Human right

Бичлэгийн тоо : 2 | Дэлгэцэнд : 1-2

ЭРХ ЧӨЛӨӨ

2009-04-21 22:40

ЭРХ ЧӨЛӨӨ

Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.
Жон Стюарт Миль
Эрх чөлөө гэж юу вэ?
Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн. Хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар, хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй. Чөлөөт байдал гэдэг бол эрх чөлөөг илэрхийлэх өөр нэг ойлголт юм. Эрх чөлөөг сахин хамгаалах нь засгийн газрын  үндсэн үүрэг юм.
Эрх чөлөө орчин үеийн нийгмийн ёс суртахууны нэг үнэт зүйл мөн гэдгийг одоо хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ дандаа тийм байгаагүй билээ. Хүн төрөлхтний түүхийн дийлэнхи үед засгийн газрын зорилго бол сайн сайхан амьдрал, сайн нийгмийг цогцлуулах явдал гэж үздэг байсан. Хүмүүс нийгмээс шийдвэрлэсэн нийтийн сайн сайхан үйлсийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж, өөрсдийн ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлээ нийгмийн сайн сайханд захируулах ёстой байв. Эхэн үедээ эрх чөлөөг ноёд язгууртан зэрэг тодорхой хүмүүс буюу хэсэг бүлэгт олгосон тусгай эрх дарх гэж ойлгож байв. Эрх чөлөөтэй байх эрх хүн бүрт байдаггүй байсан. Эрх чөлөө бол хүн бүрт хамаарах ёстой ерөнхий нөхцөл гэсэн ойлголтыг XVIII зуунд Хоббс, Локк нар үндэслэсэн. Локк нэгэн бүтээлдээ "Хуулийн зорилго бол эрх чөлөөг устгах буюу хавчин хясах явдал биш, харин түүнийг хамгаалж, өргөжүүлэх явдал мөн" гэж дурдсан байдаг. Засгийн газрын үүрэг бол хувь хүмүүсийн эрх чөлөөг хангах явдал мөн хэмээх үзэл санаа XIX зуунд түгэн тархаж, эрх чөлөө улс төрийн нэг гол үнэт зүйл болон хөгжсөн. Харин XX зуунд эрх чөлөөнд хоёр томоохон заналхийлэл тулгарсан. Нэг хэсэг нь эрх чөлөө бол коммунизм эсвэл цэвэр үндэстний улс байгуулах зэрэг дээд зорилгод хүрэхэд захирагдах ёстой өчүүхэн зорилго гэж үзэж байхад социалистууд гэх нөгөө хэсэг хүмүүс засгийн газраас хүний дотоод хэрэгт илүү ихээр оролцох явдлыг зөвтгөхийн тулд эрх чөлөөний тухай үзэл баримтлалыг өөрчлөхийг санаархаж байв.
Нийтэлсэн : Muusain | Уншсан (94) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

2005 ОНЫ ЭРҮҮГИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ГАРСАН АЛДАА ЗӨРЧЛИЙГ СУДАЛСАН ТУХАЙ ТОЙМ

2009-04-16 20:37
ТАНХИМУУДААС ГАРГАСАН ТОЙМ, ЗӨВЛӨМЖҮҮД

2006 оны 4 дүгээр сар 3 Дугаар 0 Улаанбаатар хот
2005 ОНЫ ЭРҮҮГИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ГАРСАН АЛДАА ЗӨРЧЛИЙГ СУДАЛСАН ТУХАЙ ТОЙМ
     2005 онд Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанаар нийт 618 хэрэг хянан хэлэлцсэнээс 59.2 хувь буюу 366 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, 16.6 хувь буюу 103 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 28.9 хувь буюу 179 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.
     Үүнээс 204 хэргийг өмгөөлөгчийн гомдлоор, 121 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр хянан хэлэлцсэнээс 134 гомдол, 55 эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.
     Хүчингүй болгосон тогтоол, магадлалын 53.6 хувь буюу 96 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр, 31.8 хувь буюу 57 хэргийг шүүхээр шинэчлэн хэлэлцүүлэхээр тус тус буцааж,14.5 хувь буюу 26 хэргийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
     Хүчингүй болгосон тогтоолын 6.1 хувь буюу 11-ийг Баянгол дүүргийн шүүх, 5 хувь буюу 9-ийг Сүхбаатар дүүргийн шүүх, 4.4 хувь буюу 8-ыг Баянзүрх дүүргийн шүүх, 3.9 хувь буюу 7-г Хэнтий аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, 2.7 хувь буюу тус бүр 5-ыг Увс аймаг дах сум дундын болон Чингэлтэй дүүргийн шүүх, 2.2 хувь буюу тус бүр 4-ийг Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймаг дах сум дундын шүүх, 1.6 хувь буюу тус бүр 3-ыг Булган, Дорнод, Орхон аймаг дах сум дундын шүүх, Өвөрхангай аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Сэлэнгэ аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, 1.1 хувь буюу тус бүр 2-ыг Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймаг дах сум дундын шүүх, Дорноговь аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Ховд аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн шүүх, 0.5 хувь буюу тус бүр нэгийг Говь-Алтай, Говьсүмбэр аймаг дах сум дундын шүүх, Дорноговь аймаг дах сум дундын 2 дугаар шүүх, Завхан аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Өвөрхангай аймаг дах сум дундын 2 дугаар шүүх, Сэлэнгэ аймаг дах сум дундын 3 дугаар шүүх, Төв аймаг дах сум дундын 2 дугаар шүүх болон Багануур, Хан-Уул дүүргийн шүүх тус тус эзэлж байна.
     Өөрчлөлт оруулсан тогтоолын 7.7 хувь буюу тус бүр 8-ыг Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн шүүх, 6.7 хувь буюу 7-г Чингэлтэй дүүргийн шүүх, 4.8 хувь буюу тус бүр 5-ыг Завхан аймаг дах сум дундын 1дүгээр шүүх болон Хан-Уул дүүргийн шүүх, 3.8 хувь буюу тус бүр 5-ыг Говь-Алтай аймаг сум дундын шүүх, Хэнтий аймаг дах сум дундын 1дүгээр шүүх болон Баянзүрх дүүргийн шүүх, 2.9 хувь буюу тус бүр 3-ыг Архангай, Баян-Өлгий, Булган, Өмнөговь, Увс аймаг дах сум дундын шүүх, Дорнод аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Ховд аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, 1.9 хувь буюу тус бүр 2-ыг Орхон, Сүхбаатар аймаг дах сум дундын шүүх, Өвөрхангай аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Сэлэнгэ аймаг дах сум дундын 2 дугаар шүүх, Дорноговь аймаг дах сум дундын 2 дугаар шүүх, Төв аймаг дах сум дундын 2 дугаар шүүх болон Баянгол дүүргийн шүүх, 0.9 хувь буюу тус бүр 1-ийг Баянхонгор, Говьсүмбэр аймаг дах сум дундын шүүх, Дорноговь аймаг дах сум дундын 2 дугаар шүүх, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх, Өвөрхангай аймаг дах сум дундын 2 дугаар шүүх, Сэлэнгэ аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Төв аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Ховд аймаг дах сум дундын 2 дугаар шүүх болон Багануур дүүргийн шүүх тус тус эзэлж байна.
     НЭГ. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох гэрчийг байцаагаагүй, хохирогчид учирсан гэмтлийн шалтгааныг зөв тогтоогоогүй, гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт нь учирсан гэмтэлтэй тохироогүй, шинжилгээний дүн гараагүй, шинжээчээр гарын үсэг зуруулаагүй, сэжигтэн, яллагдагчийн овог, нэрийг зөв тогтоогоогүй, сэжигтний мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй шалтгаанаар тогтоол, магадлалын 11.7 хувь нь хүчингүй болжээ.
     Тухайлбал:Архангай аймаг дахь сум дундын шүүх 2002 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор эхнэрээ хардан 29 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан Т.Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар цаазаар авах ял шийтгэснийг хяналтын шатны шүүх мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Нийтэлсэн : Muusain | Уншсан (70) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй