Архив : 2009 - 03

Бичлэгийн тоо : 35 | Дэлгэцэнд : 1-8

Эхнэрийн урхи 100-р анги

2009-03-27 22:16
Ангилал : Юуны ч бичлэг байж болно | Нийтлэсэн : Muusain | Уншисан (308) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Эхнэрийн урхи 99-р анги

2009-03-27 00:49
Нийтлэсэн : Muusain | Уншисан (435) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Элбэгдорж Солонгост шууд үзэхээр

2009-03-25 19:21
Нийтлэсэн : Muusain | Уншисан (173) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Бөхчулууны Энхболдын лекц

2009-03-25 19:00

Миний багш Бөхчулууны Энхболдын лекц хайж хайж олсон юм шүү. Шууд үзэхээр тавьлаа.
Нийтлэсэн : Muusain | Уншисан (136) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

the secret

2009-03-25 18:18
        
        Нилээд хэд хоног шинэ мэдээлэл бичсэнгүй. Харин энэ удаад аз жаргалтай амьдралын нууц болох нууцын тухай баримтад киноог толилуулж байна.
         Хүний бодол агуу хүчтэй гэдгийг мэдэх үү? эртний сэтгэгчид, илтгэгчид үргэлж өөрийнхөө илтгэлийг төсөөлөн бодож, болж буй мэтээр илтгэлдээ бэлддэг байсан билээ.
     Миний бие өөрөө оюутан байхдаа тэмцээн уралдаанд орохдоо төсөөлөн бодож бэлддэг байсан нь өдгөө миний амьдралын амжилтын үндэс болсон мэт. За за олон зүйл нуршаад яахав ямартаа ч энэ бол бодит зүйл шүү гэдгийг бодооорй. Та бүхэнд амжилт.

Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (153) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн тестүүд (ISO)

2009-03-15 23:27

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн тестүүд (ISO)



 
 За манайхан ч сүүлийн үед жолооны үнэмлэхтэй болж л байвал буруу зөв барих, дүрэм журам баримтлах, жолоочын ёс зүйтэй бие биенээ хүндэтгэн замын хөдөлгөөнд оролцох гэсэн ойлголт ч үгүй болсон гэхэд буруутахгүй байх доо. Энэхүү байдалд голлон нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг нь яах аргагүй жолооч бэлтгэлдэг жолооны курсууд гэдэгтэй хэн ч маргахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл тэдэнд суралцагсадаасаа мөнгөө авч л байвал сурч байна уу үгүй юу гэдэг нь хэнд ч хамаагүй байдаг  шүү дээ. Тэгэхлээр жолооны курсын эздүүдээс гаргах хүчин чармайлт нь бол жолооны шалгалт өгч байгаа суралцагсадаа унагаахгүйгээр ямар нэг арга хэрэглэн тэнцүүлэх. Хүчин чармайлт ч гэж дээ шалгалт авдаг цагдаа нараа бүгд таньдаг эсвэл шовгордчихсон байдаг болохоор нэг их асуудал биш байдаг. Иймээс жолоонд суралцах гэж байгаа, суралцаж байгаа хэн бүхэнд өөрөө л хичээхгүй бол болохгүй шүү гэдгийг сануулаад энэхүү "Замын хөдөлгөөний дүрмийн тестүүд" номны электрон хувилбар хэрэг болно байх гэсэн үүднээс орууллаа. Заавал шинэ суралцагсад гэхгүйгээр төгсчихсөн хэдий ч дүрэм журам тэмдэг тэмдэглэгээгээ мартчихсан хэн нэгэнд хэрэг болох байх шүү. Нэг зүйл сануулахад энэхүү номноос бүх жолооны курсууд хичээлээ явуулдаг бөгөөд зарим нэг курсуудаар 5000-10000 төгрөгөөр зарагддаг юм билээ. (ISO файл шүү)
Tatax
http://www.4shared.com/file/91842196/627b0a87/Trafficpart2.html
http://www.4shared.com/get/91569061/6b1a2e63/Trafficpart1.html;jsessionid=6FCD3D6D8EA43934272B34D103C2AE37.dc116
http://www.4shared.com/file/91842739/ca6832e/Trafficpart3.html
Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (465) | Сэтгэгдэл ( 7 ) | Дэлгэрэнгүй

“Анод” хэмээх цахилгаан тєлєвлєгєє

2009-03-15 23:02
Нэтээр дэмий тэнэж байгаад дээрх мэдээллийг олж уншлаа таалагдсан учир та бүхэнтэй хуваалцаж байна. Гэхдээ энэ бол зүгээр таамаглал. Таамаглал гэдэг бол гүтгэлэг биш үзэл бодол юм.
“Анод” хэмээх цахилгаан тєлєвлєгєє

Маш нууцад нэвтэрсэн захидал
Долдугаар сарын 1-ээс хойш “Энэ намар намар болохгvй найр болно” гэсэн яриа мэр сэр
сонсогдож л байсан. Хэд хэдэн банк дампуурна гэсэн билэггvй цуу дуулддаг байв. Харамсалтай нь олны яриа оргvй юманд оосор бvч зангидаагvй байжээ. Тєд удалгvй “Голомт банк дампуурах гэж байна”, “Анод банкнаас хадгаламжаа татаарай ” гэсэн цахим захидал байнгын харилцагч нар руу нь тарлаа. Уг нь банкны харилцагчид гэдэг бол маш нууц байх ёстой. Швейцарийн банк юугаараа алдартай вэ гэхээр хадгаламж эзэмшигчдээ ямар ч vед зарладаггvй, тэднийхээ нууцыг vеийн vед хадгалаж чаддагаараа гайхамшигтай. Гэтэл манай банкуудад хадгаламж эзэмшигчдийн нэрсийн жагсаалт захын нэг дэггvй этгээдийн блогт байж байлаа гэж vv. Vгvй л дээ. Мэдээж банкны эрх бvхий албан тушаалтанууд энэ хоёр банкнаас аль нэгийг нь тvлхэж унагаах тєлєвлєгєєнд оролцсон гэсэн vг.
Улстєрийн єдєєн хатгалт
Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (125) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүд хууль зөрчиж байна.

2009-03-14 23:16

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 13.3. Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас  хэтрэхгүй байна гэж заасан байдаг. Харамсалтай нь телевизүүдийн зар сурталчилгааны цаг нь дээрх заалтыг зөрчсөн байна. Тухайлбал: 24 цаг нэвтрүүлэг цацлаа гэж бодоход дээрх хуулийн дагуу 28.8 мин зар сурталчилгаа явуулах эрхтэй. Гэтэл телевизүүд арай л дэндүү зар сурталчилгаа явуулдаг боллоо. Тиймээс хууль зөрчигсөд яаж 4 дэх засаглал болж хууль зөрчигсөдтэйгээ тэмцэх болж байна.
Нэг гайгүй нэвтрүүлэг, кино үзээд сууж байтал реклам гарна. Сүүлдээ рекламны дундуур кино үзээд байна уу гэмээр сэтгэгдэл төрж байна. Яг одоо UBS телевиз дээр гарч буй Эхнэрийн урхи хэмээх киноны дундуур 5 мин-аар 3-4 удаа реклам гарна. Тэгхээр 4 удаа гэж бодвол 20 мин яваад өгнө. Орой Джанкым кино гарна бас л реклам, за тэгээд зар сурталчилгааны цаг гээд 10 мин энэ мэтээр тойгүй их мин зар сурталчилгаандаа явна. Энэ мэтээр л телевизүүд хууль зөрчиж байна. Тэгээд бас болоогүй ээ Соёмбо, Хараа эх мэт архи, пивоны далд сурталчилгаа бүхий реклам цацна. Тиймээс Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасан зар сурталчилгааны зохицуулалтыг хүргэж байна.. Аа тийм энд с1-ийг оруулсангүй. Учир нь хуулиа баримтлаад байна уу даа гэж бодож байна.
 
Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (223) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 >  Last ›