Архив : 2009 - 10

Бичлэгийн тоо : 17 | Дэлгэцэнд : 1-8

Монгол Улсын ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан болно.

2009-10-27 23:31

Монгол Улсын ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан болно.


Монгол Улсын ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн  нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны дунд болно.
Илтгэлийн уралдаан нь Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих; хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх; хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.
Зохион байгуулагч байгууллага:
 Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль,
 Удирдлагын Академи, Нээлттэй Академи,  ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв: ”Үндсэн хуулийн эрх зүйн” хүрээнд байна.
Шагналын сан: Шалгарсан илтгэлд:
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачын шагнал:
-    I байр, Өргөмжлөл, 500.000 төгрөг
-    II байр, Өргөмжлөл, 300.000 төгрөг
-    III байр, Өргөмжлөл, 200.000 төгрөг
мэдээллийг дэлгэрэнгүй уншина уу!...
 

Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (54) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Human resource lecture 1

2009-10-25 14:49

 

Блог маань мэдээний нэгэн шинэ ангилал нэмлээ. Сүүлийн жилүүдэд байгууллага, компаниуд хүний нөөцийн менежменттэй илүү их анхаарах болсон тул бага ч гэсэн мэдээлэл хүргэх үүднээс дээрх ангилалыг нэмлээ. Хүний нөөцийн менежментийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, сургалтын заруудыг түгээх бөгөөд эхний мэдээгээр сонирхолтой лекцийг орууллаа. Хүлээн авч болгооно уу!

 

үзэх бол дэлгэрэнгүй унш

Ангилал : Human resource management | Нийтлэсэн : Muusain | Уншисан (55) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Карл Попперийн мэтгэлцээн

2009-10-25 02:44

Карл Попперийн мэтгэлцээн 1998 оноос Монголд төсөл болон хэрэгжиж байсан билээ. Сүүлийн жилүүдэд Карл Раймунд Попперийн мэтгэлцээний тэмцээн зохиогдохоо больж, сургалт, хөтөлбөргүй болсон юм. Тиймээс Карл Попперийн мэтгэлцээнээр хичээллэхийг хүсч буй хэн бүхэнд дараах бичлэгийг үзүүлэхийг зорьлоо. Дашрамд дуулгахад Карл Попперийн мэтгэлцээнээр зөвхөн 10 жилийн сурагчид хичээллэдэг гэсэн өрөөсгөл ойлголтыг дараах бичлэг няцаах болов уу гэж найдаж байна.

 

 

 

Ангилал : Мэтгэлцээн | Нийтлэсэн : Muusain | Уншисан (23) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нээлттэй мэтгэлцээний холбоонд хэлэх хэдэн үгс

2009-10-23 22:28

Нээлттэй мэтгэлцээний холбоонд хэлэх хэдэн үгс


    Сайн байцгаана уу! Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Мэтгэлцээн бол залуучуудын иргэний боловсрол, нийгмийн идэвхи, оролцоог дээшлүүлж, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх цогц хөтөлбөр юм. Дэлхий нийт залуучуудын оролцоо, хандлагыг нэмэх зорилгоор олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгийн нэг нь Мэтгэлцээн хөтөлбөр юм.
Мэтгэлцээн хувь хүний хөгжлийн үндэс болох хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэх ач холбогдолтой. Мэтгэлцээн хөтөлбөрт хамрагдсан залуучууд сонсох, унших, ярих, асуух чадварыг суралцахаас гадна хүлээцтэй байх, бусдыг хүндлэх зан чанарт суралцдаг юм.
1998 оноос Монгол улсад Соросын сангийн санхүүжилтээр мэтгэлцээн хөтөлбөр Карл поппер, парламентын мэтгэлцээн гэсэн үндсэн хоёр төрлөөр тухайн үеийн арван жилийн сургууль, их, дээд сургуулиудад хэрэгжиж хэдэн мянган залуусын мэдлэг, хандлага, ур чадварыг дээшлүүлсэн билээ.
    1998 оноос хэрэгжсэн мэтгэлцээн хөтөлбөрийн санхүүжилт 2003 оноос зогссоны улмаас Нээлттэй Мэтгэлцээний Холбоо байгуулагдаж маш амжилттайгаар тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирсэн юм. Харамсалтай нь одоо Нээлттэй Мэтгэлцээний Холбоо Хаалттай залуусын холбоо болоо юу даа гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь сүүлийн 2-3 жилд Нээлттэй Мэтгэлцээний Холбоо дорвитой ажил хийсэнгүй, мэтгэлцээний урлаг ямар нэг удирдлагагүй бодлогогүй хөгжсөөр хэрүүлийн бүлгэм болох дээр тулаад байна.
    Мэргэшсэн шүүгчгүй мэтгэлцээний тэмцээн нь өнөөдөр тэмцээнд оролцогч нь маргааш өөрөө тэмцээн зохиогоод шүүгээд явдаг болжээ. Нөгөө талаар мэтгэлцээний дүрэм, агуулга шинж чанар нь өөрчлөгдөж хувь хүний хөгжлийн биш саармагжилтын хөтөлбөр болоод байна. Учир нь мэтгэлцээнд бие биенээ хүндлэх, сонсох, бие биенээсээ суралцах, мэдлэгээ хуваалцах шинж алдагдаж улаа шагайсан хэдэн хүүхдүүдийн улс болж тоглодог тоглоом болон хувираад байна.
Иймд Эрхэм Нээлттэй Мэтгэлцээний Холбооны ноён гүйцэтгэх захирал танд энэхүү захидалыг бичин сууна.
    Нээлттэй Мэтгэлцээний Холбоо хувь хүний өмч биш байгаасай. Нөгөө талаар Нээлттэй Мэтгэлцээний Холбоо урьд байсан шиг сайн үр дүн гаргаж ажиллаасай, нээлттэй байгаасай гэсэн үүднээс захидалаа мутарлан сууна. 
    Нээлттэй Мэтгэлцээний Холбоо хэн нэгний нэрийн хуудсанд бичигддэг төрийн бус байгууллага бишээ. Хэн нэгний гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалын сэнтий ч биш. Харин олон мянган залуусын дуу хоолой, хөгжлийн дамжаа болсон олон нийтийн байгууллага юм.
    Миний бие Нээлттэй Мэтгэлцээний Холбоогоор дамжин өдий зэрэгтээ хүрсэн гэж боддог. Сүхбаатарын Эрдэнэболд, Бөхчулууны Энхболд гээд олон сайхан багш нарынхаа ачаар ч тодорхой чадварт суралцсан гэж боддогоо нуух юун. Надтай адилхан мянга, мянган залуус тухайн үеийн Нээлттэй Мэтгэлцээний Холбооны сургалтанд сууж өдий зэрэгтэй яваа гэхэд хэлсдэхгүй ээ.


    Харин таныг гүйцэтгэх захирлын суудлыг авсанаас хойш энэ байгууллагын үүд хаалга нь хаалттай болж, үйл ажиллагаагүй, үр дүнгүй хэдэн хүмүүсийн амны зугаа боллоо. Би албан тушаал горилж суусандаа энэхүү захидлыг бичсэнгүй ээ, төлөвшиж хүмүүжсэн байгууллага маань нуран унахыг хараад харууссандаа үзэл бодлоо илэрхийлэн сууна.
    Сүүлийн хоёр жил мэтгэлцээний тэмцээнийг шүүж явсаны хувьд энэ мэтгэлцээний урлаг сүйрч байгааг хараад зүгээр суухыг хүссэнгүй харин таныг мэлмийгээ дэлгээд урьд буй замаа хараачээ гэж хүсэж байна.
    Миний энэхүү захидлыг уншаад надад өсөрхөх бус ирээдүйн замаа харж харанхуй байгаа Нээлттэй Мэтгэлцээний Холбооны хонгилд нэг ч гэсэн лаа асаагаарай.
    Миний үг мянга мянган мэтгэлцэгчийн зүрх сэтгэлтэй цуг таны оюун бодолд нэгийг бодогдуулан хоёр тунгаах зурвас болон хүрнэ гэдэгт найдаж байна.
    Нээлттэй Мэтгэлцээний Холбооны үйл ажиллагаа сэргэж мянга мянган залуусын дуу хоолой, индэр нь болж Монгол улсын залуучуудын хөгжилд үнэтэй хувь нэмэрээ хэдэн зуун жил оруулна гэдэг итгэж байна. Таны ажилд амжилт хүсье.
    Нээлттэй Мэтгэлцээний Холбоо Монголын Залуучуудын Холбоо шиг залхуу биш, Монголын Оюутны Холбоо улс төрч биш зөвхөн хувь хүний хөгжлийн төлөө байгаасай.            
Бид он цагийн эрхэнд мэтгэлцээн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа үед дахин магтаалын захидлаар уулзана гэдэгт итгэлтэй байна.    


Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (35) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь хоёр.

2009-10-23 18:50

Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь хоёр.


Нэг. Социалистууд чөлөөт сонголтыг няцаадаг
    2009 оны 10 сарын 18-нд УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль болсон билээ. Энэ удаагийн нөхөн сонгуулийн онцлог нь Улс төрийн намуудын 2012 оны урьдчилсан сунгаа болсоноороо онцлог байсан юм.
    УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуулийг 25-р тойргийн сонгуулийн үр дүнгээр буюу С.Эрдэнээр наймалцсан талаар хэвлэлүүдээр шуугиж байсан эд үед 2009 оны 10 сарын 02-нд Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Бурмаа ч тэр талаар нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авах үедээ хатуухан шүүмжлээд авсан билээ.
    2009 оны 10 сарын 02-оос Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн боловч Ардчилсан намын удирдлагууд ямар нэгэн шалтгаанаар сонгуулийн сурталчилгааг хойшлуулж, аргацайж байв. Нээрээ ч наймалцчихсан юм болов уу даа хэмээн бодогдоход хүргэв. Чингэлтэй бол цэнхэр тойрог гэвч Ардчилсан нам Чингэлтэйд нэр дэвшигчийнхээ сурталчилгааг маш муу хийлээ. Ардчилсан нам Р.Бурмааг дэмжихгүй, сурталчилгаа хийхгүй байгаа нь хэвлэлийхэнд ч илт мэдрэгдэв. Тухайлбал: Р.Бурмааг телевизийн нэвтрүүлэгт орж байхад нь сэтгүүлч бүхэн таныг Ардчилсан нам тань дэмжихгүй байгаа юм уу даа гэсэн асуултыг асуудаг болов.
Уг нь энэ сонгуулийн шбатын даргаар генсек Б.Эрдэнэбат би ажиллана хэмээн хэвлэлийнхэнд ам алдан ханцуй шамлан орсон билээ. Харамсалтай нь тэрээр намынхаа төлөө ажиллаад байна уу? өөр хэн нэгний төлөө ажиллав, эсхүл угийн ийм чадваргүй, туршлагагүй юм уу гэлтэй огт хөдөлж өгсөнгүй, харин ч сонгуулийн штабын дарга маань ямар нэг байдлаар саад хийхийг оролдов уу гэлтэй сурталчилгааны сонинг хойшлуулж, энэ нь болохгүй, тэр нь болохгүй гэх мэтээр хэд хоног аваадхав. Сонгуулийн сурталчилгаа хоцорсоныг хэлэх үү үүрүүдийн гишүүдийн идэвхи нь суларлаа. Д.Зоригт нэр дэвшигч хуучны нэг л их том хурал шиг сурталчилгааны нээлт хийж, сүржин гэмээр л УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд гээд бүхий л томчуудыг оролцуулан сурталчилгаа хийж байхад Р.Бурмаа ганцаараа зүтгэсээр түүний хажууд өнөө л нэг Б.Эрдэнэбат.
Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам нийслэлийн хэмжээнд хичээл зүтгэл гаргана. Нэг дүүргийн намын хороо 3 хороо хариуцна гээд л сүржин яригдсан ч нөгөө дүүргүүд нь таг чиг ганц сайн ажилласан нь Хан-Уул, Баянгол дүүргийн гишүүд байлаа. Бусад нь ажилд нэрмээс болно уу гэхээс нэмэр болсонгүй.
Намын үүрүүдийн шударга дарга нар чадах ядхаараа зүтгэж байхад зарим нь харин ч эсрэг Р.Бурмаагийн эсрэг хөдөлж эхлэв. Тэд бүр Р.Бурмаагаас амандаа орсон тоо хэлж мөнгө нэхэж сурталчилгааг хойшлуулав. Өөрийгөө худалдаж хэдэн төгрөг олхоос сийхгүй хүмүүс сонгууль гэхээр л нүд сэргэдэг шиг олон олон хүмүүс нэр дэвшигчид туслах нэрийдлээр зөвхөн мөнгөний хойноос шаргууцалдана.
  

Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (13) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь эхлэл

2009-10-22 21:08

Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь эхлэл


Социалистууд бурханы дүрд тоглохыг хүсдэг.
Ф.Бастиа


Азийн цээжинд цус асгалгүйгээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу, Социализмаас Ардчилсан нийгэм рүү шилжсэн цорын ганц улс бол Монгол юм.
Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг баталгаажуулж, олон намын системийг бий болгож, хүн бүр төрийн үйл хэрэгт шууд буюу төлөөллөөрөө дамжуулан оролцох эрхийг Үндсэн хуулиараа тэртээ 1992 онд тунхагласан билээ. Олон намын систем бий болсоны ачаар Ардчилсан үзэл баримтлалтай олон нам байгуулагдсаны нэг нь Ардчилсан нам юм.
Ардчилсан нам, ардчилсан хөдөлгөөн өрнөсөн 20 жилд Ардчилал, эрх, эрх чөлөөний дууч болж, иргэд төрийн гүүр болж явсан нь бахархууштай. Гэвч сүүлийн жилүүдэд гаргаж буй Ардчилсан намын үйлдэл, нам доторх бизнессийн бүлэглэлээс өнөөдөр Ардчилсан нам Ардчилалтай байж чадаж байна уу? гэх асуултыг асуухад хүргэсэн юм.
Ардчилсан нам Ардчилалгүй болжээ.
Аливаа нам нь өөрийн үнэт зүйлс бүхий үнэлэмжтэй байдгаараа бизнессийн бүлэглэлээс ялгагддаг.
Улс төрийн хүчин бол бизнессийн бүлэглэл биш, энэ бол ашгийн бус байгууллага. Нөгөө талаар намд гишүүнээр элссэнийхээ төлөө ямар нэг татаас төлдөггүй нь сайн дурын шинжтэй иргэний нийгмийн байгууллагыг илэрхийлдэг юм.
Монголд байгаа улс төрийн хүчнүүдээс дээрх шинжийг агуулсан нь Ардчилсан нам хэмээн би хувьдаа боддог байлаа. Харамсалтай нь одоо тийм биш болжээ. Ардчилсан нам Ардчилалгүй болж, бизнессийн бүлэглэл, томоохон корпорациас ялгагдах зүйл огт үгүй болжээ.
Ардчилал бол Ард түмний төлөө, Ард түмнээс бүрдсэн, Ард түмний засаглал мөн хэмээн А.Линкольн тодорхойлсон байдаг. Ардчилалын үнэт зүйлс бол чөлөөт, шударга сонгууль байдаг.
Кремельд байгаа эрх чөлөөг саарал ордонд, саарал ордонд байгаа эрх чөлөөг таны гарт авчрах болно хэмээж амлаж байсан Ардчилсан нам өнөөдөр иргэдийн гарт эрх чөлөөг нь бус МАХН-тай хуйвалдан тохиролцож сонгуулийг луйвар болгож, сонгогчдыг басан доромжилсоныг үзвэл Ардчилсан нам ардчилалгүй болжээ хэмээх дүгнэлтэд хүрч байна.
Ардчилсан нам намынхаа үзэл баримтлалын эсрэг бодлогыг хэрэгжүүлж байна. Буянлаг төрийн үзэл бол Социал демократ үзэл гэдгийг хүн бүр мэддэг. Ардчилсан социалист үзэл бол либертари үзэл биш гэдгийг судлаачид хэлдэг. Гэвч нийгмийн даатгалын хувийг нэмж, тэтгэвэрийг нэмсэнээр хуучин социалист даатгалын тогтолцоо руугаа буцаж байгаа үйлдлийг харвал Ардчилсан намд социалистууд бүгжээ хэмээхэд хүргэж байна.
Ардчилалд улс төрийн нам бол иргэний нийгмийн байгуулал байдаг. Өнөөдөр Ардчилсан нам бол бизнессийн бүлэглэл болжээ. Алтан гадас, Ардчилсан холбоо гээд олон фракциудыг бизнессменүүд толгойлон бэлтгэгдсэн улс төрч байхгүй байгаа нь өнөөдөр олигархижсан нам болгоход хүргээд байна.




Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (50) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“ЦАХИМ” СОНГУУЛЬ

2009-10-22 02:02

“ЦАХИМ” СОНГУУЛЬ

Д.Цэрэнбат

 

Cудлаач Д.Ганхуяг  2009 оны 10 дугаар сарын 20.

Чимээгүй сонгууль тохиролцсон ёсоороо болов. Энэ удаад техникийн томоохон “дэвшил” гаргаж иргэдээс биш, компюьтерээс санал авдаг болж байна. МАХН 2005 оны 12 дугаар сард болсон III Бага Хурлаараа “Цахим нам” болох хөтөлбөр дэвшүүлсэн юм. Тэр нь 4 жил огт биелэлгүй байсаар веб сайтаа ч олигтой хийж чадахгүй байсан “маанаг” нөхдүүд гэнэт “ухаан орж” цахим сонгууль явуулав. С.Баярын “инноваци” ингэж хэрэгжиж байгаа бололтой. “Цахим сонгууль“ гэгч шинэ луйврын тухай ард түмэндээ өгүүлбэл цаашдаа тэдэнд хэрэг болж магадгүй. Уг нь бол маанаг хүмүүс тэр чигээрээ үлддэг гэдгийг нотлох нь илүүц ажил. Гэхдээ л энэ луйврыг илчлэх нь судлаач хүний үүрэг болой.   

www.tsahimurtuu.mn site-aas

Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (14) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

chimeetei election

2009-10-20 11:41

Энэ нєхєн сонгууль нэг л “чимээгvй” яваад байгааг олон хvн анзаарч байгаа байх. Хуучин бол манай аваргууд єдийд ёстой “манаргаж” єгдєгсєн. Чимээгvй байх нь ядаргаагvй амар л юм. Би энэ сонгуулийг “заяа нь мэдэг” гэж хаячихаад орчуулга морчуулга гээд сууж байсан юм. Тэгсэн чинь юу вээ, намууд нь холилдчихоод, улс тєрийн бvлэглэлийн сvлжээний дайн эхэлчихдэг юм байна. Зах зээлд аль хэдийн орсон улс тєрийн бvлэглэлvvд сvлжээнд гарцаагvй ордог юм байна. Тэгээд л чимээгvй байгаад байхгvй юу. Энэ тухай єгvvлсv.


Энд танд хэрэгтэй юм байвал татаад ав



Улс тєрийн сvлжээний бизнес

Манай улс тєрийн сvлжээ гэдэг бол тодорхой хvн буюу бvлгийн толгойлсон, тэдний шууд санжvvжилт, хяналтаар ажилладаг, шаталсан бvтэцтэй, “мэргэжлийн” боловсон хvчинтэй, цэрэгжсэн зохион байгуулалттай, сонгогчдыг мєнгєєр худалдан авах зорилго бvхий, намаас гадуурх улс тєрийн бизнесийн “том хамтлаг” юм.
Энэ нь гэмт хэргийн болон луйврын бусад сvлжээнээс огт ялгарахгvй, харин монголчуудын хувь заяаг атгасан улс тєрийн том том лидерvvд оролцдог ганц л шинжээрээ ялгагдана. Улс тєрийн сvлжээний бизнес Монголд аль эрт цэцэглэсэн бєгєєд энэ нь МАХН, АН хоёрын хамтын бvтээл юм. 



Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (15) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 >