\ Right to know : Үндсэн хуулийи хяналтын ойлголт.

Үндсэн хуулийи хяналтын ойлголт.

2009-06-18 18:19

Үндсэн хуулийи хяналтын ойлголт. Үндсэн хууль нь тухайн улсын тулгуур хууль учраас төр захиргаа, төрийн бус болон аж ахуйн бүх байгууллага, төрийн албан хаагч, нийт иргэдийн үйл ажиллагаа зөвхөн үндсэн хуулийн хүрээнд явагдах учиртай. Иймд түүний биелэлтийг хэлбэрэлтгүй хангахад чиглэгдсэн эрх зүйн тусгай баталгааг тогтоох нь чухал.
Үндсэн хуулийг хамгаалах, түүний биелэлтийг хангах нь төрийн бүх байгууллага, нийт албан тушаалтны үүрэг мөн. Ялангуяа төрийн тэргүүн, парламент, засгийн газар энэ талаар онцгой үүрэг, хариуцлага хүлээнэ. Түүнчлэн шүүх, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагууд үндсэн хуулийг хамгаалахад доривтой хувь нэмэр оруулдаг. Хүний эрх, эрх чөлөөг хангах хүрээнд омбудсманы байгууллагууд үндсэн хуулийн биелэлтийг хангах ажиллагаанд идэвхтэй оролцдрг.
Үүний зэрэгцээгээр үндсэн хуулийн биелэлтийг хангах үүрэг бүхий тусгай байгууллагууд байдаг бөгөөд эдгээр байгууллагууд нь үндсэн хуулийн хамгаалалтын механизмын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог. Ардчиллын олон жилийн уламжлал тогтсон гадаад орнуудын туршлагаас үзэхэд үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг үндсэн хуулийн шүүх, үндсэн хуулийн хяналтын зөвлөг гэх мэт хяналтын мэргэшсэн тусгай байгууллага ажиллаж иржээ. Эдгээр байгууллага нь үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болдог.
Үндсэн хуулийн хяналтыг эрхлэх байгууллага нь үндсэн хуулийн хөгжилтэй салшгүй холбоотой үүсч хөгжсөнөөр үндсэн хуулийг амьдруупагч, хэрэгжүүлэгч болж иржээ.
Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллагын үйл ажиллагааны тухай ерөнхий ойлголт. Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллагын үйл ажиллагаа гэдэг нь тухайн улсад үндсэн хууль хэрхэн дагаж мөрдөгдөж байгаад болон төрийн байгууллагуудаас батлан гаргаж буй хууль, эрх зүйн хэм хэмжээний бусад актууд үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавихад чиглэгдсэн төрийн байгууллагын үйл ажиллагаа юм.
Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллага нь ихэнх оронд (жишээлбэл, ХБНГУ, АНУ) шүүхийн тогтолцоонд багтдаг боловч тус байгууллага шүүхийн  тогтолцооноос гадуур оршиж, үйл ажиллагаагаа явуулдаг зохион байгуулалттай улс орон ч цөөнгүй байдаг.
Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллагын 272 түүхэн хөгжил.
Үндсэн хуулийн хяналтын үзэл санаа засгийн эрх мэдэл хуваарилах онол үүссэн үеэс сэтгэгчдийн анхааралд байсаар ирсэн. Анх үндсэн  хуулийн хяналтын үзэл санаа XVII зууны   эхэн  үед   Их  Британид  бүрэлдэж  тодорхой  хэмжээгээр хэрэгжиж  байсан  ажээ.  Тэр үед  Их   Британийн колони улсуудын хууль тогтоох эрх бүхий байгууллаг(легислатурууд)-ын батлан гаргасан хуулийг Английн      парламентаас      эдгээр      колониудад зориулан батпасан хуульд, эсхул нийтлэг эрхэд харшилсан  гэсэн  үндэслэлээр эзэн хааны  Нууц Зөвлөл хүчингүй болгодог байжээ.  Гэвч Английн энэ   жишээг   үндсэн   хуулийн   хяналтын   тухай үзэл санаа цогц байдлаар бүрэлдэн тогтож, тус хяналт сонгодог утгаараа бодитойгоор хэрэгжиж байсан мэтээр ойлгож болохгүй юм. Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг анх 1803 онд АНУ-д шүүхийн хүрээнд бий болжээ. Үүнийг АНУ-ын Дээд Шүүхээр шийдвэрлэгдсэн "Мэрбэри Мэдисоны эсрэг" хэмээх цуутай хэрэгтэй холбодог юм.
«Мэрбэри Мэдисоны эсрэг» хэргийн талаар товч дурдъя.
1800 онд АНУ-д явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгч Жон Адамс бүдэрч, оронд нь шинэ ерөнхийлөгчөөр Томас Жефферсон сонгогджээ. Албан тушаалаа орхихынхоо өмнө Ж.Адамс хэд хэдэн томилгоо хийсний дотор Жон Маршаллыг Дээд шүүхийн даргаәр, Жеймс Мэрбэри-г Вашингтон дахь нийслэлийн Колумбия тойрогт эвлэрүүлэх шүүгчээр тавьжээ. Гэхдээ Мэрбэри-г шүүгчээр томилсон тушаалыг хожимдуупж явуулснаас үүдэж, сайхь эр албан тушаәлдаа орж ажиллаж амжаагүй билээ.
Т.Жефферсон 1801 оны 1 дүгээр сард Цагаан ордонд заларсныхаа дараа өмнөх ерөнхийлөгчийн хийсэн энэхүү томилгоог хүлээн зөвшөөрөөгүй юм. Энэ нь улс төрийн учир шалтгаантай байсан нь ойлгомжтой. Харин Мэрбэри нь нэгэнт шүүгчээр томилогдсон тул албан тушаалаа авах гэж хөөцөлдөн хэд хэдэн удаа ерөнхийлөгчид хандсан боловч амжилт олсонгүй.
Иймд Мэрбэри арга буюу АНУ-ын Дээд шүүхэд ханджээ. Уг өргөдлийг хүлээн авсан Дээд шүүхийн дарга Ж.Маршалл тун эвгүй бәйдалд орсон билээ. Тэр өөрөө буусан ерөнхийлөгчийн талын хүн байсан тул шинэ өрөнхийлөгчтэй анхнаасаа илт сәргөлдөхийг хүсэхгүй байсән. Тиим учраас Ж.Маршәлл гарц хайж эхлэв. Ерөнхийлөгч Ж.Адамс Мэрбэрийн томилгоог хийхдээ 1789 оны Шүүхийн байгууламжийн хуулийн заалтыг үндэслэсэн байсан. Үүнийг иш болгон Маршалл уг хуульд дун шинжилгээ хийҗ, зарим заалт нь АНУ-ын Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлт хийжээ. Нэгэнт тухайн хууль Үндсэн хуулийг зөрчсөн тул түүнийг хүчингүй болгох үндэстэй бөгөөд уг хуулийг үндэслэн хийгдсэн томилгоонуудын гпалаарх маргааныг шүүхийн журмаар албадан зүйцэтгүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасныг АНУ-ын ерөнхийлөгч болон Конгресс хулээн зөвшөөрсөн юм. Ийнхүу улс төрийн шаггүй ухаан гаргаж, улс төрийн хямралд хүргэж болзошгүй, маш эвгүй байдлаас чадамгай мултарч чадсанаараа Ж.Маршалл өөрийгөө мэргэшсэн улс төрч гэдгээ харуулсан төдийгүй, АНУ-д үндсэн хуулийн хянаптыг албан ёсоор үүсгэх анхны алхам хийснээрээ түүхэн гавъяа байгуулсан билээ. Ингэснээр шинэ прецедент (шүүхийн жишиг) бий болсон билээ. Дээд шүүхийн тухайн шийдвэрт хзд хэдэн зуйлийг онилон тэмдэзлэсний дотор шуүх нь нэгдүзээрт, үндсэн хуулийг тайлбарлах эрх мэдэлтэйз дурьдаж, хоёрдуеаарт, шүух нь хууль, эсхүл эрх зүйн бусад акт ундсэн хуульд нийцсэн эсэхийг хянах эрхтэйг зәрлан тунхаглажээ.
АНУ-ын шүухүүд эхэн үедээ энә эрх мэдлийг хэрэалэх нь мәш хоеор байсан боловч XIX зууны сүүлчээс иим практик нь ердийн үзэздэл болсон түухтэй.
Өнөө уед АНУ болон англо-саксоны эрх зүйн бүлд хамаарах бусад улсад аль ч шатны шүүх нь хууль, эрх зүйн бусад акт үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй. Энә нь дээрхи орнуудын шүүхийн тогтолцооны гол онцлог нь юм. Гэхдээ аливаа хууль, эрх зүйн акт үндсэн хуультәй зөрчилдсән эсэх асуудлыг шийдвэрлэхэд дээд шүүх тэргүүлэх үургийг гуйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, АНУ-ын дээд шүүх, түүнчлэн англо-саксоны эрх зүйн бүлийн бусад орнуудын дээд шүүх нь ундсэн хуулийг тайлбарлах явцдаа "амьд" үндсэн хуулийг бий болгодог.
XIX зуунд Америкийн энә загвар нь нилээд газар авсан бөгөөд Аргентин, Австрали, Канад, Швед. Боливи, Бразил, Колумби. Дани, Норвеги зэрэг орнууд иим тогтолцоог авч хэрэглэсэн билээ.
Үндсэн хуульд хяналт тавьдаг бәйгууллагын шинэ хэлбэр нь дэлхийн I дайны төгсгөлд бий болсон юм. 1920 онд дэлхийд анх удаа Австри Улсад үндсэн хуулийн хяналтын тусгай (дагнасан) байгууллага буюу үндсэн хуулийн шүух байгуулагдсан туүхтэй. Түүнийг байгуулахад Австрийн нэрт хуульч Г.Кельзен ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Гэхдээ Австрийн үндсэн  хуулийн шүүх нь түүхэн нөхцөл байдлаас болж зохих журмаар ажиллаж чадаагүй. Ним ч учраас дэлхийн II дайны өмнө уг загварыг цөөн хэдэн орон авч нэвтруулсэн юм.
Харин дэлхийн II данны дараа үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавдаг дагнасан байгууллага дэлхийн бараг улс орон бүрт бий болсон билээ. Үүний эхлэлийг 1949 онд батлагдсан ХБНГУ-ын ундсэн хуульд үндсэн хуулийн шуух байгуулах тухай заалт тавьсан юм. Уг хуульд ундсэн хуулийн шүүхийн ач холбогдлыг өндөрт өргөсөн бөгөөд ХБНГУ-ын үндсэн хуулийн шүүх нь термин өндөрлөгийн нэг болсон.
Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллагын эзлэх байр суурь.
Үндсэн хуулийн хяналтыг тусгай байгууллага хэрэпкүулж эхэлсэн нь уг байгууллагын мән чанарын тухай, түунчлэн төрийн эрх мэдлийн чухам аль салаа мөчирт хамаарах эсэх асуудлаар маргаан уүсэхэд тулхэц болов. Зарим судлаачдын үзэж байгаагаар, үндсэн хуулийн хяналт нь гагцхүү шуүх эрх мэдлийн хүрээнд явәгдах учиртай. Иймд уг хяналтын тухай заалтуудыг үндсэн хуулиудын аль хэсэг, бүлэгт байрлуулснаас үл хамааран тэдгээр нь шүүх засаглалын салшгүй бурэлдэхүүн хэсэг мән. Өөр хандлага нь үндсэн хуулийн хяналтыг төрийн засагләлын гурван салаа мөчрөөс тусад нь гаргадагт оршино. Түүнийг баримтлагчдын үзэж байгәагаар, ундсэн хуулийн хяналт нь ундсэн хуулийн биелэлтийг хэлбэрэлтгуй хангах баталгаа болсноор засаглалын салаа мөчрүүдийг хооронд нь зохицуулан тэнцвэржүулж, улс төрийн хямрал гарах явдлаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Гуравдахь хандлага нь ундсэн хуулийн хяналтыг нийгэмд бие даан оршиж буй дөревдэхь эрх мэдэл буюу хяналт шалгалтын эрх мэдлийн бурэлдэхүүн хэсэг гэж үздэг. Энэхүү маргаан одоо хэр нь нэг мөр шийдвэрлэгдээгүй боловч үндсэн хуулийн хяналтыг шүүх эрх мэдэлд хамааруулах хандлага нь ерөнхийдөе давамгәйлж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Ангилал : Үндсэн хуулийн эрх зүй | Нийтэлсэн : Muusain | Уншсан (139) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. muusain :
    2010-02-18 19:03

    shuumjleliig huleej avlaa daraa medeelliin eh survalj, ishlel zuiltiig ni tavij baiy.

  2. nyambaa :
    2010-02-08 21:22

    end tawisan niitlel tanii uuriinh vv? medeelliin eh surwalj bolgohdoo vvniig medeh shaardlagatai baina l da. zarim (magadgvi bvheld n) zvil deer ishlel hiiwel unshigchid heregtei baih bolow uu!

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.