\ Right to know : Хайрын өгүүллэгүүд

Хайрын өгүүллэгүүд

Сүүлчийн дурлалын буухиа
Амьдрал чамд бичсэн захидал
Бичлэгийн тоо : 15 | Дэлгэцэнд : 1-8

Ижийдээ бичсэн захидал хоёр

2009-03-06 11:31
   
   Нар баруунаас манддаггүйтэй ижил нялх үр чинь таньдаа хязгааргүйн хайртай үүднээс энэ захиаг үргэлжлүүлэн сууна. Эх хүний сэтгэл гэгч энгүй уудам тал, эх дэлхийн ус, эгэлгүй хязгааргүй галактик ертөнц билээ.
     Тиймдээ үр нь эхдээ гомдоогүй. Гомдох ч үгүй. Таниасаа хөндийрөн алсын алсад одох ч үгүй. Харин ч таныгаа асран хамгаалж, ачлалыг үзүүлж, зүүнээс мандсан нар баруунд жаргахын адил хүү тань сэтгэлийн гэгээн хатамжинд чирэгдээстэй явнаа. Хайр гэгч нь талцал биш болхоор эхнэрийнхээ, танхыаа талд аль алинд нь ордоггүйг минь уучлаарай. Сүүн цацал шиг ерөөлтэй таны энхрийлэлд өссөн хүү чинь таныг юу гэж умартах билээ дээ. Оройтлоо гээд орцны гадаа хөлдөнхөн зогсдог зүрх таниас өөр хаана байна. Хөлчүүхэн ирээд унахад нулимсаа тэрлэж хэвтэн битүүхэндээ зовлон тээж яваа ижий та намайгаа уучлаарай. Муу хүү чинь ажил, эхнэр гэсээр таныгаа бугын урамдагт орхиод холоо одсон байжээ. Гэхдээ эх хүн, эхнэр хүн ижил учир. Ёстой л нөхдийн маань хэлдэг шиг зөнд нь орхиод, өөрөөсөө бүхнийг хайхаас өөр аргагүйд хүрхээс яах вэ дээ хэмээн бодном. Эгэл үгс минь хаос байж, эхэлсэн өгүүллэг минь дуусч байж магадгүй ээ гэхдээ таньдаа би хязгааргүй их хайртай.
Нийтэлсэн : Muusain | Уншсан (717) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Ээждээ бичсэн захидал

2009-03-05 18:52

Ээждээ бичсэн захидал
   Сайн байна уу? Ээжээ сар, нарыг гийгүүлэн орчлон хорвоо сэрэн мэндлэвч саадгүй ертөнцийн хар бараан салхийг дагуулсан энэхүү өдрийн мэндийг хүргэе!
  Өнгөрсөн амьдралаа бодохоос илүүтэй ирээдүйн гэрэлт замаа мөрөөдөн, нулимс, гутрал хоёрыг дагуулан тандаа ачлалгүй гунигийн захиагаа бичин сууна.
   Тиймээ өөрийгөө, өөртөө хайртай бүхнээ өөрийн зүрх сэтгэлийг таниасаа буруулан булаахаар муу хүү нь тандаа захиа бичин сууна.
   Уучлаарай ээжээ! гашуун ч гэлээ үнэн, галзуурмаар хэдхэн үгийг зүрхэндээ сийрүүлсэн гунигийн зурвасаа зулзган зоригоор таньдаа илгээхийг хүслээ. Хүүгээ дахин дахин уучлаарай! Тандаа хязгааргүй хайртай мөртөө, гутралын үгсээр гундууцуулан бичин үлдээсэнд уучлаарай!
    Анх ертөнцийн цонхоор хүн болон мэндлэхдээ хязгааргүй их хайрын мандалд төрж, хэнээс ч илүү жаргалтайгаар уйлж билээ. Түүнээс хойш 23 жил өнгөрчээ. Хүү нь том болсон байна. Амьдрал хэмээх энэ адгуустай тулалдсаар 23 наслан эрийн цээнд хүрчээ. Өнгөрсөн он жилүүдэд хэнээс ч илүү жаргалтай амьдарч, хэнээс ч илүү тандаа хайртайгаа мэдэрч битүүхэндээ мишээл тодордог байлаа. Ээж таныхаа хийж өгсөн хоолыг идэж, таныхаа угаасан хувцсаар гангарч жаргалтай байж. Одоо ч жаргалтай л байна. Гэхдээ ээжээ хайр гэдэг өмч гэж үү? Миний сонгосон амьдрал заавал танд таалагдаж, таны шийдвэрийг хүлээх ёстой гэж үү? Хэн нэгнийг хайрлахдаа танаас зөвшөөрөл авч, хэн нэгэнтэй суухдаа таниар гарын үсэг зуруулж байх ёстой юм гэж үү? Би тэгж бодохгүй байна. Амьдрал гэгч социализм өмчирхөл биш шүү дээ. Амьдрал гэж хүн хүнээ хайрлаж, хүн хүнээ ойлгох итгэлцлийн гүүр юм. Хүү нь амьдралаа бодон эхнэр авч, хүүхэдтэй болох эрмүүн хүслээ биелүүлж жаргалтай харцаар хорвоог гийгүүлэхдээ заавал таны сонгосон хүнтэй байх ёстой гэж үү? үгүй ээ таны иймэрхүү зан ааш намайг амьдралдаа хандах хандлагыг минь өөрчлөх шиг болж байх шиг.
Нийтэлсэн : Muusain | Уншсан (713) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Амьдрал чамд бичсэн захидал

2007-06-26 22:50



























Амьдралд бичсэн захидал

       Хатуу, хөлчүү орчлонгийн зовлон жаргалыг хослуулсан, хар бараан сүүдэрт амьдрал чамдаа хэзээ хэзээгүй нисэн одох сүнслэг биеийнхээ өмнөөс энэхүү захидалыг унших өдрийн мэндийг хүргэе! 
     Амьдралаа чиний хязгааргүй далайн мандалд хөл алдан бүдэрч, эхийн нандин сэтгэлийн сүүгээр ундаалагдан мэндэлсэн эцгийн алтанхан сарнай би бээр гуниг, гутрал, тунирхал, бухимдлаа шидэлсээр хар цагааны дэнсийг амьдралд чамд дэнслүүлэн шударга үнэний шүүхийн тавцнаа шүүгдэгчээр оролцуулан энэхүү захидалыг бичиж сууна.
     Манант орчлонгийн салхи нь болж магад чамайг шүүхээр би тэртээ хол 1985 оноос оюун бодролдоо өдөр бүрийн дурсамжаар нэмсээр өдгөө 22 жилийг угтаж байна. Бурхадын захиасаар сэтгэлийн очоо тээсээр будант амьдралын харанхуйг гэрэлтүүлэн эхийн отгон хүү, эмээгийн удаах ач нь болж тэнгэрийн тамгатай Монголын тэлмэн саран болон Цоохор бейсийн удамд цоожтой амьдрал чамтай тулалдхаар там, диваажин нь үл мэдэгдэх нөгөө ертөнцийн цонхоор оргон өвгөдийнхөө сургаалийг тээсээр мэндэллээ.
      Балчир наснаасаа бусдын адил тоглон наадавч эгэлгүй энэ ертөнцийн эгэл бүхнийг тэтгэх наран хэмээн өөрийгөө бодон булаг шандаст зуурдын жаргалаа хойш тавин ухаан бодлоо хурцлан, уран мэхийг уралдуулан өссөөр замагт хорвоогийн нугачаанд заль мэхийг уухайлан сурсаар зандрагат хагацал бүгдийг чинь үл тоон захиас болсон өвөөгийнхөө заавал биелүүлэх биелэгдэшгүй даалгавар нь болсоор өсөн наадах намрын хяруундаа буурал дээдсийн бурхан цагаан үсийг нэг нэгээр нэмэрлэн нисэн дүйлэх бүргэд шонхор мэт өөрийгөө дайчилсаар эрийн цээнд хүрэн эр бор харцага шиг болж одоо амьдрал чамайг дуэльд дуудан сууна.
     Чи намайг дэлбээлж гүйцээгүй хэнзхэн цэцэг байхад хагацал харуусал бүхнийг өөд чиглүүлэн өвөө, эмээ, аав гээд эргэж олдохгүй эрдэнэ бүрийг минь булаан өнчин дэрэн дээр нойр хулжуулан өөдөсхөн намайг туршсаар, хууран мэхлэх заль мэхээр хумхайлан намайг зовоосоор шударга бус тэнцвэргүй дуэльд тэртээ хол нэгэнтээ дуудахад дэндүү балчирхан би бээр тэсэж чадалгүй зүрхэндээ уур хилэн буцлуулсаар өвдөг шороодож билээ. Миний биш миний зүйлсийг булаан эд хөрөнгөгүй, өмсөх хувцасгүй, идэх хоолгүй болгосон ч тэр цагаас хойш бундан зүрхээ чангалан будда болон гэгээрэн амьдрал чамайг судлан амсах зовлонгоо үүрэн, амралт гэдгийг мэдэлгүй хөдөлмөрлөн ажил хийхээ умартан хөөдөнхөн филисофи хэмээх нууцгүй чиний нууцыг танисаар хайр хэмээх сэлмээ сугалан халаглан чамайг довтолъё уу гэсийм хамаг бүхнээ уудлъя уу гэсийм.
