжмэл тоног хэрэгсэл 5
62 Сүлжмэл хувцас ба хувцасны оёмол тоног хэрэглэл 5
63 Бусад нэхмэл бэлэн эдлэл, иж бүрдэл, хуучин хувцас ба хуучин нэхмэл эдлэл, хаягдал даавуу 5
64 Гутал, салдаг түрий болон түүнтэй төстэй зүйлс, тэдгээрийн эд анги 5
65 Малгай, малгайн эд анги 5
66 Шүхэр, нарны халхавч, таяг, тулгуур, шилбүүр, ташуур болон тэдгээрийн эд анги 5
67 Боловсруулсан өд, ноолуур, тэдгээртэй хамт хийсэн зүйлс, хиймэл цэцэг, хүний үсээр хийсэн зүйлс 5
68 Чулуу, гөлтгөнө, цемент, шөрмөсөн чулуу, гялтгануур буюу тэдгээртэй төстэй материалаар хийсэн зүйлс 5
69 Керамик эдлэл 5
70 Шил ба шилэн эдлэл 5
71 Жинхэнэ буюу таримал сувд, үнэт буюу хагас үнэт чулуу, үнэт металл, үнэт металлаар бүрсэн жирийн металл, тэдгээрээр хийсэн зүйлс, дуураймал гоёлын зүйлс, зоос 5
72 Хар төмөрлөг 5
73 Төмөр буюу гангаар хийсэн эдлэл 5
74 Зэс ба түүгээр хийсэн эдлэл 5
75 Никель ба түүгээр хийсэн эдлэл 5
76 Хөнгөн цагаан ба түүгээр хийсэн эдлэл 5
78 Хар тугалга ба түүгээр хийсэн эдлэл 5
79 Цайр ба түүгээр хийсэн эдлэл 5
80 Цагаан тугалга ба түүгээр хийсэн эдлэл 5
81 Бусад үндсэн металл, металл-керамик, тэдгээрээр хийсэн эдлэл 5
82 үндсэн металлаар хийсэн багаж, хэрэгсэл, огтлогч, халбага, сэрээ, тэдгээрийн үндсэн металлаар хийсэн эд хэсэг 5
83 үндсэн металлаар хийсэн төрөл бүрийн эдлэл
5
84 Цөмийн реактор, уурын тогоо, машин ба механик төхөөрөмж, тэдгээрийн эд анги 5
84.71 Мэдээлэл боловсруулах автомат машин ба түүний бүрдэл хэсэг, соронзон буюу оптик уншигч, мэдээллийг иод хэлбэрт оруулан бичих машин болон бусад газар заагдаагүй мэдээлэл боловсруулах машин 0
8473.30.00 Зүйл 84.71-д заагдсан машины эд анги, тоног хэрэгсэл 0
85 Цахилгаан машин, тоног төхөөрөмж, хэрэгсэл болон тэдгээрийн эд анги, дуу бичигч болон дуу сэргээх төхөөрөмж, телевизийн дүрс ба дуу бичих сэргээх төхөөрөмж, тэдгээрийн эд анги, тоног хэрэгсэл 5
85.41 Диод, транзистор ба тэдгээртэй ижил төстэй хагас дамжуулагч, гэрэлд мэдрэмтгий хагас дамжуулагч, модульд оруулсан буюу оруулаагүй фотогальваник элемент, гэрлийн эмиссийн диод, угсрагдсан пьезо-цахилгаан талст 0
85.42 Цахим интеграл схем болон цахим микросхем 0
86 Төмөр замын буюу трамвайн зүтгүүр, хөдлөх, бүрэлдэхүүн болон тэдгээрийн эд анги, төмөр зам буюу трамвайн замын хэрэгсэл, төхөөрөмж болон тэдгээрийн эд анги, бүх төрлийн механик /цахилгаан-механик/ замын дохиоллын төхөөрөмж 5
87 Төмөр зам буюу трамвайн замын хөдлөх бүрэлдэхүүнээс бусад тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, тоног хэрэгсэл 5
88 Агаарын хөлөг, сансрын хөлөг болон тэдгээрийн эд анги 5
89 Хөлөг онгоц, завь болон хөвөгч байгууламж 5
90 Оптик, гэрэл зураг, кино зураг, хэмжүүр, хяналт, нарийвчлал, эмнэлэг буюу мэс заслын багаж аппарат, тэдгээрийн эд анги ба тоног хэрэглэл 5
90.18 Эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг ба мал эмнэлгийн зориулалттай багаж хэрэгсэл, цацраг хэмжих, бүртгэх багаж ба эмнэлгийн бусад эрдэм шинжилгээ, туршилтын цахилгаан төхөөрөмж ба хараа шалгах хэрэгсэл 0
9018.31.00 Зүүтэй буюу зүүгүй тариур 5
90.22 Хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг буюу мал эмнэлгийн зориулалттай буюу зориулалтгүй, рентген туяа, альфа, бета, гамма цацрагийн аппарат, радиографын буюу цацраг эмчилгээний аппарат, рентген хоолой, рентген үүсгүүр, хянах тохируулах самбар, үзлэг эмчилгээний ширээ, сандал, дэлгэц зэрэг хэрэгслэл 0
