“ Их Засаг” Их Сургуулийн Чингис Соосэ сургуулийн ОУЭЗ-н төгсөгчдийн
“Үндсэн Хуулийн эрх зүй” хичээлийн шалгалтын асуулт
/2007-2008 оны төгсөгчдийн шалгалтын асуулт/
1. Монгол Улсын Үндсэн Хуулийн эрх зүйн судлах зүйл, эх сурвалж
2. МУ-ын Үндсэн Хуулийн эрх зүйн зохицуулалтын арга, онцлог
3. 1924 оны Үндсэн Хуулийн бүтэц, мөн чанар
4. 1940 оны Үндсэн Хуулийн бүтэц, зорилт
5. 1960 оны Үндсэн Хуулийн бүтэц, шинж чанар
6. 1992 оны Үндсэн Хуулийн бүтэц, ач холбогдол
7. Бүрэн эрхт байдлын тухай ойлголт, түүний гол шалгуур, шинж
8. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн ангилал
9. Монгол Улсын гадаад улс төрийн бодлогоо хэрэгжүүлэх үндсэн чиглэл
10. Төрийн байгууламжийн тухай ойлголт, ангилал, тэдгээрийн онцлог
11. Монгол Улсын төрийн бэлгэ тэмдгийн тухай ойлголт, төрийн бэлгэ тэмдэгийг хэрэглэх журам
12. Иргэний харьяалалын тухай ойлголт / Монгол Улсын харьяат болох, Монгол Улсын иргэн байх, иргэний харьяалалаа алдах, иргэний харьяалалыг сэргээн тогтоох /
13. МУ-ын иргэдийн эрх , эрх чөлөөний ангилал, түүний баталгаа, иргэдийн үндсэн болон журамт үүрэг
14. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссийн чиг үүрэг, бүрэлдэхүүн, бүрэн эрх
15. Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн, агуулга
16. Жон Локк, Шарль Монтеськегийн эрх мэдлийн хуваарилалтын онол, тэдгээрийн ялгаатай тал, онцлог
17. 1992 оны ҮХ-д орсон нэмэлт өөрчлөлтүүд, тэдгээрийн агуулга
18. УИХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэр /байнгын хороо, дэд хороо, чуулган /
19. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл
20. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн бүрэлдэхүүн, бүрэн эрх
21. Шүүх эрх мэдлийн тухай ойлголт, Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүх байгуулах үндэслэл, шүүгчийн зэрэг дэв
22. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчим, агуулга
23. Шүүгчдэд тавигдах шалгуур, тэдгээрийг томилох субьект, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүн
24. Шүүхийн сахилгын хороо болон мэргэшлийн хорооны бүрэн эрх, чиг үүрэг, бүрэлдэхүүн
25. Монгол Улсын Прокурорын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, прокурорын зэрэг дэв, сахилгын шийтгэл
26. Сонгуулийн тухай ойлголт, түүний систем / пропорциональ, можаритар/
27. Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн чиг үүрэг, хяналтын обьект
28. Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам
29. МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийг өөрчлөх асуудал, нутгийн өөрөө удирдах байгууллага, тэдгээрийн нийтлэг бүрэн эрх
30. Засгийн Газрын бүтэц бүрэлдэхүүн, Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх журам
31. Гадаад орнуудын Үндсэн хуулийг судлах зүйл, судалгааны арга, субьект
32. Гадаад орнуудын Үндсэн Хуулиудын хөгжлийн үе шат, ангилал
33. Үндсэн Хуулийн хяналтын байгууллага, тэдгээрийн онцлог
34. Гадаадын Үндсэн Хуулиудыг боловсруулж батлах арга
35. АНУ-ын Ерөнхийлөгч, түүний сонгууль
36. АНУ-ын конгресс / сенат болон төлөөлөгчдийн бүрэн эрх/
37. АНУ-ын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам
38. АНУ-ын шүүх эрх мэдэл, муж улсуудын эрх зүйн зохицуулалт
39. ОХУ-ын ерөнхийлөгч, түүний бүрэн эрх
40. ОХУ-ын Үндсэн Хуулийн шүүх
41. БНХАУ-ын дарга, түүний бүрэн эрх
42. БНХАУ-ын Ардын Их Хурал, түүний байнгын хороо
43. ХБНГУ-ын Ерөнхийлөгч, түүний бүрэн эрх
44. ХБНГУ-ын парламент / бундестаг, бундестрат/ түүний бүрэн эрх
45. Унгар улсын Үндсэн Хуулийн шүүхийн эрх хэмжээ
46. Италийн Үндсэн Хууль, нэмэлт өөрчлөлт оруулах журам
47. Английн сонгуулийн хөгжил
48. Энэтхэгийн муж, зөвлөхүүдийн сонгууль / дээд, доод танхим /
49. ОХУ-ын хууль тогтоох байгууллага / холбооны хурал, ДУМ/ түүний бурэн эрх
50. Гадаад орнуудын Үндсэн Хуулиудын бүтэц, мөн чанар
51. БНСУ-ын үндэсний хурал, түүний бүрэн эрх
52. БНСУ-ын гүйцэтгэх эрх мэдэл / Ерөнхийлөгч, төрийн зөвлөл/
53. Япон болон БНСУ-ын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам
54. БНСУ-ын сонгуулийн удирдлага, бүрэн эрх
55. БНСУ-ын Үндсэн Хуулийн шүүх
56. Японы эзэн хаан, түүний эрх зүйн статус
57. Японы парламент / төлөөлөгчдийн болон зөвлөх / түүний бүрэн эрх
58. Францын Ерөнхийлөгч, парламент, тэдгээрийн бүрэн эрх
59. Болгар, Польш улсуудын Үндсэн Хуулийн хяналтын байгууллага, эрх хэмжээ, бүтэц
60. Испани, Итали улсын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам
Чингис Соосэ сургуулийн ОУЭЗ-н төгсөх ангийн “Захиргааны эрх зүй” хичээлийн улсын шалгалтын асуулт
/2007-2008 оны төгсөлтийн шалгалтын асуулт/
1. Төрийн удирдлагын тухай ойлголт, түүний онцлог шинж
2. Захиргааны эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, зохицуулалтын арга, тогтолцоо
3. Захиргааны эрх зүй нь бусад салбар эрх зүйтэй холбогдох болон ялгагдах тал
4. Захиргааны эрх зүйн хэм хэмжээний ойлголт, ангилал, бүтэц
5. Захиргааны эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилт
6. Захиргааны эрх зүйн эх сурвалж, түүнийг системчлэх арга
7. Захиргааны эрх зүйн харилцаа, түүний онцлог шинж, дуусгавар болох үндэслэл
8. Захиргааны эрх зүйн харилцааны бүтэц
9. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, түүний үндсэн шинж, ангилал
10. Засгийн газрыг байгуулах журам ба үйл ажиллагааны зарчим
11. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Засгийн газрын бүрэн эрх
12. Засгийн газраас УИХ, Ерөнхийлөгч бусад байгууллагатай харилцах нь
13. Засгийн газрын үйл ажиллагааны ба эрх зүйн хэлбэр
14. Яамны эрхлэх асуудал ба удирдлага, зохион байгуулалтын бүтэц
15. Яамнаас УИХ, Ерөнхийлөгч, бусад байгууллагатай харилцах ба үйл ажиллагаанд хориглох зүйл
16. Агентлагын эрхлэх асуудал, удирдлага зохион байгуулалтын бүтэц
17. Агентлаг нь бусад байгууллага, албан тушаалтантай харилцах ба агентлагын санхүүжилт, эд хөрөнгө
18. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага
19. Нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээ
20. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ
21. Төрийн бус байгууллага захиргааны эрх зүйн субьект болох нь
22. Төрийн албаны тухай ойлголт, түүний эрх зүйн зохицуулалт ба төрийн албаны зарчим
23. Төрийн албан тушаал, түүний ангилал ба төрийн албан тушаалд тавих шаардлага
24. Төрийн захиргааны албан тушаал, түүний ангилал ба зэрэг дэв
25. Төрийн албаны стандартын удирдлагыг хэрэгжүүлэгч субьектийн чиг үүрэг
26. Төрийн албан хаагчийн тухай ойлголт, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйл
27. Төрийн албатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа
28. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа
29. Төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежер ба тэдгээрийн эрх үүрэг
30. Төрийн захиргааны үйл ажиллагааны хэлбэрийн ойлголт, төрөл
31. Захиргааны акт түүний ангилал, акт гаргах процесс
32. Захиргааны үйл ажиллагааны арга түүний төрөл
33. Захиргааны процессийн харилцаа, түүний бүрэлдэхүүн, процессийн зарчим
34. Захиргааны хариуцлагын шинж чанар, үндэслэл
35. Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа
36. Захиргааны хэргийн шүүхийн тухай ойлголт, хянан шийдвэрлэх маргаан
37. Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа
38. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим
39. Захиргааны хэргийн шүүх хуралдааны нийтлэг журам
40. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр түүнийг биелүүлэх
41. Франц Улсын захиргааны эрх зүйн тухай ойлголт, онцлог
42. Франц Улсын захиргааны эрх зүйн эх сурвалж
43. Франц Улсын төрийн алба түүний ангилал
44. Франц Улсын засаг захиргааны үйл ажиллагааны зохицуулалт
45. Франц Улсын захиргааны шүүх, түүний ажиллагаа
46. ХБНГУ-ын захиргааны эрх зүйн ойлголт, онцлог
47. ХБНГУ-ын Засгийн газар
48. ХБНГУ-ын нутгийн удирдлага
49. ХБНГУ-ын төрийн алба түүний ангилал
50. АНУ-ын захиргааны эрх зүйн ойлголт, эх сурвалж
51. АНУ-ын засаг захиргааны байгууллага, хүлээх хариуцлага
52. АНУ-ын иргэний алба түүний ангилал
53. АНУ-ын шүүхээс засаг захиргааны байгууллагад тавих хяналт
54. Их Британийн захиргааны эрх зүйн ойлголт, эх сурвалж
55. Их Британийн засаг захиргааны төв байгууллага
56. Их Британийн нутгийн удирдлагын байгууллага
57. Их Британийн иргэний алба түүний ангилал
58. БНХАУ-ын захиргааны шүүх
59. БНУУ-ын захиргааны шүүх
60. Япон улсын захиргааны шүүх
2007 он ТЗЭЗ-н тэнхим
Сэдэв ¹12.Анхан шатны шүүх хуралдааны дэг, анхан шатны шүүхийн шийдвэр
1. Шүүх хуралдааны дэг
2. Шүүхийн шийдвэр
1.
Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсэг зурсан байна.
МУ-ын Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүн, яам, агентлагаас гаргасан захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гаргана.
Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана:
1.нэхэмжлэлийг захиргааны хэргийн ямар шүүхэд гаргаж байгаа;
2.нэхэмжлэгч, хариуцагчийн овог, эцгийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
3.нэхэмжлэлийн шаардлагын агуулга;
4.хавсаргасан баримт бичгийн жагсаалт.
Шүүгч дараахь тохиололд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:
1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус ;
2.тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус ;
3.захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;
4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй;
5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр буюу шүүгчийн захирамж байгаа;
7.нэхэмжлэгч болох иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
8. Үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан бол; эрүүгийн эрх зүйн маргаан бол;иргэний эрх зүйн маргаан бол.
Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш аймгийн төвд 40, нийслэлд 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол уг хэргийг тухайн шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
Шаардлагатай тохиолдолд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хугацааг тухайн захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, 2 дахь удаагаа 15 хоногоор сунгаж болно.
Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, хуулийн хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүгч захирамж гаргаж, шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг товлон зарлана.
Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлан мэдэгдэж, танхимд байгаа хүмүүст суухыг зөвшөөрнө.
Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй этгээдэд мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг даргалагчид илтгэн танилцуулна.
Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана.
Шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана.
Зохигч, оролцогч шүүх хуралдаанд ирээгүй бол дараахь журмаар хэргийг шийдвэрлэнэ. Үүнд:
1. Нэхэмжлэгч /түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч/ шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл уг хэргийг хянан шийдвэрлэж болох бөгөөд тэдгээрийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж дахин дуудах ба 2 дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд нийтийн ашиг сонирхлын үүднээс хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэж болно.
2. Хариуцагч /түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болох бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.
Шүүх хуралдаан даргалагч орчуулагч, хэлмэрчид түүний үүрэг, буруу орчуулж, хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
Шүүх хуралдаанд дуудагдсан гэрчийг шүүх хуралдааны танхимаас түр гаргах бөгөөд хооронд нь харилцуулахгүй байлгах талаар даргалагч арга хэмжээ авна.
Даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шинжээч, орчуулагч,хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг талуудад тайлбарлан өгнө.
Шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгнө.
Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц даруй шийдвэрлэнэ.
Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хЙЮпубе”күндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн бол шүүх нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигчийн эвлэрлийг баталсан шийдвэрийг гаргана.
Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохих этгээдээс төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ. Шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг талууд дараахь байдлаар төлнө. үүнд:
А.нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч
Б.хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч
в.зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж тус тус хариуцуулна.
Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
1/эд хөрөнгийн чанартай бөгөөд үнэлж болох нэхэмжлэлд:
2/ эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд 25О төгрөг;
Нэхэмжлэлийн үнэ /төгрөгөөр/ Хураамжийн хувь хэмжээ
А.0-3000 50 төгрөг
Б.3001-10000 Нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2 хувь
В.10001-50000 200 төгрөг дээр 10000-аас дээш төгрөгийн
нэхэмжлэлийн үнийн дүнгийн 3,5 хувийг нэмнэ.
Г.50001-500000 1500 төгрөг дээр 50000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 4 хувийг нэмнэ.
Д.500001-1000000 19500 төгрөг дээр 500000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2,1 хувийг нэмнэ.
Е.1000001-10000000 30000 төгрөг дээр 1000000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 1,4 хувийг нэмнэ.
ё.10000001-ээс дээш 156000 төгрөг дээр 10000000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,5 хувийг нэмнэ. "
З/ хэрэгт байгаа нотлох баримтын хуулбар, түүнчлэн шүүхийн шийдвэр, магадлал, шийтгэвэр, гүйцэтгэх хуудас дахин олгоход хуудас тутмаас 25 төгрөг.
Зохигч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдсон, эсхүл хуульд заасан бусад үндэслэл байвал зохигчийг шүүхийн зардал нөхөн төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлж болно.
Шүүх тухайн этгээдийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн зардлыг нөхөн төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно.
Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.
Хяналтын шатны болон давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилбөл шүүхийн зардлын хуваарилалтыг нэгэн адил өөрчлөн шийдвэрлэнэ.
Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө.
Зохигч, хэргийн бусад оролцогч мэтгэлцэх, тайлбар гаргахын өмнө шүүх хуралдаан даргалагч тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулна.
Нэхэмжлэгч /Хариуцагч/ түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, нэхэмжлэгч /Хариуцагч/-ийн талд оролцож буй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.
Талууд урьд бичгээр тайлбар гаргасан бол шүүх хуралдаан дээр тухайн тайлбараа танилцуулж болно.
Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулна.
Төр, байгууллага, хувь хүний нууцтай холбогдсон баримтыг шүүх хуралдаанд танилцуулахгүй. Захидал харилцааны нууцыг хамгаалахын тулд хувийн захидал бичгийг тухайн этгээдийн зөвшөөрөлтэйгөөр нээлттэй шүүх хуралдаанд уншин сонсгож болно. Хэрэв зөвшөөрөл аваагүй бол хувийн захидал, бичгийг уншин сонсгох ба шинжлэх явдлыг хаалттай шүүх хуралдаанаар гүйцэтгэнэ.
Хэрэгт байгаа бичмэл баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй. Бичмэл баримт хуурамч болох тухай мэдээллийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэх буюу бусад нотлох баримт шаардан авч болно.
Бичмэл баримт хуурамч байсан нь тогтоогдвол шүүх түүнийг нотлох баримтаас хасах бөгөөд хэргийн оролцогч шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад хуурамч бичиг баримтын талаар гомдол гаргаж болно.
Шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно. Шинжээч шүүх хуралдаанд оролцож байгаа бол өөрийн дүгнэлтийг тайлбарлана. Дараа нь шинжээчид асуулт тавьж болно.
Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна.
Шүүх хуралдаан даргалагч гэрчийг шүүх хуралдааны танхимд оруулж, түүний үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
Гэрч бүрийг тус тусад нь асууна. Мэдүүлэг өгч эхлээгүй байгаа гэрч шүүх хуралдааны ажиллагаа явагдаж байх үед шүүх хуралдааны танхимд байж болохгүй. Хэрэв мэдүүлэг өгсөн гэрчийг гарч явахыг шүүх хуралдаан даргалагч зөвшөөрөөгүй бол тэрээр шүүх хуралдаан дуустал танхимд байна.
Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа эцэг, эх, харгалзан дэмжигч, эсхүл сурган хүмүүжүүлэгчийг байлцуулна. вНасанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг сонссоны дараа түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргана.
Шүүгч гэрчээс мэдүүлгийг урьдчилан авах, эсхүл давтан асууж болно.
Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана. Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргаж болно.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно.
2.
Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана:
1.маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;
2.эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож хүлээн зөвшөөрөх;
3.захиргааны байгууллагаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх;
4.захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах;
5.төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах;
6.захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэнд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчлөх, хасах;
7.хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх;
8.нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох;
9.нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох.
Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажилллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.
Удиртгал хэсэгт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, захиргааны хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана.
Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, прокурорын болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгана.
Үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана.
Тогтоох хэсэгт захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, захиргааны хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана.
Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болговол шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг хуралдаанд оролцогчдод уншиж сонсгоно.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор хувийг хэргийн оролцогчдод хүргүүлнэ.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт хэргийн бодит байдлыг илт буруу илэрхийлсэн, санамсаргүй тооны алдаа гаргасан, зарим зүйлийг ойлгомжгүй илэрхийлсэн байвал шүүх өөрийн санаачилгаар буюу оролцогчийн хүсэлтээр шийдвэрийн агуулгыг өөрчлөхгүйгээр засвар оруулж болно.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор захиргааны хэргийн шүүх өөрийн санаачилгаар буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр дараахь тохиолдолд шийдвэртээ нэмэлт оруулна:
1.нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн талаар шийдвэр гаргалгүй орхигдуулсан;
2.захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж, эд мөрийн баримтын асуудлыг шийдвэрлээгүй.
Захиргааны хэргийн шүүх шийдвэртээ засвар оруулахдаа урьд нь хэргийн оролцогчид гардуулсан шийдвэрийг буцаан авч түүнд өөрчлөлт оруулж дахин бичиж гаргана.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болно.
Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах, хяналтын журмаар хянуулах бол 30 хоногийн дотор гомдол гаргах буюу прокурор давж заалдах эсэргүүцэл бичиж болно.
Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад болон тухайн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаанд уг асуудлаар өөр шүүхэд хандахыг хориглоно.
Захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана.
Сэдэв ¹13 Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
1. Давж заалдах гомдол гаргах
2. гомдлыг хянан шийдвэрлэх ба магадлал
Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдлыг талуудын аль нэг нь гаргасан явдал эсрэг талын хяналтын журмаар гомдол гаргах эрхийг үл хязгаарлана.
Нэхэмжлэгч, хариуцагч талын аль нэг, эсхүл хамтран нэхэмжлэгч болон хамтран хариуцагчийн аль нэг нь давж заалдах, нөгөө нь хяналтын журмаар гомдол гаргасан бол давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд хэргийг бүхэлд нь хянана.
Давж заалдах гомдлыг тухайн шийдвэрийг гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргана.
Давж заалдах гомдлыг тухайн захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, уг гомдол болон түүнд хавсаргасан баримт бичгийг эсрэг талд, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулах бөгөөд, тэдгээрийн тайлбарыг авч, хэрэгт хавсаргаж болно.
Хэргийг шийдвэрлэсэн шүүх давж заалдах гомдолд хариуцагч, гуравдагч этгээдээс гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.
Давж заалдах гомдолд дараахь зүйлийг заана:
1.гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа;
2.гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
3.аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа;
4.шийдвэрийн чухам аль нотлох баримтыг зөвшөөрөхгүй байгаа, түүний үндэслэл;
5.гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт.
6.Давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурна.
Давж заалдах гомдол гаргагч нь уг гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхэд өөрөө, эсхүл төлөөлөгч /өмгөөлөгч/-өө оролцуулахаа тодорхой бичсэн байна.
Хэргийн оролцогч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд, прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд биеэр оролцохыг хүсвэл шүүх тэдгээрт тухайн шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж, шүүх хуралдаанд биеэр оролцох эрхийг нь хангана. Гэхдээ шүүх хуралдаанд ирээгүй явдал нь давж заалдах журмаар захиргааны хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй.
2.
Давж заалдах гомдол гарсан хэргийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.
Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгч даргална.
Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа захиргааны хэргийн шүүх давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.
Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд аль нэг шүүгч нь захиргааны хэргийн талаар илтгэж танилцуулна.
Илтгэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар танилцуулж, улмаар шүүх бүрэлдэхүүн илтгэгчид асуулт тавьж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарыг сонсч, шаардлагатай зарим зүйлийг тэднээс асууж тодотгосны дараа шүүх хуралдаан завсарлан, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно.
Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүх шинээр цуглуулсан, хуулийн шаардлага хангасан, эргэлзээгүй нотлох баримтыг үнэлж дүгнэх, үндэслэл болгох эрхтэй.
Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг заавал гаргана. Үүнд:
А.Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл уг шийдвэрийг хэвээр үлдээнэ.Энэ тохиолдолд зөв гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ магадлалдаа заах үүрэгтэй.
Б.Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй.Энэ тохиолдолд дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргана:
1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
2.нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах;
3.анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг харъяалагдах шүүхэд шилжүүлэх буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах;
4.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой дутагдал илэрсэн, эсхүл шийдвэрт нөлөөлж болохуйц шинэ нотлох баримт илэрсэн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой дутагдал гэдэгт:
а.анхан шатны шүүх хэргийн оролцогч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй захиргааны хэргийг шийдвэрлэсэн;
б.хууль бус бүрэлдэхүүнээр захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн;
в.шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон;
г.шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй;
д.шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан.
Магадлал уншин сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд гарснаас хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлнэ.
Хэргийн оролцогч нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хойшлуулах, түдгэлзүүлэх талаар гарсан захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргаж болно.
Уг гомдлыг хэлэлцэж дараахь байдлаар шийдвэрлэнэ:
А.захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
б.захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах;
в.захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, асуудлыг өөрийн магадлалаар шийдвэрлэх.
Сэдэв ¹14 Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх
1. Хяналтын журмаар гомдол гаргах
2. Хяналтын шатны шүүх хуралдаан
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэр буюу магадлалд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
А.Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;
Б.Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авна.
Хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.
Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хяналтын шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэнэ. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
Зохигч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд гомдлын талаар тайлбараа гаргах эрхтэй.
2.
Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
Танхимын шүүх хуралдаанаас тогтоол гаргана. Тогтоолд шүүх хуралдаан даргалагч, илтгэсэн шүүгч гарын үсэг зурна. Тогтоолд анхан шатны болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын агуулга, түүний үндэслэл, гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана.
Танхимын шүүх хуралдааны тогтоолыг гомдол гаргагч этгээд хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхэд гомдол гаргаж болно. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт гаргаж уг хэргийг Улсын дээд шүүхийн хуралдаанд хэлэлцүүлнэ.
Ерөнхий шүүгчийн дүгнэлтэд гомдлын үндэслэл, хэрэг шийдвэрлэсэн байдал, хууль зөрчсөн гэсэн үндэслэлийг тусгасан байна.
Улсын дээд шүүхийн хуралдаан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдээс бүрдэнэ. Энэхүү хуралдаанаас тогтоол гаргах бөгөөд энэ нь эцсийн шийдвэр болно.
Танхимын шүүх хуралдааны тогтоолд гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч хэргийн хамт Улсын дээд шүүхэд ирүүлнэ.
Улсын дээд шүүх шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Шүүх бүрэлдэхүүний санал тэнцвэл дүгнэлтийг хүлээн аваагүйд тооцно.
Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь байдлаар хэргийг хянан шийдвэрлэж, тогтоол гаргана:
1.шийдвэр, магадлал, тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
2.шийдвэр, магадлал, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах;
3.шийдвэр, магадлал, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
4.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
5.шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд буцаах.
Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол гармагц хуулийн хүчин төгөлдөр болно.
Улсын дээд шүүхийн хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тогтоол эцсийн шийдвэр болно.
Сэдэв ¹15 Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах
1. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл
2. Хүсэлтийг шийдвэрлэх
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараахь үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно:
1.Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл;
2.шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
3.шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон .
Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг тийнхүү хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны, гомдол гаргасан бол тухайн шатны шүүхэд гаргана.
Хүсэлтийг бичгээр гаргаж түүнд шинээр илэрсэн нөхцөл байдлын талаархи баримтыг хавсаргана.
2.
Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахад анхны шийдвэр гаргасан шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн дахин оролцохгүй.
Хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл түүнд мэдэгдэх ба ийнхүү хүсэлт гаргасан этгээд хүрэлцэн ирээгүй явдал хүсэлтийг шийдвэрлэхэд саад болохгүй.
Шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэнэ.
Шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд түүнийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана.
Шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоосон нөхцөлд хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.
Биелэгдсэн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан шийдвэрлэсэн шүүх хүчингүй болгож байгаа бол биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэх үүрэгтэй.