
Нөхөн сонгуулийн талаар санал асуулгууд явагдаад нэлээд удаж байна. Намууд хэний нэрийг дэвшүүлэх тал дээр яригдаагүй байгаа ч нэр дэвших сонирхолтой улс төрчдийн нэрс тодорсоор байна. Харин хамгийн их нам дотроо өрсөлдөөнтэй байгаа нам бол Ардчилсан нам юм. Учир нь Батын Батбаатар гэгч эрхэм нэр дэвшихийн тулд АН-ын удирдлагуудыг шалж яваа учир өрсөлдөөн ширүүхэн болох төлөвтэй. Урьд нийтлэлдээ нэр дэвших хамгийн их магадлалтай Р.Бурмаа, Б.Батбаатар хоёрыг харьцуулж байсан билээ. Энэ удаад бусад мэдээний сайтууд дээр явуулсан санал асуулгын дүнгээр үргэлжлүүлье.
www.olloo.mn сайтад Р.Бурмаа 649 хүний санал буюу 19.71% саналаар 1-т явж байгаа бол Б.Батбаатар 269 хүний санал буюу 8.17% саналаар 5-т явж байна. Түүний өмнө МАХН-ын Н.Энхбаяр, АН-ын Б.Батбаяр буюу Баабар, АН-ын Б.Дэлгэрмаа нар явж байна. Дээрхээс харахад Б.Батбаатар нэр дэвших магадлал тун муутай байна. Р.Бурмаа, Баабар, Б.Дэлгэрмаа нарын хооронд нам доторх өрсөлдөөн болох магадлалтай байна. Харин
www.zaluu.com сайтад Р.Бурмаа 354 хүний саналаар 4-т, Б.Батбаатар 97 хүний саналаар 7-д явж байна. Харин энэ удаад Р.Бурмаагийн өмнө Н.Энхбаяр, Цогтгэрэл, Б.Дэлгэрмаа нар оржээ. Үүнээс үзвэл АН-аас нөхөн сонгуульд Б.Батбаатар нэр дэвшиж чадахгүй байх магадлал өндөр болоод байна. Харин АН-аас эмэгтэйчүүдийн дотор өрсөлдөөн болох магадлалтай байна.
МАХН, АН-ын алтангадсынхан Р.Бурмааг улс төрийн тавцанд гаргуулахгүйн тулд нөхөн сонгуулийг хойшлуулах шийдвэрийг гаргаж байна. Учир нь Р.Бурмаа олон нийтийн санал асуулгаар тасархай тэргүүлж байгаа болохоор АН-ын Б.Батбаатар Р.Бурмаагийн араас шаргуулцалдаж Р.Бурмаа нь нэр дэвшихдээ тууштай байгаа учир арга буюу намын хэсэг нөхдүүдээ лоббидож нөхөн сонгуулийг хойшлуулахаар идэвхийлэн хөөцөлдсөөр нэг юм санасандаа хүрэхэд нэг алхааар ойртож байх шиг байна. Гэхдээ хэзээд үнэн ялдаг болохоор УИХ-ын дээрх Үндсэн хууль зөрчсөн алхамыг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлэж болох талтай. Тиймээс УИХ үндсэн хуулийн цэцэд очоод хүчингүй болгох хуулийн төсөл санаачилж цаг үрэхийн оронд өөрсдийнхөө хийх ёстой ажлаа хийж нэг ч гэсэн эрх зүйн орчингоо сайжруулмаар юм. Та бүхэнд Оллоо сайтад байрлах санал асуулгын дүнг нийтлэл бичих үеийн дүнгээр одоо танилцуулъя.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн УИХ-ын нєхєн сонгуулиар хэнийг нэр дэвшихийг дэмжиж байна вэ?


Цоохор бэйс овогтой Цэнджавын
Мөнхбатын товч намтар
Төрсөн газар, он, сар, өдөр
1985 оны 12-р сарын 09-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн II төрөх
Боловсрол:
2003-2007: Эрх зүйч, Хууль зүйн сургууль, Их засаг их сургууль
1993-2003: Бүрэн дунд боловсрол, 50-р сургууль, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот,
Ажил эрхлэлт, гишүүнчлэл:
2007 оноос: Их засаг их сургууль, Чингэс соосэ Олон улсын харилцааны сургууль, оюутан хариуцсан багш / Хүний эрх, олон улсын Арбитр, гаалийн эрх зүй, татварын эрх зүй, захиргааны эрх зүй хичээлийн багш /
2007 оны 06 сарын 1-ээс: Түр ажилтан / Төслийн ажилтан /, Сонгогчдын боловсрол төв
2007 оноос 07-р сарын 03-аас: Хүний эрхийн Мониторинг хамгааллын эвслийн баримтжуулалтын багийн ахлагч
Судалгааны туршлага:
2008 оноос: УИХ-ын сонгуулийн компанит ажлын мониторингийн багийн гишүүн
2008 оноос: Онц байдалтай холбоотой Хүний эрхийн мониторинг хамгааллын эвсэл, баримтжуулалтын багийн ахлагч, судлаач
Судалгааны чиглэл:
• Эрүүдэн шүүлт ба хүний эрх
• Мэдэх эрх
• Хэвлэл мэдээллийн арбитрын эрх зүйн зохицуулалт
Оролцсон төсөл:
2008 оноос: Онц байдалтай холбоотой хүний эрхийн мониторинг хамгааллын эвсэл, хүний эрхийн баримтжуулалтын төсөл
2008 оноос: Сонгогчдын боловсрол төв, УИХ-ын сонгуулийн компанит ажлын мониторингийн төсөл
2001, 2002 оноос: “Мини НҮБ” Ерөнхий ассамблейн чуулганы төсөл
2001 онд “шинэ зууны иргэдийн дуу хоолой” хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хүүхдийн дуу хоолойг хүргэх судалгааны төсөл “Нэг Ертөнц – Өсвөр Үе” ТББ
Зохион байгуулсан, Оролцсон олон улсын хурал, дотоодын хурал, сургалт, семинар:
Сургалт:
2004: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, австралийн сэтгэл судлалын төв “хууль зөрчигсөдтэй харилцах сэтгэл судлал” сургагч багш бэлтгэх сургалт
2004: Нээлттэй мэтгэлцээний холбоо, “Ярих урлаг, Парламентын мэтгэлцээн” сургалт
2006: Их засаг их сургууль, ОХУ-ын эрхүүгийн хуулийн сургууль “Насанд хүрээгүй этгээдийн эрх зүйн зохицуулалт” зуны хуулийн сургалт
2006: Жессап олон улсын шүүхийн мэтгэлцээний сургалт
2007: Оюуны эрэл оюутны холбоо, “Leadership” хөтөлбөрийн хүрээнд манлайлагч бэлтгэх сургалт
Хурал:
2001, 2002: “Мини НҮБ” Ерөнхий ассамблейн чуулган I, II, “Нэг Ертөнц- Өсвөр үе” байгууллага
1999:” Хүрээлэн буй орчин” НҮБ-ын цуврал бага хурал, “Нэг Ертөнц- Өсвөр үе” байгууллага
2001: “Шинэ зууны иргэд” хүүхдийн үндэсний чуулган, ХТҮГ, “Нэг Ертөнц- Өсвөр үе” байгууллага, Дэлхийн зөн
2001: Нийслэлийн хүүхдийн холбооны анхдугаар чуулган
2001: Монголын хүүхдийн байгууллагын зуны чуулган
2001: НҮБ-ын “Хүүхдээ Сонсъё” чуулган, төрийн ордон
2003 онд “Шинэ зууны иргэдийн дуу хоолой” хүүхдийн үндэсний чуулган
2004: Хүүхдэд ээлтэй эрх зүйн орчин консерциумын анхдугаар симпиозум
2004: Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо “ Даяарчлагдаж буй Монгол орон” мэтгэлцээнт ярилцлага
2004 онд “Хүүхдэд ээлтэй Монгол ” хүүхдийн үндэсний чуулган
2005 онд “Монголын Хүүхдийн Байгууллагын 80 жилийн ой”-н хүдэнтгэлийн чуулган
2005: Монголын Оюутны холбооны ээлжит чуулган
2005: Төрийн бус өмчийн их, дээд сургуулиудын оюутны парламентын анхдугаар чуулган
2006: Төрийн бус өмчийн их, дээд сургуулиудын оюутны парламентын хоёрдугаар чуулган
2007: МАСОХолбоо “Боловсролын хөгжил” оюутны чуулган
2008.: Хүний Эрхийн Үндэсний Комисс, “Эрэгтэйчүүдийн эрх ба Жендэр” хүний эрхийн эрдэмтэн судлаачдын онол, практикын бага хурал
Хэвлүүлсэн өгүүллэг:
(2004) Их засаг хууль үндсэн хуулийн шинж чанартай хууль болох нь, эрдэм шинжилгээний илтгэл, Их засаг сэтгүүл
(2004) Их засаг хууль хүнлэг, энэрэнгүй ардчилсан шинжтэй хууль болох нь , эрдэм шинжилгээний илтгэл, Их засаг сэтгүүл
(2009) Үндсэн хууль ба эрх зүйт ёс шилдэг илтгэлүүдийн эмхэтгэл, Õóóëü Ç¿éí ¯íäýñíèé Õ¿ðýýëýí, ÌÓÈÑ-ÕÇÑ, Ýðõ ç¿é, ñîöèîëîãèéí õ¿ðýýëýí, Øèíæëýõ óõààíû Àêàäåìè, Óäèðäëàãûí Àêàäåìè, Íýýëòòýé Àêàäåìè
(2009) Хууль дээдлэх ёс, сэтгүүл, Õóóëü Ç¿éí ¯íäýñíèé Õ¿ðýýëýí
Шагнал:
2001, 2002 оны Монгол улсын оны шилдэг хүүхэд
2002 оны New World сангийн оны шилдэг сурагч
2003, 2004, 2005, 2006: Их засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийн шилдэг оюутан
2005, 2006 оны Их засаг их сургуулийн шилдгийн шилдэг оюутан
2005 оны “Монгол бахархал өв соёл” үндэсний уран илтгэлийн тэмцээний үндэсний уран илтгэгч, 3-р байр
2005: Шихихутаг 15 жил Парламентын мэтгэлцээний хотын аварга шалгаруулах тэмцээний шилдэг уран илтгэгч
2006: “Аггон” үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах тэмцээний тусгай байр
2004: Парламентын мэтгэлцээний хотын аварга шалгаруулах тэмцээний хүрэл
2003, 2004, 2005, 2006: “Их засаг –Орчин үе” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэгч
2006: Эрхүүгийн хуулийн сургууль, Их засаг их сургуулийн “зуны хуулийн сургууль” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэгч
2005: Их засаг их сургуулийн авъяаслагяруу найрагч
2003, 2006: Их засаг их сургуулийн шатрын дэд аварга
2005: Монголын оюутны анхдугаар спартикиадын шатрын төрөлд мөнгөн медаль
2005: Их засаг их сургуулийн бахархан дуурайх оюутан
2003, 2004, 2005, 2006: Их засаг алт, Алдрын од алт, 10 жилийн ойн хүндэт медаль, манлай удирдагч медаль
2004: Их засаг их сургуулийн Их засаг их сургуулийн 10 жилийн ойн шилдгийн шилдэг илтгэгч
2004: “Монгол улсын хөгжилд оюутан миний оруулах хувь нэмэр" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын шилдгийн шилдэг илтгэгч
2005: МХАҮТ, “Арбитрыг хэн сайн мэдэх” хуулийн сургуулиудын дунд зохиогдсон онолын тэмцээний тэргүүн байр
2007: ЦЕГ, МОХ-оос зохион байгуулсан “Архидалтын эсрэг хамтдаа” дэвжээ тэмцээний тэргүүн байр
2006: ЭМЯ, МОХ-оос зохион байгуулсан “ДОХ-ын эсрэг хамтдаа” дэвжээ тэмцээний тэргүүн байр
2003: НҮБ, Нэг Ертөнц – Өсвөр үе байгууллага “НҮБ-ыг хэн сайн мэдэх вэ?” Дэвжээ тэмцээний хүрэл медаль
2004: Хотын аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэргүүн байр
2003: Их засаг их сургуулийн хуль зүйн сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө
2004: Их засаг их сургуулийн хуль зүйн сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл
2006: МЗХ-оос зохион байгуулдаг “Хаврын баяр” бүжгийн улсын уралдааны 5-р байр, Их засаг их сургуулийн Цагаан бүжиг цэнгээнт бүжгийн хамтлаг
2007: МЗХ-оос зохион байгуулдаг”Хаврын баяр” бүжгийн улсын уралдааны тусгай байр, Их засаг их сургуулийн “Цагаан бүжиг” цэнгээнт бүжгийн хамтлаг
2008: Их засаг их сургуулийн багш ажилчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний алт, сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл
2008: Оюутны парламентаас зохион байгуулсан санал асуулгаар авъяаслаг багшаар шалгарсан
Спортын зэрэг:
Шатрын спортын I зэрэг
100 буудалт даамын спортын I зэрэг
Хөлбөмбөгийн III зэрэг
Гадаад хэл:
Англи, Орос хэлний дунд түвшний мэдлэгтэй
Таныг сайн мэддэг, тодорхойлох 2 хүний тухай мэдээлэл (Хамаатан садан, найз нөхөд байж болохгүй)
1. Д.Данзандорж Их засаг их сургуулийн хуулийн зөвлөх, багш / профессор, МУ-ын тэргүүн түшээ шүүгч / 99879722
2. Ц.Гансүх Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны хуульчдын багийн гишүүн, өмгөөлөгч 88007674
Холбоо барих:
Гар утас: 99780704, 99228864
УИХ, МАХН, АН-ын бүлгүүд хууль зөрчиж байна. Өнөөдөр Монгол улсад нам бүхнийг шийдэж, намын системтэй болсоны нэг гажуудал нь Нөхөн сонгуулийг хойшлуулахын тулд сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар намууд тохиролцжээ. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байна. Өнөөдөр аливаа ашиг сонирхолоо хэрэгжүүлэхийн тулд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар асуудлаа шийддэгээ болих хэрэгтэй. УИХ онолын түвшинд огт ажиллаж чаддаггүй нь дээрхээс харагдаж байгаа юм. Бизнессийн бүлэглэлүүд суучихаад өөрсдөндөө зориулсан хууль баталж, хуулийг хэлбэрэлтгүй дагах ёстой атал өөрт таалагдаагүй, эрх мэдлийг хавчсан хуулиудыг ээлж дараагаар нь өөрчлөх нь тэдний дур зоргын асуудал болоод байна. Өнөөдөр нөхөн сонгуулийг өөрчилж байгаа улс маргааш та бидний тусгаар тогтнолыг цуцалсан шийдвэрт хүрч үндсэн хуульд хутга зоохыг та бид мэдэхгүй шүү дээ. Иймэрхүү байдлаар УИХ хууль зөрчөөд байгааг Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн онд УИХ 59 хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан нь нотлогдоно.


Хорьж мөрдөх хугацааг сунгах ажиллагааны талаар
Яллагдагчийг хорьж мөрдөх үндсэн хугацаанд сэжигтнийг баривчилсан, цагдан хорьсон, яллагдагчийг цагдан хорьсон хугацаа тус тус хамаарна. Харин яллагдагчийг хорьж мөрдөх нийт хугацаанд сэжигтнийг баривчилсан, цагдан хорьсон, яллагдагч, шүүгдэгчийн цагдан хорьсон, уг хугацааг сунгасан болон шүүхээс нэмж мөрдөн байцаалгахаар буцаасан хэргийн яллагдагчийг цаашид хорьж мөрдөх хугацааг тус тус оруулан тооцно.
Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах болон өөрлөхийг зөвхөн шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.
Яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгуулах тухай тогтоолыг прокурор өөрийн биеэр шүүгчид танилцуулан шийдвэрлүүлнэ. Ингэхдээ хорьж мөрдөх хугацааг сунгуулах үндэслэл, шалтгаан, түүнийг нотлох баримт, мөн өмнөх хугацаанд гүйцэтгсэн байцаан шийтгэх ажиллагааны баримтуудыг заавал танилцуулна.
Хэргийн ээдрээ төвөгтэй байдал, цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагыг харгалзан яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгахдаа
Цагдан хорих ажиллагааны талаар
Баривчлагдсан сэжигтнийг цаашид цагдан хорих шаардлагатай гэж үзвэл цагдан хорих тогтоолыг баривчлах хугацаа дуусахаас 6 цагийн өмнө прокурор өөрийн биеэр шүүгчид танилцуулан шийдвэрлүүлнэ.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т заасан үндэслэл, шаардлага байвал сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих үндэслэл, газрыг тодорхой заасан тогтоол үйлдэж хэрэгт хяналт тавьж буй прокурортоо танилцуулах бөгөөд прокурор нь шүүгчид өөрийн биеэр ирж тогтоол болон холбогдох баримтыг танилцуулна. Шүүгч тогтоол болон хэрэгт холбогдох баримтыг судлаж шаардлагатай гэж үзвэл, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана. “Нэн даруй” гэдгийг хэргийн баримттай танилцах, байлцсан хүмүүсийн санал, хүсэлтийг сонссоны дараагийн үе буюу тасралтгүй үргэлжлэх процесс ажиллагааны төгсгөл гэж ойлгон шуурхай шийдвэрлэж байвал зохино.
ҮНДСЭН ХУУЛИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВЬДАГ БАЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН ТОГТОЛЦООНУУД
Орчин үед үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг Зайгууллагыг дараах үндсэн гурван тогтолцоонд хуваан авч үзэж оолно. Үүнд;
а) "америкийн" тогтолцоо - үндсэн хуулийн тусгай буюу дагнасан шүүх байдаггүй, харин дээд шуүх болон бусад шүухүүд үндсэн хуулийг тайлбарлах, хууль, эрх зүйн бусад актууд үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй. АНУ-ын загвар нь дараах хоёр хувилбартай билээ. Эхний хувилбәраар, үндсэн хуулийн хяналтыг бүх шатны ердийн шүүхүүд гүйцэтгэдэг (АНУ, Япон, Филиппин, Скандинавын орнууд). Өөрөөр хэлбэл, аль ч шатны шүүх нь тухайн эрх зүйн акт үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Гэхдээ гащхүү дээд шүүхийн шийдвэр нь бүх шатны шүүхүүдийн хувьд заавал биелүүлэх хүчин чадалтай байдаг. Ердийн шүүхүүдээр хэрэгжүүлж буй үндсэн хуулийн хяналтыг төвлөрсөн буе үндсэн хуулийн хяналт гэдэг. Өөр хэсэг бүлэг оронд (Гана, Намиби, Папуа - Шинэ Гвинеи, Шриланк, Эстон) үндсэн хуулийн хяналтыг гагцхүү дээд шүүх нь хэрэгжүүлнэ. Иим хяналтыг төвлөрсөн хяналт гэнэ.
"австри-германы" тогтолцоо - үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих асуудал нь дагнасан байгууллага буюу үндсэн хуулийн шүүхийн эрх хэмжээнд багтдаг. Энэ загвар нь дэлхийд нэлээд өргөн тархсан бөгөөд Ром-Германы (эх газрын) эрх зүйн бүлд багтах орнуудын хувьд нэлээд тохиромжтой билээ. Учир нь Ром-Германы эрх зүйн бүлд багтах орны шүүгчид нь карьерын шүүгчид байдаг учраас анхнаасаа зөвхөн эрх зүйн шинж чанартай маргаан шийдвэрлэх чиглэлээр бэлтгэгддэг. Тэгвэл аливаа хууль, эрх зүйн бусад акт, түүнчлэн дээд албан тушаалтны үйл ажиллагаа нь үндсэн хуульд нийцэж байгәа эсзх талаар үүссэн маргаан нь эрх зүйн гэхээсээ илүү улс төрийн шинжтэй маргаан байдаг. Иим нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд шүүгчид эрх зүйн өндәр мэдпэг, мэргэжилтэй байхаас гадна иргэний эр зоригтой, терийн бодлогын хэмжээнд сэтгэдэг, үндсэн хуулийн эрх зүйгээр дагнан мэргэшсэн хуульч, улс төрч байх учиртай. Ром-Германы эрх зүйн бүлийн орнуудад шүүгч бүр иим байж чадахгүй. Харин ганц дагнәсан шүүхийг иим хүмүүсээр бүрдүүлэх боломж аль ч оронд байдаг нь ойлгомжтой.
"францын" тогтолцоо - үндсэн хуулийн хяналтыг ердийн шүүхүүд, эсхүл дагнасан үндсэн хуулийн шүүх буе, харин төрийн байгууллага хэрэгжүүлдэг. Иим байгууллагын сонгодог жишээ нь Франц улсын үндсэн хуулийн зевлөл мән. Энә загварын гол онцлог нь үндсэн хуультай холбогдсон аливаа асуудал, маргааныг шүүх буе гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг бөгөөд дээрхч хэрэг, маргааныг шийдвэрлэх талаар хуулиар тогтоосон нарийн процедур байдаггүй. Францын үндсэн хуулийн зөвлөлийн шийдвэр нь эцсийн шийдвэр болж чаддаггүй. Ийм ч учраас энә загвар нь өмнөх загваруудтай
харьцуулбал ихээхэн дутагдалтай гэж үздэг. Дээр дурдсан бүх загвәр, хувилбаруудаас Австрийн загвар буюу үндсэн хуулийн хяналтыг тусгай (төрөлжсөн) байгууллагаас
хэрэгжүүлдэг загаар нь ялангуяа суүлийн жилүудэд ихээхэн газар өвч байгаа билээ. Энә байгууллага нь төрийн бие даасан байгууллага бөгөөд түуний гол уүрэг нь үндсэн хуулийн хяналтыг хэрэгжуулэхэд оршино. Чухамхүү энә зорилтыг хэрэгжүүлэхийн
тулд эдгээр байгууллагууд байгуулагддаг гэж хэлж болно. Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг төрөлжсөн байгууллагын онцлог. Үндсэн хуулийн хяналтыг дагнан хэрэгжүүлж буй байгууллага нь үйл ажиллагаагаа нэрийн дэг журмаар явуулдаг нь тэдгээрийг шүүхүүдтэй ижил төстәй болгодог. Ийм ч учраас зарим орны үндсэн хуулиудад тэдгээрийг шүүх эрх мэдлийт хэрэгжүүлэхтэй холбогдсон бүлэг, хэсгүүдэд тусгадаг.Тухайлбал, Чех улсын Үндсэн хуулийн 83 дугаар зуйлд Үндсэн хуулийн шүүхийг "үндсэн хуульт ёсыг хамгаалах уүрэг бүхий шүүхийн байгууллага мән" гэж тодорхойлжээ.
Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж буй төрөлжсөн байгууллага нь ердийн шүүхүүдээс дараах байдлаар ялгагдана. Нэгд, тэдгээрийг байгуулахәд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй хэд хэдэн бәйгууллага оролцдог. Тухайлбал, Испанид хаан нь үндсэн хуулийн шүүхийг бүрдүүлэхдээ парламентын доод танхимын гишүүдийн саналаар 4 шүүгчийг, дээд танхимын гишүүдийн санәлаар 4 шүүгчийг, засгийн газрын саналаар 2 шүүгчийг, шүүхийн дээд зөвлөлийн саналаар 2 шүүгчийг тус тус томилдог. Солонгос улсын Үндсэн хуулийн шүүх нь 9 шүүгчийн бүрэлдэхүүнтэй бөгеөд тэдгээрээс гурвыг нь ерөнхийлөгч, гурвыг нь Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, гурвыг нь Үндэсний хурал санал болгож, парламент томилдог. Эдгээр байгууллагыг бүрдүүлэх эрхийг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй хэд хэдэн байгууллагад олгосон нь нэг талаас тэдгээрийн бие даасан хараат бус байдлыг аль болох баталгаатай хангах, нөгөө талаас улс төрийн хүчний харьцааг зохих ёсоор илэрхийлэх бололцоо олгох агуулгатай юм.
Хоёрдугаарт, төрөлжсөн байгууллагын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ердийн шүүгчдийг бодвол хязгаартай байдаг. Ихэнх оронд үндсэн хуулийн шүүгчдийн томилолтын хугацаа нь 12 жилээс илүүгүй байдаг. Үүний зэрэгцээ дахин сонгогдох буюу томилогдох бололцоо тэдэнд үндсэндээ хаалттай байдаг. Харин Австри, Армен, Турк улсын үндсэн хуулийн шүүхийн шүүгчид бух насаараа уг албыг хашдаг нь онцгой зохицуулалт гәптәй. Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг төрөлжсөн байгууллагын гишүүдийн томилолтын хугацааг ийнхүу хязгаарладаг нь цаанаа гүнзгий утта учиртай гам. Уг байгуулләгын шийдвэрлэж буй хэрэг, маргаан иь зайлшгүй төрийн бодлогын асуудалтай холбоотой байдаг бөгөөд энә утгаараа улс төрийн асуудал байдгийг нэгэнтээ тэмдэглэсэн билээ. Иим асуудалтай хэт удаан зууралдсан хүн асуудалд хараат буе байдлаар хандах чадвараа аажимдаа алдаж, аль нэг улс төрийн хүчинд үйлчлэж эхлэхийг бүрмесөн үгүйсгэх аргагүй.
Гуравдугаарт, Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдәг төрөлжсөн байгууллагын гишүүд нь бусад шүүгчдийн адил заавал хуулийн дээд боловсролтой карьерын шуүгчид байх албагүй. Уг байгууллагын гишүүнээр хууль зүйн их, дээд сургуулийн багш нар, тарийн албан хаагчид, улс төрийн зүтгэлтнуүд, бүр хууль зуйн дээд боловсрол, мэргэжилгүй хүмүус ч томилогдож буюу сонгогдож болдог. Харин Австри болон ХБНГУ-ын үндсэн хуульд зааснаар, үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр заавал хуулийн дээд болоасролтой, мэргэжлээрээ он удаан жил ажилласан хүмуүс байх ёстой.
Төрөлжсөн бәйгууллагын гишүүдэд тавьдаг шаардлагуудын дотор тэднээс өөр албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулахыг хор^глох шаардлага чухәл ач холбогдолтой. Ялангуяа парламентын гишүун байх нь уг албан тушаалд ул нийцнэ гэж үздэг бол зарим оронд үүнээс ч илүу ендөр шаардлага тавьдаг.
Т өрөлжсөн байгууллагын гишуүн нь халдашгүй эрх дархтай байдаг. Тэдгээрийг зөвхөн уг төрөлжсөн байгууллага хугацаанаас нь өмнө огцруулах эрхтэй. Зарим оронд үндсэн хуулийн шүүхийн дүгнэлтээр энә асуудлыг парламент шийддэг. Мөн анх томилсон, эсхүл сонгосон байгууллага, субъект нь огцруулах эрхийг эдлэх нь бии, Төрөлжсөн байгууллагын гишүүдийн тоо нь 6-гаас 19-ийн хооронд эргэлддэг.
Д аргаа ихэвчлэн гишүүд нь дотроосоо сонгодог. Энә журам нь уг байгууллагын хараат бус байдлын нэмэлт баталгаа мөн.Нөгөөтэйгүүр, төрийн тэргүүн үндсэн хуулийн биелэлтэд хяналт ~звьж буй төрөлжсөн байгууллагын даргыг томилдог журам Алжир, Египет, Марокко, Мавритани, Кот-д-Ивуар зэрэг улсад байдаг.
Ихэнх оронд тәрөпжсен байгууллага нь ердийн бүтэцтэй билээ. Гэхдээ зарим оронд шүүхүүд 2-оос 3 танхимтай, тенхим бүр үйлдвэрлэх асуудлын тодорхой хүрээтэй байдаг.
Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд үндсэн хуулийн биелэлтэд хяналт
тавьдаг байгууллагын онцлог.
Үндсэн хуулийн биелэлтэд ердийн шуүхүүд (Дээд шүүүх) буюу тәрөлжсөн байгууллага (Үндсэн хуулийн шүүх) бус, харин шуүхээс өөр улмаар ажилладаг терийн байгууллага зэрэгҗүүлдэг Францын буюу холимог байдаг. Дээр тэмдэглэсэнчлэн эдгээр байгууллага нь асуудлыг мэтгэлцээний үндсэн дээр ил тод байдлаар шийдвэрлэдэггуй, гаргасан шийдвэр -ь эцсийн шийдвэр буе байдгаараа үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг бусад байгууллагаас эре ялгаатай. Түүнчлэн :-лгээр байгууллагын гишүүнээр албан тушаалаараа, эсхүл бусад •ндэслэлээр томилогдож болдог нь гол онцлог юм. Тухайлбал, эранцын ерөнхийлегч асан хумүүс бүх насаарәа Үндсэн хуулийн ;өвлөлийн гишүүний албыг хашдаг. Үндсэн хуулийн зөвлөлийн даргыг ихэвчлэн төрийн тэргүүн өөрийн үзэмжээр томилдог.
Казахстан ул сад үп дсэн хуулийн биелэлтэд хяналт тавих байгууллага нь анх үндсэн хуулийн шүүхийн хэлбэрээр байгуулагдсан түүхтэй.
Хожмоо ерөнхийлөгчН.Назарбаевт уг шүүхийн ш ийдвэрүүд нь таалагдаагүй тул улсьгнхаа үндсэн хуулийг шинэчлэх замаар уг шүухийг татан буулгаж, оронд нь гарынхаа дор байлгах НОМХ.ОН хүлщнгүй үндсэн хуулийн зөвлөлийг байгуулжаэ.
Үндсэн хуулийи хяналтын ойлголт. Үндсэн хууль нь тухайн улсын тулгуур хууль учраас төр захиргаа, төрийн бус болон аж ахуйн бүх байгууллага, төрийн албан хаагч, нийт иргэдийн үйл ажиллагаа зөвхөн үндсэн хуулийн хүрээнд явагдах учиртай. Иймд түүний биелэлтийг хэлбэрэлтгүй хангахад чиглэгдсэн эрх зүйн тусгай баталгааг тогтоох нь чухал.
Үндсэн хуулийг хамгаалах, түүний биелэлтийг хангах нь төрийн бүх байгууллага, нийт албан тушаалтны үүрэг мөн. Ялангуяа төрийн тэргүүн, парламент, засгийн газар энэ талаар онцгой үүрэг, хариуцлага хүлээнэ. Түүнчлэн шүүх, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагууд үндсэн хуулийг хамгаалахад доривтой хувь нэмэр оруулдаг. Хүний эрх, эрх чөлөөг хангах хүрээнд омбудсманы байгууллагууд үндсэн хуулийн биелэлтийг хангах ажиллагаанд идэвхтэй оролцдрг.