Миний шүлгүүд

Бичлэгийн тоо : 7 | Дэлгэцэнд : 1-7

Төрүүлсэн өдрийн мэнд хүргэе ээжээ

2009-12-09 22:18

Ээж минь
Зүрхний гунихарлаа даран хорвоог туулах орчлонд
Зүүдний юм шиг тавьлангаа өөрийн хатуужлаар туулсан
Зөн билгийн эрхээр үрийн зулай үнэрлэхдээ
Зөвхөн хүү минь гэсээр насыг илээсэн ээж минь
    Хацар дагах нулимсаа өнчин дэрэн дээр дэвтээхдээ
    Хамаг байдаг бүхнээ хонгорхон навчисдаа зориулсан
    Хагацлын зовлон амсан бэлэвсэн хоцрох үедээ
    Хана туурга мэт түшгээ наддаа л шилжүүлсэн ээж минь
Мөч бүрийн өмнө амьдралтай тулалдан ялагддагч
Мөнөөх л хүүгийнхээ төлөө ядран байж тэмцэлдэнэ
Мөнхрөх сэтгэлийн эгшигээ миний л шагналаар хөглөхдөө
Мөдхөн одох юм шиг л санчиганд нь хяруу унана
    Хором бүрт намайгаа өвчнөөс нь салгах хүслээр
    Зөнч мэргэдэд найдан бурхан буддаад залбирна
    Ходоод гэдэс чинь гэж цаг тутам санаашрахдаа
    Энэрэлт эмч минь гэж эмнэлгийн үүдийг сахисан
Оройтох бүрт минь орцныхоо гадаа өвлийн хүйтэнд бээрч
Огиулах бүрт минь оточийн гараа элбэрэл хайраар сунгаж
Халуурах бүрт минь элгэндээ тэвэрч дом домнолоор эдгээхдээ
Хамаагүй ээ би хамаагүй гэж өөрийгөө золигт гаргадагсан
    Хэтэрхий жаргалын дунд балчирхан би чинь төрөхдөө
    Хэзээ ч ачийг тань хариулж мэлмийг тань үл тэнийлгэж ээжээ
    Хэнхэг бардам зангаар омголон морь мэт давхихдаа
    Хэмжээшгүй таныхаа сэтгэлийг чөдрийн ганцаар тушчихаж
Нүцгэн ирээд нүцгэн буцдаг энэ алгоритм ертөнцөд
Нөмөр нөөлгөнд нь мишээсэн дурсамж бүхэн минь үнэтэй
Хайраар мэндлээд хайраар жаргадаг хүний энэхэн жамд
Халамж бүхэн тань аз жаргал авчирдагаа ээжээ
    Таныхаа мянган мэлмийд тань мөргье үү!
Намайг төрүүлсэн ээждээ баярлалаа хайртай шүү. Төрүүлсэн өдрийн мэнд хүргэе ээжээ

Нийтэлсэн : Muusain | Уншсан (116) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Би хайрын найрагчаа

2008-02-02 11:16




































Би хайрын найрагчаа

Гунигийн бороонд зүсрэхдээ өврийн дэвтрээ нээж
Гутарч туйлдсан санаашралаа шүлгэн бичилтэнд буулгаж
Хайрын зовлонд автахдаа нулимсаа тэрлэн мөрлөж
Хатуухан орчлонгийн наранд энгэр юүгээн дэлдсэн би хайрын найрагчаа!
        Говийн зэрэглээнд зүүдлэн хайтан цэцгийн мөрөөдөхөд
        Гомдох тунирхахын алинд ч бодол юугаан дэлгэсэн
        Үгийн сураар ороолгож өөрийгөө зэмлэн суухдаа
        Үнэнч ариухан сэтгэлээ улан дороо гишгэсэн би хайрын найрагчаа!
Бүтэлгүй дурлалын араас сэтгэл юүгээн шидлэхдээ
Бүрэнхий харанхуй орчлонг дэнгийн гэрлээр чимсэн
Бүдэрч унаад ирэхэд  чимэглэл туяа минь алдагдавч
Гэнэ гэнэхэн найдвараа  эцэс төгсгөлгүй туйлшруулсан би хайрын найрагчаа!
        Омголон морьны давхиаг хулгана юугаан гүйцэхэд
        Огторгуй ертөнцийн утга  хомгорлох хоргол мэт болно
        Эхийн нандин халамжийг хүү нь үгүйсгэн дулдуйдахад
        Элбэрэл хайрын агуулга  хүчингүй мэт санагдсан би хайрын найрагчаа!
Ирээдүй цагийн аясанд ухаан юугаан тэрлэхдээ
Энгүй тансаг байгалаан мөр юүгээн холбосон
Эх дэлхийнхээ гайхамшигийг хоёрхон жавхдасанд багтаахдаа
Энэ л биеэрээ зүтгье гэх би хайрын найрагчаа!
        Анд нөхдийн холбоосоор цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд
        Амаргүй даваа бүрийг хатан зоригоор туулсан
        Зугтаах ёсгүй тавьландаа амьдралын баривчилгаанд ороход
        Зуу дахь Чойномын дүр гэж эрх чөлөөг хүсэмжилсэн би хайрын найрагчаа!
Ер нь бол би хайр бүхний найрагч
Есөн эрдэнээс ч үнэтэй халамж бүхний магтаалч
Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдөггүй найрагч
Өрөөсгөл болгоныг шүүмжлэх реалист үзлийг дэлгэрүүлэгч
Би хайрын найрагчаа!
Нийтэлсэн : Muusain | Уншсан (228) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Намайг зэмлээч

2008-01-31 12:56




































Намайг зэмлээч


Зэмлэ зэмлэ зэмлэ ганцхан намайг л зэмлээч
    Зуурдын жаргалыг үүрдийнх болгох гэсэн юм
    Зурвасаа илгээж хайраа илчилсэнийг минь
    Зугаацах сэтгэлийг чинь чандлан хориглосоныг минь
    Зуузай холбосон хувь тавьланг минь зэмлээч
Үндсээ тасартал ганцхан цэцэг шиг гундаасан хайрыг минь зэмлэ
Үгээ хэлсэн хөгшин толгой шиг зовоосон итгэлийг минь зэмлэ
Үүрд чамайг жаргаах ариун хүслийг минь зэмлэ
Үнэнч зүрхээ нандигнасан зулзган зоригийг минь зэмлэ
    Хорвоод ганцхан намайг л гэсэн ховорхон зүрхийг минь
    Хосгүй чамдаа л зориулсан хэдхэн мөртүүдийг минь
    Хорон санаа агуулаагүй чинийхээ инээдийг харахыг минь
    Хонгор хөөрхөн охин минь ганцхан намайг л зэмлээч
Харин би чамайг зэмлэхгүй ээ
    Хүний хүнд очсон охин заяаг чинь зэмлэхгүй
    Хүслээ дагаад одсон гэнэхэн зангийг чинь зэмлэхгүй
    Хүлээгээд байхад ирдэггүй тэнэгхэн бодлыг чинь зэмлэхгүй
    Хүүхэд насаа орхисон гэнэн явдлыг чинь зэмлэхгүй
Үйлийн үрээр учирсан хувь төөргийг чинь
Үнэн голоос дуртай амраг хайрыг чинь
Үгийн сураар ороож занчиж нэг зэмлэхгүй
Үгүйсгэх зовлонг чинь хараад загнаж бас зэмлэхгүй
    зэмлэхгүй би чамайг зэмлэхгүй ганцхан чамайг л зэмлэхгүй
Нийтэлсэн : Muusain | Уншсан (283) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Huuli zuin surguuli

2007-07-10 14:41
ИТГЭЛЭЭР ШҮТЛЭЛЦСЭН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ МИНУ

 

Их Монголын хаан индэр

Эхэс дээдсийн ариун өлгий

Ирээдүй цамын нандин шүтээн

Энэ л миний эрдмийн өргөө

            Дахилт:           Эх орон минь миний мөнхийн хүслэн

                                    Эрдмийн жигүүр минь миний сургууль

Учрал бүхэндээ баяртай золгоод

Ууган сургуульдаа хайраар бялхаад

Их засгаа эрхэм болгоод

Эгэлгүй бүхнийг дээдлэн хүндэлсэн

Оюун бодлын охийг чуулуулж

Онч мэргэн сургаалиар төлөвшөөд

Хуульчийн нандин ёсоо эрхэмлэсэн

Хууль зүйн сургууль мөнхийн дуудлагатай

Судалгаа, шинжилгээ гэгээрэл эрмүүнтэй

Сурсан мэдсэн нь сэтгэлд өегтэй

Хичээл номондоо шамдан суралцсан

Хичээнгүй хөдөлмөрч оюутан цаг мину

Түмэн ардынхаа хайраар бүтээгдсэн

Түшиг заяат босоо хийморьтой

Эрдмийн орд Их засаг мину

Эх орончдын алтан хоймор мину

Тэнгэр баганадсан тавилангаар тэгшитгэсэн

Тэлмэн сарантай орчлонг гэгээрүүлсэн

Уулсын шүтээн өвгөдөө дээдэлсэн

Увьдаст багш нар ухаантай золгуулсан

Дахилт:           Эх орон минь миний мөнхийн хүслэн

                                    Эрдмийн жигүүр минь миний сургууль

            Их засагийн минь сүлд өршөө!!!

                                    2007 оны 04-р сарын 04-нд

клубуудын нэгдсэн уулзалт дээр зохиов.
Нийтэлсэн : **no name | Уншсан (863) | Сэтгэгдэл ( 12 ) | Дэлгэрэнгүй

Сэрэлт сэрүүлэг

2007-07-05 17:16
Сэрэлт сэрүүлэг

Хаврын шөнө бүүдгэр сарны дэргэд

                Дурсамжийн блюз эгшиглэнэ

Хавдрын бүхэл шархалсан зүрхэнд

                Дурлалын динамит дэлбэрнэ

Үүлэн бор үдшийн туяанаар

                Сексийн сэрлийг сэрээнэ

Үнэндээ тэр л байгал дэлхий

                Сэрүүлэг мэт нар мандуулна

Нүцгэн бүсгүйн талимаарсан харц

                Ичингүйрэн залуусыг ширтэхэд

Нөмөр нөөлгөт хар хүүгийн шунал

                Тачаал болон сувдаглана

Энгэр бараадсан хүүхний хүслэн

                Эрийн цээжийг дэрлэхэд

Эрх чөлөө нь ханхалсан заар

                Эмсийн үзэсгэлэнд мансуурна

Тавирсан биес нойрсон

                Цайны амралтаа авахад

Танхил эр эснүүд нь

                Цангаа тайлахаар уралдана

Өөдгүй хорвоо үүр цайхад

                хайрын диваажинд эхлэхэд

Өмд дотор нойт оргиулан

                зүүдний ертөнцөөс хагацана

сексийн сэрэлт сэрүүлэг

                хүүхэд бүтээх буян ч

сэлгүүцсэн жаалуудын хувьд

                хүн амьны хэрэг

 
Нийтэлсэн : **no name | Уншсан (271) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Сэрүүхэн тэр шөнө эргэж ирэхгүй ээ

2007-07-05 17:14
Сэрүүхэн тэр шөнө эргэж ирэхгүй ээ

Сэрүүхэн тэр нэгэн шөнө эргэж ирэхгүй ээ

Бурхадын сархадыг зооглон хөлчүүрхэн жаргаж суусан

Бунхант нандин араншингаа хүсэл болгон булшилсан

Сэтгэлийн гэгээн асарт хайрын тамыг бүтээсэн

Сэрүүхэн тэр нэгэн шөнө эргэж ирэхгүй ээ

                Халуухан тэр нэгэн шөнө эргэж ирэхгүй ээ

                Дурлалын мананд төөрөн согтуурхан туньж явсан

                Дундрашгүй самуун явдлаар оюун бодлоо хурцалсан

                Сартай шөнийн гэрэлд дааранхан тунирхан алхсан

                Салж ч магадгүй хэрүүлтэй халуухан тэр нэгэн шөнө эргэж ирэхгүй ээ

Дурлалын минь тэр нэгэн шөнө эргэж ирэхгүй ээ

Халамж бүхнээ үгүйсгэн халаг ургуулж суусан

Хамаг жаргал минь зугтан дурсамж болон үлдсэн

Онгод хайрласан бурхад нүүр буруулж одсон

Омог бардам сэтгэлтэй дурлалын минь тэр нэгэн шөнө эргэж ирэхгүй ээ

                Гунигийн минь тэр нэгэн шөнө эргэж ирэхгүй ээ

                Зүрхээ зүсэн ярж итгэлээ хулгайд алдсан

                Зөрөг тавьлангаа гутааж ирмүүн мөрөөдлөө гээсэн

                Дэндүү сайхан үерхэлээ нулимсаар хучин бүйвээлсэн

                Дээст ертөнцийн харууслыг бодролдоо тээн холдсон

                Гунигийн минь тэр нэгэн шөнө эргэж ирэхгүй ээ

Тэнгэр нисэх хайр минь хэзээч эргэж ирэхгүй

Тэлмэн саран амраг минь буцаж наддаа ирэхгүй

Инээж явсан залуу нас ухарч уучилж ирэхгүй

Их цагаан дагина минь эгэл биенд үзэгдэхгүй ээ
Нийтэлсэн : **no name | Уншсан (225) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүслээр болдоггүй хайр

2007-07-05 17:13
Хүслээр болдоггүй хайр

Тэнгэрийн заяат дурлалаа

                Хүслийн ертөнцөөр булж

Тэнгисийн гүн мөрөөдлөө

                Хүчний гайхамшигаар далайлгаж

Үүлсийн хурдацтай шохоорхолоо

                чиний үзэсгэлэнд сөхрүүлсэн

Үйлс төгөлдөр бодролоо

                чин зүрхэндээ нандигнасан  миний хүслээр болдоггүй хайр минь

Гүм шөнийн харанхуйд

                Сэтгэл минь төөрөн будилсан

Гүүглэ системийн ачлалд

                Сэргэлэн загнаж олсон

Олуулаа явсан насандаа

                Ганцаараа зүтгэн зориглосон

Олдворлогдон зөөвөрлөгдсөн итгэлээ

                Галзуурсан эго-д алдсан миний хүслээр болдоггүй хайр минь

Хонгор минь чамдаан би

                Дуниартан орхигдсон цэцэг

Ховорхон дэлбээлсэн янаг минь

                Дун өвлийн цас

Охин минь чамдаан би

                Карманаас чинь унах цаас

Онгон огторгуйн амраг минь

                Кальц калор витамин

Болорхон хайрын агуйд

                Хүсэл минь хүлэгдэж булшлагдсан

Болдоггүй хувь тавьлан

                Хүнээ гээн дарлагдсан

Амьдралын жам ёсоор

                Жаргал түүнийг минь мансууруулсан

Азгүй хайрын утаанбаатарт

                Жаахан ч бүтээгүй миний хүслээр болдоггүй хайр минь
Нийтэлсэн : **no name | Уншсан (246) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй