Архив : 2008 - 10

Бичлэгийн тоо : 4 | Дэлгэцэнд : 1-4

Хэрэв мэдэж байгаа бол надад хариулаадхаарай.

2008-10-23 16:52
               Баянзүрх дүүргийн шүү­хэд өчигдөр долдугаар сарын 1-ний үймээн самуунд орол­цож, цагдаа нарыг эсэргүүцэж чулуу шидсэн, эд зүйл хул­гайлсан гэх үндэслэлээр та­ван хүнд холбогдох хэргийг шүүлээ. Шүүгдэгч Ч.Батбаяр, А.Пүрэвжаргал, Б.Сэр-Од­дам­бий, М.Мөнхжаргал, Б.Мөнх­­бат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179.1 гэсэн зүйл ангиар буруутган шүүлээ. 
                Ч.Батбаяр 36 настай, хөлбөмбөгийн клубт тамир­чин. Төрийн ордны хойд талын байранд амьдардаг. Тэрбээр "Тухайн өдөр би 22 цагийн үед байрныхаа гадаа тамхи тата­хаар гарсан. Гэтэл МАХН-ын байрны орчим утаа гарч, хүмүүс бөөгнөрч байжээ. Юу болоод байгааг сонирхон МАХН-ын байрны гадаа оч­сон. Улмаар байшингийн бу­ланд байсан хоёр хүн дуу­дахаар очиход архи уух уу  гээд шилтэй юм өгөхөөр нь амссан. Дараа нь МАХН-ын байранд ороход цээжээрээ шалдан, ухаан алдсан хүн хэвтэж байсан. Түүнийг үүрч гаргаад УБИС-ийн  автобусны буудлын тэнд өргөж аваач­сан. Энэ үед  эм­нэлгийн машин ирж түүнийг авч явсан. Тэгээд гэр рүүгээ харихаар тус намын байрны хажуугаар дахин өнгөрч яваад цагдаа нарт баригдсан" гэж мэдүүлж байна. 

                 Шүүгдэгч А.Пүрэвжаргал, Б.Сэр-Оддамбий, М.Мөнх­жаргал, Б.Мөнхбат нар 18 настай, "Орчлон конст­ракшн"-д цахилгаанч ажил­тай. Тэд "Тэр өдөр бид гурав аж­лаа тараад шоу үзэхээр Сүх­баатарын талбай орсон. Бид­нийг очиход МАХН-ын байрны гадаа хүмүүс бөөг­нөрч юм шидэж байлаа. Гэтэл 30 ор­чим насны эмэгтэй байшин дотор хүн ухаан алдчихлаа гэхээр нь тус­лахаар орсон. Гарахдаа газар хэвтэж бай­сан нэг ширхэг DVD уншигч, гурван ширхэг диск аваад гарсан" гэлээ. Тэд нэг ч  чулуу шидээгүй  гэж мэдүүлэв.

                 Улсын яллагч дээрх диск, эд зүйлийг баримт болгон үзүүлж байсан. Эдгээр ху­раагдсан эд зүйл нь хөдөл­мөрийн хөлсний доод хэм­жээнээс бага үнээр үнэлэгд­сэн тул үүнд холбогдох хэр­гийг хэрэгсэхгүй болгосныг танилцуулсан.
 
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (276) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

ГАЗРЫН БАЯЛАГ БАЯЖУУЛАХ УУ, ЯДУУРУУЛАХ УУ?

2008-10-21 17:45

ГАЗРЫН БАЯЛАГ БАЯЖУУЛАХ УУ, ЯДУУРУУЛАХ УУ?

Харанхуй мунхаг сэтгэлд гэрэл асаах, сохор хүнийг хараа оруулахын тулд шинжлэх ухаан дан ганц байдаг юм биш. Харин угаасаа эрүүл хөлтэй, явж чаддаг хүнд зөв замыг зааж өгөхөд л түүний үүрэг голлодог.
Мишель монтень
    Хүн төрөлхтөн өнгөрсөн зуунд шинжлэх ухааны нүр их ололт дунд будилж гүйцжээ. Либерал үзэл суртлын эсрэг Марксизм, ленинизм оршиж, матери, идеал хоёр эсрэгцэн тэмцэлдсээр хүмүүс аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхээ больсон цаг ирээд байна.
    2008 он бол Монгол улсын хувьд хөгжих, эс хөгжих, баяжих, эс баяжих, ядуурах, эс ядуурах, байгалийн баялагаа ашиглах, эс ашиглах гэсэн түүхэн асуултуудын өмнө сонголт хийх, эдийн засгийн хөгжлийн цогц бодлогоо тодорхойлох цэг дээр тулан ирээд байна.
Энэ цаг үед эрдэмтэн судлаачид, эгэл жирийн иргэн, оюутан миний хувьд ч байгалийн баялагийг ашиглах нь эдийн засгийн хурдацтай хөгжилд хүргэдэг юм болов уу? хэмээх асуулт өөрийн эрхгүй урган гарч байна.
Байгалийн баялагаа ашиглаад дэлхийн топ хөгжилтэй улс болж чадах болов уу? тийм туршлага байна уу?
Дээрх асуултанд хариулт болгох үүднээс дэлхий нийтийн практик, туршлагыг авч үзье! Эдийн засгийн үйлдвэрлэлийн суурийг нэгэнт бий болгосон үндэсний баялагийн хэмжээгээр зөв зүйтэй тодорхойлж болно гэж эдийн засагчид үздэг.
Энэтхэгийн хойгийн бүс нутагт нэг хүнд ногдох ҮНБ сүүлийн 30 орчим жилд өсч ирсэн боловч бүс нутгийн байгалийн нөөц баялаг ихээхэн хорогдсон гэдэг. Энэ тухай Дэлхийн Банкны тоо баримт дээр үндэслэн хийсэн эдийн засгийн тооцоогоор бол нэг хүнд ногдох баялаг бага зэрэг буурсан дүн гарчээ. Баялаг ийнхүү буурсан нь үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт, мэдлэг, ур чадварын өсөлт болон бүтцийн шинэчлэл нь хүн амын тоонд харьцуулахад байгалийн капиталын хорогдлыг нөхөж чадаагүйтэй холбоотой. Африкийн Сахарын цөлийн бүс нутагт нэг хүнд ногдох ҮНБ, үндэсний баялагийн аль аль нь буурсаар иржээ. Дэлхийн хамгийн ядуу, буурай бүс нутаг (тухайлбал, дээрх хоёр бүс нутагт) дотроо хүн амын өндөр өсөлттэй орнуудад үндэсний баялагийн хорогдол бүр илүү хурдацтай явагдсан гэж эдийн засагчид дүгнэсэн байна.
Харин Хятад болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын эдийн засгийн хувьд нэг хүнд ногдох ҮНБ, үндэсний баялаг өсчээ. Эдгээр оронд байгалийн капиталын хорогдлыг бусад капиталын хуримтлалаар илүүтэй нөхөж чадсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд дэлхийн баян чинээлэг хэсэг “тогтвортой хөгжил”-ийн шимийг хүртэж, ядуу хэсэгт (Хятадаас бусад) хөгжил тогтвортой биш байсан байна.
Дэлхий дахинд байгалийн өргөн баялагтай улс орнууд болох Африк, Азербейжан зэрэг улсууд эдийн засгийн хөгжил, хүн амын ядуурлын хувьд хамгийн буурай хөгжилтэй улсуудын тоонд орсон бол Байгалийн баялаг багатай Швейцарь, Швед гэх мэт улсууд дэлхийд эдийн засаг, хүн амын хөгжлөөрөө тэргүүлсэн байна.
Дээрх улсуудын гол ялгаа нь байгалийн баялаг ихтэй улс орнуудад Авилгал, хээл хахууль ихэсч, эдийн засгийн өсөлтийн хувьд өндөр гардаг үндэсний баялагийн хувьд жилээс жилд буурч байдаг нь байгалийн баялагаа зөв зохистой хэрэглээгүй, зөв хуваарьлалт бий болгоогүйтэй шууд холбоотой байна. Нөгөө талаар гадаад харилцааны бодлогын хувьд авч үзвэл дээрх улс орнууд нь нээлттэй бодлого баримталдагаараа онцлогтой. Гэтэл Саудын араб, Катар гэх мэт улсууд нефтээрээ дэлхийд тэргүүлдэг улсууд гадаад бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын хувьд таатай бус орчин бүрдүүлж гадаадын хөрөнгө оруулагч нарыг хаах бодлого баримталсан байна.
Монгол улсын хувьд авч үзвэл байгалийн баялагаа ашиглаад даруй хэдэн арван жил болж буй боловч өнөө хэр нь Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагч нарын сонирхол нь Хууль тогтоогч нарт авилгал өгч татвараас зугтааж, өөрсдөдөө ашигтай гэрээ хэлцэл байгуулсанаар Монгол улсын иргэдэд ач холбогдол багатай, хүн ядуурлын түвшинг нэмэгдүүлэх гол шалтгаан болоод байна.
Дээрх бүгдээс дүгнэвэл: Байгалийн баялагийг ашиглах өнө эртний уламжлалтай Монгол улс Консерватив үзэл номлолоо умартан, нөгөө талаар либертари эдийн засгийн бодлого, гадаад харилцааны зохистой бодлого баримтлахгүй бол байгалийн баялагийг ашиглах нь хүн амыг ядууруулж улмаар Голланд өвчнөөр нүүрлэсэн Африкжсан Азийн Монгол болоход хүргээд байна.
Байгалийн баялаг ашиглах нь хувийн байгууллага, гадны хөрөнгө оруулагч нар гэсэн цөөн тооны хүмүүсийн ашиг хонжооны хэрэгсэл болон хувирдаг, нөгөө талаар байгалийн баялагийг ашиглах явдал нь ямагт хүн амыг ядууруулж байдаг дэлхийн практик туршлага Монголд хэрэгжээд эхэлсэнд асуудлын гол нь байна.
Өнөөдөр бензин шатахууны үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн нь Эдийн засгийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа болон тансаг хэрэглээний барааны үнэ дагаад өсдөг эдийн засгийн суурь ухагдахууны хувьд Монгол улсын эдийн засгийн хөгжил 8-12%-ийн өсөлттэй байгаа учир тэр хэмжээгээр инфляци өсөж, дагаад авилгал өссөнөөр ийнхүү үнийн хөөрөгдөлд учраад байгаа юм.
Учир нь Монгол улсын эдийн засгийн өсөлт нь 8-12% байгаа гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээр зэс, алтны гэх мэт эрдэс баялагийн үнэ өссөнтэй, нөгөө талаар байгалийн баялагийг төрийн тодорхой бодлогогүйгээр ашиглаж эхэлсэнтэй холбоотой юм.
Дээрх эдийн засгийн өсөлтийн үр шим байгалийн баялагийг эзэмшиж буй хүн амын 6-хан %-д хүрч, үлдсэн иргэдэд эдийн засгийн өсөлт хэрэглээний барааны үнийн өсөлтийн дарамт болж буугаад байна. Тиймээс Монгол улсын эдийн засгийн өсөлт сүүлийн 3 жилд ашигтай гарахад хүн амын ядуурлын түвшин тэр хэмжээгээрээ нэмэгдэж 57%-д хүрээд байгаа нь хачирхалтай. Энэ бүхнээс үзэхэд байгалийн баялагийг ашиглах нь таныг баяжуулах нь уу? эсхүл ядууруулах нь уу? гэдгийг та өөрөөсөө зүрх сэтгэлээсээ асуу? 
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (475) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хаос

2008-10-21 17:11

Хаос

    Хүн төрөлхтний түүхэнд аль улс нь хүч чадлыг агуулж байна тэр улс дэлхий дахиныг байлдан дагуулж, бүхий л баялагийг эзэмшдэг байсан цаг саяхан. Харин эдүгээ цагт хэн нь илүү их мөнгөтэй, илүү их эрх мэдэлтэй байна тэд бусдын газар нутаг, байгалийн баялагийг эзэмшдэг болжээ.
Ц.Мөнхбат
     Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас эхлэн араатан амьтадтай дэлхийд ноёлох ноёрхолын төлөө дайтаж эл дайнд өөрсдийн оюун ухааныхаа хүчээр ялсан билээ.
Ганц мод гал болохгүй ганц хүн айл болохгүй гэгчээр хүмүүс өөр хоорондоо нэгдэн овог аймаг болж, хөдөлмөрийн хуваарь тогтоосоноор патерналист үзэл хандлага давамгайлах болсон юм.
Улмаар  Патриархат үзэл нь деспотизмыг дэвэргээж ганц хүний эзэрхий, түрэмгийлэл нь бүхэл бүтэн хүмүүн төрөлхтнийг байнгын аюул заналхийлэлд оруулсаар ирсэн билээ. Тухайлбал: эртний үед цезаризм  тогтсон бол, дундад үед Есүхэйбаатарын ууган хүү Тэмүүжиний энх тайван, мөнх тэнгэрийн үзэл хандлага давамгайлж дэлхийн талыг эзэлсэн, хорьдугаар зуунд ари үндэстнийг дэлхий дахинд ноёрхуулах мөрөөдөлд автсан А.Гитлер Европыг донсолгон айлгаж байсан нь дээрхийг нотлох буйзаа. Тэд бүгд газар нутгийг эзлэн өөрсдийн колонизм гээчийг бий болгон боолчлол, хүчирхийлэл, харгислалыг дэвэргэсэн юм.
    Өнгөрсөн түүхэнд колончлол, дарангуйлал, эзэрхийлэх ёс цэргийн хүчээр шийдэгддэг байсан абсолют ойлголт утгаа алдаж шинэ мянган гарсанаар тоглоомын дүрэм өөрчлөгдөж хэн мөнгөтэй, хэн эрх мэдэлтэй нь  улс орон, газар нутаг, үндэстэн, ястныг дарангуйлан эзэрхийлэх болжээ.
   1945 онд НҮБ байгуулагдаж улс орны тусгаар тогтнол, энх тайвны баталгаа болсон цагаас улс үндэстнүүдийн хоорондын колончлол далд хэлбэрт орж хөрөнгө мөнгөөр / хөрөнгө оруулалт нэрийдлээр / ядуу буурай улсын олигархиудыг манипуляцилж иргэдийг нь боловсролгүй, бүдүүлэг болгон улс төрчдийнх нь удирдлагатай машин болгосоноор утсан хүүхэлдэйнүүдийн тогтолцоо бий болж колончлолын шинэ хэлбэрийг дэлхий нийтэд түгээсээр байна.
    Монголчууд бид нэгдүгээр мянганы эхэнд баялагаар бялууран, бусдын газар нутаг, эд хөрөнгийг эзэмшиж явсан бол нэгдүгээр мянганы дунд үеэс эхлэн бусдын эрхшээлд орж, садан төрлөө устгаж арчаагаа алдан хоорондоо тэмцэлдсээр арай хийн тусгаар тогтнолтойгоо золгоод хоёрдугаар мянганыг угтсан билээ.
    1990 онд Ардчилсан хувьсгал ялж хүний эрх, эрх чөлөөг дээдлэн тунхагласан Монгол гадны ашиг сонирхол, хөрөнгө оруулалтанд булагдаж өлсгөлөн баранд амттай бүхнийг идүүлэн толгойг нь эргүүлж гэдсийг нь өвтгөөд алах гэж буй анчныг мэдэхгүйгээр бид Азийн бар улс болноо хэмээн амандаа орсон бүхнийг чалчин суусан нь саяхан. Юу ч үзээгүй шалдан улс төрчид нь авилгал гээчид бялуурч Муссолинч маягийн төрийг бүтээн иргэний нийгмээ улан доороо гишгэсээр нэн шинэ үеийн Монголын түүхийг Корпоратизм болгон хувиргажээ.
    Газар нутаг, засаглал, хууль, дэд бүтэц гээд авах юм байхгүй бүгдийг Хаос болгож тэдэнтэй үг зөрсөнийг нь Бодоо, Данзан болгон Анархист нэр зүүлгэн бурханы оронд явуулсанаа энэ ч ямар надад гай болох бишдээ хэмээсэн үү? шүтээн болгон зарлана. Шүтээнээ улс төрийн сонгуульдаа өргөн залаад алдар нэрийг нь ашиглан PR-аа хийгээд л дараа нь ор тас 4 жил мартаад туучихна. Ийм л  улс оронд Рационалистууд оршин тогтнох хувьгүй юм уу бүү мэд энэ бүхнээс гарах арга замыг эрэлхийлсэн бүтээл туурвисан учир эх орны урвагч болгон чимээгүй цааз  / хор / өгнө.
    Геополитикийн ашигтай мөртөөн ашиггүй байрлалтай Монгол улс глобалчлалын эрин зуунд даяаршилын давалгаанд бут цохиулан Азийн Алттай Африк болох айдас хүйдэстэйгээр өдгөөг хүрч Мөнгөн усаар ходоодоо цэвэрлэж, Метанолын спиртээр хоолойгоо угааж, хордсон ч юм шиг хордоогүй ч юм шиг үхэл болгоныг нэн ховор өвчин тахлаар нэрийдэлж, энэ бүхний эсрэг тэмцэгчидтэй нь байраа шатаачихаад инээж суугаа хөгшин Петрын тоглоом шиг 7-р сарын 1 гээд ачаад явчихдаг. Энэ үед Рыцар гэгч нь байгаад ч хэрэггүй мэт Монгол удахгүй баяртай болохыг хэн ч таашгүй.
    Хүүхдүүдийг чинь Нийтийн тосгоны филисофиор мистицистүүд болгочихож чадах сэтгэлтэй энэ улс төрчид / улс төрч гэж өөрсдийгөө нэрийдэх Олигархиуд / байхгүй байсан цагт магадгүй Баяр хөөрөөр бялуурсан баяртай Монгол ч болж болох юм. Гэхдээ харанхуй орчинд зүү хайхтай ижил боловсролгүй, улс төр, иргэний нийгмийг тээр шаадаг, аристократууд байтугай Индивидуалистуудыг дэмжих хандлагагүй иргэдтэй, Коммунист догмууд байсан цагт энэ Монгол Баяртай / баяр хөөртэй /  Монгол уу? Bye bye Монгол уу? гэдгийг мөрөөдөх нь утгагүй болох буйзаа.
l`etat, c` est moi гэсэн уриа лоозон улс төрөөс гарсан цагт иргэний нийгэм жинхэнэ утгаараа оршин тогтноно.
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (224) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Сайн байцгаана уу!

2008-10-12 00:17
Сайн байцгаана уу! 2008 онд Хаврын баяр улсын уралдааныг үзэж байлаа. Илт тасархай байсан хамтлагуудад доогуур оноо өгч нөгөө л нэг Улаан сарнай хамтлаг нь түрүүлж билээ. Е нь жилээс жилд нэр хүнд, тэмцээний цар хүрээ нь буурч байгаа энэ тэмцээнийг Монголд  байгаа цэнгээнт бүжгийн томоохон тэмцээн гэж бодохоор ичих шиг. Ямартаа ч Монголын Залуучуудын Холбооны эрхэм Ерөнхийлөгч ноён Зоригтбаатар та нэгийг бодох буйзаа. Ядаж шүүгчидээ стандарт, нөгөө талаа орчин үеийн цэнгээнт бүжгийн ойлголттой хүнээр  шүүлгэвэл зүгээрсэн. 2008 оны Хаврын баяр наадмыг тэс хөндлөнгийн хүмүүс шүүж байхыг хараад өрөвдөж билээ. Түрүүлсэн Улаан сарнай хамтлаг нь илт томоохон алдаа гаргасан төдийгүй гадаадын хамтлагийн бүжгийн тэр чигээр нь дуурайж хуулбарлаж байгааг нь мэдээгүй л байж. Ямартаа 2008 оны Хаврын баяр наадам булхайтай болж Star dance хамтлаг 2-т орж билээ. Түрүүлсэн хамтлагийн бичлэгийг та бүхэн энэ германы 2004 оны аварга шалгаруулах тэцээний бичлэгтэй харьцуулаарай.
Ангилал : Мэдээлэл | Нийтлэсэн : Muusain | Уншисан (263) | Сэтгэгдэл ( 7 ) | Дэлгэрэнгүй