91 Цаг, бугуйн цаг, тэдгээрийн эд анги 5
92 Хөгжмийн зэмсэг, түүний эд анги болон тоног хэрэглэл 5
93 Зэвсэг, галт хэрэгсэл, тэдгээрийн эд анги ба тоног хэрэгсэл 5
94 Тавилга, ор дэрний зөөлөн эдлэл, матрац, матрацны тулгуур, зөөлөвч ба тэдгээртэй төстэй гэр ахуйн чихмэл зөөлөн эдлэл, бусад газар заагдаагүй гэрэлтүүлэгч, гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрлэн хаяг, гэрлэн самбар, ба тэдгээртэй төстэй зүйлс, барилгын угсармал хийц 5
95 Тоглоом, наадгай ба спортын хэрэглэл, тэдгээрийн эд анги ба тоног хэрэглэл 5
96 Аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа 5
97 Урлагийн бүтээл, цуглуулгын зүйлс ба эртний үнэт ховор зүйлс 5
1.4 Албан татвар Автобензин, дизелийн тvлшинд ногдуулах албан татварын хэмжээ:
Барааны бичиглэл Тонн тутамд
/төгрөг/
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ нь 90 буюу тvvнээс бага 20350
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ 90-ээс дээш) 25700
Дизелийн тvлш 2140
Нэмэгдсэн өртгийн албан татвар
Нэмэгдсэн өртгийн албан татварыг бараа импортолсон тухай бүрт ногдуулна.
Нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон барааны татвар тооцох үнэлгээний 15 хувиар ногдуулна.
Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой албан татвар болон бусад татварыг нэмж тодорхойлно.
Импортын бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төлүүлэх үйл ажиллагааг гаалийн байгууллага гаалийн татварын адил хариуцна.
Импортолсон бараанд уг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр татвар ногдуулах хугацааг тодорхойлно.
ГААЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ
Импортын барааны гаалийн үнэлгээний тухай
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар тогтоолоор “Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргачлал”-ыг баталсан.
Энэхүү аргачлал нь Дэлхийн Худалдааны Байгууллагын үнэлгээний Хэлэлцээрийг үндэслэсэн болно.
Аргачлал ёсоор мэдүүлэгчгаалийн үнийг үнэн зөв, бодит үндэслэлтэй тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэрийн талаар импортлогч бичгээр хүсэлт гаргаж гаалийн байгууллагаас импортын барааны гаалийн үнийг хэрхэн тодорхойлсон талаар тайлбар гаргуулан авах эрхтэй.
Импортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дор дурдсан 6 аргыг дэс дараалуулан хэрэглэнэ. Үүнд:
Хэлцлийн үнийн арга. Энэхүү хэлцлийн үнийн аргаар гаалийн үнэ тодорхойлохдоо гадаад худалдааны гэрээ, хэлцэлд тулгуурлан дор дурдсан томъёоллын дагуу тооцно:
Гү = Хү + /Т+К+Д+П+О/- Х, үүнд:
Гү - гаалийн үнэ,
Хү - хэлцлийн үнэ буюу импортын бараанд төлсөн буюу төлбөл зохих үнэ,
Т+К+Д+П+О-тээврийн зардал, комиссын шимтгэл гэх мэт энэхүү нэгдүгээр аргад дурдсан нэмэгдэх бүлэг зардал,
Х-энэхүү аргын хасагдах зардал.
2. Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга
3. Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга 4. Ялгавар үнийн арга
5. Нийлбэр үнийн арга
6. Уялдуулан хэрэглэх арга
Экспортын барааны гаалийн үнэлгээний тухай
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 646 дугаар тушаалаар “Экспортын барааны үнийн аргачлал”-ыг баталсан.
Энэхүү аргачлал ёсоор экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо Монгол Улсын Гаалийн тарифын тухай хууль болон энэхүү аргачлалыг мөрдлөг болгоно. Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дор дурдсан аргуудыг хэрэглэнэ. үүнд:
1. Гэрээ хэлцлийн үнийн арга
2. өртөг зардлаас тооцох арга
3. Нэг болон ижил төрлийн барааны гэрээ хэлцлийн үнэд түшиглэх арга
4. Зах зээлийн мэдээлэл, судалгааны арга
Экспортын барааны гаалийн үнэ гэж хуулийн дагуу гаальд хураан авах аливаа татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах үнийг ойлгоно. Экспортын барааны гаалийн үнэ нь тухайн бараатай холбоотой Монгол Улсын хил хүртэлх бүх өртөг, зардал, төлбөрийг шингээсэн байна.
Экспортоор бараа гаргаж байгаа этгээд энэ аргачлалын дагуу гаалийн үнийг тодорхойлж холбогдох нотлох, баталгаажуулах бичиг баримтын хамт гаальд үнэн зөв, бүрэн гаргаж өгнө. Гаалийн байгууллага эдгээр мэдүүлэг болон бусад бичиг баримтыг нягтлан шалгаж шийдвэрлэнэ.
Гаалийн үнийг шалгах болон давж заалдах тухай
Мэдүүлэгч гаалийн үнийг үнэн зөв тодорхойлсноо нотлох хангалттай бичиг баримтыг бүрдүүлэн гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Мэдүүлсэн үнийн бодит үндэслэлтэй үнэн зөв эсэхийг гаалийн байгууллага шалгаж шийдвэрлэх бөгөөд мэдүүлэгч нь гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй, үнийг тодорхойлоход ашигласан мэдээ баримтыг баталгаажуулаагүйгээс гаалийн байгууллага уг үнийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар үнийг тодорхойлдог. Энэ тохиолдолд мэдүүлэгч нь гаалийн байгууллагын тодорхойлсон үнээс тооцож гаалийн болон бусад татварыг төлнө. Хэрэв мэдүүлэгч гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл Гаалийн тухай хуулийн 89-р зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас 10 хоногийн дотор 1. тухайн гаалийн салбарын эрхлэгч, алба хороо газрын даргад, 2.гаалийн салбарын эрхлэгч, алба хороо газрын даргын шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагад, 3. давж заалдах гомдлын талаар зохих дээд шатны эрх бүхий албан тушаалтны шийдэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ
Импортын гаалийн албан татвараас чөлөөлөгдөх бараа:
Гаалийн тарифын тухай хуулийн 21 дүгээр зүйл:
21.1.1 тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулахдаа технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизм. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Засгийн газар батална.
Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 140 дүгээр тогтоолоор Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг баталсан.
Санхүү эдийн засгийн сайд, үйлдвэр худалдааны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 307/112 тоот хамтарсан тушаалаар Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизмын жагсаалтыг ‘’Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем’’-ийн дагуу гаргаж баталсан.
21.1.4 тахир дутуу хүмүүст зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, түүнийг үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, түүхий эд;
21.1.5 хүмүүнлэг, буцалтгүй тусламжийн бараа,
21.1.6 газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд шаардагдах техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш, ажиллагсдын хэрэгцээний хүнсний болон хувийн хэрэглээний зүйл,
21.1.7 газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан буцаан гаргах нөхцөлтэйгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулсан техник, тоног төхөөрөмжийг буцаан гаргах,
21.1.8 гэрээлэгчийн хуваарьт газрын тосыг гаргах
21.1.9 валют, үнэт цаасны нэрлэсэн үнэ,
21.1.10 дипломат эрх ямба, дархан эрх бүхий байгууллага, төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараа болон дипломат эрх ямба бүхий хүмүүс, тэдгээрийн гэр бүлийн тохинох эд зүйлс,
21.1.11 зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс
21.1.12 гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газарт, түүнчлэн Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүрмөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашин (1-ээс илүүгүй) ,
21.1.13 эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн болон тэдгээрийн тохироог баталгаажуулах, чанарыг алдагдуулахгүй хадгалах, тээвэрлэхэд шаардагдах оношлуур, урвалж багаж, хэрэгсэл, сав, баглаа боодол,
21.1.14 хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник
21.1.15 импортоор орж ирж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, хориглосноос бусад мод, сөөгний үр, тариц, суулгацийг
нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх
-2005 оны 3 дугаар сарын 18-ний Монгол Улсын Хуулийн дагуу Оёмол сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортлох сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон НөАТ- аас чөлөөлөхөөр заасан.
-2005 оны 8 дугаар сарын 04 –ний Монгол Улсын Хуулийн дагуу кран, эксковатор, автобетон, зуурагч, автобетон насос, суурин бетон насос, бетон зуурмагийн узелъ, өргөгч, ачигч, орон сууцны цахилгаан шат, цутгамал бетон хийц, эдлэлийн хэв хашмал, барилга угсралтын шат, цахилгаан тоолуур, дулааны тоолуур, усны тоолуур болон ятлсан бойлерын эд анги, хуванцар хоолойн үйлдвэр, цемент шохойн болон чулууны үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж, үндсэн түүхий эдийг гаалийн болон НөАТ-аас чөлөөлнө. /нэмэгдсэн өртгийн албан татварын/
Онцгой албан татвараас чөлөөлөгдөх бараа
Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл:
4/ хамрын тамхи
5/ гаалийн байгууллагаас зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний хувийн хэрэглээний архи, тамхи /архи 1 литр, дарс 2 литр, пиво 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй/
ГААЛИЙН БАТАЛГААТ БҮСИЙН ТУХАЙ
Гаалийн тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн болон бусад татвар барагдуулах, гаалийн бичиг баримтыг бүрэн бүрдэл болгоход цаг хугацаа олгох, улс орны эдийн засагт чухал ач холбогдол бүхий тодорхой салбар, чиглэлийн үйлдвэрийг хөхүүлэн дэмжих, тодорхой нэрийн барааны зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, тэргүүний техник технологи судлах захиалах аятай нөхцлийг бүрдүүлэх, эдийн засагт стратегийн ач холбогдол бүхий барилга байгууламжийг гадаадын материал техникийг ашиглан барих ажлыг дэмжих зорилгоор гаалийн байгууллага
- Гаалийн баталгаат агуулах
- Гаалийн баталгаат үйдвэрийн газар
- Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар
- Гаалийн баталгаат барилгын талбай байгуулж ажилладаг
Дээрх гаалийн баталгаат газар бүсэд гадаадаас орж ирэх бараа материалд гаалийн болон өөр бусад импортын ямар нэг татвар ногдуулахгүй бөгөөд энэ нь гадаад худалдаа эрхлэгчдэд зах зээлээ эрж хайх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжихэд зохих хувь нэмэр үзүүлдэг юм.
ГААЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ
Импортын барааны гаалийн үнэлгээний тухай
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар тогтоолоор “Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргачлал”-ыг баталсан.
Энэхүү аргачлал нь Дэлхийн Худалдааны Байгууллагын үнэлгээний Хэлэлцээрийг үндэслэсэн болно.
Аргачлал ёсоор мэдүүлэгчгаалийн үнийг үнэн зөв, бодит үндэслэлтэй тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэрийн талаар импортлогч бичгээр хүсэлт гаргаж гаалийн байгууллагаас импортын барааны гаалийн үнийг хэрхэн тодорхойлсон талаар тайлбар гаргуулан авах эрхтэй.
Импортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дор дурдсан 6 аргыг дэс дараалуулан хэрэглэнэ. Үүнд:
Хэлцлийн үнийн арга. Энэхүү хэлцлийн үнийн аргаар гаалийн үнэ тодорхойлохдоо гадаад худалдааны гэрээ, хэлцэлд тулгуурлан дор дурдсан томъёоллын дагуу тооцно:
Гү = Хү + /Т+К+Д+П+О/- Х, үүнд:
Гү - гаалийн үнэ,
Хү - хэлцлийн үнэ буюу импортын бараанд төлсөн буюу төлбөл зохих үнэ,
Т+К+Д+П+О-тээврийн зардал, комиссын шимтгэл гэх мэт энэхүү нэгдүгээр аргад дурдсан нэмэгдэх бүлэг зардал,
Х-энэхүү аргын хасагдах зардал.
2. Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга
3. Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга 4. Ялгавар үнийн арга
5. Нийлбэр үнийн арга
6. Уялдуулан хэрэглэх арга
Экспортын барааны гаалийн үнэлгээний тухай
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 646 дугаар тушаалаар “Экспортын барааны үнийн аргачлал”-ыг баталсан.
Энэхүү аргачлал ёсоор экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо Монгол Улсын Гаалийн тарифын тухай хууль болон энэхүү аргачлалыг мөрдлөг болгоно. Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дор дурдсан аргуудыг хэрэглэнэ. үүнд:
1. Гэрээ хэлцлийн үнийн арга
2. өртөг зардлаас тооцох арга
3. Нэг болон ижил төрлийн барааны гэрээ хэлцлийн үнэд түшиглэх арга
4. Зах зээлийн мэдээлэл, судалгааны арга
Экспортын барааны гаалийн үнэ гэж хуулийн дагуу гаальд хураан авах аливаа татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах үнийг ойлгоно. Экспортын барааны гаалийн үнэ нь тухайн бараатай холбоотой Монгол Улсын хил хүртэлх бүх өртөг, зардал, төлбөрийг шингээсэн байна.
Экспортоор бараа гаргаж байгаа этгээд энэ аргачлалын дагуу гаалийн үнийг тодорхойлж холбогдох нотлох, баталгаажуулах бичиг баримтын хамт гаальд үнэн зөв, бүрэн гаргаж өгнө. Гаалийн байгууллага эдгээр мэдүүлэг болон бусад бичиг баримтыг нягтлан шалгаж шийдвэрлэнэ.
Гаалийн үнийг шалгах болон давж заалдах тухай
Мэдүүлэгч гаалийн үнийг үнэн зөв тодорхойлсноо нотлох хангалттай бичиг баримтыг бүрдүүлэн гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Мэдүүлсэн үнийн бодит үндэслэлтэй үнэн зөв эсэхийг гаалийн байгууллага шалгаж шийдвэрлэх бөгөөд мэдүүлэгч нь гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй, үнийг тодорхойлоход ашигласан мэдээ баримтыг баталгаажуулаагүйгээс гаалийн байгууллага уг үнийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар үнийг тодорхойлдог. Энэ тохиолдолд мэдүүлэгч нь гаалийн байгууллагын тодорхойлсон үнээс тооцож гаалийн болон бусад татварыг төлнө. Хэрэв мэдүүлэгч гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл Гаалийн тухай хуулийн 89-р зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас 10 хоногийн дотор 1. тухайн гаалийн салбарын эрхлэгч, алба хороо газрын даргад, 2.гаалийн салбарын эрхлэгч, алба хороо газрын даргын шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагад, 3. давж заалдах гомдлын талаар зохих дээд шатны эрх бүхий албан тушаалтны шийдэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД YЗYYЛЭХ YЙЛЧИЛГЭЭ
Гаалийн тариф татварын талаар
Аж ахуйн нэгж байгууллагуудад гаалийн татвар тариф, гадаад орнуудтай байгуулсан худалдааны хэлэлцээрийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх
Гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын төлбөрийг түр хойшлуулах, гаалийн татварыг ногдуулахгүй байх, хорогдуулж тооцох, буцааж олгохтой холбогдсон асуудлаар ирсэн санал, хүсэлт, гомдлыг барагдуулах
Гаалийн үнэ үнэлгээний талаар
Гаалийн үнэ, үнэлгээний асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, үнийн талаар шийдэгдээгүй маргаантай асуудлыг хянах, шалган шийдвэрлэх
Дэлхийн болон дотоодын зах зээлийн үнийн судалгаа, лавлагаагаар хангах
Экспорт, импортын барааны үнийн зах зээлийн үнийн лавлагаагаар хангах
Барааны ангиллын талаар
’Бараааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем’’-ийн үндэсний задаргаа, үндэсний кодыг холбогдох байгууллагын саналыг үндэслэн боловсруулах,
Барааны ангиллын асуудлаар тайлбар, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулж хамруулах, гарын авлагаар хангах,
Барааны ангиллын асуудлаар үүссэн маргаантай асуудлыг хянан шийдвэрлэх,
Аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтээр бараа бүтээгдэхүүнийг төлбөртэй кодлох,
Гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын төлбөрийг түр хойшлуулах, гаалийн татварыг ногдуулахгүй байх, хорогдуулж тооцох, буцааж олгохтой холбогдсон асуудлаар ирсэн санал, хүсэлт, гомдлыг барагдуулах
















Сэтгэгдэл
chinguun :
mash ih setgel hanamjtai bn bayarallaa bi gaalin ediin zasag chigleleer surdag yumaa medleg medee boloh arvin ih zuil bn chashdaa bnga medeelel awah bh gdegte itgeltei bn ta buhnii ajild amjilt amidrald tani sain saihanig husie.
Мөнгөнзул :
баярлалаа, хэрэгтэй зүйлс их байна.
duka :
bayarllaa mash ih taalagdaj bn bi ene chigleleer surdag ilvv ih medeelel bicheerei tanid amjilt hvsie
Virgi :
hi thank you very much. I research law material and I can find your blog. it is very important. May be some student is studying foreign country, but there need Mongolian law system and other materials. You can help them, Please you will write again many many more blog. Ok Good luck
батаа :
баярлалаа
Сэтгэгдэл бичих