      Хэдийбээр чи эргэн тойронд минь асах зулын галыг унтраасан ч зүрхэнд минь гэрэлтэх эрх чөлөөний галыг хэзээч үл унтраана. Учир нь энэ л эрх чөлөө захгүй хангайн баялаг заримдаг амьдрал чинийх бус минийх болохоор тэр.
     Тиймээ чи одоо дахин булангүй цаг хугацааны буланд намайг шахан эрүүл мэндийг минь бузарлан навчисаа хаялах өдөр хоногийг аажим аажмаар надаас булаавч хэзээч эдгэрэшгүй өвчнөө тээсээр би чамайг тулаанд дуудаж байна. Там ч бай диваажин ч бай тэнгэрт халин одохоосоо өмнө сая сая хүн хэмээх ядуу давчиг боолуудыг чинь суллан би чамайг яллах гэж байна. 
     Тавтиргүй чиний долингор баян хэмээн өөрсдийгөө хошгируулах мянга мянган хүмүүсийн сэтгэлийг өөрчлөн би чамайг яллах гэж байна. Тэнгэрийн хаяагаар түгэх оддын тоогоор яг над шиг баян бөгөөтөл ядуу хүмүүсийг тэтгэн би чамайг яллах гэж байна. Би тэдгээр ядуу давчигхан тэргэл хүмүүсийн зүрхэнд нь эрх чөлөөний галыг түгээн зүүд нойрноос нь сэрээн зүсэр борооноос шүхрээр хамгаалдагийг зүггүй загасыг уургаар барьдгийг заах гэж байна. Хайр хэмээх агуа бурхадыг төрүүлэн арчаагүй болтлоо дарлагдсан архичиний сэтгэлд оршуулан хайрын тусгаар тогтнолыг зарлан тунхаглах гэж байна.
     Энэ л цагт амьдрал хэмээх хар бараан үүл чамайг өөрийн салхиараа хөөн аз жаргал хэмээх цагаан цайлганыг өөрийн итгэлээрээ дуудан амьдрал чамтай там хэмээх яг чам шиг дарангуйлагчтай тэмцэхээр хөсөг морио болгон хөлөглөн авч явахаар би ирлээ. Амьдрал чи бэлэн үү?   
      Энэхүү захиагаа амьдралдаа шидлэвч амьдралд чамд төөрсөн сармагчин лугаа адил хүмүүн төрөлхтөнд бас зориулан хайр хэмээх эрх чөлөөний ариун бурханыг тээн гэгээрэл хэмээх бурхангүй үзлийн буг, бурхант үзлийг бурханд хүрээсэй гэсэн юм. Бибээр бурхангүй үзэлтэн бөгөөтөл гэгээрэл хэмээх бурхан биш гэдгийг сануулан бичлээ. Оюун бодолдоо тунгаан бурхант үзэлтэй нэг нь бурхан хэмээн бурхангүй үзэлтэй нэгэн нь би хэмээн гэгээрэн өөр өөрийн ертөнцийн цонхоороо нэг шагайх биз! Ямартаа ч нэгийг ойлгон хоёрыг тунгаагаасай гэж хүсэн хүмүүн таны өмнө хүндэтгэн ёсолмуй! 

Нийтэлсэн : **no name | Уншсан (369) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

Ууганаад

2008-01-08 12:12
Ууганаад
Хайр бол бусдын нүдээр хардаг сэтгэлийн оч биш. Хайр бол өөрийнхөө зүрхээр сийлбэрлэдэг агуу бодрол, сэтгэл юм. Хайранд өчнөөн саад тотгор, өчнөөн бухимдал, өчнөөн эсэргүүцэлтэй тулгардаг. Гэхдээ л энэ бүхнийг даваад ирэхээр тэрхүү зовлон шаналал, эргэлзлүүд нь аз жаргалтай дурсамж болон хоцордог. Өөрөөрөө бай, Өөртөө итгэ, зүрх сэтгэлээ дага. Хайранд өглөг гэж байхаас авлага гэж үгүй. Хүмүүс бусдын хайрыг өөрийн хайр мэтээр бодож мунхаглаж байдаг. Хүмүүс өөрийнхөө хайрцагтаа бусдыг оруулах гэж зүтгэж байдаг. Тэд чиний хайртын юу нь чамд тэгж их таалагдсаныг хэзээ ч ойлгохгүй эцэст тэд чамайг өөрийнхөө амьдралын тоглоом мэт төсөөлөн эндүүрдэг. Чи хэний ч өмч биш, Чиний хайр хэний ч өмч биш, тэр байтугай чиний хайртын ч өмч биш. Чи өөрөө л түүнийгээ хайрлана, өөр хэн ч биш. Магадгүй чамд тэр хүн чинь хайргүй байсан ч чи л түүнийг хайрлах болно. Энэ бол зөвхөн чиний л хайр өөр хэнийх ч биш. Хайр эрх чөлөө байдаг. Чи өөрийнхөө чөлөөтэй сэтгэж, бодож, чөлөөтэй юу хүссэнээ хийдэг. энэ бол хайр. Чиний хайрыг гэрийнхэн чинь хүлээж авахгүй байж болно. Тэдний гэрийнхэн ч хүлээж авахгүй байж болно. Эцэст нь тэдний ч байш, танай ч бай гэрийнхэн аль аль нь чиний хайрыг булааж чадахгүй тиймээс зоригтой бай. Хайрынхаа төлөө тэмц, бүү гунигла, бүү шанал хайр шаналал биш, хайр гуниглал биш. Үүнд шаналаад байх юу ч алга. Учир нь хайр чинь сэвтээгүй байна. Учир нь хайрт чинь урваагүй байна. тэгээд л та  аз жаргалын ертөнцөөр аялаж байна. тиймээс үргэлжлүүлэн дүүлэн нис! ахин дахин нис! хайрынхаа төлөө тэмц миний чадах зүйл энэ л байна.
Нийтэлсэн : Muusain | Уншсан (348) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Маяадаа бичсэн захидал

2008-01-02 09:05
Маяадаа бичсэн захидал

Сая, сая цэцэгсийн дэлбээгээр хүрээлэгдэх хайрын жаргалт үгсээр хучигдсан энэхүү захидалыг унших өдрийн мэндийг хүргэе!

                Цаг хугацаа гэгч харавсан сум шиг хурдан хэмээн хүн болгон л ярьдаг. Бидний хайр цаг хугацааны эргүүлгэнд харъяалагддаггүй ч юм шиг. Саяхан л үерхэл хэмээх нандин хэлхээнд холбогдож байсан мэт санагдавч яагаад ч юм үерхээд 5, 10, 15 жил болсон мэт бие биедээ тэмүүлэх, бие биенээ өгүйлэх, бие биенээ мэдэх тэр л харилцаанууд аль хэдүйн дэлбээлжээ. Энэ л хайрын дэлбээ маань гэрлэсэн хосууд шиг, аав ээжүүд шиг, ханилсан өвөө, эмээ нар шиг хамгаас бат бөх хайрын гагнаасаар гагнагдан тоосонцороо хаялах болжээ.

Солонгос кинонд гардаг шиг Уба, Уба гэсээр дурладаг охид, залуусыг хараад тэрүүхэндээ шоолдог байлаа. Хэзээ ч бүтэхгүй худал, хуурмагаар зохиол бичих юм даа хэмээн боддог байснаа нуух юун. Харин тэрхүү бодролууд минь үүл болон замхарна гэдгийг би яахан мэдэх билээдээ. Гэхдээ бидний хайр, бусдын хайраас огт өөр гэж би үүрд итгэдэг юм. Нар мандах, нар жаргахад гэрэл гарч, харанхуй болно гэдэгт хүмүүс итгэдэг шиг гүн, гүнзгий итгэдэг.

                Тиймээ бидний хайр өөр! Огт өөр!

Бидний хайр эгэл жирийн шохоорхол бус, бидний хайр бие биенээ харж дурлах харцны хайрууд бус, бидний хайр зүрх сэтгэлийн даслаар бий болсон жинхэнэ хайр! Бидний хайр гаднах төрхөнд анхдагч дурлаагүй, дотоод гоо сайханд дурласан ариухан хайр! Бидний хайр жаргал, зовлон, зан храктеруудаа танилцсан цаг хугацааны хайр! Тийм л учраас бидний хайр мөнхийн хайр!

Анх чи бид хоёр учирсан тэр л учирлыг би мартахгүй байж чадахгүй. Цэнхэр цамцтай охин ангийнхаа даргатайгаа үүдний сандал дээр суугаад намайг хажуугаар нь өнгөрөхөд дугтуйтай урилга өгч билээ. Тэр л үед би чамайгаа ангийн дарга нь гэж бодсоноо нуух юун. Удалгүй чи минь Оюутны гүйцэтгэх хороонд гишүүнээр орж миний хайртай дүү нарын нэг болж билээ. / Тиймээ бидний хайр ийм л учраас өөр / Бид бусад шиг бие биенээ хараад шууд дурлаагүй ээ! Бид бусад шиг бие биенээ шохоорхож анх танилцаагүй! Тус тусдаа хайрлах бүтэлгүй дурлалтай, бүлээн зовлонтой хуурай ах дүүс байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам бие биедээ дасаж, бие биенээ битүүхэндээ өгүйлж, түүнийгээ нуун мэдэгдчихвий хэмээн болгоомжилжилдог байлаа. Хэн ч асуусан хуурай ах дүү хэмээн хариулж, хэзээ ч бид хоёр үерхэхгүй хэмээн бодож, бусдад ч хэлж явж билээ. Тиймээ бидний оюун санаанд тийм төсөөлөл байгаагүй юм. Чамайг санах тоолондоо энэ бол ахын хайр хэмээн эндүүрдэг байлаа. Чиний араас хайртай дүү /Хуурай / нар маань гүйж, хайраа илчилж явахад өөрийгөө чамдаа хайртай гэдгийг мэдээд үгүй ээ! Болохгүй хэзээ ч болохгүй хэмээн бодовч зүрх сэтгэл минь өөрийн эхргүй чам руу тэмүүлж, чамайг хүсч, чамайг хайрласаар би чамдаа сэтгэлээ нээж билээ. Хайрт чи минь ч бас намайг ахаа хэмээн бодож дүүгийн хайраар хайрлаж байна хэмээн эндүүрсэн биз! тиймээ бидний оюун ухаанд ах, дүү хоёр үерхэж болохгүй гэсэн мянга мянган хориг байсан ч тэр л оюун ухаанууд маань зүрх сэтгэлийг жолоодож чадаагүй билээ. Тийм ч учраас бидний хайр бусдаас өөр хэмээн итгэдэг юм. Бидний хайр сохор биш! Бид бие биенийхээ зан, храктеруудаа мэдэхгүйгээр татагдаагүй, зөвхөн тэр л зан байдалдаа татагдсан учраас үүрдийн хайр юм шүү дээ!

Бид хоёр учрах тавьлантай ч юм шиг! Мэргээр учирсан ч юм шиг! Гэхдээ энэ бүхэн чи бид хоёрын нууц болон үлдэг.

                Найз нь чамдаа хайртай! Гэхдээ найз нь чамдаа аз жаргал зөвхөн өгөхийг л хүсч байна. Хайр гэдэг өглөг учраас найз нь чамдаа жаргалыг л бэлэглэхээ амлаж байна.

                Хоёулаа жаргал бялхасан хайрын диваажин өөд хамтдаа тэмүүлцгээе! Магадгүй бидний захидлууд мянга, мянган жилийг туулан өнгөрүүлж, жинхэнэ хайрын агуу домог болох биз! түүний эхлэл чамдаа бичсэн анхны захидал минь учраас төгсгөл хийхийг зорьсонгүй, бодсон ч үгүй! Учир хайр гэгч төгсгөл биш эхлэл болохоор, хайр гэгч үүрд, мөнхийн жаргаж үзээгүй хайрын зул учир үл төгсгөлөө, хайртай шүү үнсье чамайгаа!................

үргэлжлэл бий / to be continue /
Нийтэлсэн : Muusain | Уншсан (315) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Захидал

2008-01-02 09:00
Захидал

Сар, нарыг унтуулан сэрээсэн саадгүй орчлонгийн үзэсгэлэн гоо, үүлгүй тэнгэрийн дурлалын бурхан үнэнч сэтгэл чамдаа хэзээ ч мартагдахгүй итгэлээ, хэлбэрт захирагдах цаасан дээр буулгасан энэхүү захидалыг унших өдрийн мэнд хүргэе!

Өдөр, хоногийг өнжин, өмөг бардам сэтгэлээ эргэн санагалзан хүлээсээр амьдралын баяр, гуниг хосолсон коктейлгүй, зүрхнийхээ судас бүрээр гүйх нулимс минь уй дагуулан бодолд дарагдсаар л, эсгэрэн хатах нулимстай минь цуг цаг хугацаа өнгөрсөөр л…    

Хэн хэндээ хайртай байсан хэрнээ хэзээ ч бүтэхгүй дурлал гэж байдаг юм, хэн хэнийгээ хүсэн мөрөөдөх хэрнээ хэтэрхий холдох хувь тохиол гэж байдгийг санан чамдаа оюун бодолд хуралдсан огторгуйн тайлагдаагүй нууц хайрын тухай өгүүлэхээр шийдлээ.

Эргүүлгэнд таарсан юмс эргээд эрэг дээрээ гардгүй шиг, сэтгэлд таалагдсан бүсгүй, сэмэрхий аяга шиг харагдах нь ховор бөлгөө. Учрал бүхэндээ хайрлаж, урагшлах бүрийдээ дурлаад байдагсан бол энэ дэлхий юутай жаргалтай байхсан бол. Хэтэрхий их жаргалын дунд хэсэгхэн зовлон амттай байдаг шиг хээгүй энэ хүний амьдрал хэрэггүй хогоор дүүрчээ. Тиймээ найз  нь хэлбэрт захирагддаггүй хайрын тухай өгүүлэх гэж байна. Хүмүүний төөрөн будилдаг тэр ой шигүүд учрыг нь олж хужрыг нь тунгаан чамдаа хязгааргүй жимсний амтыг мэдрүүлэх гэж хурцалсан бодролоо хуваалцъя уу? Хэмээн сууж байна.

Анх чамдаа илгээсэн захидалдаа би чамдаа хайртай гэсэн нандин бөгөөд насан туршийнхаа агуулгыг өгөхдөө эрх чөлөө, энгүй халамжийг хамтад нь бэлэглэж билээ. Хайр гэдэг бие биенээ ойлгож, бие биедээ хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд туслах гүүр байхаас бус тэрхүү хүсэл мөрөөдлийг нь  эрх чөлөөтэй хамтатган өөрийн шунал, сувдаг сэтгэлийнхээ шоронд хийчэхээд түлхүүрийг нь устгачихдаг тийм заншил биш. Хайр гэдэг бие биенээ халамжлан, бие биенээ энхрийлэхээс бус сексийн донтолд автагдан үрийн зулай бүтээчихээд эргээгээд хөлсний алуурчин абортод захиалга өгөн эрүүл мэндээрээ хохирдог тийм хохирол ч биш. Хайр гэдэг бие биедээ итгэн, бие биедээ эрмүүн хүслээр жигүүрлэсэн жаргалын диваажин бүтээх бурханлиг сэтгэлийг хэлдэг юм. Хайр гэдэг хэнд ч өгөөгүй ариухан үany хайрын хэл гээч агуу урлагийн гайхамшигаар илэрхийлдэг илэрхийлэлийг хэлдэг юм. Хайр гэдэг хөгжилтэй, хөөртэй цаг үес бүхнээ дурсаж, зовлон зүдгүүрийг хамтдаа давах хамтатгалыг хэлдэг юм.

Тиймээ өөрийгөө хайрладаг хүнээс намайг хайрлаж чадах уу? Гэж бүү асуу тэр чадаж л таараа! өөрийгөө хайрлана гэдэг амин хувиа хичээхийн хэрэг биш ээ амьдралаа залгуулах бодлыг хэлж байгаа юм. Өөрт арчаатай хүн бусдыг арчилж чаддаг, өрөөлд арчаатай хүн өөрийгөө арчилж чаддаг юм. Тиймээс өөрийгөө үнэлж, өөрийгөө хайрлаж, өөртөө эрх чөлөөний нарыг олсон хүнийг хайрлах нь өөртөө эрх чөлөөгөө хадгалж үлдсэнээс ялгагдахгүй. Харин өөрийгөө хайрлахгүй хүмүүн хэмээх нь архи, тамхинд умбаж аваал эхнэрээ зодож, хэнд ч хэлэмгүй хараалын үгсийг хамаагүй цацан хайрын нандин үгсийг хам хум далд хийчэхээд хэзээч үл гаргах амин хувиа хичээсэн атгаг санаатныг хэлдэг юм. Хэнд ч урам өгөхөөс илүү сайхан зүйл гэж үгүй билээ. Хэнд ч сэтгэл өгөхөөс илүү тансаг зүйл үгүй билээ. Найз нь чамдаа хайртай сүүн цацрагийг элч бүрийн тоогоор хайртай. Чинийхээ үзэсгэлэн гоод дурлаж, чин зүрхнээсээ шүтэн бишэрсэн юм шүү дээ. Тиймээ чиний минь гоо сайхан ялдам энхрий билээ. Даруу дөлгөөн зан, хөгжилтэй хөөртэй яриа, ухаалаг, уянгалаг хоолой гээд тэр үзэсгэлэнд чинь татагдсан юм шүү. Хүний гоо сайхан гэдэг сэтгэлд байдаг хөгжмийн зэмсэг юм шүү дээ. Тэр хөгжим хичнээн уянгалаг дуугарна хайр дэлбээлэн цэцэглэдэг жамтай. Тиймдээ ч найз нь чамайгаа эрх чөлөө, эгэлгүй хайрын дээд амсаасай хэмээн өөрийнхөө үзэл бодлыг хуваалцан чамдаа сонголт өгөхөөр шийдлээ. 
Нийтэлсэн : Muusain | Уншсан (245) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Захидал

2008-01-01 05:18
                        Захидал
Зүрхнээс ундран гарах сэтгэлийн үгсээ урсгасан энэ захидалыг унших өдрийн мэндийг хүргэе! 
    Жаргалдаа ташууран алдаж, эндэж явсан гэнэхэн насны минь дуудлага, анхны алтанхан дурсамж минь болсон өнгөрсөн үе чамдаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсье!
    Өнгөрсөн хоёр жил бидний хувьд зүсэр бороонд урсах нулимс, зүүд зэрэглээнд учрах үлгэр мэт гайхах, харамсах, туршлагажих тийм л он жилүүд байлаа. Хав харанхуй орчлонд гар гараасаа барилцан бүдрэх үедээ бүдэрч, дүйлэн нисэх үедээ нисч, хэтэрхий их хайрандаа мансууран төөрөөлдсөн, хэнзхэн цэцэг мэт дэлбээгээ нээж ч амжалгүй мөхсөн тийм л он жилүүд байлаа. Хэдий тийм он жилүүдийн нугачаанд нуугдсан ч бидний хайр хөгжил, хөөр, баясал бүхнээр жигүүрлэн дүйлэх хараацай шувуу мсэт түнэр харанхуйн түүдэг гал нь болж цаг хугацааны урсгал болон урссан билээ. Гудамжаар хөтлөлцөн бусдыг харчих вий хмээн ичингүйрэн зугаалсан алхаа бүхэн минь дуусашгүй их хайрын түүдэг галаа дундрашгүй хагацлын далай руу чиглүүлэн явснаа бидэн хоёр яахан мэдэх билээ дээ. Анхны үерхэл, анхны үнсэлт гээд амьдралд амссан мэдрэмж бүхэн оюун бодролд минь хэзээч мартагдашгүй дурсамжуудын хаан нь болон эзэгнэж байх шиг.
    Гэвч одоо алдаа, онооны зүрх сэтгэлийн дэнсээ дэнслүүлэн хайрын шударга үнэний шүүхийн өмнө чамдаа энэхүү захиаг бичиж сууна.
    Бидэн хоёр жаахан байждээ! Улаан сарнайн дэлбээгээр хүрээлэн чимэглэсэн дурлалын нахиагаа усалж, ундаалж, халамжилж ч чадаагүй бидэн хоёр жаахан байж. Хэн хэнийхээ дээр гарч бие биенээ өмчлөн захирах гэсэн тэр л сувдаг сэтгэлүүд минь жаахан байж. Хэрүүл уруулаар хөөцөлдөж, зөрүүдлэн жаргаж үзээгүй үерхэлийн зулаа хамтдаа унтраасан тэр л храктерууд минь жаахан байж.
        Тиймээ! Найз нь ухаангүй байж.
Учран золгосон учрал бүхэндээ амин хувиа хичээж хамтдаа, хамтдаа гэж шаналгах шаналал бүхэн минь ухаангүй байж. Уруулын бал амтыг чинь мэдрэх гэж шуналтсан тэр л тачаалууд минь ухаангүй байж. Мөч бүр чамайгаа алдчих вий гэсэн айдсууд итгэлийн гэгээхэн асрыг минь нурааж там, диваажин нь үл мэдэгдэх уур хилэн, гуниг харууслын ордныг бүтээж ерөнхийлөгчөөр нь хардалтыг томилсон би ухаангүй байж.
    Улиран одох гутрал, тунирхал бүрт чинь би буруутай.
Анд нөхөдтэйгээ баясан цэнгэж, инээд хөөрөөр бялуурсан цаг хугацааг чинь чөдөрлөж, ахиад л ахиад л чи намайг найз нараасаа дорд үзлээ хэмээн бухимдан, нэг ч хором өөрөөсөө холдуулах дургүй атгаг санаануудаараа зүрхэнд чинь дэлбээлэх хайраа аажим аажмаар тасдан хаясан би буруутай. Амаргүй даваа бүртээ дайралдахдаа дааж чадамгүй их ачааг үүрүүлэн алдаж сөхрөх, сөхрөлүүдийг чинь хүлээсэн хүлээлт бүхэндээ буруутай.
    Найз нь чиний хийсэн алхам бүр зөв гэж боддог шүү!

 
Нийтэлсэн : Muusain | Уншсан (267) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Амьдралд бичсэн захидал

2008-01-01 04:58

Амьдралд бичсэн захидал

Хатуу, хөлчүү орчлонгийн зовлон жаргалыг хослуулсан, хар бараан сүүдэрт амьдрал чамдаа хэзээ хэзээгүй нисэн одох сүнслэг биеийнхээ өмнөөс энэхүү захидалыг унших өдрийн мэндийг хүргэе! 
Амьдралаа чиний хязгааргүй далайн мандалд хөл алдан бүдэрч, эхийн нандин сэтгэлийн сүүгээр ундаалагдан мэндэлсэн эцгийн алтанхан сарнай би бээр гуниг, гутрал, тунирхал, бухимдлаа шидэлсээр хар цагааны дэнсийг амьдралд чамд дэнслүүлэн шударга үнэний шүүхийн тавцнаа шүүгдэгчээр оролцуулан энэхүү захидалыг бичиж сууна.
Манант орчлонгийн салхи нь болж магад чамайг шүүхээр би тэртээ хол 1985 оноос оюун бодролдоо өдөр бүрийн дурсамжаар нэмсээр өдгөө 22 жилийг угтаж байна. Бурхадын захиасаар сэтгэлийн очоо тээсээр будант амьдралын харанхуйг гэрэлтүүлэн эхийн отгон хүү, эмээгийн удаах ач нь болж тэнгэрийн тамгатай Монголын тэлмэн саран болон Цоохор бейсийн удамд цоожтой амьдрал чамтай тулалдхаар там, диваажин нь үл мэдэгдэх нөгөө ертөнцийн цонхоор оргон өвгөдийнхөө сургаалийг тээсээр мэндэллээ.
Балчир наснаасаа бусдын адил тоглон наадавч эгэлгүй энэ ертөнцийн эгэл бүхнийг тэтгэх наран хэмээн өөрийгөө бодон булаг шандаст зуурдын жаргалаа хойш тавин ухаан бодлоо хурцлан, уран мэхийг уралдуулан өссөөр замагт хорвоогийн нугачаанд заль мэхийг уухайлан сурсаар зандрагат хагацал бүгдийг чинь үл тоон захиас болсон өвөөгийнхөө заавал биелүүлэх биелэгдэшгүй даалгавар нь болсоор өсөн наадах намрын хяруундаа буурал дээдсийн бурхан цагаан үсийг нэг нэгээр нэмэрлэн нисэн дүйлэх бүргэд шонхор мэт өөрийгөө дайчилсаар эрийн цээнд хүрэн эр бор харцага шиг болж одоо амьдрал чамайг дуэльд дуудан сууна.
Чи намайг дэлбээлж гүйцээгүй хэнзхэн цэцэг байхад хагацал харуусал бүхнийг өөд чиглүүлэн өвөө, эмээ, аав гээд эргэж олдохгүй эрдэнэ бүрийг минь булаан өнчин дэрэн дээр нойр хулжуулан өөдөсхөн намайг туршсаар, хууран мэхлэх заль мэхээр хумхайлан намайг зовоосоор шударга бус тэнцвэргүй дуэльд тэртээ хол нэгэнтээ дуудахад дэндүү балчирхан би бээр тэсэж чадалгүй зүрхэндээ уур хилэн буцлуулсаар өвдөг шороодож билээ. Миний биш миний зүйлсийг булаан эд хөрөнгөгүй, өмсөх хувцасгүй, идэх хоолгүй болгосон ч тэр цагаас хойш бундан зүрхээ чангалан будда болон гэгээрэн амьдрал чамайг судлан амсах зовлонгоо үүрэн, амралт гэдгийг мэдэлгүй хөдөлмөрлөн ажил хийхээ умартан хөөдөнхөн филисофи хэмээх нууцгүй чиний нууцыг танисаар хайр хэмээх сэлмээ сугалан халаглан чамайг довтолъё уу гэсийм хамаг бүхнээ уудлъя уу гэсийм.
Нийтэлсэн : Muusain | Уншсан (301) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй
 1 2 >