\ Right to know : Нийтлэл / эссэ /

Нийтлэл / эссэ /

Бичлэгийн тоо : 52 | Дэлгэцэнд : 1-8

Ах юу хийнэ дүү хуулбарлана

2010-02-02 19:39
Ах юу хийнэ дүү хуулбарлана
 
Бүтцийн хуулбарлалт
Угтаа нам бол үзэл баримтлалаа тулгуурлан бүтцээ сонгодог юм. Гэтэл Ардчилсан нам ардчилсан социалист үзэлтэй ах намын бүтцийг даган хуулбарлах болж. МАХН шинэчлэл хийлээ хэмээн хэвлэл, мэдээллийн популистуудаараа сүржин шуугиулах нь тэр. Засаг захиргааны нэгж бүрт намын үүр гээчид намын бүлэг гээчийг бий болгосон нь социалист нам төвтэй төрийн хэлбэрт шилжив. Баг, Хорооны засаг дарга нь намын үүрийн даргын албыг хамт хашин төр, шашин хослоно гэдэг шиг л төр, нам хоёрыг хослуулан жолоодон аливаа шийдвэрийг намын байр суурьнаас хандах болов. Мөн намын дэргэд хуучин нийгмийн ангич давхрагыг бий болгох МАСОХ, МАСЗХ, эмэгтэйчүүдийн, ахмадын гэх мэтчилэн бүтцээ хэвээр үлдээлээ. Үүнийг нь дагасан Ардчилсан нам намын үүрээ байнгын ажиллагаатай болгож, орон нутгийн сонгуульд ялсан засаг дарга нар нь ах нам шиг давхар намын ажил эрхлэх болов. Би МАХН-ыг ойлгоно. Энэ нам 70 жил ноёлож ирсэн ноёрхогч намын хувьд шинэчлэл нэртэй хуучин үзэл сурталдаа эргээд орж буйг ойлгоно. Харин Ардчилсан намыг ойлгохгүй юм. Ардчилал нэртэй Социалист бүтэц, социалист бодлоготой, социалист үйл ажиллагаатай гээд л. МАХН-тай адил чөлөөт оюутны холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо гэх мэтээр хуулбарлана. Баг, хороо болгоны дэргэд ардчилсан намын бүлэг гээчийг байгуулна. Ардчилсан хувьсгалын гавъяатангууд маань үйл хэргээсээ ухрах болоо юу даа гэмээр.
Үйл ажиллагааны хуулбарлалт
Нийтэлсэн : Muusain | Уншсан (49) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нийгмийн ардчилал ба олонхийн дарангуйлал

2010-01-13 19:17

 

Нийгмийн ардчилал ба олонхийн дарангуйлал


                       Ардчилал бол ард түмний бүтээсэн, ард түмний төлөөх ард түмний засаглал мөн.

А.Линкольн

 “1989 оны 12 сарын 10” дэлхий дахинд социалист систем нуран бутарч капитализмын давалгаа Азийг чиглэх үетэй зэрэгцэн хоёрхон утастай морин хуураараа дэлхийг хөглөдөг Монгол улсад Ардчилалын төлөөх хөдөлгөөн үүсгэн байгуулагдав.

Үзэл суртлын шоронд капитализмын тухай хүүрнэн өгүүлж, өөр өөрсдийн ирээдүйн амьдралын төлөө үзэл бодол, үйл хэргээ чиглүүлсэнээс хойш өдгөө 20 жил өнгөрчээ. 

20 жил гай, гавъяатай цуг алхахдаа Монголын ардчилал унаж, бүдэрч, ухарч, бүдгэрсээр 20 жилийн ойгоо Ардчилал нэртэй ангит нийгмийн социалист хэв маягаар ой, одонгоо архи, алагчлалтайгаа холин тэмдэглэж, нийгмийн ардчилал хэмээх нэр томъёог уриа лоозон болгож буйг хараад Ардчилал уу? Ардчилалын баг өмссөн Социализм / Ардчилсан социализм / уу? гэдгийг тайлахаар өөрийн үгс, үзэл бодлоо илэрхийлэн үзэг дэвтрээ барин сууна.

Нийгмийн ардчилалын тухай өгүүлэх нь...

 

 

Нийтэлсэн : Muusain | Уншсан (40) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Төр зах зээлд хутгалдвал өлсгөлөн, ядуурал угтдаг

2009-12-21 04:53





Төр зах зээлд хутгалдвал өлсгөлөн, ядуурал угтдаг
Социалистууд нийгэм дэх үйлдвэрлэлийг юу хамгийн үр дүнтэй болохыг тооцоод гаргачихдаг инженерчлэлийн асуудал мэт үздэг. Людвиг Фон Мизес

Зах зээл бол инженерчлэлийн тооцоолол биш. Зах зээл бол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хоорондын худалдах, худалдан авах харилцаа юм. Үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, худалдан авах чадварыг тодорхой мэдээллийн үндсэн дээр тооцоолон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ боловсруулдаг. Үйлдвэрлэгчдийн мэдээллийн систем бол чөлөөт зах зээлийн нийгэмд үнийн систем болдог. Харин социализмд тэрхүү хэрэглэгчдийн хүсэл зоригийг илэрхийлсэн мэдээллийн / үнийн / систем байдаггүй юм.
Социализм зах зээлийг инженерчлэж, үнэ, үйлдвэрлэлийн хэмжээг төрөөс тогтоосноороо тооцооллын систем ажиллана гэж үздэг. Гэвч хүний хүслийг тооцоолох боломжгүй юм. Зах зээл бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах эдийн засгийн нэгэн институт билээ. Тийм байтал хүний хүслийг тооцоолж, түүнд нь тааруулсан бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх билээ. Социализмд төр зах зээлийн үйл ажиллагаанд оролцож хэрэглэгчдийн худалдан авах чадварыг тэгш байлгахыг зорьдог. Гэвч хүний хүслийг тэгшитгэж / эгалитари / болохгүй.



Нийтэлсэн : Muusain | Уншсан (30) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

АРИСТОТЕЛИЙГ ӨМӨӨРӨХҮЙ

2009-12-18 20:08

АРИСТОТЕЛИЙГ ӨМӨӨРӨХҮЙ


Боолчлол бол жам ёсны үзэгдэл
Аристотель


    Нийгэм хөгжих, хувьсахын хэрээр шинжлэх ухааны олон олон үзэл санаанууд, филисофийн чиглэл урсгалууд бие биенээ үгүйсгэсээр хорин нэгдүгээр зуунтай золгоод байна. Өрнө, дорно өөд өөдөөсөө соёл, зан заншил, эрдэм мэдлэгээ солилцох болсон энэ л үед туйлшрал зах хязгааргүй тэнгис мэт заримдаа үзэгдэнэ.
    Эртний грек, ромын сэтгэгчдийн үзэл санаа, онч мэргэн үгсээр өөрийгөө цэнэглэж, улс төр, хууль хоёрыг судлаж яваагийн хувьд зарим нэг туйлшралтай нүүр тулан үзэл бодлоо илэрхийлэхээс өөр аргагүйд хүрсэн юм.
    Интернет, вэб хуудас гарчиглаж суутал Аристотелийг өмөөрөхүй гэсэн гарчигтай нэгэн нийтлэл харагдлаа. Сонирхон уншвал Боолчлол бол жам ёсны үзэгдэл хэмээн Аристотель хэлсэн байдаг. Магадгүй түүний ч зөв биз эрдэм мэдлэггүй хүмүүс нийгэмд боолчлогддог, харин нийгэм үргэлж хөдөлмөр, оюун ухаантнуудад сөхөрдөг гэсэн туйшралыг уншаад боолчлолын талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцахыг зорьлоо.
  

Нийтэлсэн : Muusain | Уншсан (40) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Олон улсын авилгалын эсрэг өдөр. 12.09

2009-12-09 01:41

Олон улсын авилгалын эсрэг өдөр.


2003 оны 10 сарын 31-нд болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганы 58/4 тоот тогтоолоор жил бүрийн 12 сарын 09-ныг Олон улсын Авилгалын эсрэг / тэмцэх / өдөр болгосон билээ.
Авилгал бол улс орны хөгжилд учирч буй ихээхэн саад тотгор юм. Авилгал олигархиудыг бий болгож, Баян, Хоосны ялгааг ихэсгэж, Кастын системийг бий болгодог хор уршиг бүхий нийгмийн үзэгдэл юм.
Улс орон бүр Авилгалтай тэмцэхэд тодорхой хөрөнгө, мөнгө зарцуулдагч хамгийн зөв тэмцлийн арга бол хүн бүрт эрх чөлөөтэй байх эрхийг олгож, мэдээллийн эрх чөлөөг хуульчилж өгсөнөөрөө жирийн иргэн төрийн үйл хэрэгт оролцож, хяналт тавих, өргөдөл, гомдол гаргах үйл явцаар авилгалыг таслан зогсоох явдал юм гэдгийг Ардчилалын түүх бидэнд өгүүлдэг. Авилгалыг авилгалаар дарж болдгүйтэй адил Авилгалыг шударга хүн зогсоож үл чадна. Харин Авилгалыг шударга тогтолцоо, шударга хууль зогсоож чадна.
Шударга хууль бол Шударга ёсонд тулгуурладаг. Харин Шударга ёс бол Хүний жам ёсны эрх, тэгш эрхэнд тулгуурладаг.
Өнөөдөр Монгол улс Авилгалтай хичнээн хөрөнгө, мөнгө хаяад, нүсэр аппаратыг бий болгон тэмцэж байна. Энэ нь үр дүнгүй билээ. Дээр өгүүлсэнчлэн Авилгалыг авилгалаар зогсоохгүй шүү дээ. Аристотелийн элитийн нийгэм ч зогсоохгүй.
Монгол Элитийн системд найдаад байх шиг байна. Хэн нэгэн шударга хүн гарч ирсэнээр шударга ёс тогтож, авилгалгүй нийгэм болчих мэт бодоод байна. Шударга ёсыг нэг нь ярьж бусад нь сонсвол шударга ёс тогтохгүй ээ. Шударга ёсыг хүн бүр ярьж, түүнийгээ үйл ажиллагаа болгон, шударга хуулийг бий болгосоноор шударга ёс тогтдог.
Чимээгүй нийгэм Авилгалын үндэс болдог билээ. Иргэдэд мэдээлэл олдохгүй бол тэнд авилгал өсөж байгаагийн шинж гэж үздэг. Харин Монгол мэдээлэл олох боломж хэр байгааг хүн бүр өөр өөрсдийн оюундаа тунгаан бодоод үзээрэй. Төрийн байгууллагын үүдээр ороод тухайн байгууллагын төсөвтэй танилцах, үйл ажиллагаатай танилцах боломж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох мэдээллийн боломж хэр байгааг бодоод үзээрэй. Хэвлэл мэдээлэл нь хов живээр дүүрч, нам намын гар хөл болж хоорондоо талцан хоёр туйлт мэдээллийн дунд иргэдийг төөрөгдүүлэх нь мэдээлэл олох боломжийг нээх бус хааж буй хэрэг юм. Та бүхэн ажиглаад байгаарай яаж талцсан мэдээлэл өгч байгааг. Би нэг жишээ хэлье: Тв5-ийн Зохиогчийн хөтөлбөр, Цаг мэдээллийн хөтөлбөрөөр 12 сарын 02-нд болсон УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголыг Шүүх хуралдаан шиг боллоо. Ер нь тэнд хохирсон хүмүүсийг оруулсангүй гэх мэтээр улс төрийн өнцгөөс харвал Жагсаал цуглаан зохион байгуулсан, хүмүүсийг турхирсан хүмүүсийг олох ёстой атал жинхэнэ зохион байгуулсан хүн нь төрийн байгууллагад алдаагаа наагаад булзайруулах гэж байна гэсэн мэдээлэл цацаж, Прокурорын байгууллага ирээгүй нь болж гэх МАХН-ын зарим гишүүдийн үгийг дэмжсэн мэдээлэл байсан бол НТВ-ийн Пресс Экспресс нэвтрүүлгээр эсрэгээр нь тайлбарлаж байлаа. Энэ мэт мэдээллийг зөрүүтэй өгдөг явдал нь нэг талаараа сайн боловч сэтгүүл зүй улс төрөөс хараат байвал сэтгүүл зүй бус Пр зүй болдог гэдгийг санах хэрэгтэй. 4 засаглал гэж нэрлэсэний учир нь улс төрийг хянах, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх явдал юм. Харин та дээрх тэнгэр газар шиг зөрөөтэй мэдээллээс үнэн бодит мэдээлэл олж авч чадах уу? энэ бол наад захын жишээ. Мэдээлэл олж авах, түгээх эрх бол зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагаар хэрэгждэг зүйл биш. Жирийн төрийн байгууллагын үүдээр ороод мэдээлэл авах боломжийг хэлдэг. Харин Монголд байна уу? Харамсалтай Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль Монголд алга, сүүлийн 10 жил түүний тухай ярьсан ч, жилээс жил, чуулганаас чуулганд төсөл нь өргөн баригддаг ч яагаад ч юм бүү мэд хэлэлцүүлэгдэхгүйгээр хойшлогддог. Хойшлуулах сонирхол нь зөвхөн авилгалчдад л баймаар юм. Авилгалчид нь УИХ-д байгаа юм байлгүйдээ. За тэр ч яахав баахан нуршчихлаа. Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлах, Төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгохгүйгээр авилгалтай тэмцэх байгууллагаа байгуулаад ч яахав хий дэмий Авилгалчидыг өөхшүүлсэн хэрэг болох биз.
Монгол улс хэдэн ч удаа Олон улсын авилгалтай тэмцэх өдрийг тэмдэглэж байна даа мэдээллийн эрх чөлөөний тухай хуульгүйгээр, Авилгалтай тэмцэх эрх зүйн орчингүйгээр шүү дээ. Нүүрэндээ баг зүүгээд олон улсын өмнө бид авилгалтай тэмцэж байна худлаа гэвэл манайд Авилгалтай тэмцэх байгууллага байгаа гэх мэтээр бурах болоо. Танайд Авилгалтай тэмцэх хууль байгаа юу гэвэл байгаа гэж хариулж онц дүн авна гэхдээ Аливаа улс орныг авилгалтай хэрхэн тэмцэж буйг хууль эрх зүйн орчноор дүгнэдэг гэдгийг тэд яахан мэдхэв. Авилгалтай тэмцэх хууль батлагдсан болохоор эрх зүйн орчин бүрдлээ гэж ойлгодог 76 ямаанууд / ЛУ.Гантөмөр гишүүний хэлсэнчлэн / байгаа цагт Авилгалтай тэмцэнэ гэж яриад яахав. Маргааш Сангарагчаа дарга минь битгий л баярын үг хэлээрэй.

НИЙТЛЭЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ УНШИХ

Нийтэлсэн : Muusain | Уншсан (8) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нээлттэй мэтгэлцээний холбоонд хэлэх хэдэн үгс

2009-10-23 22:28

Нээлттэй мэтгэлцээний холбоонд хэлэх хэдэн үгс


    Сайн байцгаана уу! Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Мэтгэлцээн бол залуучуудын иргэний боловсрол, нийгмийн идэвхи, оролцоог дээшлүүлж, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх цогц хөтөлбөр юм. Дэлхий нийт залуучуудын оролцоо, хандлагыг нэмэх зорилгоор олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгийн нэг нь Мэтгэлцээн хөтөлбөр юм.
Мэтгэлцээн хувь хүний хөгжлийн үндэс болох хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэх ач холбогдолтой. Мэтгэлцээн хөтөлбөрт хамрагдсан залуучууд сонсох, унших, ярих, асуух чадварыг суралцахаас гадна хүлээцтэй байх, бусдыг хүндлэх зан чанарт суралцдаг юм.
1998 оноос Монгол улсад Соросын сангийн санхүүжилтээр мэтгэлцээн хөтөлбөр Карл поппер, парламентын мэтгэлцээн гэсэн үндсэн хоёр төрлөөр тухайн үеийн арван жилийн сургууль, их, дээд сургуулиудад хэрэгжиж хэдэн мянган залуусын мэдлэг, хандлага, ур чадварыг дээшлүүлсэн билээ.
    1998 оноос хэрэгжсэн мэтгэлцээн хөтөлбөрийн санхүүжилт 2003 оноос зогссоны улмаас Нээлттэй Мэтгэлцээний Холбоо байгуулагдаж маш амжилттайгаар тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирсэн юм. Харамсалтай нь одоо Нээлттэй Мэтгэлцээний Холбоо Хаалттай залуусын холбоо болоо юу даа гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь сүүлийн 2-3 жилд Нээлттэй Мэтгэлцээний Холбоо дорвитой ажил хийсэнгүй, мэтгэлцээний урлаг ямар нэг удирдлагагүй бодлогогүй хөгжсөөр хэрүүлийн бүлгэм болох дээр тулаад байна.
    Мэргэшсэн шүүгчгүй мэтгэлцээний тэмцээн нь өнөөдөр тэмцээнд оролцогч нь маргааш өөрөө тэмцээн зохиогоод шүүгээд явдаг болжээ. Нөгөө талаар мэтгэлцээний дүрэм, агуулга шинж чанар нь өөрчлөгдөж хувь хүний хөгжлийн биш саармагжилтын хөтөлбөр болоод байна. Учир нь мэтгэлцээнд бие биенээ хүндлэх, сонсох, бие биенээсээ суралцах, мэдлэгээ хуваалцах шинж алдагдаж улаа шагайсан хэдэн хүүхдүүдийн улс болж тоглодог тоглоом болон хувираад байна.
Иймд Эрхэм Нээлттэй Мэтгэлцээний Холбооны ноён гүйцэтгэх захирал танд энэхүү захидалыг бичин сууна.
    Нээлттэй Мэтгэлцээний Холбоо хувь хүний өмч биш байгаасай. Нөгөө талаар Нээлттэй Мэтгэлцээний Холбоо урьд байсан шиг сайн үр дүн гаргаж ажиллаасай, нээлттэй байгаасай гэсэн үүднээс захидалаа мутарлан сууна. 
    Нээлттэй Мэтгэлцээний Холбоо хэн нэгний нэрийн хуудсанд бичигддэг төрийн бус байгууллага бишээ. Хэн нэгний гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалын сэнтий ч биш. Харин олон мянган залуусын дуу хоолой, хөгжлийн дамжаа болсон олон нийтийн байгууллага юм.
    Миний бие Нээлттэй Мэтгэлцээний Холбоогоор дамжин өдий зэрэгтээ хүрсэн гэж боддог. Сүхбаатарын Эрдэнэболд, Бөхчулууны Энхболд гээд олон сайхан багш нарынхаа ачаар ч тодорхой чадварт суралцсан гэж боддогоо нуух юун. Надтай адилхан мянга, мянган залуус тухайн үеийн Нээлттэй Мэтгэлцээний Холбооны сургалтанд сууж өдий зэрэгтэй яваа гэхэд хэлсдэхгүй ээ.


    Харин таныг гүйцэтгэх захирлын суудлыг авсанаас хойш энэ байгууллагын үүд хаалга нь хаалттай болж, үйл ажиллагаагүй, үр дүнгүй хэдэн хүмүүсийн амны зугаа боллоо. Би албан тушаал горилж суусандаа энэхүү захидлыг бичсэнгүй ээ, төлөвшиж хүмүүжсэн байгууллага маань нуран унахыг хараад харууссандаа үзэл бодлоо илэрхийлэн сууна.
    Сүүлийн хоёр жил мэтгэлцээний тэмцээнийг шүүж явсаны хувьд энэ мэтгэлцээний урлаг сүйрч байгааг хараад зүгээр суухыг хүссэнгүй харин таныг мэлмийгээ дэлгээд урьд буй замаа хараачээ гэж хүсэж байна.
    Миний энэхүү захидлыг уншаад надад өсөрхөх бус ирээдүйн замаа харж харанхуй байгаа Нээлттэй Мэтгэлцээний Холбооны хонгилд нэг ч гэсэн лаа асаагаарай.
    Миний үг мянга мянган мэтгэлцэгчийн зүрх сэтгэлтэй цуг таны оюун бодолд нэгийг бодогдуулан хоёр тунгаах зурвас болон хүрнэ гэдэгт найдаж байна.
    Нээлттэй Мэтгэлцээний Холбооны үйл ажиллагаа сэргэж мянга мянган залуусын дуу хоолой, индэр нь болж Монгол улсын залуучуудын хөгжилд үнэтэй хувь нэмэрээ хэдэн зуун жил оруулна гэдэг итгэж байна. Таны ажилд амжилт хүсье.
    Нээлттэй Мэтгэлцээний Холбоо Монголын Залуучуудын Холбоо шиг залхуу биш, Монголын Оюутны Холбоо улс төрч биш зөвхөн хувь хүний хөгжлийн төлөө байгаасай.            
Бид он цагийн эрхэнд мэтгэлцээн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа үед дахин магтаалын захидлаар уулзана гэдэгт итгэлтэй байна.    


Нийтэлсэн : Muusain | Уншсан (36) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь хоёр.

2009-10-23 18:50

Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь хоёр.


Нэг. Социалистууд чөлөөт сонголтыг няцаадаг
    2009 оны 10 сарын 18-нд УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль болсон билээ. Энэ удаагийн нөхөн сонгуулийн онцлог нь Улс төрийн намуудын 2012 оны урьдчилсан сунгаа болсоноороо онцлог байсан юм.
    УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуулийг 25-р тойргийн сонгуулийн үр дүнгээр буюу С.Эрдэнээр наймалцсан талаар хэвлэлүүдээр шуугиж байсан эд үед 2009 оны 10 сарын 02-нд Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Бурмаа ч тэр талаар нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авах үедээ хатуухан шүүмжлээд авсан билээ.
    2009 оны 10 сарын 02-оос Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн боловч Ардчилсан намын удирдлагууд ямар нэгэн шалтгаанаар сонгуулийн сурталчилгааг хойшлуулж, аргацайж байв. Нээрээ ч наймалцчихсан юм болов уу даа хэмээн бодогдоход хүргэв. Чингэлтэй бол цэнхэр тойрог гэвч Ардчилсан нам Чингэлтэйд нэр дэвшигчийнхээ сурталчилгааг маш муу хийлээ. Ардчилсан нам Р.Бурмааг дэмжихгүй, сурталчилгаа хийхгүй байгаа нь хэвлэлийхэнд ч илт мэдрэгдэв. Тухайлбал: Р.Бурмааг телевизийн нэвтрүүлэгт орж байхад нь сэтгүүлч бүхэн таныг Ардчилсан нам тань дэмжихгүй байгаа юм уу даа гэсэн асуултыг асуудаг болов.
Уг нь энэ сонгуулийн шбатын даргаар генсек Б.Эрдэнэбат би ажиллана хэмээн хэвлэлийнхэнд ам алдан ханцуй шамлан орсон билээ. Харамсалтай нь тэрээр намынхаа төлөө ажиллаад байна уу? өөр хэн нэгний төлөө ажиллав, эсхүл угийн ийм чадваргүй, туршлагагүй юм уу гэлтэй огт хөдөлж өгсөнгүй, харин ч сонгуулийн штабын дарга маань ямар нэг байдлаар саад хийхийг оролдов уу гэлтэй сурталчилгааны сонинг хойшлуулж, энэ нь болохгүй, тэр нь болохгүй гэх мэтээр хэд хоног аваадхав. Сонгуулийн сурталчилгаа хоцорсоныг хэлэх үү үүрүүдийн гишүүдийн идэвхи нь суларлаа. Д.Зоригт нэр дэвшигч хуучны нэг л их том хурал шиг сурталчилгааны нээлт хийж, сүржин гэмээр л УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд гээд бүхий л томчуудыг оролцуулан сурталчилгаа хийж байхад Р.Бурмаа ганцаараа зүтгэсээр түүний хажууд өнөө л нэг Б.Эрдэнэбат.
Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам нийслэлийн хэмжээнд хичээл зүтгэл гаргана. Нэг дүүргийн намын хороо 3 хороо хариуцна гээд л сүржин яригдсан ч нөгөө дүүргүүд нь таг чиг ганц сайн ажилласан нь Хан-Уул, Баянгол дүүргийн гишүүд байлаа. Бусад нь ажилд нэрмээс болно уу гэхээс нэмэр болсонгүй.
Намын үүрүүдийн шударга дарга нар чадах ядхаараа зүтгэж байхад зарим нь харин ч эсрэг Р.Бурмаагийн эсрэг хөдөлж эхлэв. Тэд бүр Р.Бурмаагаас амандаа орсон тоо хэлж мөнгө нэхэж сурталчилгааг хойшлуулав. Өөрийгөө худалдаж хэдэн төгрөг олхоос сийхгүй хүмүүс сонгууль гэхээр л нүд сэргэдэг шиг олон олон хүмүүс нэр дэвшигчид туслах нэрийдлээр зөвхөн мөнгөний хойноос шаргууцалдана.
  

Нийтэлсэн : Muusain | Уншсан (13) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь эхлэл

2009-10-22 21:08

Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь эхлэл


Социалистууд бурханы дүрд тоглохыг хүсдэг.
Ф.Бастиа


Азийн цээжинд цус асгалгүйгээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу, Социализмаас Ардчилсан нийгэм рүү шилжсэн цорын ганц улс бол Монгол юм.
Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг баталгаажуулж, олон намын системийг бий болгож, хүн бүр төрийн үйл хэрэгт шууд буюу төлөөллөөрөө дамжуулан оролцох эрхийг Үндсэн хуулиараа тэртээ 1992 онд тунхагласан билээ. Олон намын систем бий болсоны ачаар Ардчилсан үзэл баримтлалтай олон нам байгуулагдсаны нэг нь Ардчилсан нам юм.
Ардчилсан нам, ардчилсан хөдөлгөөн өрнөсөн 20 жилд Ардчилал, эрх, эрх чөлөөний дууч болж, иргэд төрийн гүүр болж явсан нь бахархууштай. Гэвч сүүлийн жилүүдэд гаргаж буй Ардчилсан намын үйлдэл, нам доторх бизнессийн бүлэглэлээс өнөөдөр Ардчилсан нам Ардчилалтай байж чадаж байна уу? гэх асуултыг асуухад хүргэсэн юм.
Ардчилсан нам Ардчилалгүй болжээ.
Аливаа нам нь өөрийн үнэт зүйлс бүхий үнэлэмжтэй байдгаараа бизнессийн бүлэглэлээс ялгагддаг.
Улс төрийн хүчин бол бизнессийн бүлэглэл биш, энэ бол ашгийн бус байгууллага. Нөгөө талаар намд гишүүнээр элссэнийхээ төлөө ямар нэг татаас төлдөггүй нь сайн дурын шинжтэй иргэний нийгмийн байгууллагыг илэрхийлдэг юм.
Монголд байгаа улс төрийн хүчнүүдээс дээрх шинжийг агуулсан нь Ардчилсан нам хэмээн би хувьдаа боддог байлаа. Харамсалтай нь одоо тийм биш болжээ. Ардчилсан нам Ардчилалгүй болж, бизнессийн бүлэглэл, томоохон корпорациас ялгагдах зүйл огт үгүй болжээ.
Ардчилал бол Ард түмний төлөө, Ард түмнээс бүрдсэн, Ард түмний засаглал мөн хэмээн А.Линкольн тодорхойлсон байдаг. Ардчилалын үнэт зүйлс бол чөлөөт, шударга сонгууль байдаг.
Кремельд байгаа эрх чөлөөг саарал ордонд, саарал ордонд байгаа эрх чөлөөг таны гарт авчрах болно хэмээж амлаж байсан Ардчилсан нам өнөөдөр иргэдийн гарт эрх чөлөөг нь бус МАХН-тай хуйвалдан тохиролцож сонгуулийг луйвар болгож, сонгогчдыг басан доромжилсоныг үзвэл Ардчилсан нам ардчилалгүй болжээ хэмээх дүгнэлтэд хүрч байна.
Ардчилсан нам намынхаа үзэл баримтлалын эсрэг бодлогыг хэрэгжүүлж байна. Буянлаг төрийн үзэл бол Социал демократ үзэл гэдгийг хүн бүр мэддэг. Ардчилсан социалист үзэл бол либертари үзэл биш гэдгийг судлаачид хэлдэг. Гэвч нийгмийн даатгалын хувийг нэмж, тэтгэвэрийг нэмсэнээр хуучин социалист даатгалын тогтолцоо руугаа буцаж байгаа үйлдлийг харвал Ардчилсан намд социалистууд бүгжээ хэмээхэд хүргэж байна.
Ардчилалд улс төрийн нам бол иргэний нийгмийн байгуулал байдаг. Өнөөдөр Ардчилсан нам бол бизнессийн бүлэглэл болжээ. Алтан гадас, Ардчилсан холбоо гээд олон фракциудыг бизнессменүүд толгойлон бэлтгэгдсэн улс төрч байхгүй байгаа нь өнөөдөр олигархижсан нам болгоход хүргээд байна.




Нийтэлсэн : Muusain | Уншсан (53) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 >  Last ›