СУРАЛЦАГЧДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

ГАДААД, ДОТООДЫН ИХ, ДЭЭД БОЛОН МЭРГЭЖЛИЙН
БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД ЭЛСЭН
СУРАЛЦАГЧДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д "Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ" 24.7-д " Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийн сургалтын төлбөрт төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татвар ногдох орлогоос хасч хөнгөлөлт үзүүлнэ" гэж заасан.
Дээрхи хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд татвар төлөгч хувь хүн, татварын улсын байцаагч нарт нэг ойлголт өгөхөд аргачлалын гол зорилго оршино.
Дээрхи албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгч Монгол Улсын иргэн, байнга оршин суугч гадаадын иргэн, оршин суугч бус хувь хүн эдлэнэ. Татвар төлөгч нь дараах орлогот албан татвар төлнө. Үүнд:
Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, хөдөлмөр эрхлэлтийн орлогоос, үйл ажиллагааны орлогоос. хөрөнгө борлуулсны орлогоос /үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, хувьцаа, үнэт цаас/, шинжлэх ухаан утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлогоос, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагналын орлогоос, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугаалааны орлогоос, хуулийн 15 дугаар зүйлд заасан шууд бус орлогоос, түрээсийн орлогоос, эрхийн шимтгэлийн орлогоос, ногдол ашгийн орлогоос, хүүгийн орлогоос.
Нэг. Хувь хүн төрсөн буюу үрчилсэн хүүхдийнхээ дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, коллежийн сургуульд төлсөн сургалтын төлбөрийн баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татвар ногдох орлогоос чөлөөлөх.
Жишээ №1
Иргэн А -гийн 2 хүүхэд дотоодын дээд сургуульд сурдаг бөгөөд 2007 онд 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрт 900.0 мянган төгрөг төлсөн байна.
Иргэн А нь хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн баримтаар нотлогдож буй 900.0 мянган төгрөгийн албан татварын хөнгөлөлтийн тооцоог амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албатай 2008 оны 2 дугаар сарын 15-ны дотор хийнэ.
Иргэн А хүүхдийнхээ суургуульд төлсөн сургалтын төлбөрийг албан татвараас хөнгөлүүлэхээр орон нутгийн татварын албанд хандахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Сургалтын төлбөр төлсөн санхүүгийн баримт /орлогын мэдүүлэг/
2. Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт /тодорхойлолт нь тухайн сургуулийн албан ёсны бичгийн цаасан дээр бичигдсэн, гарын үсэг, тамга тэмдэгтэй байна/
3. Хөнгөлөлт эдлэх гэж буй эцэг /эх/, хүүхдийн иргэний үнэмлэхийн хуулбар хэрэв эх нь хөнгөлөлтийг эдлэх гэж байгаа бол гэр бүлийн баталгаа
4. Хүүхэдээ хэн нэгэн хүнээс үрчилж авсан бол орон нутгийн засаг захиргааны захирамж буюу нотлох баримт
5. Хувь хүний орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу хүүхдийн сургалтын төлбөрт зарцуулсан хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого болохыг нотлох баримт.
6. Хөнгөлөлт эдлэх гэж буй хувь хүний жилийн цалингийн болон бизнесийн орлого, ЭМ болон НДШ төлсөн дүнгийн тодорхойлолт
Аймаг, дүүргийн татварын алба иргэн "А"-тэй албан татварын хөнгөлөлтийн тооцоог 2008 онд дараах зарчмаар хийнэ.
1. Иргэн А гийн жилийн орлого 6000,0 мян.төг /500.0х 12 сар/
2. Улсад төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 600.0 мян.төг
3. Иргэн Ж-гийн татвар ногдох орлого 5400.0 мян.төг /6000.0-600.0/
4. Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн 900.0 мян.төг
5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО 4500.0 мян.төг
6. 2007 онд төлбөл зохих татварын дүн 450.0 мян.төг /4500.0х10%/
7. 2007 онд төлсөн албан татвар 550.0 мян. төг
8. 2007 оны албан татварын /+илүү, -дутуу / + 100.0 мян.төг
9. 2008 онд буцаан олгосон татвар 100.0 мян.төг
10. 2008 онд суутган тооцсон татвар х
Иргэн А нь 2007 оны орлогоос хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн хөнгөлөлт эдэлсний дараа гарсан татварын илүү төлөлт 100.0 мянган төгрөгийг 2008 онд төлөх албан татварт суутгуулан тооцох буюу буцаан авах эрхтэй.
Жишээ № 2
Иргэн Б төрийн албан хаагч бөгөөд 3 хүүхэд нь мэргэжлийн боловсролын сургуульд сурдаг бөгөөд 2007-2008 оны хичээлийн жилийн нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрт 5000$ /тухайн үеийн Монгол банкны валютын ханш 1185 төгрөг байсан/ нэг хүүхдийн төлбөрт 500.0 мянган төгрөг, нэг хүүхдийн сургалтын төлбөрт 450.0 мянган төгрөг төлсний 350.0 мянган төгрөгийг төрийн албанаас олгосон болно.
Аймаг, дүүргийн татварын алба иргэн "Б"-тэй албан татварын хөнгөлөлтийн тооцоог 2008 онд дараах зарчмаар хийнэ.
1. Иргэн Б-гийн жилийн орлого 8400.0 мян. төг /700.0х12сар/
2. Улсад төлсөн ЭМ болон НДШимтгэл 840.0 мян.төг
3. Татвар ногдох орлого 7560.0 мян.төг
4. Татвараа чөлөөлөгдөх орлогын дүн 5925.6 мян.төг /500$ х 1185/ +500.0 + 100.0/
5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО 1634.4 мян.төг
6. 2007 онд төлбөл зохих татварын дүн 163.4 мян.төг
7. 2007 онд төлсөн татвар 756.0 мян.төг
8. Татварын +илүү, - дутуу + 592.6 мян.төг
9. 2008 онд буцаан олгосон татвар + 592.6 мян.төг
10. 2008 оны татварт суутган тооцсон татвар х
Жишээ №3
Иргэн О -гийн хүүхэд АНУ-д сурдаг бөгөөд 2007-2008 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 15500$ -ийг 2007 оны 7 дугаар сарын 20-нд банкаар гуйвуулсан тухайн үеийн Монгол банкны ханш 1189 төгрөг байсан болно.
Иргэн О оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албатай тооцоо хийхдээ дараах материалыг бүрдүүлж очно. Үүнд:
1. Хүүхдийнхээ сурч буй сургуулийн тодорхойлолт /тодорхойлолт нь тухайн сургуулийн албан ёсны бичгийн цаасан дээр бичигдсэн, гарын үсэг, тамга тэмдэгтэй байна/
2. Тухайн сургуулийн дансанд шилжүүлсэн сургалтын төлбөрийн санхүүгийн баримт
3. Хөнгөлөлт эдлэх гэж буй эцэг /эх/, хүүхдийн иргэний үнэмлэхийн хуулбар хэрэв эх нь хөнгөлөлтийг эдлэх гэж байгаа бол гэр бүлийн баталгаа буюу суралцаж буй оюутан таны хүүхэд мөн болохыг нотолсон нотолгоо/
4. Хувь хүний орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу хүүхдийн сургалтын төлбөрт зарцуулсан хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого болохыг нотлох баримт.
5. Хөнгөлөлт эдлэх гэж буй хувь хүний жилийн цалингийн болон бизнесийн орлого, ЭМ болон НДШ төлсөн бол төлсөн баримт
Орон нутгийн татварын алба уг иргэнтэй албан татварын тооцоо хийж хөнгөлөлтийг эдлүүлэхдээ иргэн О-гийн хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн төлбөр нь татвар төлсний дараах орлого мөн болох нь баримтаар нотлогдсон гэж үзвэл дараах зарчмаар хийнэ.
1. Иргэн О -гийн жилийн орлого 18000.0 мян.төг /1500.0 х12 сар /
2. Улсад төлсөн ЭМ болон НДШимтгэл 800.0 мян.төг
3. Иргэн О-гийн ТНО 17200.0 мян.төг
4. Татвараас чөлөөлөгдөх орлого 18429.5 мян.төг /15500$ х 1189 /
5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО (1229.5)
6. Төлбөл зохих татвар х
7. 2007 онд төлсөн татварын дүн 400.0 мян.төг
8. Татварын +илүү, - дутуу +400.0 мян.төг
9. 2008 онд буцаан олгох татвар 400.0 мян. төг
10. 2008 оны татвараас суутган тооцох татвар х
2008-2009 оны хичээлийн жилд иргэн О хүүхдийнхээ сургалтын төлбөрт 10000$ төлсөн ханш 1200 төгрөг байсан гэвэл 2009 онд албан татварын хөнгөлөлтийн тооцоо:
1. Иргэн О -гийн жилийн орлого 15000.0 мян.төг
2. Улсад төлсөн ЭМ болон НДШимтгэл 500.0 мян.төг
3. ТНО 14500.0 мян.төг
4. Татвараас чөлөөлөгдөх орлого 13229.0 мян.төг /10000$ х 1200/ +1229.0
5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО 1271.0 мян. төг
6. Төлбөл зохих татвар 127.1 мян.төг
7. 2008 онд төлсөн татвар 620.0 мян.төг
8. Татварын +илүү, - дутуу + 492.9 мян.төг
9. 2009 онд буцаан олгох татвар х
10. 2009 оны татвараас суутган тооцох татвар 492,9 мян.төг
гэх мэтчилэн тооцох бөгөөд тухайн иргэн хүүхдийнхээ сургалтад төлсөн төлбөрийг дуустал хөнгөлөлт эдлэх бөгөөд хүүхэд нь сургуулиа төгссөн нь хөнгөлөлтийг зогсоох нөхцөл болохгүй.
Жишээ №4
Иргэн О нь хүүхдийнхээ сургуулийн төлбөрт зарцуулсан хөрөнгийг татвар төлсний дараах орлого гэдгийн баримтаар нотлож чадаагүй гэж үзвэл дараах зарчмаар хөнгөлөлтийн тооцоог татварын алба хийнэ.
1. Иргэн О -гийн жилийн орлого 18000.0 мян.төг /1500.0 х12 сар /
2. Улсад төлсөн ЭМ болон НДШимтгэл 800.0 мян.төг
3. Иргэн О-гийн ТНО 35629.5 мян.төг /17200+18429,5/
4. Татвараас чөлөөлөгдөх орлого 18429.5 мян.төг /15500$ х 1189 /
5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО 17200.0 мян. төг
6. Төлбөл зохих татвар 1720.0 мян.төг
7. 2007 онд төлсөн татварын дүн 400.0 мян.төг
8. Татварын +илүү, - дутуу - 1320.0 мян.төг
9. 2008 онд буцаан олгох татвар х
10. 2008 оны татвараас суутган тооцох татвар х
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24,7-д заасан хөнгөлөлтийг татвар төлөгч хувь хүнд эдлүүлэхдээ татварын алба дараах зарчмыг баримтлана. Үүнд:
1. ХХОАТ-ын хуулийн 9.1.3 -т " албан татвар төлөгч өөрөө буюу түүний өмнөөс хөрөнгө оруулсан, хуримтлуулсан бол уг хөрөнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсоныг албан татвар төлөгч нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадахгүй бол оруулсан хөрөнгө, хуримтлалын дүнг албан татвар төлөгчийн тухайн жилийн татвар ногдуулах орлогын дүнд оруулан тооцно" гэсэн заалтыг мөрдлөг болгон ажиллах;
2. "Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудас"-ТТ-06 маягтыг зөв бөглөх;
3. Тухайн хувь хүний "орлого, татварын бүртгэлийн дэвтэр"-т бичигдсэн төлсөн татварын дүнг төсвийн орлогын дансанд орсон орлогын баримттай тулгаж баталгаажуулах;