Мэтгэлцээн

Мэтгэлцээний талаарх цуврал хичээлүүдийн талаарх булан юм.
Бичлэгийн тоо : 3 | Дэлгэцэнд : 1-3

Карл Попперийн мэтгэлцээн

2009-10-25 02:44

Карл Попперийн мэтгэлцээн 1998 оноос Монголд төсөл болон хэрэгжиж байсан билээ. Сүүлийн жилүүдэд Карл Раймунд Попперийн мэтгэлцээний тэмцээн зохиогдохоо больж, сургалт, хөтөлбөргүй болсон юм. Тиймээс Карл Попперийн мэтгэлцээнээр хичээллэхийг хүсч буй хэн бүхэнд дараах бичлэгийг үзүүлэхийг зорьлоо. Дашрамд дуулгахад Карл Попперийн мэтгэлцээнээр зөвхөн 10 жилийн сурагчид хичээллэдэг гэсэн өрөөсгөл ойлголтыг дараах бичлэг няцаах болов уу гэж найдаж байна.

 

 

 

Нийтэлсэн : Muusain | Уншсан (23) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Мэтгэлцээний зарчим, дүрэм

2009-03-04 13:46

Мэтгэлцээний зарчим
 1.Суралцахын тулд мэтгэлцэх зарчим :
Ардчилсан нийгэмд зайлшгүй шаардлагатай чадваруудыг эзэмшихэд мэтгэлцээн та бүхэнд тусална. Мэтгэлцээн нь та бүхний боловсролыг баяжуулахад чиглэдэг. Ингэхээр   суралцах нь мэтгэлцээний гол зарчим болно. Мэтгэлцээнд оролцсоноор бид мэдлэг, мэдээлэл олж авахаас  гадна бидний харилцааны болон ярианы чадвар хөгжинө. Иймээс суралцах нь ялахаас илүү чухал бөгөөд ялахын төлөө мэтгэлцэх нь хуурмаг зүйл болно. Мэтгэлцээний ур чадвараа хөгжүүлж, мэдлэг олж авахын тулд мэтгэлцэж буй тоглогч нь хожихын тулд худал зүйл ярих шаардлагагүй.   
Таны хувьд суралцах нь ялахаас үнэтэй бол танд худал ярих шаардлага огтхон ч байхгүй. Мэтгэлцэгч нь нотолгоо гаргахдаа, жишээ ишлэл авахдаа, асуултанд хариулахдаа ч үнэн бодитой зүйлийг ярих ёстой. Энэ нь зарим үед таны мэдэгдэл дэмжлэггүй болохыг, эсвэл кейсийн чинь голыг хөндсөн асуултанд “ Би мэдэхгүй байна “  гэж хариулна гэсэн үг. Гэвч та бүхэн үнэнийг хүлээн зөвшөөрснөөр өөрсдийн ур чадварыг нэмэгдүүлэх бололцоотой болох юм. Таныг шүүгчид ч  үзэгчид ч  хүндэтгэх болно. Ингэснээр бусад хүмүүст сайн нөлөө үзүүлнэ.
2. Үнэнийг баримтлах зарчим :
Үнэнийг баримтлах нь мэтгэлцээний бүх талыг уялдуулж өгөх чагт юм. Мэтгэлцээн нь хүмүүсийн төрөлхийн сониуч зангаас урган гарсан юм. Бид ямагт үнэнийг мэдэхийг хүсч байдаг билээ. Улс төрийн шинэчлэл бидэнд хэрэгтэй юу ?   Бид алс холын гариг руу аялах болов уу ?    Бусад гаригууд дээр амьдрал байдаг уу ?  эдгээр асуултууд өнгөрсөн, одоо, ирээдүйтэй холбогдсон ба үнэнийг мэдэхэд чиглэгджээ.
 Худал ярихгүй учраас бусдыг хүндэтгэдэг хамгийн сайн сайхан чадваруудыг та бүхэн эзэмших болно. Нөгөө талаар ялахын тулд бүхнийг зориулах нь өрсөлдөөнийг туйлд нь хүргэх аюултай. Ингэснээр өрсөлдөөнийг хянах дүрэм, журам боловсруулж  мөрдүүлэх гэх мэт үргүй зүйлд хүч бололцоогоо зарцуулахад хүрнэ. Ялатанд хамаг анхаарлаа чиглүүлэх нь цаг хугацаа, хүч нөөцийг өөр зүйлд чиглүүлж, улмаар үйл ажиллагааны утга санааг алдагдуулахад хүрдэг.
3. Бусдыг хүндэтгэх зарчим :
Мэтгэлцэгч нь бусаддаа хүндэтгэлтэй хандах ёстой. Зөвхөн санал зөрөлдсөний төлөө бусдыг дарамтлах, дээрэнгүй байдал гаргах хэрэггүй. Мэтгэлцээн нь үзэл бодлын сөргөлдөөн учраас бие хүнийг шүүмжлэх нь ашиггүйгээр барахгүй түүний хэлсэн үг, дэвшүүлсэн санаа нь өөрчлөлтгүй хүчин төгөлдөр хэвээр үлдэх болно.  
Парламентийн мэтгэлцээний хураангуй
Удирдамж
Парламентийн үр өгөөжтэй мэтгэлцээний зарим арга, техникийг танилцуулахад энэ зааврын зорилго оршино. Энэ зөвлөгөө нь хатуу баримтлах журам биш зөвхөн мэтгэлцэгч бүрийн арга барилд нийцүүлэн авч хэрэглэх ерөнхий заавар юм.
Ерөнхий тойм
    Уг мэтгэлцээн нь Парламентийн танхимын онолын мэтгэлцээнийг дууриан учир шалтгааны тайлал, хурц ухаан, уран илтгэлийг уралдуулах албан ёсны мэтгэлцээн юм. Засгийн газар болон сөрөг хүчнийг төлөөлж буй хоёр гишүүнтэй багууд нь парламентийн танхимд санал болгож бужй шийдлүүдийг хэлэлцүүлнэ. Мэтгэлцээн эхлэхээс өмнө ойролцоогоор 20 минутын өмнө шийдлийг зарлах ба уг шийдэл нь улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын чмар ч хүрээг хамарсан байж болно. Тэмцээний тойрог бүрт өөр өөр шийдлийг санал болгоно. Хурлын дарга мэтгэлцээнийг удирдах ба тэмцээний тойргийн үр дүнгийн талаар шийдвэр гаргана. Мэтгэлцээний үед ямарч нотлох баримт болон бусад хөндлөнгийн бичсэн материалын талаар зөвлөлдөхийг хориглоно.
Нийтэлсэн : Muusain | Уншсан (204) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Мэтгэлцээний танилцуулга

