МОНГОЛЫН ТVVХЭНД ХАТАД ЭМЭГТЭЙЧVVДИЙН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР
ОРШИЛ
Орчлон хорвоо дээрх хvмvvний амьдрал эргэж харуусал гуниг атаа хорсол баяр
баясгалан хийгээд ертєнцийн хамаг бvхэн эрэгтэй эмэгтэй хvмvvсийн дунд vvсэж бvрэлдэж байдаг нь жам ёс билээ.
Гэтэл нийгмээ дагаад бид бvхний сэтгэлгээнд эмэгтэй хvн бол гэрээ сахиж хvvхдээ асарч хоолоо хийх мэтээр шууд ойлгон тэдний уураг тархинд бvрэлдэн буй асар их зориг тэвчээр хатуужлыг ашиглах єєрийн гэрийн хийгээд улс орны хэтийн ирээдvйд хvртэл хєрєнгє оруулах хvч харамгvй бий гэдгийг нь хараахан ухамсарлаагvй байгаа нь гайхшрал тєрvvлэм.
Энэ талаар ихэнх хvмvvсийн бодол нэгэн чигт тєвлєрєх ба тvvхэнд хэзээ ч эмэгтэй хvн амжилт гаргаж байгаагvй, маш тоотой, Чингис хааны vед гэхэд л тэднийг зvгээр л гэрийн ажил, гал голомтоо л сахиж vлддэг мэтээр хийсвэр тєсєєлж харийн орны жишээнээс ажиглан тунгааж эрэгтэйчvvд л хийх ёстой мэт тєсєєлєн байдаг нь хэвшсэн ахархан бодлын нэг юм.
Гэтэл бидний тvvхэнд мєнхєрсєн агуу их монгол улсын амжилтанд хатдын vзvvлсэн нєлєєг тоочоод баршгvй байх ба нууц товчоон дээр ч vл харагдах сонирхолтой жишээ баримт их гэдэг нь судалгааны явцад харагдлаа. Би энэхvv илтгэлээрээ олон жилийн турш хvн бvр л ярьж хэлэлцдэг жендерийн асуудлыг шийдэлд хvрэхгvйгээр тойруулан ярихдаа бус бидний эртний тvvхэнд хатад ямар нєлєє vзvvлсэн болох, одоо vед ямар байгаа цаашдаа ямар алхам хийвэл зохих вэ гэсэн санааг илэрхийлэхийг эрхэм зорилгоо болголоо.
I. ЭРТНИЙ МОНГОЛЫН ТVVХЭН ДЭХЬ ЭМЭГТЭЙЧVVДИЙН БАЙР СУУРЬ
Эртний монгол улсын vед эмэгтэйчvvдийг хамгаалсан тєрийн хатуу чанд хууль vйлчилж байсан учир тэдний нэр тєр алдар хvндийг ихээр дээдлэж байсан байна. Vvний тод илрэл нь “Монголын нууц товчоо” зэрэг тvvх уран зохиол, хууль цаазын дурсгалт бичгийн дотор эмэгтэйчvvдээ Гоо марал, Алун Гоо, Монголжингоо, Баргужин гоо гэх зэргээр эрхэмлэн хvндэтгэсэн нэр хайрлаж байсантай холбоотой.
Vvнээс vvдээд XIII зууны vед дайн дажны vед олзлогдсон эмэгтэйчvvдийг олж аван халамжлан асардаг байсан олон баримт ном сударт тааралддаг ба тэр ч байтугай Чингис хааны vед “Єнчин ядуусыг тэтгэх улсын сан” хэмээх бие даасан тусгай байгууллага байгуулагдаж дайн дажны явцад тахир дутуу бологсод тэдний гэргий, эр нєхрєє алдаж бэлэвсэрсэн эмэгтэйчvvдэд тусламж тэтгэмж олгодог байжээ.
1253-1255 онуудад Монголоор жуулчилсан Гильям Де Рубрук Монголын эмэгтэйчvvдийн ажилсаг,эрэмгий зоригтойг тэмдэглэхдээ: Тэд ачаа бараа зєєж, гэрээ ачаалдаг, vнээгээ саадаг, ааруул хурууд хийдэг, арьсыг боловсруулж, шєрмєсєєр нь утас хийж гутал, хувцас оёдог, эсгий хийж гэр бvрдэг гэгчлэн магтан бичсэн байхад Монгол эмэгтэйчvvд нум сумаар харваж чаддаг, моринд гарамгай, эрчvvд нь дайнд мордсон нєхцєлд ар талын бvхий л vvргийг тэд гvйцэтгэдэг гэж Марко Пологийн тэмдэглэлд Монгол эмэгтэйчvvдийн эд бах, зориг хатуужлыг тодорхойлон бичсэн нь сонирхолтой жишээ юм.
Хєх сударт дурдсан зарим баримтаас vзэхэд 1204 оны улсын их чуулганд улсын сайд тvшмэдийн охид хєвгvvд оролцсоны дотор жонон Мухулайн хоёрдугаар охин Саран хєхєє, Боорчийн охин Ундрангэрэл, Ажинай мэргэний ганц охин Хуннуур болон Чингис хааны ээж Єvлэн ээж, Чингисийн их хатан Бєртэ vжин нар оролцсон байна.
Тэр чуулганаар зарим жанжин нарт бэр зааж ураг барих ёсыг тогтоосны дотор Чингис хаан єєрийн ганц охиноо Зэлэмийн хєвгvvн урианхай ястан Сэцэнлигт гэргий болгон ихэд билэгшээжээ. Тэр хуралдаанд оролцсон есєн эмэгтэй сайдыг эхнэрийн ёс сахилгыг эс алдсан алдарт эмэгтэйчvvд гэж сайшаагаад хэрэйдээс олзлогдсон Солонгоо охины ой ухааныг хотол даяар гайхан магтаж уудам мэргэн хэмээн цоллоод, малгай, хоолойвч, эрхээр шагнасан байна.
Гэрийн ёсыг сайтар сахисан эмэгтэйг цоллох, шагнах, єргємжлєл олгох энэ сайхан уламжлалт ёс Богд хаант Монгол улсын vед ч мєрдєгдєж байв. Олноо єргєгдсєний 1914 онд Богд хааны зарлигаар Зостын чуулганы чин зvтгэлт улсад туслагч гvн Буянхишигийн авааль гэргий урианхай овогтой Алтанцэцэг болбоос анх хадамласнаас нааш дотно vйлчлэж, гэрийн ёсыг болгоомжлон цэвэр ичимтгийгээр хэлхээ журмыг сахиж явсны тул єргємжлєл олгогтун. Цэвэр хишгийг сvсэглэн болгоомжлон явагтун.
II. ЭМЭГТЭЙЧVVД БА ЄНЄЄГИЙН БАЙДАЛ
Н. Учрал (Их Засаг ИХ Сургууль)