\ Right to know

Архив : 2008 - 01

Бичлэгийн тоо : 25 | Дэлгэцэнд : 1-8

Найз Алтансүхдээ зориулав.

2008-01-29 04:22
Найз Алтансүхдээ зориулав. Ая нь жаахан гунигийн дуу байгаа биз. Алтансүх маань өөрөө сонгосон юм. За ямартаа ч таалан соёрхоно уу!
Ангилал : Юуны ч бичлэг байж болно | Нийтлэсэн : Muusain | Уншисан (270) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Захиргааны эрх зүй хичээлийн тойм лекц

2008-01-24 02:43

1. Захиргааны эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл,
зохицуулалтын арга, тогтолцоо

 Захиргааны эрх зүй гэдэг нь тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд удирдлагын хүрээнд явуулж буй үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин юм. Өргөн утгаар нь авч үзвэл захиргааны эрх зүй нь эрх зүйн салбар шинжлэх ухаан болохын хувьд төрийн болон орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх болон захиргааны алба хашихтай холбогдох харилцааг зохицуулдаг хэм хэмжээнүүд, захиргааны үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй холбогдож зөвхөн нийтийн ашиг сонирхлын байгууллага ба төрийн удирдлагын хүрээнд үүсч байгаа нийгмийн харилцааг зохицуулдаг хэм хэмжээний нийлбэр цогц юм.
Захиргааны эрх зүй нь ерөнхий ба тусгай гэсэн хоёр хэсэгтэй байна. Захиргааны эрх зүйн ерөнхий хэсэгт дараахь үндсэн асуудлыг авч үзнэ.
Төрийн удирдлагыг хэрэгжүүлэх засаглах бүрэн эрх, түүний мөн чанар эрх зүйн зохицуулалт:
Захиргааны эрх зүйн харилцааны субъектын статус /эрх зүйн байдал/;
Төрийн албаны эрх зүйн зохицуулалт;
Төрийн алба хаших журам;
Төрийн удирдлагын / захиргааны байгууллагын үйл ажиллагаа, арга 
 хэлбэрт холбогдох дэг журам;
Захиргааны эрх зүйн акт, түүнд тавигдах шаардлага;
Захиргааны мэргэжлийн хяналтын хэм хэмжээ;
Захиргааны хариуцлага;
Захиргааны процессын дэг журам.
 Захиргааны эрх зүйн тусгай хэсгээр салбарын удирдлагад баримтлах эрх зүйн дэг журмуудыг судална. Жишээ нь: боловсролын салбарын эрх зүйн зохицуулалт, эрүүл мэнд нийгмийн хамгааллын салбарын эрх зүйн зохицуулалт гэх мэт.
 Захиргааны эрх зүйн зохицуулах зүйл нь:
1. Гүйцэтгэх эрх мэдлийн зорилт чиг үүрэг бүрэн эрхийг шууд хэрэгжүүлэх хүрээн дэх удирдах харилцаа;
2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоотой үүсч буй удирдах харилцаа;
3. Хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн дотоод зохион байгуулалтын шинжтэй удирдах харилцаа;
4. Төрийн бус байгууллага болон олон нийтийн бусад байгууллагаас төрийн чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн удирдах харилцаа.
 Захиргааны эрх зүйн зохицуулалтын арга:
 Засаглан захирах арга;
 Зохицох арга. Энэ арга нь хэн нэгэндээ харъяалагдан захирагдахгүй субъектын өөр хоорондын харилцааг зохицуулна.
 Зөвшин тохирох арга. Энэ арга нь удирдлагын субъект харилцан тохирч гэрээ зөвлөмж гаргасан нөхцөлд хэрэглэнэ.
 Тэгш харилцах арга. Энэ арга нь удирдлагын нэг түвшинд ажиллаж буй субъектүүдийн хоорондын харилцааг зохицуулна.

эрх үүрэг, эрх хэмжээг заасан элемент. Жишээ нь. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “ Хотын ерөнхий менежер нь Улаанбаатар хотын захирагчийн удирдлага дор ажиллана”
Захиргааны эрх зүйн хэм хэмжээний санкц гэдэг нь эрх зүйн хэм хэмжээ зөрчигдсөн тохиолдолд зөрчил гаргасан этгээдийг цээрлүүлэх буюу уг зөрчлөөс үүдэн гарсан сөрөг үр дагаварыг зогсоох арилгах,  нөхөн сэргээх арга хэлбэр тогтоосон элемент. Жишээ нь: Архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдсэн бол 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Ангилал : Захиргааны эрх зүй | Нийтлэсэн : Muusain | Уншисан (1895) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

СУРАЛЦАГЧДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

2008-01-24 02:35

СУРАЛЦАГЧДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ   
 

                                                                                                 
ГАДААД, ДОТООДЫН ИХ, ДЭЭД БОЛОН МЭРГЭЖЛИЙН
БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД ЭЛСЭН
СУРАЛЦАГЧДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ 
 
            Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д "Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ" 24.7-д " Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийн сургалтын төлбөрт төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татвар ногдох орлогоос хасч хөнгөлөлт үзүүлнэ" гэж заасан.
             Дээрхи хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд татвар төлөгч хувь хүн, татварын улсын байцаагч нарт нэг ойлголт өгөхөд аргачлалын гол зорилго оршино.
            Дээрхи албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгч Монгол Улсын иргэн, байнга оршин суугч гадаадын иргэн, оршин суугч бус хувь хүн эдлэнэ.   Татвар төлөгч нь дараах орлогот албан татвар төлнө. Үүнд:
 Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, хөдөлмөр эрхлэлтийн орлогоос, үйл ажиллагааны орлогоос. хөрөнгө борлуулсны орлогоос /үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, хувьцаа, үнэт цаас/,  шинжлэх ухаан утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн урлагийн тоглолт зохион байгуулах,  тэдгээрт оролцох замаар олсон орлогоос, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагналын орлогоос, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугаалааны орлогоос, хуулийн 15 дугаар зүйлд заасан шууд бус орлогоос, түрээсийн орлогоос, эрхийн шимтгэлийн орлогоос, ногдол ашгийн орлогоос, хүүгийн орлогоос.
            Нэг. Хувь хүн төрсөн буюу үрчилсэн хүүхдийнхээ дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, коллежийн сургуульд төлсөн сургалтын төлбөрийн баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татвар ногдох орлогоос чөлөөлөх. 
            Жишээ №1 
            Иргэн А -гийн 2 хүүхэд дотоодын  дээд сургуульд сурдаг бөгөөд 2007 онд 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрт 900.0 мянган төгрөг төлсөн байна.   
Иргэн А нь хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн баримтаар нотлогдож буй 900.0 мянган төгрөгийн албан татварын хөнгөлөлтийн тооцоог амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албатай 2008 оны 2 дугаар сарын 15-ны дотор хийнэ.
            Иргэн А хүүхдийнхээ суургуульд төлсөн сургалтын төлбөрийг албан татвараас  хөнгөлүүлэхээр орон нутгийн татварын албанд хандахдаа  дараах материалыг бүрдүүлнэ.  Үүнд:
1. Сургалтын төлбөр төлсөн санхүүгийн баримт  /орлогын мэдүүлэг/
2. Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт /тодорхойлолт нь тухайн сургуулийн албан ёсны бичгийн цаасан дээр бичигдсэн, гарын үсэг, тамга тэмдэгтэй байна/ 
3. Хөнгөлөлт эдлэх гэж буй эцэг /эх/, хүүхдийн иргэний үнэмлэхийн хуулбар хэрэв эх нь хөнгөлөлтийг эдлэх гэж байгаа бол гэр бүлийн баталгаа
4. Хүүхэдээ хэн нэгэн хүнээс үрчилж авсан бол орон нутгийн засаг захиргааны захирамж буюу нотлох баримт 
5. Хувь хүний орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу хүүхдийн сургалтын төлбөрт зарцуулсан  хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого болохыг нотлох баримт.   
6. Хөнгөлөлт эдлэх гэж буй хувь хүний жилийн цалингийн болон бизнесийн орлого, ЭМ болон НДШ  төлсөн  дүнгийн тодорхойлолт
Аймаг, дүүргийн татварын алба иргэн "А"-тэй албан татварын хөнгөлөлтийн тооцоог 2008 онд дараах зарчмаар хийнэ.
1. Иргэн А гийн жилийн орлого 6000,0 мян.төг /500.0х 12 сар/
2. Улсад төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 600.0 мян.төг
3. Иргэн Ж-гийн татвар ногдох орлого           5400.0 мян.төг /6000.0-600.0/      
4. Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн            900.0  мян.төг 
5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО                4500.0  мян.төг
6. 2007 онд төлбөл зохих татварын дүн            450.0  мян.төг  /4500.0х10%/
7. 2007 онд төлсөн албан татвар                        550.0  мян. төг
8. 2007 оны албан татварын /+илүү, -дутуу / + 100.0  мян.төг
9. 2008 онд буцаан олгосон татвар                     100.0 мян.төг
10. 2008 онд суутган тооцсон татвар                        х
Иргэн А нь 2007 оны орлогоос хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн хөнгөлөлт эдэлсний дараа гарсан татварын илүү төлөлт 100.0 мянган төгрөгийг 2008 онд төлөх албан татварт суутгуулан тооцох буюу буцаан авах эрхтэй.
            Жишээ № 2 
Иргэн Б төрийн албан хаагч бөгөөд 3 хүүхэд нь мэргэжлийн боловсролын сургуульд сурдаг бөгөөд 2007-2008 оны хичээлийн жилийн нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрт 5000$ /тухайн үеийн Монгол банкны валютын ханш 1185 төгрөг байсан/  нэг хүүхдийн төлбөрт 500.0 мянган төгрөг, нэг хүүхдийн сургалтын төлбөрт 450.0 мянган төгрөг төлсний 350.0 мянган төгрөгийг төрийн албанаас олгосон болно.
            Аймаг, дүүргийн татварын алба иргэн "Б"-тэй албан татварын хөнгөлөлтийн тооцоог 2008 онд дараах зарчмаар хийнэ.
1. Иргэн Б-гийн жилийн орлого                    8400.0 мян. төг /700.0х12сар/
2. Улсад төлсөн ЭМ болон НДШимтгэл         840.0 мян.төг
3. Татвар ногдох орлого                                  7560.0 мян.төг
4. Татвараа чөлөөлөгдөх орлогын дүн       5925.6 мян.төг  /500$ х 1185/ +500.0 + 100.0/
5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО                1634.4 мян.төг
6. 2007 онд төлбөл зохих татварын дүн            163.4      мян.төг
7. 2007 онд төлсөн татвар                                   756.0 мян.төг
8. Татварын +илүү, - дутуу                              + 592.6 мян.төг
9. 2008 онд буцаан олгосон татвар                 + 592.6 мян.төг
10. 2008 оны татварт суутган тооцсон  татвар         х
Жишээ №3
Иргэн  О -гийн хүүхэд АНУ-д сурдаг бөгөөд 2007-2008 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 15500$ -ийг 2007 оны 7 дугаар сарын 20-нд банкаар гуйвуулсан тухайн үеийн Монгол банкны ханш 1189 төгрөг байсан болно.
Иргэн О оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албатай тооцоо хийхдээ дараах материалыг бүрдүүлж очно. Үүнд:
1. Хүүхдийнхээ сурч буй сургуулийн тодорхойлолт /тодорхойлолт нь тухайн сургуулийн албан ёсны бичгийн цаасан дээр бичигдсэн, гарын үсэг, тамга тэмдэгтэй байна/ 
2. Тухайн сургуулийн дансанд шилжүүлсэн сургалтын төлбөрийн санхүүгийн баримт
3. Хөнгөлөлт эдлэх гэж буй эцэг /эх/, хүүхдийн иргэний үнэмлэхийн хуулбар хэрэв эх нь хөнгөлөлтийг эдлэх гэж байгаа бол гэр бүлийн баталгаа буюу суралцаж буй оюутан таны хүүхэд мөн болохыг нотолсон нотолгоо/
