Бүс нутаг дахь улсуудын эдийн засгийн интеграци
2009-05-14 11:26
Лекц ¹ 2: Бүс нутаг дахь улсуудын эдийн засгийн интеграци
1. Интеграцийн хэлбэрүүд, түүнийг хэрэгжүүлэх механизмууд
2. Европын эдийн засгийн орчин
3. Улсуудын интеграцийн бүсийн нэгдлүүд
1 Интеграцийн хэлбэрүүд, түүнийг хэрэгжүүлэх механизмууд
Интеграци бол олон улсын хөдөлмөрийн хуваарийн нэг илрэл, үндэсний эдийн засгийн макро ба микро түвшин дэх харилцан хамаарал, аж ахуйн амьдрал даяарчлагдаж байгаагийн илрэл бөгөөд үйлдвэрлэх хүчний хөгжил нэг орны хил хязгаараас хальж байгаа илтгэж харуулдаг юм. Энэ үйл явц нь бараа үйлчилгээ, хөрөнгө оруулалт, ажиллах хүч зэрэг материаллаг болон материаллаг бус хүрээний элементүүдийг бүхэлд нь хамарч байна. Зарим ном, сурах бичигт инт?грацийг эдийн засгийн ойртолт, нягтрал гэж орчуулан тухайн бүс нутгийн 2 түүнээс дээш тооны үндэсний аж ахуй, эдийн засгийн бодлогоо нэгтгэх үйл явц гэж тодорхойлсон байна. Эдийн засгийн интеграцийн хураангуйлан тодорхойлбол, үйлдвэрлэлийн төрөл бүрийн хүчин зүйлүүд эргэлтэд чөлөөтэй орох тийм өргөн боломжийг бүрдүүлж тогтоох зорилго бүхий тусгаар тогтносон орнуудын нэгдмэл үйл ажиллагаа, нэгдэх үйл явц юм.
Интеграцийг түвшингээр нь худалдааны, хүчин зүйлийн, бодлогын, бүрэн гэж ангилна. Интеграци нь дараахь байдлаар илэрнэ. Үүнд:
Барааны нэгдсэн зах зээл үүсэх,
Бараа, ажил, үйлчилгээний зах зээлийг зохион байгуулах,
Хөрөнгө оруулалтыг төвлөруулах бодлогыг зохицуулж явуулах,
Өөр хоорондоо зөвшилцсөн эдийн засгийн гадаад бодлогоо явуулах зэрэг болно.
Практик дээр интеграцийн нэгдлүүд эрх зүйн дараахь хэлбэрээр хэрэгжиж байна.
Үүнд:
Худалдааны чөлөөтэй бүс. Энд оролцогч улсуудын хоорондын худалдаандаа ба гуравдагч улс оронтой харьцахдаа үндэсний гаалийн татвараа хадгална. Өөрөөр хэлбэл гаалийн татвар хэрэглэгэдггүй.
Гаалийн холбоо. Энд гуравдагч орны хувьд нэгдсэн татвар хэрэглэх,
Нийтлэг зах зээл. Энд бараа, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүчийг нэвтрүүлэхэд гаалийн татвар болон гаалийн бус саад байхгүй,
Эдийн засгийн холбоо. /Бараа, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүч, санхүүг чөлөтэй нэвтрүүлэх гадаад эдийн засгийн нэгдмэл бодлого/. Үндэснийхээс дээгүүр зохицуулалтын аргын хүрээг өргөсгөх,
Зохих улс төрийн байгууламжтай эдийн засгийн нэгдмэл орон зай /нэгдмэл валют, холбооны байгууламжид чиглэсэн хандлага/
Интеграцийн үйл явцын Олон улсын эрх зүйн зохицуулалтын үндсэн эх сурвалж нь
Олон улсын гэрээ, интеграцийг хэрэгжүүлэгч механизм нь олон улсын байгууллага юм. Бүс нутгийн түвшинд интеграци нэгдмэл удирдлагатай бөгөөд иж бүрэн шинжтэй явагддаг, жишээлбэл Европын нүүрс, гангийн нэгдэл. 1951оны 4-р сард дээрх нэгдлийг байгуулах тухай Парисын гэрээ байгуулсан. Европын эдийн засгийн нийгэмлэг байгуулах тухай Ромын гэрээ, Атомын энергийн Европын холбоог байгуулах тухай гэрээг 1957 онд баталсан бол 1960 онд Европын чөлөөт худалдааны нийгэмлэг болсон байна. 1949-1991 онд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Зүүн Европын улсуудыг өөртөө нэгтгэсэн байлаа. Үүний дараагаар Унгар, Польш, Чех, Словак зэрэг орнууд Чөлөөт худалдааны тухай төв Европын хэлэлцээрийг байгуулсан.
1993 онд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээнд эдийн засгийн холбоог байгуулсан бөгөөд 1994 онд Төлбөр тооцооны тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. 1992 онд АНУ, Канад, Мексик, улсын хооронд чөлөөт худалдааны Хойд Америкийн холбоог бий болгох тухай гэрээ байгуулж энэ гэрээ нь 1994 оноос хүчин төгөлдөр болсон байна. 1995 онд “Меркосур” худалдааны факт хүчин төгөлдөр болсон.
Дэлхий дахинд интеграцийн үйл явц хоёр чиглэлээр явагдаж байна. Үүнд:
1. Интеграцчилалд орсон нэгдлүүдийн хооронд олон улсын эрх зүйн харилцаа үүсэн.
2. Үндэстэн дамнасан зах зээл үүсч хөгжиж бий болсон, /ТХЕХ, ДХБ, болон үүнээс гадуур/
Интеграцийн үйл явцын олон улсын эрх зүйн зохицуулалтын аргад зохицуулан чиглүүлэх аргаас гадан захирах, захирагдах арга мөн багтдаг. /Европын холбоон дахь үндэснийхээс дээгүүр зохицуулалтын элементүүд/ Интеграцийн нэгдэл бол Олон улсын эдийн засгийн байгууллагын тусгай орон зай юм. Олон улсын эдийн засгийн эрх зүйн хувьд интеграци дэглэм болон нэн тааламжтай нөхцөл хоёрын хооронд зөрчил үүсдэг. Нэн тааламжтай нөхцөлийн үйлчлэлийн хүрээнд үл хамаарах гаалийн холбоо, худалдааны чөлөөт бүс зэргийг ТХЕХ-н 24-р бүлэгт дурдсан байдгийг тэмдэглэх нь зүйтэй. НҮБ-н Олон улсын эрх зүйн зөвлөл нь нэн тааламжтай нөхцөлд хамаарах зүйлүүдийн төслийг бэлтгэх явцдаа хэлэлцэж байсан юм. Гаалийн гэрээ буюу худалдааны чөлөөт бүсийн тухай бүх төслүүд нь ТХЕХ-н шаардлагыг хангахгүй байсан ч тэдэнд холбогдох хөнгөлөлтүүдийг үзүүлсэн байна. Үүний нэг жишээ нь дээрх нэгдлүүдийг нэн тааламжтай нөхцөлд хамруулсан явдал юм. Дээрх асуудлыг Европын эдийн засгийн холбоо, Европын чөлөөт худалдааны нийгэмлэг, Чөлөөт худалдааны Латин-Америкийн нийгэмлэг зэрэг байгууллагуудын үүсэлтэй холбоотой авч үзэж байсан. Иймээс интеграчлагдсан нэгдлүүдийн үйл ажиллагааны явцад үзүүлж байгаа хөнгөлөлтүүд нь нэн тааламжтай нөхцөлд дараахь хоёр шалтгаанаар хамаарахгүй юм. Үүнд:
Олон улсын гэрээ эсвэл нэгэнт тогтсон олон улсын зан заншлын хэмжээ,
Интеграцчлагдсан нэгдлүүдийн хооронд олон улсын эрх зүйн тогтолцоо бий болж буй тул нэнэ тааламжтай нөхцөлд тодорхой өөрчлөлт орж байна. Энэ нь улс хоорондын асуудал байсан бол одоо нэгдэл хоорондын асуудал болоод байна. Жишээлбэл, 1983 онд Европын эдийн засгийн холбоо, Андын фактын хооронд хэлцэл байгуулж нэг нэгэндээ нэн тааламжтай нөхцөл үзүүлэхээр болсон байна. Иймэрхүү нөхцлөөр Европын эдийн засгийн холбоонд зүүн өмнөд азийн улсуудын холбоо, ЭЗХТЗ-тэй гэрээ хийсэн байдаг.
2. Европын эдийн засгийн орчин
Европын олон талын интеграцийн зохион байгуулалт эрх зүйн үндэс нь дараахь баримт бичгүүд болно.
1965 оны Брюсселийн гэрээ-гурван нийгмийн аппарат,
1971 оны Люксембургийн гэрээ-амин чухал асуудлыг бүх гишүүдийн зөвшөөрөлтэйгээр шийдэж байх хэлцэлд хүрсэн,
1968 оны Нэгдсэн Европын баримт-Нэгдсэн дотоодын зах зээл болон эдийн засгийн орон зай бий болгох зорилго тавьсан,
1990 оны Шёнгений хэлэлцээр-ЕХ-ны орнуудын хилээр хүн, ачаа саадгүйгээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн,
1992 оны Маастрихтын хэлэлцээр-Эдийн засаг, валютын болон улс төрийн нэгдсэн холбоо бий болгох шийдвэр гарсан. 1994.01.01-ээс эхлэн Европын холбоо гэсэн нэрийг ашиглах болов.
Орчин үеийн бүс нутгийн интеграцийг тодоррхойлбол:
Оролцогч орнууд хоорондын худалдааны хязгаарлалтыг арилгаж чадсан ба нийтийн зах зээлийг үүсгэсэн,
Хөрөнгө оруулалт /капитал/ ажиллах хүч чөлөөтэй шилжих болсноор эдийн засгийн нэгдмэл орчин бүрдсэн,
Худалдааны нэгдсэн бодлого явуулах болсон,
Гуравдагч орны хувьд гаалийн ижил татвар тогтоосон,
ХАА, газар тариалангийн нэгдмэл бодлогыг нэгдэн үнийн систем, тээврийн бодлогоор хэрэгжүүлж байна.
Үндэстний дангаар ноёрхол нь үндэстэн дамнасан корпораци /ҮДК/ болон хувирах үйл явц түргэсэв,
Тооцооны нэгдсэн нэг нэгжтэй “Евро” валют-санхүүгийн систем байгуулагдав,
Тодорхой чиглэлүүдээр эрх зүй нь ойртож ижил, дотоодын систем хэрэгжиж байна,
Эрх зүйн онцгой систем-Европын холбоо /ЕХ/ үүсэн өргөжиж үйл ажиллагаагаа гүйцэтгэж байна. Эрх зүйн нэгдмэл орчинд бүс болгон ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байна,
Европын холбооны гол байгууллагууд нь: Европын Зөвлөл, Европын комисс, Европын парламент, Европын шүүх юм.
Зөвлөл нь – “ЕХ”-ны гүйцэтгэх дээд байгууллага бөгөөд гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд, Комиссын дарга, тэдгээрийн орлогчид буюу гадаад хэргийн сайд нараас бүрддэг. Хорооны хуралдаан нь зөвхөн төрийн болон улсын удирдагч нарын эсхүл сайд нарын түвшинд явагддаг. Сайдуудын зөвлөлийн хуралдаанууд чиглэл чиглэлээр явагдаж болох юм. Тухайлбал, ХАА, санхүү зэрэг. Амин чухал асуудлыг 100 хувийн саналаар, квотын дагуу шийдвэрлэдэг байна. /Жишээлбэл, Герман, Франц, Итали-10, Испани-8, Грек-5, Дани-3, Люксембург-2/. Эрх зүйн баримтуудыг дийлэнх олонхийн саналаар баталдаг. Зөвлөлийн дэргэд байнгын хороо бий болгосон бөгөөд энэ нь элчин сайдуудаас бүрддэг бөгөөд аливаа асуудлыг урьдчилсан байдлаар хэлэлцдэг байна.
Комисс-Брюссельд төвтэй гүйцэтгэх байгууллага. Энэ нь 20 хүнээс бүрддэг бөгөөд улс болгоны төлөөлөгчийг 5 жилээр улс томилдог. /том улсаас 2 хүн/. Харин тэднийг Европын парламент баталдаг бөгөөд нэгэнт батлагдсан нөхцөлд тус төлөөлөгч нар нь өөрийн төрөөс хараат бус шийдвэр гаргах эрхтэй болдог. Тус комисс нь их нөлөө бүхий юм. Үүнд нийт 23 ерөнхий захиргаа хамаардаг бөгөөд ихэнх туслах байгууллагууд мөн л түүнд хамаардаг.
Парламент-нэгэн танхимаас бүрддэг. 1979 оноос эхлэн ЕХ-ны иргэдийн шууд сонгуулиар 5 жилийн хугацаагаар, квотын дагуу сонгогддог. Байнгын байршил Страсбург хот. Нийт 626 гишүүнтэй бөгөөд эдгээр нь намын гишүүнчлэлээрээ 10-12 бүлэгт хуваагддаг. Сар болгон хуралдаж, хууль тогтоомж, төсвийн асуудлыг шийддэг бөгөөд ЕХ-ны хувьд зөвлөгөө өгөх, хяналт тавих үүрэгтэй. Зөвлөлийн шийдвэрийг түдгэлзүүлэх эрхтэй бөгөөд энэ нь дийлэнх олонхийн саналаар хийгдэнэ.
Шүүх – ЕХ-ны шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага. Засгийн газруудаас 6 жилийн хугацаатайгаар томилдог 15 шүүгчтэй, Люксембургт байрлана. Олон улсын Үндсэн хуулийн бөгөөд захиргааны шүүхийн эрхтэй. ЕХ, гишүүн улсуудын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах, хууль тогтоомжийн гүйцэтгэлд хяналт тавих, тэдгээрийг тайлбарлах, гишүүн улс, хувь хүмүүсээс тавигдсан тодорхой асуудлаар шийдвэр гаргах зэрэг асуудлуудыг хариуцна. ЕХ-ны хууль зүйн үндэсний шинж тэмдэг нь түүний хэсгүүд бүх гишүүн орнуудад хамааралтай эрхийн актуудыг олонхийн саналаар гаргаж байдгаас харагдана. Мөн эдгээр хэсгүүдийн бүрэлдэхүүн нь хувиараа оролцдог бөгөөд өөрийн харьяалагдах улсаа төлөөлдөггүй байна. Энэ асуудлыг 1957 оны Ромын гэрээгээр баталгаажуулсан байна. ЕХ-ны эрх зүй гэдэг нь өөрийн хэсгүүдээс гаргасан олон улсын гэрээ, нэгдэх тухай гэрээнүүд, эрх зүйн актуудаас бүрдэнэ. Регламентыг зөвлөл, комиссоос батална. Бүх нийтээр дагаж мөрдөх ёстой байдаг бөгөөд ЕХ-ны улс орон болгонд хүчинтэй байдаг. Ингэснээр дотоодын хууль зүйн актаас ЕХ нь хүчин чадлын хувьд илүү байдаг. Хамрах хүрээ нь иргэн ба хуулийн этгээд, гишүүн орнуудыг бүгдийг хамардаг. Захирамж-тухайн зорилгонд хүрэхэд зориулсан гишүүн улс болгоны гүйцэтгэх ёстой тогтоомж. Гэвч тухай орон болгон тус зорилгод хүрэх арга замаа өөрөө сонгох эрхтэй. Шийдвэр-хандсан улс орнуудын зүгээс бүрэн төгс дагаж биелүүлэхэд чиглэгдсэн хуулийн акт. ЕХ-ны эрх зүйн актуудыг нэгтгэх тогтсон уламжлал байхгүй гэж үздэг. Заавал гүйцэтгэх ёсгүй тогтоолуудын тоонд Зөвлөмж ба Шийдвэрүүд /дүгнэлтүүд/ багтдаг.
1957 оны Ромын гэрээний дагуу гишүүн орнуудын хууль зүйн систем тодорхой хэмжээгээр ижилсэх ёстой. Юуны түрүүнд бараа, үйлчилгээ, ажиллах хүчний шилжилтийн асуудал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зохицуулалт, өрсөлдөөний бодлого, газрын бодлого, тээврийн салбар, өөрөөр хэлбэл иргэний болон худалдааны эрх зүйн хэм хэмжээ, захиргаа, гааль, татвар болон бусад эрх зүйн салбаруудад голлон анхаарч байна.
1959 онд Стокгольмын конвенци хүчин төгөлдөр болсны дараа 1960 оны Их Британийн санаачилгаар Женевт нарийн бичгийн дарга нарын газар нь байрлах Чөлөөт худалдааны европын нийгэмлэгийг байгуулсан. 1966 онд ЧХЕН-н хүрээнд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чөлөөт худалдааны бүсийг байгуулсан бөгөөд гуравдагч оронтой хийх худалдаанд тухайн улсын гаалийн тариф хадгалагдана. Өнөөдрийн байдлаар ЧХЕН-д Австри, Исланд, Лихтеншейн, Норвеги, Швейцари, Финлянд улсууд багтдаг.
1977 онд ЧХЕН болон ЕЭЗХ-ны хооронд чөлөөт худалдааны татваргүй бүс байгуулах тухай хэлэлцээр байгуулагдсан. Харин 1992 онд Европын эдийн засгийн орон зай байгуулах тухай хэлэлцээр байгуулсан. ЕЭЗОЗ-д бараа, үйлчилгээ, хөрөнгө, хүмүүсийн чөлөөтэй шилжилт явагддаг. ЕЭЗОЗ байгууллага нь ЕЭЗОЗ-н зөвлөл, хамтарсан хороо, Зөвлөх хороо болон бусад байгууллагууд ордог.
ЕХ-ны олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуулалтад гаалийн хаалт татварын бус хаалт, үндэсний эдийн засгийг хамгаалах арга хэмжээнүүдэд илүү анхаарлаа хандуулж байна. Ромын хэлэлцээрийн дагуу гишүүн улсууд шинээр импортын эсхүл экспортын татвар тогтоохгүй, одоо байгаа татварын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх үүрэг хүлээсэн. Гишүүн орнуудын иргэн, хуулийн этгээд нь дээрх зөрчил гаргасан тохиолдолд холбогдох улсад нэхэмжлэл гаргах эрхтэй.
3 Улсуудын интеграцийн бүсийн нэгдлүүд
Бүсийн интеграци нь даяарчлалын хандлагын илрэл бөгөөд бүх тивүүдэд эдийн засгийн хүчний төвүүд гарч ирдэг. Европт интеграцийн үйл явц нь Европын эдийн засгийн орон зай, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд явагдаж байна. Хойд болон Өмнөд Америкт Хойд Америкийн чөлөөт худалдааны нийгэмлэг /НАФТА/, Латин Америкийн интеграцийн нийгэмлэг /ЛАН/, “Андын бүлэг”, “Меркосур” худалдааны пакт үүсгэн байгуулагдсан. Карибын тэнгисийн орчмын орнууд Карибын хамтын нийгэмлэгийн /Кариком/ хүрээнд худалдааны чөлөөт интеграцийн процесс Зүүн өмнөд азийн улсуудын холбоо /Асеан/, Ази – Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /Атэс/ болон Төв Азийн улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаар дамжин явагдаж байна. Арабын Улсуудын Лигийн /Аул/ хүрээнд нийтийн зах зээлийг бүрдүүлсэн ба Африкийн орнууд ч мөн адил интеграчлалыг хөгжүүлэхийг ихэд эрмэлзэж байна.
Америк, Ази, Африк сүүлийн арван жилд чөлөөт худалдааны 30 гаруй бүс байгуулагдсан. Бүс хоорондын эдийн засгийн интеграцчлал аажим аажмаар хүчээ авсаар байна. Интеграцийн байгууллагууд өөрийн гэсэн дотоод бүтэц, зохион байгуулалт, эрх хэмжээтэй байдаг нь ойлгомжтой. Интеграци нь эрх зүйн төлөөлөгчдийн Хороо, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар юм. Гадаад хэргийн сайд нарын зөвлөл нь зарим тохиолдолд заавал дагаж мөрдүүлэх шийдвэр болон зааврыг баталдаг юм

Сэтгэгдэл
culture :
www.IR.ucoz.com
admin :
Ariunaad bayrlalaa. Shuumjleliig huleej avlaa shuumjlel bol ireeduid ogch bui amjiltiin undes shuudee.
Ариуна :
Sain Medeelel tavisn bn bayarlalaa, gehdee regional organization & intergration hoorondiin relation iig jaahan dutmag oruulsn shige.. Regionalism and regional cooperation how it differs in market economy? etc. IImerhuu medeelel tavij baigaarai bayarlala, Amjilt
Сэтгэгдэл бичих