Архив : 2009 - 05

Бичлэгийн тоо : 6 | Дэлгэцэнд : 1-6

Арай ч дээ.

2009-05-18 15:30
Монголчууд гэж тэнэг юм даа. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэдгийг мэдэхгүй л байна. 20 жилийн дараа гэв гэнэт л бид алджээ авилгалд идэгдэж би 20 жил энэ замаар явлаа одоо буцах гарцгүй болжээ тиймээс намайг дахин сонгооч гээд бусад нь түүнд нь хошгироод явж байх гэж. Сонгууль гэж ард түмнийхээ боловсролгүйд нь тархийг нь угааж баахан мөнгө цаасаар хуурна. Нөгөө иргэдп нь ч гэсэн арчаагүй түүнийг нь аваад амаа таглуулаад хоцорно. Өнөөдөр танд хэдэн цаас өгөөд маргааш таниас түүнийгээ хэд нугалж авдаг гэдгийг мэдэхгүй. Энэ мэт 20 жилийн баг өмссөн социалистууд капитализм гэсэн нэрийдлээр социалист бодлого явуулаад л энэ үзэл нь хаана ч байхгүй хөгжлийн бурангуй үзэл гэдгийг нь дэлхийн түүх бэлхэнээ харуулсан байдаг. чааваасдаа тэгээд яваад л яваад л эцэст нь африк, аргентин шиг болох вий дээ. Аргентин ч бас гайгүй шүү тэд авилгалтай тэмцэж сураад л байна. Хөгөөд л байна.
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (179) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Бүс нутаг дахь улсуудын эдийн засгийн интеграци

