Архив : 2010 - 01

Бичлэгийн тоо : 12 | Дэлгэцэнд : 1-8

гадаадад их, дээд сургууль төгссөн судлаачдын эрдмийн бүтээл

2010-01-28 21:43

За энэ удаад гадаадад их, дээд сургууль төгссөн судлаачдын эрдмийн бүтээлийг татаж авахаар тавьж байна. Соросын сангийн вэб сайтад татаж авахаар тавьсан учир зохиогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна шүү. Харин энэхүү судалгааны ажлыг зохиогчийн эрх зөрчихгүйгээр зөвхөн уншихыг зөвлөж байна.

Татаж авах

Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (61) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГЭЭ ГАРДУУЛАВ

2010-01-27 18:06

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГЭЭ ГАРДУУЛАВ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Боловсролын тухай” Монгол Улсын хуулийн 43 дугаар зүйлийн 2.9 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан “Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Зарлиг гаргаж арван нэгэн их, дээд сургуулийн 28 оюутанд шилдэг оюутны тэтгэлгээ хүртээлээ. 

Тэтгэлэг гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “2010 оны тэтгэлгийг байгалийн шинжлэл, техник технологийн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутнуудад сурлагын амжилтыг нь чухалчилан олгохоор шийдвэрлэсэн юм.йн 3-р анги

Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (73) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Бас нэг оюутны маань илтгэл

2010-01-27 14:11

unicode хөрвүүлэх гэхээр зарим зүйл нь болохгүй байгаа тул татахаар тавьлаа.

Зохиогчийн эрхийг зөрчихийг хориглоно. Тиймээс зөвхөн уншаарай.

ТАТАХ

 
Нийтлэсэн : Muusain | Уншисан (122) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Либертарианизм

2010-01-27 14:04

 

Нэг найз маань оюутан байхдаа бичиж байсан өгүүлэлийг толилуулж байна. Санаа оноогоо бичээрэй

Либертарианизм хэмээх нэр томъёоны ойлголт Энэхүү либертарианизм гэх үгийн үндэс нь либертари буюу Франц хэлний “ laissez- faire ” Латин хэлний “ liber ” гэх үгнээс гаралтай юм. Үгийн утгийн хувьд “ liber ” буюу “ чөлөөтэй ” гэсэн үгнээс үүсэлтэй юм. “ laissez- faire – гэсэн vгийг хөндлөнгөөс vл оролцох, зөнд нь орхих” үгийн түүхийн хувьд гэвэл Францын хаан XV Лүй хэсэг худалдаачдаас” Би яаж та бүхэнд туслах вэ? гэж асуусанд ” худалдаачид инээд алдан “ Laissez- nous faire, laissez nouns passer, Le monde va de lui- meme ” буюу орчуулбал “ Биднийг зөнд нь орхичих, бид юмаа хийе, дэлхий өөрөө эргэдэг юм ” гэсэн гэдэг. Либертарианизм нь либерализмтай холбоотой юу? Холбоотойгоор барахгvй, тvvний орчин vеийн хувилбар гэж нэрлэж болно. Яагаад хуучин нэрээр нь нэрлээгvй юм бэ гэсэн асуулт гарах аваас бид дараах хариултыг өгдөг: А) Дэлхий ертөнц ялангуяа АНУ-д либерализм гэсэн нэрээр янз бvрийн тэр ч бvv хэл, либерализмын өөрийнх нь эсрэг хандсан улс төрийн vзэл- хөдөлгөөнийг тэмдэглэдэг болсон. Тиймээс энэ vгний жинхэнэ утгыг гуйвуулсан утгаас нь ялгаж салгаж байхын тулд либертарианизм гэсэн шинэ нэр томъёог хэрэглэх нь зохистой. Б) Сонгодог либерализмд авч vзэх бололцоогvй байсан олон шинэ асуудлууд (эмэгтэйчvvдийн эрхийн асуудал, байгаль орчныг хамгаалах асуудал, арьс өнгөний ялгаварлалыг устгах асуудал гэх мэт) нийгэмд гарч ирсэн бөгөөд эдгээрийн тухай “либерализм” гэсэн хуучин нэр хаягаар хөөж утгыг нь олоход хэцvv юм. В) Либертарианизм гэсэн vг нь этимологи утгаараа (vгийн гарал vvслийн утгаараа) хувь хvний эрх чөлөөг хамгаалах, төрийн эрх мэдлийг хязгаарлах, чөлөөт зах зээлийн утгыг илvv тууштай бөгөөд тодорхой илэрхийлдэг сайн нэр томъёо юм. Гэхдээ дахин давтаж хэлэхэд, Локк, Смит, Милль, Жэффэрсон, Бастиа, Сэй зэрэг либерал сэтгэгчид манай vзэл санааны эрхэмлэн хvндэтгэдэг өвөг дээдэс, Мизес, Хаек, Рэйнд, Хайзлит, Нозик нар өнөө vед энэ vзлийг буухиалан авчрагсад мөн. Либертарианизмын үүсэл хөгжил, ойлголт “... хүмүүс хууль болон албадлагагүйгээр эв зохицолтой амьдардаг”

 

Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (47) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Б.Чимид багшийн нэрэмжит илтгэлийн уралдааны талаарх мэдээлэл

2010-01-19 19:49

 Б.Чимид багшийн нэрэмжит

илтгэлийн уралдааны талаархи мэдээлэл

 

2010-01-12

Өмнөтгөл

Ардын багш, гавъяат хуульч, хууль зүйн доктор, профессор, төр, улс төр, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ач Хариад Бяраагийн Чимид багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг жил бүрийн 1 дүгээр сарын эхний 10 хоногт багтааж, Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэн, Удирдлагын Академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шинжлэх ухааны Академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн, Нээлттэй Академи (ТББ) хамтран зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн билээ.

 

Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (48) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

СҮ.БАТБОЛД, Л.ГАНСҮХ САЙДААС БОЛЖ ИХ СУРГУУЛЬГҮЙ ХОЦРОХ ШАХАЖ БИЛЭЭ.

2010-01-16 11:39

СҮ.БАТБОЛД, Л.ГАНСҮХ САЙДААС БОЛЖ ИХ СУРГУУЛЬГҮЙ ХОЦРОХ ШАХАЖ БИЛЭЭ.

Өвлийн хамгийн том баяр бол Шинэ жил. Хүүхэд бүр гэртээ баяр хөөртэй харьж, аз жаргалаар шинэ угтдаг учир хүүхдүүд жил бүрийн энэ л баярыг тэсэн ядан хүлээнэ. 2002 оны тэр шинэ жил Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит гадаад хэл, урлагийн мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай 50-р сургуулийн 10б ангийн нэгэн сурагчийн хувьд хэзээ ч мартагдахгүй шинэ жил болсон юм.

Нийтлэсэн : Muusain | Уншисан (18) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ардчилсан социализмын тухай товчхон

2010-01-13 19:33

Ардчилсан социалист үзлийн талаарх мэдээллийг хайж хайж МАХН-ын сайтад тавигдсан байсныг татаж толилуулж байгаа юм. Миний бие либерал үзэлтэй ч Ардчилсан социалистуудын өөрсдийн үзэл бодлоо хамгаалсан, сурталчилсан мэдээллийг оруулж байгаа нь Ардчилсан социализмыг либерализмтай харьцуулаасай гэсэн үүднээс бичсэн болно. Миний нийтлэлүүд Либерализмд тулгуурлагддаг учир харьцуулах боломж олгоно гэж найдаж байна.  

Ардчилсан социализмын тухай товчхон

Ардчилсан социализм бол хүн төрлөхтний одоо ба ирээдүйг тодорхойлох үзэл юм.

Ардчилсан социализм бол XX зуунд гэнэт гараад ирсэн үзэл биш юм. Тэрбээр хүн төрлөхтний бүгдээрээ сайхан амьдрах тухай олон зууны мөрөөдлийн үр дүнд буй болсон оюуны их ололтод тулгуурласан юм. Өнөөдөр манай амьдралд буй болж, бидний сэтгэл санааг шаналгаж буй бүхий л сөрөг үзэгдэл хөрөнгөтний нийгэмд шилжсэн бусад орнуудад ч гарч байсан хэрэг. Ийм нөхцөлд оршин буй нийгмийг хэрхэн өөрчилж, сайн сайхан зүйлийг нь хадгалан, муу муухайг нь хэрхэн арилгах вэ? гэсэн асуулт сэтгэгчдийн өмнө дэвшин гарч ирсний хариулт нь ардчилсан социалист үзэл санаа юм.

Ардчилсан социализм бол бүх нийтийн сайн сайхны төлөө үзэл.

Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (16) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нийгмийн ардчилал ба олонхийн дарангуйлал

2010-01-13 19:17

 

Нийгмийн ардчилал ба олонхийн дарангуйлал


                       Ардчилал бол ард түмний бүтээсэн, ард түмний төлөөх ард түмний засаглал мөн.

А.Линкольн

 “1989 оны 12 сарын 10” дэлхий дахинд социалист систем нуран бутарч капитализмын давалгаа Азийг чиглэх үетэй зэрэгцэн хоёрхон утастай морин хуураараа дэлхийг хөглөдөг Монгол улсад Ардчилалын төлөөх хөдөлгөөн үүсгэн байгуулагдав.

Үзэл суртлын шоронд капитализмын тухай хүүрнэн өгүүлж, өөр өөрсдийн ирээдүйн амьдралын төлөө үзэл бодол, үйл хэргээ чиглүүлсэнээс хойш өдгөө 20 жил өнгөрчээ. 

20 жил гай, гавъяатай цуг алхахдаа Монголын ардчилал унаж, бүдэрч, ухарч, бүдгэрсээр 20 жилийн ойгоо Ардчилал нэртэй ангит нийгмийн социалист хэв маягаар ой, одонгоо архи, алагчлалтайгаа холин тэмдэглэж, нийгмийн ардчилал хэмээх нэр томъёог уриа лоозон болгож буйг хараад Ардчилал уу? Ардчилалын баг өмссөн Социализм / Ардчилсан социализм / уу? гэдгийг тайлахаар өөрийн үгс, үзэл бодлоо илэрхийлэн үзэг дэвтрээ барин сууна.

Нийгмийн ардчилалын тухай өгүүлэх нь...

 

 

Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (29) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 >