Архив : 2009 - 02

Бичлэгийн тоо : 9 | Дэлгэцэнд : 1-8

Windows xp хэрхэн суулгах талаарх видео хичээлийг толилуулж байна.

2009-02-24 12:56

Энэ удаад та бүхэндээ Windows xp хэрхэн суулгах талаарх видео хичээлийг толилуулж байна. Зарим хэрэглэгчдийн хүсэлтээр оруулж байна. Анхлан суралцагчид маань Windows xp үйлдлийн системийг хэрхэн суулгах талаар мэддэггүй. Тиймээс энэ удаад энэхүү хичээлийг орууллаа. Youtube-ees авсан болохоор URL хаягаар нь ороод үзэж болно шүү. Дараагийн удаад Driver таниулах хичээлүүдийг оруулах болноо.



Нийтлэсэн : Muusain | Уншисан (270) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ухаангүй амьдрал

2009-02-22 03:04
           
            Дэнсэлсэн зүрх минь догдлон, бачууран байж зориглон энэхүү захидлыг бичин сууна. Танд Энэ өдрийн мэндийг хүргэе!
             Цэнгэл жаргалтай амьдралд тань ухаарал хайрлах гэж мунхаглан мутарлан суугаа та бидэн хоёр ойд төөрсөн сармагчин луугаа адил гүн их шоудалтын дунд төөрөн будилжээ ах минь. Бусдыг шүүмжлэн ээждээ энэрэлтэй, аавдаа ачлалтай байхыг сургадаг ч та бидэн хоёр тэгж чадаж байгаа болов уу?
             Санчигт нь хяруу унасан ижийд минь шүүдрийн дуслаар цай чанах нь байтугай зовлон нэмэрлэж буй та бидэн хоёр үр нь аавыгаа хаяад явсан ахын минь хувь тавьлантай яасан ч ижилхэн төөрөг заяаг ээждээ бэлэглэнэ вэ?
             Ажилгүй орлогогүй мөртөөн идэх хоол, суух сууцаа голон хошуу нэмсээр суугаад хол явждээ хоёулаа. Эрийн цээнд хүрчээд элбэрэл үзүүлж чадалгүй суугаа бидэн хоёр байхгүйсэн бол ээж минь хичнээн жаргахсан бол.
             Тус нэмэргүй үр нь анд гэсэн нохдоо дагуулан хойморт нь сархад зооглон хөлчүүрхэн суугаа тэр л цагт тань ижии минь зүрхэндээ хутга өвөртлөн сэтгэлээ эмтлэн суухыг хараад нулимс асгарахгүй байж чадсангүй ээ.
             Ухаангүй ах минь бүгдийг өөрийнхөө шийдэх гэж муйхарлан баячуудын багачуудын даган баясаж явсаар олон сар боллоо огт өөрчлөгдсөнгүй. Анд нөхөд тань ижийг минь үл хүндэтгэн үеийн юм шиг арзаганахыг хараад онгирч буй өөрийг тань хараад өр өвдөх шиг болох юм.
              Аавыгаа бурхан болоход та бидэн хоёр ижийгээ асранаа гээд тэнгэрт нисгэсэн бусуу. Таны эрхэм суртахуун тань яачихав. Амьдралд ганц олдох бурхан ижийгээ баярлуулж ч чадахгүй зовоож яваа та бидэн хоёр тамын тогооны эздээс юугаараа ялгагдах вэ? Юугаараа ч ялгагдахгүй. 
              Одоо ухаан суух цаг нь болсоон ах минь. Цэнгээнт амьдралаа төгсгөл болгодоггүй юм аа гэхэд мунхаг найз нараа үл үзэгдүүлээч тэд чинь зовлон учравч зугтаачихдаг, цэнгүүн учирвал наалдчихдаг умхиагүй улс гэхдээ тэд гэртээ та нарыг авчран ижийнхээ дэргэд согтуурхан, найз нөхдөө ижийгээ үл хүндлүүлэхийг харсан уу? Тийм бол тэд чинь харанхуй амьдралаас гэрэл асаах нь байтугай оч үсэргэж ч чадахгүй хүмүүс бололтой. Харин та тэднээс дээрд байж чадах уу?
              Олон үгийг урсган байв илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэгчийн үлгэр болох вий гэхээс эмээн энэхүү богинохон боловч замбараагүй, замбараагүй боловч үнэн үгээ зориуллаа. Хэзээ нэгэн цагт олж уншиж өөрийгөө тань мэднэ гэдэгт найдаж байна.
Нийтлэсэн : Muusain | Уншисан (111) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ардчилсан социалистууд баг өмссөн социалистууд

2009-02-19 02:09
Ардчилсан социалистууд баг өмссөн социалистууд

              1990 онд бид ардчилсан хувьсгалыг дэмжиж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан тунхагласан билээ.
             Өмнөх нийгмийн дахин шүтэх үзлийг халж нэг намын системээс олон намын тогтолцоо руу, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу, нийтийн өмчөөс хувийн өмч рүү шилжин намыг төрөөс, төрийг зах зээлээс хязгаарлан иргэн төвтэй нийгмийг байгуулсан билээ.
             Харамсалтай баг өмссөн популист социалистууд ардчилсан социалист, зүүний үзэл гээчээр бамбай барин социализмын уриа лоозонг барьсаар та бидний сонголтыг уландаа гишгэн 19 жил бидний нуруун дээр данхайн суусаар ирсэн билээ.
            Социализм бол / 1960-аад онд / ардчилал гээчийг өмнөө түрий барьж ардчилсан тулгуур ёсны зарчим хэмээгээд нийтийн өмчийг хувийн өмчөөс дээгүүрт тавьж, үр хүүхдийг эцэг эхийн өмч болгож байсныг санахад илүүдэхгүй буйзаа. Тэд хүүхэд төрүүлээгүй иргэдээс татвар авч яаж амьдрахыг нь зааж, хүүхдийг нь төрийн хүмүүжил гээчээр сурган нийтийн тосгоны үзлийг баримтлан, шүүмжилсэн нэгнийг гянданд хорьж / Р.Чойном шиг / эсэргүүтэн гэж цоллоод цаазалж, иргэд бол төрийн өмч хэмээн үзэн, шашныг үгүйсгэн, хүний эрх, эрх чөлөө бол зөвхөн эдийн засгийн эрх чөлөө л байх ёстой хэмээгээд шашин шүтэх, эс шүтэх эрх, мэдэх эрх, сонгох, сонгогдох эрхийг хязгаарладаг үзэл билээ.
           Харин өдгөө ХХI зуунд 1960-аад онд дэлхий дахинд / хүйтэн дайны үед / эд дэлгэрсэн ардчилсан социалист үзэл өнөө хэр дэлхий дахин бат бөх оршсоор байна. Миний бие ардчилсан социалист үзэл байх ёсгүй гэж үзэж буй хэрэг бус харин Ардчилсан социалист үзэл бол ардчилсан либерал үзэл биш 1992 онд бидний хийсэн сонголт бол баг өмссөн социализм бус ардчилсан, иргэний нийгмийн үзэл мөн хэмээхийг нотлоход оршсон болно.
    Ардчилсан социалист үзэл
           Ардчилсан социализм нь ардчилсан тогтолцооны хүрээнд эв нэгдэл, шударга ёс, эрх чөлөө гэсэн үнэт зүйлсийн төлөөх улс төрийн үзэл баримтлал юм. Өөрөөр хэлбэл ардчиллын нөхцөлд хүмүүс эрх чөлөөтэй, эв нэгдлээр холбогдон, шударга ёсыг тогтоосон тийм нийгэм байгуулах, хөгжүүлэхийн төлөөх үзэл юм хэмээн тодорхойлжээ. Түүндээ дараах гурван хүчин зүйлийг тодорхойлсон байна.
Эрх чөлөө - Аливаа хүн баян ядуу, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, үндэс угсаа үл хамааран улс төрийн шахалт, дарамтаас ангид байх, өөрийн зорилгодоо хүрэх, авьяас чадвараа хөгжүүлэх өргөн боломжтой байх ёстой. Мэдээж түүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Гэхдээ эрх чөлөө нь хариуцлагыг дагуулж байдаг. Аливаа хүн өөрийн эрх чөлөөний хүрээнд хийж буй бүх үйлдлийнхээ төлөө нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Нийгэмд тэгш байдал тогтсон нөхцөлд л эрх чөлөөг бүрэн хэмжээгээр нь хангах боломжтой болдог.
Эв нэгдэл – Хүн төрөлхтний хамгийн эрхэм ололт нь хүн хүнээ хайрлах, хүн хүндээ туслах сэтгэл билээ. Үүний илэрхийлэл бол эв нэгдэл юм. Аливаа шударга бус, хүмүүнлэгийн эсрэг зүйлсийн эсрэг нийтээрээ тэмцэх, ядарч яваа нэгнээ нийтээр дэмжих туслах нь ардчилсан социализмын нэг үнэт зүйл юм. Мөн нийгмийн анги давхарга, янз бүрийн сонирхолын бүлэг, үе хоорондын эв нэгдлийг үүнд хамааруулж ойлгоно
Шударга ёс – Хүнийг ямар нэгэн байдлаар ялгаварлах, гадуурхахгүй байх нь шударга ёсны гол зарчим юм. Хүмүүс адилхан боломжтой, адилхан эрхтэй байх ёстой. Шударга ёсыг тогтоох суурь нь нийгмийн эв нэгдэл юм.
Социализм ба ардчилсан социализм
         Энэхүү үзэл баримтлал маань анх социалист үзлээс үүссэн бөгөөд түүний нэг урсгал юм. Бидний сайн мэдэх К.Маркс үүсгэлцсэн социалист үзэл санаа түүхийн явцад 2 том хэсэгт хуваагдсан юм. Энэ нь хүчээр социализмыг тогтоож, хувийн өмчийг хурааж, өөр бодолтой хүмүүсийг хавчин гадуурхах зорилготой коммунизм, капитализмын сул талыг засах замаар, тайван аргаар социализмын үнэт зүйлсийг нийгэмд тогтоох социал демократ хэмээх 2 урсгал юм. Хөгжлийн явцад коммунизм хэрхэн нуран унасныг та бид сайн мэднэ.
          Харин социал демократизм маань хүчээ авч 20-р зууны гол хөдөлгөгч үзэл баримтлалын нэг болсон. Социал демократууд сул дорой нэгнээ зөнд нь хаяж, мөнгөөр бүхнийг шийддэг зэрлэг капитализмын сул тал, нийгмийн шударга бус байдлыг татвар, нийгмийн халамжийн бодлого, төрийн оролцоогоор аажмаар засан эдийн засаг, нийгмийн хөгжилд хүргэж чадсан байна. Зарим хүмүүс барууныг капитализмаар явсаар хөгжсөн хэмээн эндүүрдэг. Гэтэл тэнд социал демократизм буюу ардчиллын доторх социализм байгуулагчид энэ хөгжлийг тодорхойлогч гол хүчин байсан юм. Өөрөөр хэлбэл энэ үзэл баримтлал ардчиллын нөхцөлд нийгмийг хөгжилд хөтлөх, нийгэмд шударга ёсыг тогтоох, хүмүүст эрх чөлөөг нь хангах, эв нэгдэлд хүргэх чадалтай гэдэг нь нэгэнт нотлогдсон хэмээн / МАХН-ын албан ёсны вэб хуудаснаас ишлэв / үздэг.
            Дээрхээс үзвэл Ардчилсан социалист үзэл нь их татвар, их нийгмийн халамж тэнцүү аз жаргал гэсэн томъёолол бүхий ойлголт юм. Ардчилсан социалист үзэл нь Ардчилал доторх социалист үзэл хэмээн тодорхойлжээ. Нөгөө талаар эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс хэмээх үзэл суртал нь 1990 оноос өмнө Монголд хэрэглэгдэж байсан социализмын уриа лоозон хэвээр байна. Тухайлбал: Социал демократизмд өмчийн хэлбэрийг нийтийн ба хувийн гэж үзээд нийтийн эв нэгдлийн үүднээс хувийн өмчийг нийгэмшүүлэх, нийтийн буюу төрийн өмч болгож болох талаар дурьдсан байдаг. Мөн эрх чөлөө бол хариуцлага, нийгмийн өмнө хүлээх хариуцлага мөн хэмээн үздэг үзэл номлол юм. Өөрөөр хэлбэл социализмын уриа лоозон өөрчлөгдсөн хэрэг бус ардчилсан нийгэмд социализмыг тайван замаар авчрах ёстой хэмээсэн социализмын нэг урсгал юм. Иймээс Ардчилсан либерал үзлийг Социал Демократ үзэлтэй харьцуулъя!
                 Үргэлжлэлд Социал демократ үзлийг либерал үзэлтэй харьцуулах агаад социал демократуудын хэлсэнчлэн Ардчилалын үнэт зүйл социал демократуудын үнэт зүйлстэй таарна гэж үздэгийг онолын үүднээс харьцуулан дүгнэж хэрэг дээрээ тийм бус гэдгийг нотлох болно. Энэхүү илтгэл нь аливаа улс төрийн хүчнийг үгүйсгэсэн хэрэг бус судлаач хүний үүднээс хийж буй судалгаа юм.
               МАХНам бол шинэчлэгдсэн нам гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс энэхүү нийтлэл нь МАХН-ыг бус Социал демократ үзэлд өгч буй миний үзэл бодол юм.
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (167) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Бид юу хожив

2009-02-18 13:40
         Бид юу хожив

         Дорнод аймгийн Матад суманд анх Монголчууд газрын тос олж түүнийг нь Хятадууд эзэмшсээр он удаан жил өнгөрчээ. Сүүлийн жилүүдэд газрын тосны ордууд ар араасаа цувран олдсоор л байна. Харамсалтай Монголчууд бид хэзээнээс л өөрсдөө өөрсдийнхөө баялагийг ашиглаж чадахгүй ирсэн улс учир улс төрчид нь гадныханд хэдхэн бор төгрөгөөр зарчихна.
         Газрын тос бол нойтон алт. Гэтэл Монголчуудад аль аль алт нь байсаар байтал түүнийгээ ашиглаж чадахгүй ядуурсаар байгаа нь нэг л учиртай. Мэдээж бизнессийн олигархиуд Төрийн өндөр албан тушаалтнууд нь юм л бол гадныханд өргөн барьдаг хорт зуршилтай билээ.
         Бас болоогүй нефтээ Оросоос авч, өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийг нефть нэмэгдлээ гэх сургаар өсгөчихдөг. Монголд баялаг байна түүнийгээ ашиглаж чадахгүй авилгалд идэгдүүлээд байвал Африкийн зимбабэ улс шиг болно. Та бүхэн мэднэ дээ ах, дүү хоёр баян улс орныхоо баялагийг зараад тухайн улсыг эзэмшсэн гашуун түүхийг.
          Монголд энэ л үйл явц болох гээд байна уу даа хэмээн бодогдоно. Уг нь энэ 1.5 сая, гэр бүлийн 500.000, хүүхдийн 100.000, хүүхдийн 3000, улирлын 25000, ямааны 30 тэр бум гэх зэрэг мөнгөө нефть боловсруулах үйлдвэр барьж, бусад боловсруулах / алт, зэс гэх мэт / үйлдвэрүүдийг барьсан бол өдийд хямралыг инээж угтан, инээж үдэж өгөх байлаадаа. Харамсалтай арчаагүй улс төрчдийн сувдаг сэтгэл, авилгал зэргийг яалтай. Энэ бүх боломжийг бид өөрсдөө алдсан иргэд нь төрөө бурхан мэт шүтнэ. Төрийг нам гээд бодно. Намыг хаан гээд бодно. Хааныг .... гээд бодно. Хэн ч бай төрийг жолоодохдоо танд үйлчлэх ёстой атал иргэд өөрсдөө төрдөө үйлчилнэ.                  
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (133) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Монгол улс ардчилалаас ухраад социализм руу хөтлөгдөн орлоо С.Баяр сайдаа юу болж байна.

2009-02-17 15:45
Монгол улс ардчилалаас ухраад социализм руу хөтлөгдөн орлоо
С.Баяр сайдаа юу болж байна.

1992 онд Монгол улс ардчилсан үндсэн хуулиа баталж ардчилалын зам харгуйд эргэлт буцалтгүй орсон билээ. Харин одоо Монгол ардчилсан орон уу? гэсэн асуултад хариулахад бэрх болжээ. Учир нь төрийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг харахад Монгол улс эргээд социализм руу ухраад орчихсон юм уу гэлтэй. Тухайлбал: Социализмын гол уриа болох тэгшитгэх буюу бүхнийг тэгшээр хүртэх зарчим өнөөдрийг хүртэл төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болжээ. Социализмд залхуу хойрго хүмүүст нийгмийн халамж үйлчилгээг нэмэгдүүлж, залхуучууд зүгээр суусан ч нийгмийн баялагийг тэгшээр хүртэх учир төрөөсөө тэтгүүлж амь зогоодог бол өнөөдөр энэ байдал 1990 оноос өмнөхөөс ч илүү харагдана. Тухайлбал: Гэр бүлийн 500.000, хүүхдийн 3000, 25000 төгрөг, шинэ хүүхдийн 100.000 гэх мэтээр явж өгнө дөө. Үүнээс ч олон. Гэтэл өчигдөр засгийн газрын хуралдаан дээр төрийн албан хаагчдын цалинг 20, 30% бууруулах шийдвэр гаргажээ. Хөдөлмөрлөсөн хүмүүс нь хохирдог, зүгээр суусан нь хождог социалист шударга бус нийгэм байсаар байна. С.Баяр даргаа та юу хийгээд л байна даа. Ухаантай байгаа ч дээ.
үргэлжлэл бий
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (136) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Монголд эдийн засгийн хямрал нүүрлэсэн үү? Эсхүл сэтгэлгээний хямрал нүүрлэсэн үү?

2009-02-17 15:02

Монголд эдийн засгийн хямрал нүүрлэсэн үү?
Эсхүл сэтгэлгээний хямрал нүүрлэсэн үү?
    Монголд эдийн засгийн хямрал нүүрлэлээ хэмээн хүн бүхэн ам өрсөлдөн ярих боллоо. Үнэндээ Монголд эдийн засгийн хямрал болсон сэтгэлгээ, ёс суртахууны хямрал болсон уу? гэдгийг бодох цаг нь болжээ.
    Саяхан УИХ-ын ээлжит бус чуулган дээр Засгийн газарт шүүмжлэл тавьсан гишүүн Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд С.Баяр галзуугийн өвчтэй шалгуулах талаар яриад ийм хүмүүсээс болоод Монголд сэтгэлгээний хямрал боллоо гэж билээ. Уг нь сэтгэлгээний үүднээс аваад үзвэл манлайлагч хүн болвоос шүүмжлэлийг хүлээн авч түүндээ дүгнэлт хийн нэгийг бодох учиртай, шүүмжлэл болгоноос авах зүйл бий, хаях ч зүйл бий тиймээс шүүмлэл хэлсэн хүнийг үзэн ядхаас илүүтэй баярлах хэрэгтэй хэмээн сургадаг шиг санагдана. Нөгөө талаар Филисофийн ухаанд шүүмжлэл бол амжилтын үндэс хэмээн тодорхойлдог.
    С.Баярын хэлдгээр Монголд сэтгэлгээний хямрал нүүрлэсэн үнэн. Учир нь засгийн газар нь шүүмжлэл сонсдоггүй, шүүмжлэл хэлсэн хүмүүсийг нэг бол шоронд, нэг бол галзуугийн эмнэлэгт хүргүүлэх санал гаргадаг нь засгийн газар өөрөө сэтгэлгээний хямралд ороо юу даа.
    Монголд эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэнэ. Үнэн хэрэгдээрээ сэтгэлгээний хямралд орчихсон, нөгөө талаар ёс суртахууны хямралд гүн автчихсандаа өнөөдөр ийнхүү ядуу байгаа юм.
    Иргэд нь үнийн хөөрөгдлийг байх ёстой зүйл мэт хүлээж авдаг, асуудалд дэндүү хойрго ханддаг, өнөөдрийн амьдрал болж л байвал маргаашийн хямрал ч яамай байнаа хэмээн хэн хүнгүй боддог нь сэтгэлгээний хямралд орсоны нэг илрэл болов уу гэлтэй.  Тухайлбал: нийтийн тээврийн үнэ, өргөн хэрэглээний барааны үнэ буурсангүй. Валют өслөө, үүнийгээ дагаад эрчим хүчний үнийг нэмэх саналыг засгийн газрын хуралдаанд орууллаа. Энэ бүхэнд иргэд байх ёстой юм шиг өмөөрөөд л тууж өгч байна. Өөрийнх нь амьдрал сүйрэх нь яамай, олигархиудын мөнгө бүү хямраасай гэж боддог эндүү бодолтой хүмүүс олон байдаг нь сэтгэлгээний хямралд орсоны нэг илрэл болов уу!
   
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (485) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

JabbaWockeeZ baagiid zoriullaa

2009-02-12 19:44
JabbaWockeeZ - all 8 performances!

Ах маань бүжгийн улаан хоббитой юм. Тэгэхээр үүнийг түүнд зориуллаа шүү.
Ангилал : Юуны ч бичлэг байж болно | Нийтлэсэн : Muusain | Уншисан (159) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Төрийн бус байгууллагын загвар дүрэм

2009-02-10 01:01
“Бүтээлч үрс”
нийгмийн хөгжлийг дэмжих төвийн дүрэм


НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1-р зүйл. Дүрмийн зорилго

1.    “Бүтээлч үрс”төв / цаашид  төв гэх / үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго, бүтэц зохион байгуулалт, удирдлага, санхүүжилт болон өөрчлөх, татан буугдах үндэслэлийг тогтооход оршино.  
2.    Төв нь өөрийн бэлгэдэл бүхий лого, “” нийгмийн хөгжлийг дэмжих төв гэх албан ёсны нэртэй бөгөөд товчилсон нэртэй байж болно.
3.    Төв нь Баянзүрх дүүргийн 4-р хороо МУ-ын  баатар Доржийн  нэрэмжит өргөн  чөлөө.Их  засаг их  сургууль I цогцолбор дээр байрлана.

2-р зүйл. Хуулийн үндэслэл

1.    Төв нь Монгол улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон энэ дүрмийг үндэслэн байгуулагдах, өөрчлөх, татан буугдах бөгөөд үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
2.    Төв нь Үндсэн хууль, төрийн бус байгууллагын тухай хууль, энэ дүрэмд заагдсанаас бусад байдлаар татан буулгахыг хориглоно.

3-р зүйл. Хуулийн этгээдийн эрх
 
1.    Төв нь хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
2.    Төв нь өөрийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх, банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна..

4-р зүйл. Байгууллагын оршин тогтнох хугацаа

1.    Төв нь үүсгэн байгуулагчдын хурлаар үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргасанаар үйл ажиллагаагаа эхэлж, удирдах зөвлөлөөс татан буулгах тогтоол гаргасанаар дуусгавар болно.
2.    Төв нь энэ дүрэмд заагдсан бусад үндэслэлээр татан буугдаж болно.



Нийтлэсэн : Muusain | Уншисан (784) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 >