2009-05-14 11:26
Лекц ¹ 2: Бүс нутаг дахь улсуудын эдийн засгийн интеграци
1. Интеграцийн хэлбэрүүд, түүнийг хэрэгжүүлэх механизмууд
2. Европын эдийн засгийн орчин
3. Улсуудын интеграцийн бүсийн нэгдлүүд
1 Интеграцийн хэлбэрүүд, түүнийг хэрэгжүүлэх механизмууд
    Интеграци бол олон улсын хөдөлмөрийн хуваарийн нэг илрэл, үндэсний эдийн засгийн макро ба микро түвшин дэх харилцан хамаарал, аж ахуйн амьдрал даяарчлагдаж байгаагийн илрэл бөгөөд үйлдвэрлэх хүчний хөгжил нэг орны хил хязгаараас хальж байгаа илтгэж харуулдаг юм. Энэ үйл явц нь бараа үйлчилгээ, хөрөнгө оруулалт, ажиллах хүч зэрэг материаллаг болон материаллаг бус хүрээний элементүүдийг бүхэлд нь хамарч байна. Зарим ном, сурах бичигт инт?грацийг эдийн засгийн ойртолт, нягтрал гэж орчуулан тухайн бүс нутгийн 2 түүнээс дээш тооны үндэсний аж ахуй, эдийн засгийн бодлогоо нэгтгэх үйл явц гэж тодорхойлсон байна. Эдийн засгийн интеграцийн хураангуйлан тодорхойлбол, үйлдвэрлэлийн төрөл бүрийн хүчин зүйлүүд эргэлтэд чөлөөтэй орох тийм өргөн боломжийг бүрдүүлж тогтоох зорилго бүхий тусгаар тогтносон орнуудын нэгдмэл үйл ажиллагаа, нэгдэх үйл явц юм.
    Интеграцийг түвшингээр нь худалдааны, хүчин зүйлийн, бодлогын, бүрэн гэж ангилна. Интеграци нь дараахь байдлаар илэрнэ. Үүнд:
     Барааны нэгдсэн зах зээл үүсэх,
     Бараа, ажил, үйлчилгээний зах зээлийг зохион байгуулах,
     Хөрөнгө оруулалтыг төвлөруулах бодлогыг зохицуулж явуулах,
     Өөр хоорондоо зөвшилцсөн эдийн засгийн гадаад бодлогоо явуулах зэрэг болно.
Практик дээр интеграцийн нэгдлүүд эрх зүйн дараахь хэлбэрээр хэрэгжиж байна.
Үүнд:
     Худалдааны чөлөөтэй бүс. Энд оролцогч улсуудын хоорондын худалдаандаа ба гуравдагч улс оронтой харьцахдаа үндэсний гаалийн татвараа хадгална. Өөрөөр хэлбэл гаалийн татвар хэрэглэгэдггүй.
     Гаалийн холбоо. Энд гуравдагч орны хувьд нэгдсэн татвар хэрэглэх,
     Нийтлэг зах зээл. Энд бараа, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүчийг нэвтрүүлэхэд гаалийн татвар болон гаалийн бус саад байхгүй,
     Эдийн засгийн холбоо. /Бараа, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүч, санхүүг чөлөтэй нэвтрүүлэх гадаад эдийн засгийн нэгдмэл бодлого/. Үндэснийхээс дээгүүр зохицуулалтын аргын хүрээг өргөсгөх,
     Зохих улс төрийн байгууламжтай эдийн засгийн нэгдмэл орон зай /нэгдмэл валют, холбооны байгууламжид чиглэсэн хандлага/
Интеграцийн үйл явцын Олон улсын эрх зүйн зохицуулалтын үндсэн эх сурвалж нь
Олон улсын гэрээ, интеграцийг хэрэгжүүлэгч механизм нь олон улсын байгууллага юм. Бүс нутгийн түвшинд интеграци нэгдмэл удирдлагатай бөгөөд иж бүрэн шинжтэй явагддаг, жишээлбэл Европын нүүрс, гангийн нэгдэл. 1951оны 4-р сард дээрх нэгдлийг байгуулах тухай Парисын гэрээ байгуулсан. Европын эдийн засгийн нийгэмлэг байгуулах тухай Ромын гэрээ, Атомын энергийн Европын холбоог байгуулах тухай гэрээг 1957 онд баталсан бол 1960 онд Европын чөлөөт худалдааны нийгэмлэг болсон байна. 1949-1991 онд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Зүүн Европын улсуудыг өөртөө нэгтгэсэн байлаа. Үүний дараагаар Унгар, Польш, Чех, Словак зэрэг орнууд Чөлөөт худалдааны тухай төв Европын хэлэлцээрийг байгуулсан.
    1993 онд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээнд эдийн засгийн холбоог байгуулсан бөгөөд 1994 онд Төлбөр тооцооны тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. 1992 онд АНУ, Канад, Мексик, улсын хооронд чөлөөт худалдааны Хойд Америкийн холбоог бий болгох тухай гэрээ байгуулж энэ гэрээ нь 1994 оноос хүчин төгөлдөр болсон байна. 1995 онд “Меркосур” худалдааны факт хүчин төгөлдөр болсон.
Дэлхий дахинд интеграцийн үйл явц хоёр чиглэлээр явагдаж байна. Үүнд:
1.    Интеграцчилалд орсон нэгдлүүдийн хооронд олон улсын эрх зүйн харилцаа үүсэн.
2.    Үндэстэн дамнасан зах зээл үүсч хөгжиж бий болсон, /ТХЕХ, ДХБ, болон үүнээс гадуур/
Интеграцийн үйл явцын олон улсын эрх зүйн зохицуулалтын аргад зохицуулан чиглүүлэх аргаас гадан захирах, захирагдах арга мөн багтдаг. /Европын холбоон дахь үндэснийхээс дээгүүр зохицуулалтын элементүүд/ Интеграцийн нэгдэл бол Олон улсын эдийн засгийн байгууллагын тусгай орон зай юм. Олон улсын эдийн засгийн эрх зүйн хувьд интеграци дэглэм болон нэн тааламжтай нөхцөл хоёрын хооронд зөрчил үүсдэг. Нэн тааламжтай нөхцөлийн үйлчлэлийн хүрээнд үл хамаарах гаалийн холбоо, худалдааны чөлөөт бүс зэргийг ТХЕХ-н 24-р бүлэгт дурдсан байдгийг тэмдэглэх нь зүйтэй. НҮБ-н Олон улсын эрх зүйн зөвлөл нь нэн тааламжтай нөхцөлд хамаарах зүйлүүдийн төслийг бэлтгэх явцдаа хэлэлцэж байсан юм. Гаалийн гэрээ буюу худалдааны чөлөөт бүсийн тухай бүх төслүүд нь ТХЕХ-н шаардлагыг хангахгүй байсан ч тэдэнд холбогдох хөнгөлөлтүүдийг үзүүлсэн байна. Үүний нэг жишээ нь дээрх нэгдлүүдийг нэн тааламжтай нөхцөлд хамруулсан явдал юм. Дээрх асуудлыг Европын эдийн засгийн холбоо, Европын чөлөөт худалдааны нийгэмлэг, Чөлөөт худалдааны Латин-Америкийн нийгэмлэг зэрэг байгууллагуудын үүсэлтэй холбоотой авч үзэж байсан. Иймээс интеграчлагдсан нэгдлүүдийн үйл ажиллагааны явцад үзүүлж байгаа хөнгөлөлтүүд нь нэн тааламжтай нөхцөлд дараахь хоёр шалтгаанаар хамаарахгүй юм. Үүнд:    
Ангилал : Олон улсын харилцаа | Нийтлэсэн : Muusain | Уншисан (349) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Чингүүд хариулах нь

2009-05-09 13:21
Тийм шүү. Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль болоод бйагаа эсэхийг мэдэхгүй юм. Уг нь мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж Монгол улсдаа нэг ч гэсэн шударга ёсыг тогтоохын төлөө аль аль нь хичээх хэрэгтэй юм сан. Өнөөдөр тэр их рекламныхаа оронд ядаж нэг ч болов улсдаа хэрэгтэй үйлдвэр бариад түүнийхээ орлогыг нь иргэддээ тарааж өгвөл дээрсэн. 1 сек нь хэдэн мянгаар тоологдоод явчихдаг гэж бодохоор нэр дэвшигчдийнхээ ур ухааныг хараад өрөвдөх юм. Мэдээж сурталчилгаа хийлгүй яахав гэхдээ аль болох бага мөнгөөр үр бүтээлтэй сурталчилгаа хийхгүй бусдыгаа гүжирдэж, доромжилж, элдэв төрлөөр нь нэр хүндийг нь бузарлаж хий дэмий мөнгө үрээд байгааг нь хараад өрөвдөх юм. Эх орноо хараад өрөвдөх юм. Монгол ч яанадаа гэж. Үнэхээр л өөрчлөлт хийх цаг болжээ. 
Нийтлэсэн : Muusain | Уншисан (79) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Эвтэй л байя

2009-05-08 18:02
 
Эвтэй л байя
Одоогоос 4-хөн жилийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч ноён Намбарын Энхбаяр “Эвтэй байхдаа хүчтэй” хэмээх уриалгыг улс төрд дэвшүүлэн Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэрээр одоо ч эвтэй байхдаа хүчтэй хэмээн ярьж яваа. Харамсалтай нь өнөөдөр дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ урьд сонгуулийнхаа гол уриа лоозонг мартчихаад өрсөлдөгч Ц.Элбэгдоржийг элдэв төрлөөр нь гутаан доромжилж нэр хүндийг нь бузарлаж байгааг та бүхэн харж байгаа байх. Би нэг л зүйлийг ойлгохгүй байгаа юм.

Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (183) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Гуульчид

2009-05-08 00:29
Хуулийг луйврын багаж хэрэгсэл болгон нийгэмд хэрэгжүүлэхээс
илүү бусармаг зүйл гэж байхгүй.
Фредерик Бастиа
Хуульчлагдсан тонуул ба гуульчдын санаархал
    Хуулийг улан доороо гишгэгсдийн үнэр нүүр царай сонгуулиар улам бүр тодрон гардаг.
Сонгуулийг сайн ажиглах юм бол хуулийг луйврын багаж хэрэгсэл болгогсдын жинхэнэ зан араншин, нүүр царай нь ил тод болдог юм. Учир нь сонгуульд ялалт байгуулахын тулд хууль зөрчиж, хуулийг өөрт ашигтайгаар хувиргаж, бусдын алдар, нэр хүндийг гутаан доромжлох нь тэдгээр хүмүүсийн ялалтын гол багаж хэрэгсэл болдог билээ. Ирээдүй ийм л хүмүүсийн гарт байгаа нь өнөөдрийн бидний алтан дээр суусан гуйлгачид болоод буйн гол шалтгаан биз.
Өнөөдөр хуулийг улан доороо булшилж байгаа хүн маргааш та бидний толгойн дээр суугаад хүндэрхээс сийхгүй гэдгийг түүх бидэнд сургамжтайгаар харуулсан байдаг билээ. Түүхийн нугачаанд хуулийг гууль бологсод үргэлж бусдын зовлонгоор аз жаргалаа хийж, бусдын эрх чөлөөг өөрийн сувдаг сэтгэлээр булааж байсан билээ. Гуульчид тоглоомын дүрмийг өөрсдөө тогтоодог. Тэд үргэлж ард иргэдийг шатрын хүү болгож, амь нас, эд хөрөнгө, алдар нэрийг нь эзэмшин боолчилж өөрсдийнхөө тоглоомын зэвсэг болгодог. Тэд эсрэг тал нь хожоод ирвэл тоглоомын дүрмийг өөрчилж өөрийн талд бүхнийг шийддэг. Тэд 1001 шөнийн үлгэрт гардаг эзэн хаадууд шиг үгэнд орохгүй шударга нэгнийг С.Зоригийн хэрэг шиг хэлмэгдүүлэлтэд онилдог.
Гуульчид сайхан үгтэй уриагаа муухай үгтэй доромжлолтой хослуулан сонгуульд өрсөлддөг. Эвтэй байхдаа хүчтэй хэмээн уриалсан бол эв түнжинг өөрсдөө хагалдаг. Харж байгаа биз дээ эвтэй түнжнийг олж байгаа гээд ард иргэд рүүгээ буу шагайж, эв түнжинтэй өрсөлдөж байгаа гээд өрсөлдөгч рүүгээ худал цуурхал бүхнийг нааж байгааг нь, гуульчид тийм л аргаар өрсөлдөж эх орны минь, ард иргэдийн минь эрх мэдлийг булаах гэж оролддог, булаасаар ч ирсэн. Өнгөрсөн 12 жил гуульчид төрийн дээд сэнтийд залрахдаа Үндсэн хуулийг өөрчилж их хурлын гишүүн засгийн газрын гишүүнийг давхар хаших бололцоо олгосон ингэсэнээр намын ялзрал эхэлж, төрийн хямралыг эхлүүлсэн. Гуульчин 2000 онд төрийг хямралаас гаргъя, түмнээ ядуурлаас аврая хэмээн тунхагласан 4-хөн жилийн дараа төрөө хямралын туйлд, түмнээ ядуурлын туйлд аваачсан. Монголд энэ л цаг үеэс төрөөс төрсөн тэр бумтнууд төрж, 200 айл өрх Монголын эдийн засгийг атгах болсон. Бизнесийн бүлэглэлүүд улс төрд чанагдаж УИХ-ын гишүүдийн 80% нь баячууд болжээ. Гуульчид сайхан юм амладаг гарсаныхаа дараа нулимдагийн жишээ билээ.
Гуульчдыг ялгах тэмдэг ба сонгууль
Гуульчдыг ялгах тэмдэг бол сонгууль юм. Гуульчид аяндаа таны гэрт хэдхэн цаасаар таны эх орныг худалдан авахыг оролдоод ирнэ. Тэд засаг дарга болж, төрийн албан хаагч болж таны гэрт зочлоно. Гуульчид танд сайхан бүхнийг амлаж, бүтэшгүй бүхнийг ярих болно. Тэд сургалтын төлбөрийг үнэгүй болгож, бензиний үнийг тэглэх санал гаргана. Энэ нь амьдралд хэзээ ч хэрэгжихгүй мөрөөдөл байсан гэдгийг та гаргасаныхаа дараа ойлгоно. Хэрвээ та түүнд итгэхүй бол тэд сонгуульд өрсөлдөж буй өрсөлдөгчөө өндөр нам, өргөн бүдүүнээр нь гоочилно. Янз бүрийн шударга сонгуультай холбоотой байгууллага байгуулан хэсэг залуусыг удирдуулан шоу хийнэ. Тэд 2005 онд ч гэсэн шоу хийсэн. Нэр дэвшигч Г.Жаргалсайхан оюутнуудын цалинг өгсөнгүй гэж шоудна сонгуулийн дараа худал болох нь шүүхээс нотлогдоно тэд ийм л аргаар өрсөлдөнө. Сонгуулиар мөрийн хөтөлбөрөөр бус доромжлолоор өрсөлдөх санал тавих болно. Тэгээд түүнийгээ хэрэгжүүлнэ бохь, монтажилсан зураг ашиглан сонгогчдын саналыг худалдан авахыг оролдоно. Гуульчид хууль гэдгийг мэддэггүй хүмүүс тэд хуулийг өөрсдөө бий болгосон гэж үздэг тиймээс ч хуулийг зөрчдөг. Гуульчдыг сонгуулиар таньж болно хууль зөрчиж байгаа л бол тэд гуульчид болдог. Үг, үйл хоёр нь зөрдөг бол гуульчид болдог. Гуульчдыг ялгах тэмдэг их амархан тэд ихэвчлэн бусдыг доромжилдог сүүлд нь эвтэй л байя л даа гэдэг тэгсэн хэрнээ шоронд суулгадаг. Тэд хэвлэлийн эрх чөлөөг бид авчирсан хэмээн ярьдаг үнэндээ өөрийнхөө доор байсан хүнийг хэвлэлээс болж шоронд суулгасан байдаг. Тэд манай намын байр шатчихлаа гэдэг гэтэл хаанаас ч олдохгүй олон тэр бум доллараар Монголд байхгүй намын байр барих гээд зэхдэг. Гуульчид үргэлж хууль зөрчдөг, авилгал авдаг гуульчдыг ялгахад маш амархан ердөө л зүрх сэтгэлдээ хамгийн их хуулийг луйврын багаж зэвсэг болгогсдыг хай тэгээд л олдоно, хамгийн их шоронд хэлмэгдүүлдэг намыг хай тэгээд олдоно.
Гуульчдыг өөрчлөхгүй бол мөхнө
Өнгөрсөн 20 жил энэ замаар л явсан. Гуульчид төрийн эрхэнд байсан эцэст нь гудамжинд явсан 5 залуу өөд болсон. Гуульчид төрийн эрхэнд байсан эцэст нь газар нутгийнхаа 80%-ийг алдсан.
Гуульчид өнгөрсөн жилүүдэд юу хийсэн болоод эх орны хишиг өгөх талаар ярив, шинэчлэлтийн талаар ярих болов? яагаад одоо л ярьсан билээ? өнгөрсөн 12 жилийн турш төрийн тэргүүн, Их хурлын дарга, Ерөнхий сайд байхдаа хийж болоогүй юм уу? Түүнд хийх боломжтой бүхий л албан тушаал олдсон байна яагаад хийж чадаагүй юм. Мэдэхгүй ээ дахиад гуулин үлгэрээ яриад явж байх шиг. Гуульчдыг сонгох эсэх нь таны хэрэг гэхдээ цаашид гуулингийн үлгэр үргэлжилсээр байх уу? Таны амьдрал доройтсоор байх уу? өөрөө зүрх сэтгэлээсээ мэд!
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (81) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ZALUU.COM Хууль зөрчиж байна.

2009-05-04 23:15
болсон болоогүй сайтууд олон байх юм. Тэд ихэвчлэн хүний мэдээллийг хуулж оюуны үнэт зүйлсийг хулгайлж байна. Нөгөө талаар сонгууль дөхөхөөр хүний нэр төр алдар хүндийг уландаа гишгэж сонгуулийн хар ПР гээчийг хийж хэдэн цаасаар хуулийг уландаа гишгэнэ. Энэ мэт залуучууд маань хэдхэн төгрөгөөр эх орноо худалдахаас сийхгүй залуус сайт гээчийг буруу зүйлсэд ашиглан бизнесс хийж байх юмдаа. Саяхан залуу.ком-д орвол АН-ынхан хууль зөрчиж байна гэх мэдээллийг олж уншив гэтэл нөгөө л алдартай дуулиан гэх блогийн мэдээллийг хуулаад тавьчихаж тэр блог нь эрүүгийн хуулийн 110, 111-т заасан гэмт хэрэг үйлдэж бусдын нэр төр алдар хүндийг санаатайгаар гутаан доромжлох,гүтгэх үйлдлийг удаа дараа хийж буй сайт юм. Эзэн нь тодорхойгүй сайтнаас мэдээлэл хуулж аваад дамжуулсан бол өөрөө гэмт хэрэг юм. Иймээс залуу.ком-ын залуусдаа хандахаад удаа дараагийн хууль бус үйлдлүүдийг чинь таслан зогсоох хуулийн арга хэмжээг хувь хүнийхээ зүгээс хуульчийнхаа зүгээс авах болно гэдгийг анхааруулж байна.
Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (415) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй