\
Нилээдгүй уншигчид маань эссэ хэрхэн бичих вэ? гэсэн асуултыг тавьж байсан. Youtube-eer хэсэж байтал Outline хэлбэрээр эссэ хэрхэн бичих тухай зөвлөгөө байна үзээрэй.
Үргэлжлэлийг үзэхийг хүсвэл дэлгэрэнгүй унш

.jpeg)
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи энэхүү бага хурлыг үзэсгэлэнт сайхан Копенгаген хотноо өндөр түвшинд зохион байгуулж байгаа Данийн Засгийн газарт талархлаа илэрхийлье.
Уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа орнуудын нэг болох Монгол Улсаас би хэлэх үгтэй ирлээ. Бидний буруу үйлдлээс үүдэлтэй энэ алдааг засч болох санал санаачлагатай ирлээ.
Мөсөн уул хайлж, дэлхийн нам дор газрууд усанд автах аюул нэмэгдэж байгаа бол, дэлхийн өндөрлөг газар нутаг хуурайшиж, цөлжиж байна. Уур амьсгалын өөрчлөлийн бас нэгэн үр дагавар болох элс, түйрэн, хуурай шорооны дэгдэлт нэмэгдэж, улам бүр хуурайшиж байна. Монгол бол тэдгээр орнуудын нэг юм. Хуурай газарт уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж, нөлөөлж байгааг харж болох тод жишээ бол Монгол Улс юм. Газар нутгийн маань 70 орчим хувь нь хатаж гандлаа. Жилийн дөрвөн улирлын зааг ялгаа бүдгэрч, гол горхины маань гуравны нэг нь хатаж байна. Өвөл зуны агаарын температурын хэлбэлзэл 100 градус хүрч байна.
Уур амьсгалын өөрчлөлт байгаль орчинд төдийгүй бидний амьдралын хэв маягт нөлөөлж эхэллээ. Олон зуун жил байгаль орчинтойгоо зохицон амьдарч ирсэн бахдам түүхтэй соёл иргэншилд маань заналхийлж байна. Малчин ардын маань амьжиргааны эх үүсвэрт нөлөөлөхөөс гадна олон хүний амьд байх эсэхэд аюул занал учруулж байна. Урьд цагт байгалийн гамшиг болоход монголчууд хол нүүгээд явчихдаг байсан. Хатуу хил хязгаартай болсон одоо цагт бол бид нүүж чадахаа байлаа.
АРИСТОТЕЛИЙГ ӨМӨӨРӨХҮЙ
Боолчлол бол жам ёсны үзэгдэл
Аристотель

Нийгэм хөгжих, хувьсахын хэрээр шинжлэх ухааны олон олон үзэл санаанууд, филисофийн чиглэл урсгалууд бие биенээ үгүйсгэсээр хорин нэгдүгээр зуунтай золгоод байна. Өрнө, дорно өөд өөдөөсөө соёл, зан заншил, эрдэм мэдлэгээ солилцох болсон энэ л үед туйлшрал зах хязгааргүй тэнгис мэт заримдаа үзэгдэнэ.
Эртний грек, ромын сэтгэгчдийн үзэл санаа, онч мэргэн үгсээр өөрийгөө цэнэглэж, улс төр, хууль хоёрыг судлаж яваагийн хувьд зарим нэг туйлшралтай нүүр тулан үзэл бодлоо илэрхийлэхээс өөр аргагүйд хүрсэн юм.
Интернет, вэб хуудас гарчиглаж суутал Аристотелийг өмөөрөхүй гэсэн гарчигтай нэгэн нийтлэл харагдлаа. Сонирхон уншвал Боолчлол бол жам ёсны үзэгдэл хэмээн Аристотель хэлсэн байдаг. Магадгүй түүний ч зөв биз эрдэм мэдлэггүй хүмүүс нийгэмд боолчлогддог, харин нийгэм үргэлж хөдөлмөр, оюун ухаантнуудад сөхөрдөг гэсэн туйшралыг уншаад боолчлолын талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцахыг зорьлоо.
Шалгалтад бэлтгэх үе шат. Шалгалтанд бэлтгэхдээ дараах хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.
• Хувийн зохион байгуулалтаа хийх. Хувийн зохион байгуулалтаа бий болгох хэрэгтэй. Учир нь төрийн албаны шалгалт өгөх буй хүн нь ихэвчлэн ажилтай, цаг зав муутай байдаг. Тиймээс бэлтгэлээ цөөн хугацаанд, үр дүнтэй бэлдэх нь чухал. Өдөр бүр өөрт 30-60 минутыг шалгалтандаа зарцуулж зурагт, интернет, хөгжим, утаснаасаа хөндийрч энэ цагийг зөвхөн шалгалтандаа бэлтгэхдээ зарцуул. Тиймээс би танд нэг бол гэртээ хэн ч саад болохгүй орчин бүрдүүлэх, эсхүл номын санд бэлтгэх гэсэн хоёр зөвлөгөөг өгч байна. Ихэвчлэн хүмүүс шалгалтанд бэлдэж чаддаггүй. Учир нь хүмүүс бэлдэх орчноо бүрдүүлээгүйгээс гадна сэтгэл зүйн хувьд шалгалтанд бэлтгэх нь шалгалт өгөхөөс илүү чухал гэдгийг тоомсорлодоггүйд байгаа юм. Хөлбөмбөгчин хичнээн сайн чадвартай байгаад бэлтгэх хийхгүйгээр тэмцээнд орвол түрүүлж чаддаггүйг санах хэрэгтэй. Бас тэрхүү бэлтгэл нь ганц өдөр байдаггүй гэдгийг сана. Нэг өдөр 24 цаг бэлтгэлдээ зарцуулах юм бол тэр ямар үр дүнгүй бэлтгэл харин өдөрт 1 цаг 24 өдөр бэлтгэх юм бол хамгийн үр дүнтэй арга. Мэдээж хугацаа давчуу үед өдөрт 2 цаг байвал илүү зохимжтой. Тиймээс өөрийнхөө өдрийн төлөвлөгөөг шинэчлэх хэрэгтэй.
• Тесттэй ажиллах.
Төрийн албан хаагчийн шалгалтанд бэлтгэх зөвлөгөө
Блогт зочлогсод маань төрийн албаны шалгалтыг ихээхэн сонирхож байсан учир өөрийн туршлагаасаа төрийн албаны шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгье гэж бодлоо. Энэ удаад Шалгалтанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлсийг бичлээ. Дараагийн мэдээнд шалгалтанд бэлтгэхэд анхаарах зүйлс, шалгалт өгөхөд анхаарах зүйлс гэсэн 3 цуврал мэдээлэл өгөхөөр бэлдсэн юм.
1. Бүртгүүлэх
Төрийн албаны шалгалтанд тэнцэх хамгийн чухал үе бол Шалгалтанд бүртгүүлэх байдаг. Учир нь ихэнх хүмүүс бүртгүүлж л байвал аль байгууллагад гэх нь хамаагүй мэт боддог нь маш том алдаа гаргахад хүргэдэг. Өнгөрсөн 2009 оны 5 сард болсон шалгалтын үеэр тестийн шалгалтанд тэнцэгчдийн бараг 30% нь анх бүртгүүлэхдээ хэтэрхий өндөр шалгууртай байгууллагад бүртгүүлсэнээс бичиг баримт нь тухайн / тусгай / шаардлагад нийцээгүйн улмаас хасагдаж байсан. Жишээ нь: УИХ-ын Тамгын Газарт нэг орон тоонд Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан гэсэн шаардлагад 2 жил ажилласан этгээд бүртгүүлээд ажилласан жил хүрэхгүй байсан тул хасагдсан. Уг нь тухайн этгээд тестийн шалгалтандаа 54 оноо авчихсан байсан юм. Иймээс бүртгүүлэхдээ дараах нийтлэг алдааг анхаараарай.
•