2009-03-03 14:50
Мэтгэлцээний танилцуулга

    Та бүхнийг мэтгэлцээний ертөнцөд урья. Мэтгэлцээн та бүхэнд янз бүрийн байдлаар туслах болно. Улс төрчид, ажил хэрэгч хүмүүс болон эрдэмтэн шинжээчид гээд янз бүрийн мэргэжлийн хүмүүс асуудлыг шийдвэрлэх, шийдвэрээ хамгаалахдаа мэтгэлцээний арга техникийг ашигладаг билээ. Ер нь бидэнд мэтгэлцэх шаардлага байнга тулгардаг шүү дээ. Мэтгэлцэгч оюутнууд сэдвийн дагуу судалгаа хийж, бүтээлчээр сэтгэж, өөрийн үзэл бодлоо итгэл үнэмшилтэйгээр танилцуулж  сурдаг юм. Ямар зорилготой оролцож байгаагаас үл шалтгаалан мэтгэлцээн та бүхэнд шинэ хаалга нээх болно.
Мэтгэлцээн гэж юу вэ ?
  Хоёр юмуу түүнээс олон хүмүүс ямар нэгэн асуудлаар эсрэг байр суурь баримталсан үед мэтгэлцээн үүсдэг.
    Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог маргаан,  мэтгэлцээн нь албан ёсны бус юм. Харин албан ёсны мэтгэлцээн нь өөрийн тодорхой бүтэц, дүрэм, хязгаарлалттай байдаг. Энгийн маргаанд хэн нэгэн нь маргагч мөн шүүгч байдаг бол мэтгэлцээнд  гуравдагч тал шүүгч байдаг. Мэтгэлцээн нь шийдлээс эхлэх ба нотлогч болон няцаагч талууд уг шийдлийн талаар өөрсдийн үзэл бодлыг нотолгоо болон жишээ баримтаар батлаад зогсохгүй эсрэг багийн нотолгоонуудыг няцаана.
Мэтгэлцэх шалтгаан
    Мэтгэлцэх шалтаг шалтгаан нь тоймгүй олон байх нь мэдээж юм. Сургалтын мэргэлцээний хамгийн гол зорилго нь суралцагчдын цаашдын амьдралд зайлшгүй шаардлагатай чадварыг хөгжүүлэх явдал. Мэтгэлцээн нь биднийг нийгэмд болж үйл явдалд шүүмжлэлтэй хандаж, асуудлыг олон талаас нь харж өөрийн байр суурийг жишээ баримттай нотолгоонуудаар илэрхийлж сургадаг. Үүний зэрэгцээ мэтгэлцэгч нь бусдад өөрийн санаа бодлыг ойлгуулах ёстой. Ингэхийн тулд бодол санаагаа итгэл үнэмшилтэй, үр нөлөөтэй, тодорхой илэрхийлэх хэрэгтэй байдаг. Мэтгэлцээнээр олж авах чадвар нь ХХI зуунд маш онцлог ач холбогдолтой байх болно.

   Боловсрол болон ажил мэргэжлийн хүрээнд амжилт олохын тулд бусдад өөрийн санаа бодлоо ойлгуулах аргыг эзэмших нь зайлшгүй хэрэгтэй. Ардчиллын нөхцөлд мэтгэлцээн нь улс төрийн үйл яавцыгойлгож өөрийн үзэл бодлоо хамгаалах арга хэрэгсэл болно.
Нийтэлсэн : Muusain | Уншсан (201) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй