\ Right to know : Мэдээлэл

Мэдээлэл

Бичлэгийн тоо : 70 | Дэлгэцэнд : 1-8

Эрнандо Де Сото Монголд

2010-02-02 13:46

 

Эрнандо Де Сото Монголд ирж лекц унших гэж байна. 2010 оны 02 сарын 09-нд 15,00 цагаас Соёлын Төв Өргөөнд лекц уншина. Лекц үнэ төлбөргүй ч суудал хязгаартай тул эртхэн ирж суудлаа эзлээрэй. Мөн орчуулгын төхөөрөмжийн тоо цөөхөн тул эрт ирсэн хүмүүст хүрэх боломжтой юм байна. Эрнандо де Сото-ийн талаар танилцуулах шаардлагагүй бизээ. Гагцхүү лекцийг нь сонсоно гэдэг бол энэ яваа насанд тань дахиж олдохгүй боломж ч байж мэднэ шүү залуусаа.

Нийтэлсэн : Muusain | Уншсан (58) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

гадаадад их, дээд сургууль төгссөн судлаачдын эрдмийн бүтээл

2010-01-28 21:43

За энэ удаад гадаадад их, дээд сургууль төгссөн судлаачдын эрдмийн бүтээлийг татаж авахаар тавьж байна. Соросын сангийн вэб сайтад татаж авахаар тавьсан учир зохиогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна шүү. Харин энэхүү судалгааны ажлыг зохиогчийн эрх зөрчихгүйгээр зөвхөн уншихыг зөвлөж байна.

Татаж авах

Нийтэлсэн : Muusain | Уншсан (67) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГЭЭ ГАРДУУЛАВ

2010-01-27 18:06

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГЭЭ ГАРДУУЛАВ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Боловсролын тухай” Монгол Улсын хуулийн 43 дугаар зүйлийн 2.9 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан “Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Зарлиг гаргаж арван нэгэн их, дээд сургуулийн 28 оюутанд шилдэг оюутны тэтгэлгээ хүртээлээ. 

Тэтгэлэг гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “2010 оны тэтгэлгийг байгалийн шинжлэл, техник технологийн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутнуудад сурлагын амжилтыг нь чухалчилан олгохоор шийдвэрлэсэн юм.йн 3-р анги

Нийтэлсэн : Muusain | Уншсан (82) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Либертарианизм

2010-01-27 14:04

 

Нэг найз маань оюутан байхдаа бичиж байсан өгүүлэлийг толилуулж байна. Санаа оноогоо бичээрэй

Либертарианизм хэмээх нэр томъёоны ойлголт Энэхүү либертарианизм гэх үгийн үндэс нь либертари буюу Франц хэлний “ laissez- faire ” Латин хэлний “ liber ” гэх үгнээс гаралтай юм. Үгийн утгийн хувьд “ liber ” буюу “ чөлөөтэй ” гэсэн үгнээс үүсэлтэй юм. “ laissez- faire – гэсэн vгийг хөндлөнгөөс vл оролцох, зөнд нь орхих” үгийн түүхийн хувьд гэвэл Францын хаан XV Лүй хэсэг худалдаачдаас” Би яаж та бүхэнд туслах вэ? гэж асуусанд ” худалдаачид инээд алдан “ Laissez- nous faire, laissez nouns passer, Le monde va de lui- meme ” буюу орчуулбал “ Биднийг зөнд нь орхичих, бид юмаа хийе, дэлхий өөрөө эргэдэг юм ” гэсэн гэдэг. Либертарианизм нь либерализмтай холбоотой юу? Холбоотойгоор барахгvй, тvvний орчин vеийн хувилбар гэж нэрлэж болно. Яагаад хуучин нэрээр нь нэрлээгvй юм бэ гэсэн асуулт гарах аваас бид дараах хариултыг өгдөг: А) Дэлхий ертөнц ялангуяа АНУ-д либерализм гэсэн нэрээр янз бvрийн тэр ч бvv хэл, либерализмын өөрийнх нь эсрэг хандсан улс төрийн vзэл- хөдөлгөөнийг тэмдэглэдэг болсон. Тиймээс энэ vгний жинхэнэ утгыг гуйвуулсан утгаас нь ялгаж салгаж байхын тулд либертарианизм гэсэн шинэ нэр томъёог хэрэглэх нь зохистой. Б) Сонгодог либерализмд авч vзэх бололцоогvй байсан олон шинэ асуудлууд (эмэгтэйчvvдийн эрхийн асуудал, байгаль орчныг хамгаалах асуудал, арьс өнгөний ялгаварлалыг устгах асуудал гэх мэт) нийгэмд гарч ирсэн бөгөөд эдгээрийн тухай “либерализм” гэсэн хуучин нэр хаягаар хөөж утгыг нь олоход хэцvv юм. В) Либертарианизм гэсэн vг нь этимологи утгаараа (vгийн гарал vvслийн утгаараа) хувь хvний эрх чөлөөг хамгаалах, төрийн эрх мэдлийг хязгаарлах, чөлөөт зах зээлийн утгыг илvv тууштай бөгөөд тодорхой илэрхийлдэг сайн нэр томъёо юм. Гэхдээ дахин давтаж хэлэхэд, Локк, Смит, Милль, Жэффэрсон, Бастиа, Сэй зэрэг либерал сэтгэгчид манай vзэл санааны эрхэмлэн хvндэтгэдэг өвөг дээдэс, Мизес, Хаек, Рэйнд, Хайзлит, Нозик нар өнөө vед энэ vзлийг буухиалан авчрагсад мөн. Либертарианизмын үүсэл хөгжил, ойлголт “... хүмүүс хууль болон албадлагагүйгээр эв зохицолтой амьдардаг”

 

Нийтэлсэн : Muusain | Уншсан (54) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Б.Чимид багшийн нэрэмжит илтгэлийн уралдааны талаарх мэдээлэл

2010-01-19 19:49

 Б.Чимид багшийн нэрэмжит

илтгэлийн уралдааны талаархи мэдээлэл

 

2010-01-12

Өмнөтгөл

Ардын багш, гавъяат хуульч, хууль зүйн доктор, профессор, төр, улс төр, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ач Хариад Бяраагийн Чимид багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг жил бүрийн 1 дүгээр сарын эхний 10 хоногт багтааж, Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэн, Удирдлагын Академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шинжлэх ухааны Академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн, Нээлттэй Академи (ТББ) хамтран зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн билээ.

 

Нийтэлсэн : Muusain | Уншсан (55) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Ардчилсан социализмын тухай товчхон

2010-01-13 19:33

Ардчилсан социалист үзлийн талаарх мэдээллийг хайж хайж МАХН-ын сайтад тавигдсан байсныг татаж толилуулж байгаа юм. Миний бие либерал үзэлтэй ч Ардчилсан социалистуудын өөрсдийн үзэл бодлоо хамгаалсан, сурталчилсан мэдээллийг оруулж байгаа нь Ардчилсан социализмыг либерализмтай харьцуулаасай гэсэн үүднээс бичсэн болно. Миний нийтлэлүүд Либерализмд тулгуурлагддаг учир харьцуулах боломж олгоно гэж найдаж байна.  

Ардчилсан социализмын тухай товчхон

Ардчилсан социализм бол хүн төрлөхтний одоо ба ирээдүйг тодорхойлох үзэл юм.

Ардчилсан социализм бол XX зуунд гэнэт гараад ирсэн үзэл биш юм. Тэрбээр хүн төрлөхтний бүгдээрээ сайхан амьдрах тухай олон зууны мөрөөдлийн үр дүнд буй болсон оюуны их ололтод тулгуурласан юм. Өнөөдөр манай амьдралд буй болж, бидний сэтгэл санааг шаналгаж буй бүхий л сөрөг үзэгдэл хөрөнгөтний нийгэмд шилжсэн бусад орнуудад ч гарч байсан хэрэг. Ийм нөхцөлд оршин буй нийгмийг хэрхэн өөрчилж, сайн сайхан зүйлийг нь хадгалан, муу муухайг нь хэрхэн арилгах вэ? гэсэн асуулт сэтгэгчдийн өмнө дэвшин гарч ирсний хариулт нь ардчилсан социалист үзэл санаа юм.

Ардчилсан социализм бол бүх нийтийн сайн сайхны төлөө үзэл.

Нийтэлсэн : Muusain | Уншсан (20) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ГАВЪЯАТ ХУУЛЬЧ БЯРААГИЙН ЧИМИД МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛЛОО

2010-01-13 15:22

ГАВЪЯАТ ХУУЛЬЧ БЯРААГИЙН ЧИМИД

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛЛОО

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 тоот зарлигаар Ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулах, улмаар батлалцах, түүнийг хэрэгжүүлэх эрхэм үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдлыг баталгаажуулах, хууль шударга ёсны нийтлэг зарчмыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан олон жилийн гавъяа, зүтгэлийг нь өндрөөр үнэлж Монгол төрийн нэрт зүтгэлтэн Бяраагийн Чимидэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж “Сүхбаатарын одон”, “Алтан соёмбо” тэмдгээр шагналаа.

 

 

 

Нийтэлсэн : Muusain | Уншсан (95) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Эссэ хэрхэн бичих вэ? зөвлөгөө

2009-12-22 16:00

Нилээдгүй уншигчид маань эссэ хэрхэн бичих вэ? гэсэн асуултыг тавьж байсан. Youtube-eer хэсэж байтал Outline хэлбэрээр эссэ хэрхэн бичих тухай зөвлөгөө байна үзээрэй.

Үргэлжлэлийг үзэхийг хүсвэл дэлгэрэнгүй унш
Нийтэлсэн : Muusain | Уншсан (179) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 >  Last ›