Архив : 2009 - 04

Бичлэгийн тоо : 13 | Дэлгэцэнд : 1-8

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА.

2009-04-22 21:03
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН
17.2. Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.3.Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (116) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН АЛДАА

2009-04-22 20:46
2009 ОНД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ  ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ 2009 оны 05-р сарын 02-нд болох гэж байна. Уг нь энэ шалгалт төрийн албанд анх удаагаа орох гэж байгаа иргэдээс төрийн албаны сул орон тоог нөхөх зорилгоор авч буй шалгалт билээ. Гэтэл сүүлийн өдрүүдэд гадуур Төрийн албаны шалгалтанд урьд нь төрийн албанд ажиллаж байсан хүмүүсийг авч ажлуулна гэнээ гэсэн шуугиан гарах боллоо. Тэгээд харин төрийн байгууллагуудын шалгууруудыг үзвэл төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан, 2-оос дээш жил ажилласан гэх мэт төрийн албанд урьд нь ажиллаж байсан хүмүүст л зориулсан шалгалт болж таарч байх шиг байна. Төрд ажлаагүй хүмүүс нь төрдөө зүтгэх боломжгүй бол ядаж Төрийн Албаны Зөвлөл шалгалтынхаа нэрийг сольж холио солионы шалгалт гэж нэрлэмээр юм. Учир нь төрийн албанд ажиллаж байгаад халагдсан, эсхүл чөлөөлөгдсөн этгээдүүд шалгалтанд орохгүй бол төрийн албанд ажлаагүй хувийн байгууллагад 2, 3 жил ажилласан мань мэт нь ороод тэнцэх болов уу даа. Яанадаа үүнийгээ төрийн албаны шинэчлэлт гээд л магтаад явдаг. ЗҮМБЭРЭЛЛХАМ ДАРГАА нэгийг бодно байгаа. Ядаж гарчиг, доторх агуулгаа ялгаж сурчихаад шалгалт авмаар юмдаа. Ингэхээр шалгалт нь эхнээсээ хууль бус болж таарч байна уу даа.
Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (210) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

ЭРХ ЧӨЛӨӨ

2009-04-21 22:40

ЭРХ ЧӨЛӨӨ

Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.
Жон Стюарт Миль
Эрх чөлөө гэж юу вэ?
Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн. Хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар, хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй. Чөлөөт байдал гэдэг бол эрх чөлөөг илэрхийлэх өөр нэг ойлголт юм. Эрх чөлөөг сахин хамгаалах нь засгийн газрын  үндсэн үүрэг юм.
Эрх чөлөө орчин үеийн нийгмийн ёс суртахууны нэг үнэт зүйл мөн гэдгийг одоо хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ дандаа тийм байгаагүй билээ. Хүн төрөлхтний түүхийн дийлэнхи үед засгийн газрын зорилго бол сайн сайхан амьдрал, сайн нийгмийг цогцлуулах явдал гэж үздэг байсан. Хүмүүс нийгмээс шийдвэрлэсэн нийтийн сайн сайхан үйлсийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж, өөрсдийн ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлээ нийгмийн сайн сайханд захируулах ёстой байв. Эхэн үедээ эрх чөлөөг ноёд язгууртан зэрэг тодорхой хүмүүс буюу хэсэг бүлэгт олгосон тусгай эрх дарх гэж ойлгож байв. Эрх чөлөөтэй байх эрх хүн бүрт байдаггүй байсан. Эрх чөлөө бол хүн бүрт хамаарах ёстой ерөнхий нөхцөл гэсэн ойлголтыг XVIII зуунд Хоббс, Локк нар үндэслэсэн. Локк нэгэн бүтээлдээ "Хуулийн зорилго бол эрх чөлөөг устгах буюу хавчин хясах явдал биш, харин түүнийг хамгаалж, өргөжүүлэх явдал мөн" гэж дурдсан байдаг. Засгийн газрын үүрэг бол хувь хүмүүсийн эрх чөлөөг хангах явдал мөн хэмээх үзэл санаа XIX зуунд түгэн тархаж, эрх чөлөө улс төрийн нэг гол үнэт зүйл болон хөгжсөн. Харин XX зуунд эрх чөлөөнд хоёр томоохон заналхийлэл тулгарсан. Нэг хэсэг нь эрх чөлөө бол коммунизм эсвэл цэвэр үндэстний улс байгуулах зэрэг дээд зорилгод хүрэхэд захирагдах ёстой өчүүхэн зорилго гэж үзэж байхад социалистууд гэх нөгөө хэсэг хүмүүс засгийн газраас хүний дотоод хэрэгт илүү ихээр оролцох явдлыг зөвтгөхийн тулд эрх чөлөөний тухай үзэл баримтлалыг өөрчлөхийг санаархаж байв.
Ангилал : Human right | Нийтлэсэн : Muusain | Уншисан (94) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ардчилсан намын түүхээс

2009-04-21 22:37
хойт хөршид өрнөсөн “перестройка” буюу шинэчлэлийн нөлөө Монгол оронд бага багаар нэвтэрч, төр засгийн vйл ажиллагааг шvvмжилсэн vгс vе vе сонсогдох болов. 1986 он орчмоос эхэлсэн энэ байдал аажим аажмаар хvрээгээ тэлсээр 1989 оны 11 дvгээр сарын 27 -29-ний өдрvvдэд нийслэл хотноо болсон Залуу уран бvтээлчдийн хоёрдугаар Зөвөлгөөний индэр дээрээс МАХН-ын ТХ-ны УТТ / Улс Төрийн Товчоо / -д өргөх бичиг барих хэмжээнд хvрч задарсан юм.

Улмаар 1989 оны 12 дугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо / МоАХ/ байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа Санжаасvрэнгийн Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хvvхэд Залуучуудын Соёлын Төвийн vvдэнд зохион байгуулагдсанаар Монгол оронд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн vздэг. Нийслэлд болсон энэ цуглаанаас сар агруйн өмнө Ховд аймгийн Багшийн сургуулийн хэсэг багш оюутнууд цуглаан хийж аймгийн МАХН-ын Хороо, Засаг даргад өргөх бичиг барьсан байдаг. Энэ цуглааныг Эдvгээ Ардчилсан Намын гишvvн Болдбаатар, Буяндэлгэр нар санаачилсан болох нь хожим тодорхой болсон юм. 10 мянга гаруй хvн оролцож алдарт “Хонхны дуу” цуурайтсан анхны цуглаанаас хойш ардчиллал хvчээ аван тэлж, 1990.02.11-нд Ялалтын талбайд зуу гаруй мянган хvн оролцсон дараагийн цуглаан болов. Энэ цуглаанаас хойш ардчилсан хvчнvvд шил шилээ даран төрөн гарснаа зарлаж байв. Орон нутагт холбоо, нам, хөдөлгөөний салбарууд бараг зэрэгцэн байгуулагдлаа. Зарим аймагт төв нам Улсын Дээд Шvvхэд бvртгэгдэхээс өмнө байгуулснаа зарлаж тамга, тэмдэгээ өөрсдөө хийн vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь ч бий. / Аймгын намын анхны дарга нарын нэрс бичигдэнэ / Ардчилсан Социалист Хөдөлгөөн, Шинэ дэвшилт Холбоод зохион байгуулах хурлуудаа зарлан хийж улмаар Монголын Социал Демократ Нам, Монголын Vндэсний Дэвшлийн Нам байгуулж байгаагаа мэдээлэв.
Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (103) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Либертарианизмын тодорхойлолтууд

2009-04-20 20:01
Либертарианизмын тодорхойлолтууд

•    Либертари vзэлтнvvд хvн бvр өөрийн аж амьдрал, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж vзнэ. Хvн өөрийн хvссэн зvйлийг хийх эрхтэй бөгөөд бусдын тийм эрхэд хvндэтгэлтэй хандана.
•    Та бусдад болон тvvний өмч хөрөнгөнд гэм хор учруулаагvй бол өөрийн сонгосноор амьдрал, өмч хөрөнгөө захиран зарцуулж болно.
•    Либертарианизм гэдэг бол эрх чөлөөөний итгэл vнэмшил юм.
•    Бид бусад хvмvvсийн сонголтонд хvндэтгэлтэй хандсанаар тэд ч бидний сонголтонд хvндэтгэлтэй хандана. Бид хэзээ ч эхэлж тулаанд орохгvй, харин дайралт, довтолгоог няцааж байх болно.
•    Хvнд алдаа гаргах эрхтэй байх ёстой, энэ жирийн vнэн биш гэж vv? Гол нь тэр алдааны хариуцлагыг бусад нь vvрэх ёсгvй.
•    “Биеэ зөв авч яв, эгчийгээ хэзээ ч битгий зодож байгаарай” гэдэг ээжийн чинь сургаал либертари vзэл шvv дээ.
•    Чөлөөт сэтгэлгээ ба чөлөөт зах зээл.
•    Либертарианчууд хувь хvн, эдийн засгийн асуудлын аль алин дээр өөрөө өөрсдийгөө засагладаг хvмvvс юм. Тэд төр-засаг бол хvмvvсийг зөвхөн хvчирхийллээс хамгаалах хэрэгсэл гэж vзнэ.
Либертарианизм нь либерализмтай холбоотой юу?

Холбоотойгоор барахгvй, тvvний орчин vеийн хувилбар гэж нэрлэж болно. Яагаад хуучин нэрээр нь нэрлээгvй юм бэ гэсэн асуулт гарах аваас бид дараах хариултыг өгдөг:

А Дэлхий ертөнц ялангуяа АНУ-д либерализм гэсэн нэрээр янз бvрийн тэр ч бvv хэл, либерализмын өөрийнх нь эсрэг хандсан улс төрийн vзэл-хөдөлгөөнийг тэмдэглэдэг болсон. Тиймээс энэ vгний жинхэнэ утгыг гуйвуулсан утгаас нь ялгаж салгаж байхын тулд либертарианизм гэсэн шинэ нэр томъёог хэрэглэх нь зохистой.

БСонгодог либерализмд авч vзэх бололцоогvй байсан олон шинэ асуудлууд (эмэгтэйчvvдийн эрхийн асуудал, байгаль орчныг хамгаалах асуудал, арьс өнгөний ялгаварлалыг устгах асуудал гэх мэт) нийгэмд гарч ирсэн бөгөөд эдгээрийн тухай “либерализм” гэсэн хуучин нэр хаягаар хөөж утгыг нь олоход хэцvv юм.

В Либертарианизм гэсэн vг нь этимологи утгаараа (vгийн гарал vvслийн утгаараа) хувь хvний эрх чөлөөг хамгаалах, төрийн эрх мэдлийг хязгаарлах, чөлөөт зах зээлийн утгыг илvv тууштай бөгөөд тодорхой илэрхийлдэг сайн нэр томъёо юм. Гэхдээ дахин давтаж хэлэхэд, Локк, Смит, Милль, Жэффэрсон, Бастиа, Сэй зэрэг либерал сэтгэгчид манай vзэл санааны эрхэмлэн хvндэтгэдэг өвөг дээдэс, Мизес, Хаек, Рэйнд, Хайзлит, Нозик нар өнөө vед энэ vзлийг буухиалан авчрагсад мөн.

Либертарианизм ба улс төрийн бусад vзлvvд

Консерватив vзэлтнvvд яг таны аав шиг юу зөв, юу буруу болохыг зааж зааварлана, социалистууд болохоор нvvрийг чинь угаан, хувцсыг чинь өмсгөж ээж шиг тань аашилна, харин коммунистууд хэзээ ч алгадаад авахад бэлэн байдаг хахир хатуу хойд аав, ээж л гэсэн vг. Тэгвэл либертари vзэлтнvvд таныг нас биенд хvрсэн хvн гэж vзэж, хvндэтгэлтэй харьцана. Та бол өөрөө шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хvлээх чадвар бvхий хувь хvн. Vvнийг тань либертарианизм хvлээн зөвшөөрч байна. Амжилт ч таных, алдаа ч таных. Зөв бол ач тусыг нь та өөрөө хvлээнэ, буруу бол горыг нь өөрөө амсана. Хэрэв төр: би чамд яаж туслах вэ? гэж асуух аваас либертари vзэлтэй иргэн: бидэнд туслахгvй байх явдал бол хамгийн том тус болно хэмээн хариулах биз.

Либертарианизм хvний эрхийн тухайд

Таны эдэлж буй эрх бол одоогийн төрийн тvшмэд, хуулийн ажилтан, их сургуулийн профессоруудын (ордны сэхээтнvvдийн) ярьж ойлгуулах гээд байдаг шиг төр-хуулийн өгөөмөр сайхан сэтгэлийн бэлэг биш. Эрх чөлөөтэй байх, өмчтэй байх, амьдрах эрх гэдэг бол та анхнаасаа мах, цусанд төрдөг шиг тантай хамт энэ ертөнцөд ирсэн Бурхны хишиг юм. Тиймээс танд анхнаасаа байсан тэр зvйлийг хэн ч өгч чадахгvй.
Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (66) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

86400 Тун удахгүй дэлгэцнээ

2009-04-17 21:20
Тун удахгүй дэлгэцнээ 86400 гарах гэж байна. 86400 юу байж болох вэ?
Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (104) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

2005 ОНЫ ЭРҮҮГИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ГАРСАН АЛДАА ЗӨРЧЛИЙГ СУДАЛСАН ТУХАЙ ТОЙМ

2009-04-16 20:37
ТАНХИМУУДААС ГАРГАСАН ТОЙМ, ЗӨВЛӨМЖҮҮД

2006 оны 4 дүгээр сар 3 Дугаар 0 Улаанбаатар хот
2005 ОНЫ ЭРҮҮГИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ГАРСАН АЛДАА ЗӨРЧЛИЙГ СУДАЛСАН ТУХАЙ ТОЙМ
     2005 онд Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанаар нийт 618 хэрэг хянан хэлэлцсэнээс 59.2 хувь буюу 366 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, 16.6 хувь буюу 103 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 28.9 хувь буюу 179 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.
     Үүнээс 204 хэргийг өмгөөлөгчийн гомдлоор, 121 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр хянан хэлэлцсэнээс 134 гомдол, 55 эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.
     Хүчингүй болгосон тогтоол, магадлалын 53.6 хувь буюу 96 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр, 31.8 хувь буюу 57 хэргийг шүүхээр шинэчлэн хэлэлцүүлэхээр тус тус буцааж,14.5 хувь буюу 26 хэргийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
     Хүчингүй болгосон тогтоолын 6.1 хувь буюу 11-ийг Баянгол дүүргийн шүүх, 5 хувь буюу 9-ийг Сүхбаатар дүүргийн шүүх, 4.4 хувь буюу 8-ыг Баянзүрх дүүргийн шүүх, 3.9 хувь буюу 7-г Хэнтий аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, 2.7 хувь буюу тус бүр 5-ыг Увс аймаг дах сум дундын болон Чингэлтэй дүүргийн шүүх, 2.2 хувь буюу тус бүр 4-ийг Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймаг дах сум дундын шүүх, 1.6 хувь буюу тус бүр 3-ыг Булган, Дорнод, Орхон аймаг дах сум дундын шүүх, Өвөрхангай аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Сэлэнгэ аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, 1.1 хувь буюу тус бүр 2-ыг Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймаг дах сум дундын шүүх, Дорноговь аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Ховд аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн шүүх, 0.5 хувь буюу тус бүр нэгийг Говь-Алтай, Говьсүмбэр аймаг дах сум дундын шүүх, Дорноговь аймаг дах сум дундын 2 дугаар шүүх, Завхан аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Өвөрхангай аймаг дах сум дундын 2 дугаар шүүх, Сэлэнгэ аймаг дах сум дундын 3 дугаар шүүх, Төв аймаг дах сум дундын 2 дугаар шүүх болон Багануур, Хан-Уул дүүргийн шүүх тус тус эзэлж байна.
     Өөрчлөлт оруулсан тогтоолын 7.7 хувь буюу тус бүр 8-ыг Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн шүүх, 6.7 хувь буюу 7-г Чингэлтэй дүүргийн шүүх, 4.8 хувь буюу тус бүр 5-ыг Завхан аймаг дах сум дундын 1дүгээр шүүх болон Хан-Уул дүүргийн шүүх, 3.8 хувь буюу тус бүр 5-ыг Говь-Алтай аймаг сум дундын шүүх, Хэнтий аймаг дах сум дундын 1дүгээр шүүх болон Баянзүрх дүүргийн шүүх, 2.9 хувь буюу тус бүр 3-ыг Архангай, Баян-Өлгий, Булган, Өмнөговь, Увс аймаг дах сум дундын шүүх, Дорнод аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Ховд аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, 1.9 хувь буюу тус бүр 2-ыг Орхон, Сүхбаатар аймаг дах сум дундын шүүх, Өвөрхангай аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Сэлэнгэ аймаг дах сум дундын 2 дугаар шүүх, Дорноговь аймаг дах сум дундын 2 дугаар шүүх, Төв аймаг дах сум дундын 2 дугаар шүүх болон Баянгол дүүргийн шүүх, 0.9 хувь буюу тус бүр 1-ийг Баянхонгор, Говьсүмбэр аймаг дах сум дундын шүүх, Дорноговь аймаг дах сум дундын 2 дугаар шүүх, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх, Өвөрхангай аймаг дах сум дундын 2 дугаар шүүх, Сэлэнгэ аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Төв аймаг дах сум дундын 1 дүгээр шүүх, Ховд аймаг дах сум дундын 2 дугаар шүүх болон Багануур дүүргийн шүүх тус тус эзэлж байна.
     НЭГ. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох гэрчийг байцаагаагүй, хохирогчид учирсан гэмтлийн шалтгааныг зөв тогтоогоогүй, гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт нь учирсан гэмтэлтэй тохироогүй, шинжилгээний дүн гараагүй, шинжээчээр гарын үсэг зуруулаагүй, сэжигтэн, яллагдагчийн овог, нэрийг зөв тогтоогоогүй, сэжигтний мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй шалтгаанаар тогтоол, магадлалын 11.7 хувь нь хүчингүй болжээ.
     Тухайлбал:Архангай аймаг дахь сум дундын шүүх 2002 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор эхнэрээ хардан 29 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан Т.Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар цаазаар авах ял шийтгэснийг хяналтын шатны шүүх мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Ангилал : Human right | Нийтлэсэн : Muusain | Уншисан (70) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус үйлдлээр дүүрч байна.

2009-04-16 20:28
         Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус үйлдлээр дүүрч байна.
         
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэхээ авсанаас хойш хэдэн өдөр өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг зөрчсөн хэд хэдэн үйлдэл гараад байна. Тухайлбал: Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 27.4-т “Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.” Гэсэн заалтуудыг өнөөдрийн байдлаар www.duulian.bbloger.com Саяхны гаргасан нэг судалгаагаар Ц.Элбэгдорж нийслэлийн зургаан дvvрэгт Ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хvнээр тодорсон гэнэ vv. АН-ын даргын суудлаа шахалтаар тавьж өгч, парламентад дvнсгэр царайлан ганцаардах болсон Элбэгээг ерөнхийлөгч болох нь гарцаагvй гэсэн шумыг дэгдээсэн эзэн хэн гэдэг нь ойлгомжтой. Сонгууль бvр будлиантаж, хэн мөнгөтэй болоод заль ихтэй нь “хожигч” болдог буруу жишиг тогтоод байгаа өнөө vед төрийн тэргvvний суудал өөд мацагсдын арга улам нарийссаар, Ц.Элбэгдорж улсынхаа төлөө шударгаар зүтгэж, даалгасан ажлаа хийхийн төлөө мэрийдэг байсан бол танхимынхаа сайд нартай уулзаж, учирч ажил төрлөө явуулахын оронд Ж.Батзандан, С.Шагнай нарын удирдсан гудамжны хөдөлгөөнийхөнтэй эвсэж хуйвалдаж байгаад хоёр дахь удаагаа ерөнхий сайдаасаа огцорчихсон юм бол оо. Ардчилсан намын ардчилалгүй нэр дэвшигч гэх мэтээр нэр төрийг нь гутаан доромжлох үзэгдэл ихсээд байна. Ямар сайндаа Тв9 телевизээр Энхбаярын хобби ном унших, Элбэгдоржийн хобби мөрийтэй тоглох, Энхбаяр будда, Элбэгдорж Христ, Энхбаяр дуртай зүйл нь лус савдагаа тахих, Элбэгдоржийнх ан хийх гэх мэт сонгуулийн сөрөг ПР гээч нь дэндэж эхэлээ. Дуулиан гэх дээрх блог дээрх мэдээлэл сонгуулийн хуулийг илтэд зөрчиж, түүнийг нь дамжуулсан www.zaluu.com мөн сонгуулийн хуулийг зөрчсөн байна. Харин Энхбаярын эсрэг Гэнэт “цоорсон” дэвшигч, Ерөнхий сайд байхдаа Н.Энхбаяр нэг тэрбум 263 сая 500 мянган төгрөгөөр хэвлэлийнхний амыг барьжээ, У.Хvрэлсvх: Ерөнхийлөгч Н.Энхбаяр хугацаанаасаа өмнө сайн дураараа огцрох ёстой, Н.Энхбаяр ба тvvний цэргvvдийн “шударга” өрсөлдөх тактикаас гэх мэт иймээс дээрх вэб хуудсуудыг эзэмшигчидтэй хариуцлага тооцох хэрэгтэй.
Мөн сонгуулийн хуулийг зөрчсөн бас нэг үйлдэл бол Сонгуульд төрийн албан хаагчид хувь хүнийхээ үүднээс ч, албан тушаалтны үүднээс ч оролцохыг хориглосон байдаг.
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28.6.”Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцох, сонгуулийн сурталчилгаа бие даан явуулахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрсөн олон үйлдэл гарсан байна.
Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын сонгуулийн штабт хэдийгээр Ерөнхий сайд болон бусад сайд, гишүүд улс төрийн албан хаагч боловч төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримтлах нь зүй юм. Монгол улсын ерөнхий сайд С.Баяр очсон, Энхбаяр хөдөө орон нутагт сурталчилгаагаа хийх явцад Улсын Их Хурлын гишүүд, засгийн газрын гишүүд хамт явсан, Баянгол дүүргийн сонгогчидтой хийх уулзалтанд Засаг дарга нь оролцсон гэх мэт хууль бус үйлдлүүд ар араасаа цуварсаар байна. Хэдийгээр засаг дарга МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 29.2.Нэр дэвшигч сонгогчидтой уулзахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, бүх нэр дэвшигчид тэгш хандах үүрэгтэй ч энэ нь сонгуулийн сурталчилгаанд нь очно гэсэн үг биш юм. Нөгөө талаар төрийн захиргааны албан хаагчид тухайлбал засаг даргын тамгын газрын ажилтан, хэлтсийн дарга нар нь сонгуулийн сурталчилгааг зохион байгуулах, төрийн унаа, төрийн өмчийг ашиглах зэрэг үйлдэл нь хууль бус хийгээд сонгуулийн тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байгаагийн илрэл юм.  Энэ мэтээр сонгуулийн хууль хийгээд ёс зүйг уландаа гишгэхээ болих хэрэгтэй. Иймээс МАХН, АН болон түүнтэй хамтран оролцож буй намуудад сонгуулийн хууль бус үйлдлээ зогсоо гэж уриалмаар байна.
Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (159) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 >