Олон улсын харилцаа

Бичлэгийн тоо : 1 | Дэлгэцэнд : 1-1

Бүс нутаг дахь улсуудын эдийн засгийн интеграци

2009-05-14 11:26
Лекц ¹ 2: Бүс нутаг дахь улсуудын эдийн засгийн интеграци
1. Интеграцийн хэлбэрүүд, түүнийг хэрэгжүүлэх механизмууд
2. Европын эдийн засгийн орчин
3. Улсуудын интеграцийн бүсийн нэгдлүүд
1 Интеграцийн хэлбэрүүд, түүнийг хэрэгжүүлэх механизмууд
    Интеграци бол олон улсын хөдөлмөрийн хуваарийн нэг илрэл, үндэсний эдийн засгийн макро ба микро түвшин дэх харилцан хамаарал, аж ахуйн амьдрал даяарчлагдаж байгаагийн илрэл бөгөөд үйлдвэрлэх хүчний хөгжил нэг орны хил хязгаараас хальж байгаа илтгэж харуулдаг юм. Энэ үйл явц нь бараа үйлчилгээ, хөрөнгө оруулалт, ажиллах хүч зэрэг материаллаг болон материаллаг бус хүрээний элементүүдийг бүхэлд нь хамарч байна. Зарим ном, сурах бичигт инт?грацийг эдийн засгийн ойртолт, нягтрал гэж орчуулан тухайн бүс нутгийн 2 түүнээс дээш тооны үндэсний аж ахуй, эдийн засгийн бодлогоо нэгтгэх үйл явц гэж тодорхойлсон байна. Эдийн засгийн интеграцийн хураангуйлан тодорхойлбол, үйлдвэрлэлийн төрөл бүрийн хүчин зүйлүүд эргэлтэд чөлөөтэй орох тийм өргөн боломжийг бүрдүүлж тогтоох зорилго бүхий тусгаар тогтносон орнуудын нэгдмэл үйл ажиллагаа, нэгдэх үйл явц юм.
    Интеграцийг түвшингээр нь худалдааны, хүчин зүйлийн, бодлогын, бүрэн гэж ангилна. Интеграци нь дараахь байдлаар илэрнэ. Үүнд:
     Барааны нэгдсэн зах зээл үүсэх,
     Бараа, ажил, үйлчилгээний зах зээлийг зохион байгуулах,
     Хөрөнгө оруулалтыг төвлөруулах бодлогыг зохицуулж явуулах,
     Өөр хоорондоо зөвшилцсөн эдийн засгийн гадаад бодлогоо явуулах зэрэг болно.
Практик дээр интеграцийн нэгдлүүд эрх зүйн дараахь хэлбэрээр хэрэгжиж байна.
Үүнд:
     Худалдааны чөлөөтэй бүс. Энд оролцогч улсуудын хоорондын худалдаандаа ба гуравдагч улс оронтой харьцахдаа үндэсний гаалийн татвараа хадгална. Өөрөөр хэлбэл гаалийн татвар хэрэглэгэдггүй.
     Гаалийн холбоо. Энд гуравдагч орны хувьд нэгдсэн татвар хэрэглэх,
     Нийтлэг зах зээл. Энд бараа, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүчийг нэвтрүүлэхэд гаалийн татвар болон гаалийн бус саад байхгүй,
     Эдийн засгийн холбоо. /Бараа, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүч, санхүүг чөлөтэй нэвтрүүлэх гадаад эдийн засгийн нэгдмэл бодлого/. Үндэснийхээс дээгүүр зохицуулалтын аргын хүрээг өргөсгөх,
     Зохих улс төрийн байгууламжтай эдийн засгийн нэгдмэл орон зай /нэгдмэл валют, холбооны байгууламжид чиглэсэн хандлага/
Интеграцийн үйл явцын Олон улсын эрх зүйн зохицуулалтын үндсэн эх сурвалж нь
Олон улсын гэрээ, интеграцийг хэрэгжүүлэгч механизм нь олон улсын байгууллага юм. Бүс нутгийн түвшинд интеграци нэгдмэл удирдлагатай бөгөөд иж бүрэн шинжтэй явагддаг, жишээлбэл Европын нүүрс, гангийн нэгдэл. 1951оны 4-р сард дээрх нэгдлийг байгуулах тухай Парисын гэрээ байгуулсан. Европын эдийн засгийн нийгэмлэг байгуулах тухай Ромын гэрээ, Атомын энергийн Европын холбоог байгуулах тухай гэрээг 1957 онд баталсан бол 1960 онд Европын чөлөөт худалдааны нийгэмлэг болсон байна. 1949-1991 онд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Зүүн Европын улсуудыг өөртөө нэгтгэсэн байлаа. Үүний дараагаар Унгар, Польш, Чех, Словак зэрэг орнууд Чөлөөт худалдааны тухай төв Европын хэлэлцээрийг байгуулсан.
    1993 онд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээнд эдийн засгийн холбоог байгуулсан бөгөөд 1994 онд Төлбөр тооцооны тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. 1992 онд АНУ, Канад, Мексик, улсын хооронд чөлөөт худалдааны Хойд Америкийн холбоог бий болгох тухай гэрээ байгуулж энэ гэрээ нь 1994 оноос хүчин төгөлдөр болсон байна. 1995 онд “Меркосур” худалдааны факт хүчин төгөлдөр болсон.
Дэлхий дахинд интеграцийн үйл явц хоёр чиглэлээр явагдаж байна. Үүнд:
1.    Интеграцчилалд орсон нэгдлүүдийн хооронд олон улсын эрх зүйн харилцаа үүсэн.
2.    Үндэстэн дамнасан зах зээл үүсч хөгжиж бий болсон, /ТХЕХ, ДХБ, болон үүнээс гадуур/
Интеграцийн үйл явцын олон улсын эрх зүйн зохицуулалтын аргад зохицуулан чиглүүлэх аргаас гадан захирах, захирагдах арга мөн багтдаг. /Европын холбоон дахь үндэснийхээс дээгүүр зохицуулалтын элементүүд/ Интеграцийн нэгдэл бол Олон улсын эдийн засгийн байгууллагын тусгай орон зай юм. Олон улсын эдийн засгийн эрх зүйн хувьд интеграци дэглэм болон нэн тааламжтай нөхцөл хоёрын хооронд зөрчил үүсдэг. Нэн тааламжтай нөхцөлийн үйлчлэлийн хүрээнд үл хамаарах гаалийн холбоо, худалдааны чөлөөт бүс зэргийг ТХЕХ-н 24-р бүлэгт дурдсан байдгийг тэмдэглэх нь зүйтэй. НҮБ-н Олон улсын эрх зүйн зөвлөл нь нэн тааламжтай нөхцөлд хамаарах зүйлүүдийн төслийг бэлтгэх явцдаа хэлэлцэж байсан юм. Гаалийн гэрээ буюу худалдааны чөлөөт бүсийн тухай бүх төслүүд нь ТХЕХ-н шаардлагыг хангахгүй байсан ч тэдэнд холбогдох хөнгөлөлтүүдийг үзүүлсэн байна. Үүний нэг жишээ нь дээрх нэгдлүүдийг нэн тааламжтай нөхцөлд хамруулсан явдал юм. Дээрх асуудлыг Европын эдийн засгийн холбоо, Европын чөлөөт худалдааны нийгэмлэг, Чөлөөт худалдааны Латин-Америкийн нийгэмлэг зэрэг байгууллагуудын үүсэлтэй холбоотой авч үзэж байсан. Иймээс интеграчлагдсан нэгдлүүдийн үйл ажиллагааны явцад үзүүлж байгаа хөнгөлөлтүүд нь нэн тааламжтай нөхцөлд дараахь хоёр шалтгаанаар хамаарахгүй юм. Үүнд:    
Нийтэлсэн : Muusain | Уншсан (321) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй