\ Right to know

Архив : 2008 - 02

Бичлэгийн тоо : 8 | Дэлгэцэнд : 1-8

Тимон Чиний л өмнө

2008-02-12 06:48
Тимоны энэ дуунд би хамгаас дуртай.
Ангилал : Юуны ч бичлэг байж болно | Нийтлэсэн : Muusain | Уншисан (205) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Тимон Хайраа үнсээч

2008-02-12 06:43
Энэ үнэхээр сонирхолтой клип шүү. Тимоны дууны үг бүр маш сонирхолтой байдаг. Нэг хэсэг Хитийг тэргүүлж байсан одоо эргээд нэг үзвэл маш их зүйлийг суралцах байх. Хүн нэг зүйлийг маш олон удаа үзвэл түүнээс нэгийг суралцах байх.
Ангилал : Юуны ч бичлэг байж болно | Нийтлэсэн : Muusain | Уншисан (240) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Тимоны клип Би чамруу алхаж байна

2008-02-12 06:30
энэхүү клипэнд би хамгаас дуртай байдаг юм. Учир нь энэ дууны үг, мөн клипний утга санааг үзээд дотроо нэгийг боддог юм. Ер нь Тимон цаанаа л нэг утгатай, гүн ухааны маш нарийн нарийн зүйлүүдийг агуулсан байдаг юм.
Ангилал : Юуны ч бичлэг байж болно | Нийтлэсэн : Muusain | Уншисан (207) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

1960-аад оны арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөн

2008-02-04 11:39
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөн 1960-аад оны АНУ-д хэрхэн өрнөж байсныг энэ бичлэгээс харж болно. Хэн нь жүүд, протестант, католик байх нь хамаагүй ээ бүгдээрээ ахан дүүсийн барилдлагаар гар гараасаа барилцан эв найрамдлын ширээнд хамтдаа суух цаг ирнэ гэж би мөрөөддөг хэмээн өгүүлж байсан энэхүү гайхамшигт бичлэгийн мэдээг үзүүлэхийг зорьсон юм. Монголчууд бид эрх чөлөөнийхөө төлөө хэрхэн тэмцэж, өөрийнхөө ирээдүйн төлөө өөрийгөө зориулахыг суралцмаар юм.
Ангилал : Юуны ч бичлэг байж болно | Нийтлэсэн : Muusain | Уншисан (230) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

МЭДЭГДЭЛ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД

2008-02-02 12:08

МЭДЭГДЭЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД

2008 оны 1 сарын 31 өдөр Улаанбаатар, Монгол улс
    Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн хувь хэмжээг хүчингүй болгосон шийдвэрээ эргэн харж залруулахыг шаардаж байна.
    Хүний эрх хөгжил төв нь хамтран ажиллагч хүний эрхийн олон улсын байгууллагууд болох Хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн Форум (FORUM-ASIA) болон Ази Номхон далайн эмэгтэйчүүд хууль хөгжлийн төлөө Форумын (APWLD) хамтаар парламентын сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших хувь хэмжээг хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын шийдвэрийг буруушааж байгаагаа илэрхийлж байна.
    Монгол улс нь 1981 оны 7 сарын 20 –ны өдөр НҮБ-ын Эмэгтэйчүүдийг Ялгаварлан Гадуурхах Бүх Хэлбэрийг Устгах Тухай Конвенцид (ЭЯГБХУТК) нэгдэн орсон бөгөөд ингэснээрээ жендерийн тэгш байдлыг хангах, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг даган мөрдөх хууль ёсны үүрэг хүлээсэн билээ. Гэтэл ингэж уг квотыг арилгасан явдал нь Конвенцийн 7-р заалтыг ноцтойгоор зөрчсөн хэрэг мөн.
    Монгол улсад парламентын түвшинд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямагт хангалтгүй явж ирсэн. Ийм үед сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квот тогтоох нь эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний улс төрийн оролцоог баталгаажуулах, цаашлаад хүүхэд, эмэгтэйчүүдийн зарим бүлгүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн эмзэг хэсгийнхний эрх ашгийг хамгаалах ихээхэн чухал аргуудын нэг билээ.
Монгол улсын төр засаг нь ЭЯГБХУТК-ийн 7 дугаар зүйлийн дагуу эмэгтэйчүүд төрийн албанд сонгогдох, засаг төрийн бүх шатанд үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх талаар бүхий л зохистой арга хэмжээг авах үүрэгтэй. Үүний тулд төр засгийн газарт ажиллахаар нэр дэвшигчдийн жагсаалтанд эмэгтэйчүүдийг оруулах, түр арга хэмжээ авах, квот тогтоох, эмэгтэйчүүдийг дэмжсэн шалгуурыг нэмэх, улс төрийн манлайлалд олон тооны эмэгтэйчүүдийг татан оруулахад чиглэсэн төрийн бодлого боловсруулах зэргээр үүргээ хэрэгжүүлэх ёстой юм. Мөн УИХ-аас 2005 онд баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэхээр тусгасан бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд квот тогтоох зэрэг замаар шийдвэр гаргах тvвшинд эмэгтэйчvvдийн оролцоог нэмэгдvvлэхийн төлөө шат дараалсан арга хэмжээг төр засгийн газраас авах ёстой юм.
Эмэгтэйчүүдийн квотыг хүчингүй болгосон явдлыг Монгол улсын Үндсэн хууль болон жендерийн тэгш байдлыг хангах төрийн бодлогыг зөрчсөн явдал гэж Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын үндэсний сүлжээ болон УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс үзэж байгаатай бид санал нэг байна.
    Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлийг дэмжиж Монгол улсын ЕрөнхийлөгчөөсПарламентын шийдвэрт хориг тавьсанд талархахын сацуу УИХ-аас уг хоригийг хүлээн авахаас татгалзсанд гүнээ харамсаж байна. Энэ нь хүйсийн тэгш эрхийг хангах, улс төрийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөөх хүчээл зүтгэл, хүрсэн
ололт амжилтыг үгүйсгэх эрсдэлийг дагуулж байгаа юм. Иймээс бид 2007 оны 12 сарын 26 ны өдөр баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгож, УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших хувь хэмжээг сэргээн тогтоохыг шаардаж байна. Мөн Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан үүрэг, төрийн бодлогыг зөрчсөн шийдвэр гаргасан шалтгаан, түүний хууль зүйн үндэслэлийг олон нийтэд нэн даруй тайлбарлахыг шаардаж байна.

Хүний эрх хөгжил төвийн Тэргүүн                                                                                                           Г.Уранцоож

Хүний эрх Хөгжлийн төлөөх Азийн Форумын гүйцэтгэх захирал                                                    Анселмо Ли

Ази Номхон далайн эмэгтэйчүүд хууль хөгжлийн төлөө Форум
Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо Ажлын хэсгийн зохицуулагч                                               Вирада Сомсвади
Ангилал : Юуны ч бичлэг байж болно | Нийтлэсэн : Muusain | Уншисан (237) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

2008-2009 НИЙГМИЙН УХААНЫ САЛБАРТ ДОКТОРЫН ЗЭРГЭЭР СУРАЛЦАГСДАД

2008-02-02 11:52
2008-2009 НИЙГМИЙН УХААНЫ САЛБАРТ ДОКТОРЫН ЗЭРГЭЭР СУРАЛЦАГСДАД
НЭМЭГДЭЛ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР


http://www.soros.org/initiatives/scholarship/focus_areas
   
    Нью-Йорк дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэн Зүүн болон Төв Европ, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд болон Монгол улсын оюутнуудад нэмэгдэл тэтгэлэг олгох хөтөлбөр зарлаж байна. Тус хөтөлбөр нь Баруун Европ болон Дундад/Ойрхи Дорно, Европ, Ази, Австрали, Хойд Америкийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд (эх орноосоо өөр оронд) нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар элссэн болон суралцаж байгаа дээрх орны иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Нэмэгдэл тэтгэлгийг судалгаа шинжилгээний ажлын үр дүн, санхүүгийн хэрэгцээг үндэслэн олгоно.
    Тэтгэлгийг хичээлийн жилд нэг удаа олгох бөгөөд өргөдөл өгсөн хүн дараа жил нь дахин өргөдөл өгөх боломжтой. Бүс нутгийн  болон өөрийн улс орны боловсролын хөгжилд шууд ач холбогдлоо үзүүлэх  мэргэжил, мэргэшлээр суралцагсадыг илүү дэмжинэ. Ямар ч тохиолдолд дагалдан явагчид, гэр бүлийн гишүүдэд санхүүгийн дэмжлэг олгохгүй.

Тэтгэлэг дараах зүйлээс бүрдэнэ:
    Сургалтын төлбөр-нэг жилийн сургалтын төлбөрийн 50-иас илүүгүй хувь байна;
    Амьжиргааны зардал-сургалтын төлбөрөө даасан оюутнууд энэхүү санхүүжилтийг хүсэх боломжтой;
    Бусад-бүх төлбөрөө санхүүжүүлсэн боловч сургуульдаа очих болон буцах замын зардал, ном, эрүүл мэндийн даатгал гэх мэт нэмэлт санхүүжилт шаардлагатай оюутнууд энэхүү санхүүжилтийг хүсэх боломжтой.

Тавигдах шаардлага:
    Сургалттай холбоотой зарим зардлуудыг төлсөн буюу аль нэгэн эх үүсвэрээс санхүүжилт олсон байх (Өргөдөл гаргагч нь элсэх буюу элссэн сургуулиас санхүүгийн дэмжлэг хүссэн  бичиг болон бусад санхүүгийн дэмжлэгийн бүхий л бичиг баримтуудыг  хавсаргах ёстой);
    Албани, Армен, Азербайжан, Беларус, Босни, Гүрж, Казахстан, Киргизстан, Косово, Македони, Молдов, Монгол, Монтенегро, Румын, Орос, Тажикистан, Туркменистан, Хорват, Украин, Узбекистан, Серб зэрэг улсын иргэн байна,
    Суралцах сургуулийнхаа ярианы болон бичгийн хэлийг сайтар эзэмшсэн байна.

Бүрдүүлэх зүйлс:
1.    Товч намтарбуюу CV
2.    Тухайн сургуульд элссэнийг баталгаажуулсан захидал
3.    Бакалавр, магистрын дипломын хуулбар, албан ёсны орчуулгын хамт
4.    Санхүүгийн бусад эх үүсвэртэйг баталгаажуулсан (тэтгэлгийн  гэрээ гэх мэт) бичиг
5.    Гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар
6.    Суралцах болон суралцаж буй орны визний хуулбар
7.    2 тодорхойлолт

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
•    2008 оны 4 дүгээр сарын 2 – Ази, Австрали, Дундад/Ойрхи Дорно болон Хойд Америкт докторын зэрэг горилох оюутнууд
•    2008 оны 6 дугаар сарын 4 – Баруун Европт докторын зэрэг хамгаалах оюутнууд

Дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг http://www.soros.org/grants/oas хаягаар онлайн бөглөж болох бөгөөд хэвлэсэн маягтыг дараах хаягаар авч болно http://www.soros.org/initiatives/scholarship/focus_areas/global_supplementary/guidelines.

Манай хаяг: Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж
МКМ 24, 1 давхар
Улаанбаатар-48
Утас: 976-11-319016 Факс: 976-11-326941, Э-шуудан: sayamaa@earcmn.org 
Web хуудас: http://www.earcmn.org

2
Ангилал : Юуны ч бичлэг байж болно | Нийтлэсэн : Muusain | Уншисан (226) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Би хайрын найрагчаа

2008-02-02 11:16




































Би хайрын найрагчаа

Гунигийн бороонд зүсрэхдээ өврийн дэвтрээ нээж
Гутарч туйлдсан санаашралаа шүлгэн бичилтэнд буулгаж
Хайрын зовлонд автахдаа нулимсаа тэрлэн мөрлөж
Хатуухан орчлонгийн наранд энгэр юүгээн дэлдсэн би хайрын найрагчаа!
        Говийн зэрэглээнд зүүдлэн хайтан цэцгийн мөрөөдөхөд
        Гомдох тунирхахын алинд ч бодол юугаан дэлгэсэн
        Үгийн сураар ороолгож өөрийгөө зэмлэн суухдаа
        Үнэнч ариухан сэтгэлээ улан дороо гишгэсэн би хайрын найрагчаа!
Бүтэлгүй дурлалын араас сэтгэл юүгээн шидлэхдээ
Бүрэнхий харанхуй орчлонг дэнгийн гэрлээр чимсэн
Бүдэрч унаад ирэхэд  чимэглэл туяа минь алдагдавч
Гэнэ гэнэхэн найдвараа  эцэс төгсгөлгүй туйлшруулсан би хайрын найрагчаа!
        Омголон морьны давхиаг хулгана юугаан гүйцэхэд
        Огторгуй ертөнцийн утга  хомгорлох хоргол мэт болно
        Эхийн нандин халамжийг хүү нь үгүйсгэн дулдуйдахад
        Элбэрэл хайрын агуулга  хүчингүй мэт санагдсан би хайрын найрагчаа!
Ирээдүй цагийн аясанд ухаан юугаан тэрлэхдээ
Энгүй тансаг байгалаан мөр юүгээн холбосон
Эх дэлхийнхээ гайхамшигийг хоёрхон жавхдасанд багтаахдаа
Энэ л биеэрээ зүтгье гэх би хайрын найрагчаа!
        Анд нөхдийн холбоосоор цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд
        Амаргүй даваа бүрийг хатан зоригоор туулсан
        Зугтаах ёсгүй тавьландаа амьдралын баривчилгаанд ороход
        Зуу дахь Чойномын дүр гэж эрх чөлөөг хүсэмжилсэн би хайрын найрагчаа!
Ер нь бол би хайр бүхний найрагч
Есөн эрдэнээс ч үнэтэй халамж бүхний магтаалч
Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдөггүй найрагч
Өрөөсгөл болгоныг шүүмжлэх реалист үзлийг дэлгэрүүлэгч
Би хайрын найрагчаа!
Ангилал : Миний шүлгүүд | Нийтлэсэн : Muusain | Уншисан (228) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Цагдаагийн үүрэг ялтныг илрүүлэх үү?

2008-02-01 05:08
Цагдаагийн үүрэг ялтныг илрүүлэх үү?

    Мах идэх шүд аманд байдаг
    Хүн идэх шүд сэтгэлд байдаг
                                        Чингэс хаан

    Монголчууд бид энх тайван, амар амгалан аз жаргалтай амьдрах ёстой. Энэ үүднээсээ цагдаа хэмээх эрхэм дарангуйлагчдыг төрүүлэн, дарангуйллаар энх тайван, амар амгалан авчрах нь зүй ёсны хэрэг мөн хэмээн гүн бат итгэнэ.
    Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгоно гэгчээр гэмт этгээдийг хүчирхийллээр ухааруулна хэмээн бодож өөрсдийгөө бурхан хэмээн мөрөөдсөн Монголын цагдаа хэн бэ?
Би боддог юм. Хуульч, хулгайч юугаараа ялгаатай вэ? хэмээн боддог юм.
Хуульч эрхэм / ёс / суртахуунтай байдаг бол хулгайч эрхэм / ёс / суртахуунгүй байдаг хэмээн боддог юм.
Харин Монголын цагдаа нарт эрхэм суртахуун байна уу? Гэмт хэргээр бусдын зовлонгоор наймаа хийж, бусдыг дарангуйлж зодон, өөрсдийнх нь үгэнд орохгүй нэгнийг бусдаар дарамтлуулдаг тэдэнд эрхэм суртахуун байна гэж үү? Энэ асуултаар санал асуулга явуулсан бол иргэдийн талаас илүү хувь нь сөрөг хариулт өгөх байсан биз.
Саяхан судлаачийн зүгээс нэгэн эмгэнэлтэй түүхтэй учирлаа. Манай нэг оюутан утас олоод тэр утаснаасаа өөр хэн нэгэн рүү залгажээ. Тэгсэн Энхтөрийн Тэмүүжин гэх Ланд крузер 4441 дугаартай нөхөр хэн утас олсоныг нь Мобикомоос лавлаад мэдсэн бололтой. Манай оюутан олсон эд зүйлийг цагдаагийн байгууллагад хүргэж өгөх талаар санаанд ороогүй гэртээ түр орхиод маргааш нь нэгэн тэмцээнд орчихоод гараад иртэл Мобикомоос ярьж байна та шинэ жилийн азтангаар тодорсон байна тиймээс та хаана байна бид яваад очье гэж хэлээд хаа байгаа газарт нь очиж аван сүрдүүлж, айлган шоронд суулгана, нийслэлийн цагдаагийн газар очино, чамаас мэдүүлэг авна энэ чинь эрүүгийн хэрэг гэх мэтээр айлган хөөрхий гэм зэмгүй оюутныг гэмтэн болгож орхижээ. Эрхэм суртахуунтай цагдаа найзынхаа утсыг олж өгөхийн тулд гүйцэтгэх ажил явуулж улмаар бусдыг дарангуйлсан байна. Энэ мэтчилэн хүн барьцаалаад байгаа юм уу? Эсхүл хүн дарамтлаад байгаа юм уу? Гэлтэй ямартаа ч гэмт хэргийн шинжтэй цагдаа нар хаа сайгүй байх юм. Би сураг сонсохнээ тэр цагдааг Баагий гэдэг бололтой. Оюутныхаа араас санаа зовон тухайн машиныг эрүүгийн цагдаагийн газарт өгөн юу болоод байгаа, эрүүгийн цагдаагийн газарт ийм эрх байдаг юм уу? Хэмээн асуутал цагдаа биш байна хэмээн хэлэв. Эрүүгийн цагдаагийн газраас нөгөө оюутан руугаа залгуулж хажууд нь байгаа цагдаатай яриулан эрүүгийн цагдаагийн газарт түргэн ирэхийг сануулав харамсалтай нь 2 цаг гаруй хүлээлээ ирсэнгүй. Эрүүгийн цгдаагийн газрынхан ч яаж ч чадсангүй. Дахин залгуулан сануулга өгтөл Эрүүгийн цагдаагийн газрын Эрдэнэболд хэмээн цагдаатай танил болж таарав ингээд хариуцлагатай жижүүр яаж ч чадсангүй. Хүний эрх хөндөгдөж цагдаа нар дарангуйлагч нар хэвээрээ үлдлээ. Ийм эмгэнэлтэй цагдаа нартай Монголчууд бид энхтайван амар амгалан байж чадна гэж үү? Гэмт этгээдүүд бус цагдаа нар иргэдээ дарангуйлж байгаа цагт тэр нь зөвхөн биелэгдэшгүй мөрөөдөл бололтой.
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (251) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй