\ Right to know : Эрнандо Де Сото-ийн лекц Хуучин нийгмийн ангит зохион байгуулалт

Эрнандо Де Сото-ийн лекц Хуучин нийгмийн ангит зохион байгуулалт

2010-02-08 17:56

  Эрнандо Де Сото-ийн лекц 

 

Хуучин нийгмийн ангит зохион байгуулалт
 
Эрнандо Де Сото Монголд ирлээ. Хүн бүр энэ мэдээг сонсоод түүний лекцийг үзэхийг хүснэ. Оочир дараалал олон болсон учир урилга тараах боллоо гэх мэдээ саяхан сонсогдлоо. Зохион байгуулагчдын зүгээс тийм шийдвэр гаргасанаа дуулгав бололтой. Угтаа бол Ардчилсан ерөнхийлөгчийн тамгын газар гээч маань лекцийг нээлттэй, хүн бүр оролцох боломжтой гэж ирээд шоудаж байсансан. / харамсалтай нь зохион байгуулагчид гэх хүмүүс Тамгын Газар биш урилгатай болгож орхив / 
Сонгодог либералистууд энэ лекцийг зохион байгуулж байна хэмээн бодож маш их баярлаж билээ. Гэтэл өнөөх либералистууд маань либерал үзэлтэй социалист зохион байгуулалттай болгож орхив. 
Лекцийг урилгатай болгох нь дараах ардчилсан бус зохион байгуулалтыг хэв шинж бий болгож байна. Социализмд урилга бүх хүнд заяагдсан байдаг боловч урилга нь зөвхөн танил тал, эрх мэдэлтнүүдэд очдог. Тиймээс Ардчилалд урилга тараахыг чухалчилдаггүй юм. АНУ-д газар олгохдоо тухайн газарт хамгийн түрүүнд очиж өөрийн тугаа зоох аргыг сонгон авсан байдгийг киноноос харж билээ. Шууд ардчилал гэж үүнийг л хэлээд байгаа шүү дээ. Тэрнээс бус урилга тараах нь иргэдийн шууд очиж үзэх боломжийг хааж байгаа хэрэг юм. Та хичнээн эрт очоод урилгагүй бол орж чадахгүй. Лекцийг зөвхөн урилгатай иргэд үзэх болно. Дээр өгүүлсэнчлэн урилга бүх заяагдсан байдаг боловч хэзээ ч бүх хүнд очдоггүй. Нэгдүгээрт, урилга нь суудлын тооноос хамааралтай байдаг. Хоёрдугаарт, урилга нь шат дамжлага бий болгодог, гуравдугаарт, урилга нь угаас ялгаварласан шинжтэй байдаг. Ардчилалд шат дамжлага бий болох тусам каст бий болно гэж үздэг. Өөрөөр хэлбэл урилга тараах үйл явц нээлттэй, ил тод байдаггүйтэй холбоотой. Танил талаараа урилга тарааж буй хүнд урилга захиж авах боломжтой болох нь ялгаварлалыг бий болгож байгаа хэрэг. Үнэн хэрэг дээрээ иргэдээ хүсэл зоригоор нь ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг. Хэн хамгийн их хүснэ тэр үзнэ. Хэн үзэхийн тулд хөдөлмөр гаргана тэр хүн үзнэ гэсэн зарчим. Ардчилалд хүсэл зоригийг ялгаварлан гадуурхдаггүй. 
Эцэст нь лекц урилгатай байх нь ардчилсан шинжийг агуулж байна уу? Урилгагүй байх нь ардчилсан шинжийг агуулах уу? Нэг бодоод үзээрэй. Нөгөө талаар урилга юуны тулд байдаг вэ? Гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй. 
Социалист зохион байгуулалттай, Ардчилсан үзэл баримтлалтай лекц маргааш болох гэж байна. Ардчилалд шүүмж хэрэгтэй байдаг учир шүүмжлэлийг либералист хэмээн өөрсдийгөө нэрлэсэн зохион байгуулагч социал демократуудад зориулав. Уншаад нэгийг бодоод, хоёрыг тунгаан дараа дараагийнхаа ажилдаа бодолцоно биз.
Учирч болох саад бэрхшээлийг урьдчилан тооцоолохгүйгээр зохион байгуулалт сайжирдаггүй. Тиймээс шагийн урилга, танил талдаа урилга тараах, ялгаварлал бий болсон гэх шүүмжлэлийг саад бэрхшээл гэх талаас нь бус та бүхний бий болгосон алдаа завхрал гэдгээр нь ойлгоорой.
 

 

Нийтэлсэн : Muusain | Уншсан (33) | Өмнөх бичлэг |

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.