4. Хувь хүний орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу хүүхдийн сургалтын төлбөрт зарцуулсан  хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого болохыг нотлох баримт.   
5. Хөнгөлөлт эдлэх гэж буй хувь хүний жилийн цалингийн болон бизнесийн орлого, ЭМ болон НДШ  төлсөн  бол төлсөн баримт
 Орон нутгийн татварын алба уг иргэнтэй албан татварын тооцоо хийж хөнгөлөлтийг эдлүүлэхдээ иргэн О-гийн хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн төлбөр нь татвар төлсний дараах орлого мөн болох нь баримтаар нотлогдсон гэж үзвэл дараах зарчмаар хийнэ. 
1. Иргэн О -гийн жилийн орлого                    18000.0 мян.төг  /1500.0 х12 сар /
2. Улсад төлсөн ЭМ болон НДШимтгэл             800.0 мян.төг
3. Иргэн О-гийн ТНО                                        17200.0 мян.төг
4. Татвараас чөлөөлөгдөх орлого                     18429.5 мян.төг /15500$ х 1189 /
5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО                 (1229.5)
6. Төлбөл зохих татвар                                             х
7. 2007 онд төлсөн татварын дүн                         400.0 мян.төг
8. Татварын +илүү, - дутуу                                 +400.0 мян.төг
9. 2008 онд буцаан олгох татвар                          400.0 мян. төг
10. 2008 оны татвараас суутган тооцох татвар         х 
2008-2009 оны хичээлийн жилд иргэн О хүүхдийнхээ сургалтын төлбөрт 10000$ төлсөн ханш 1200 төгрөг байсан гэвэл 2009 онд албан татварын хөнгөлөлтийн тооцоо:
1. Иргэн О -гийн жилийн орлого                      15000.0 мян.төг
2. Улсад төлсөн ЭМ болон НДШимтгэл               500.0 мян.төг
3. ТНО                                                                   14500.0 мян.төг
4. Татвараас чөлөөлөгдөх орлого             13229.0 мян.төг /10000$ х 1200/ +1229.0
5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО                    1271.0 мян. төг
6. Төлбөл зохих татвар                                            127.1 мян.төг
7. 2008 онд төлсөн татвар                                       620.0 мян.төг
8.  Татварын +илүү, - дутуу                                 + 492.9 мян.төг
9.  2009 онд буцаан олгох  татвар                              х
10. 2009 оны татвараас суутган тооцох татвар     492,9 мян.төг
гэх мэтчилэн тооцох бөгөөд тухайн иргэн хүүхдийнхээ сургалтад төлсөн төлбөрийг дуустал хөнгөлөлт эдлэх бөгөөд хүүхэд нь сургуулиа төгссөн нь хөнгөлөлтийг зогсоох нөхцөл болохгүй.
            Жишээ №4
Иргэн О нь хүүхдийнхээ сургуулийн төлбөрт зарцуулсан хөрөнгийг татвар төлсний дараах орлого гэдгийн баримтаар нотлож чадаагүй гэж үзвэл дараах зарчмаар хөнгөлөлтийн тооцоог татварын алба хийнэ.
1. Иргэн О -гийн жилийн орлого                    18000.0 мян.төг  /1500.0 х12 сар /
2. Улсад төлсөн ЭМ болон НДШимтгэл             800.0 мян.төг
3. Иргэн О-гийн ТНО                                        35629.5 мян.төг /17200+18429,5/
4. Татвараас чөлөөлөгдөх орлого                     18429.5 мян.төг /15500$ х 1189 /
5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО                 17200.0 мян. төг
6. Төлбөл зохих татвар                                         1720.0 мян.төг    
7. 2007 онд төлсөн татварын дүн                         400.0 мян.төг
8. Татварын +илүү, - дутуу                               - 1320.0 мян.төг
9. 2008 онд буцаан олгох татвар                                х
10. 2008 оны татвараас суутган тооцох татвар         х 
             
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24,7-д заасан хөнгөлөлтийг татвар төлөгч хувь хүнд эдлүүлэхдээ татварын алба дараах зарчмыг баримтлана. Үүнд:
1. ХХОАТ-ын хуулийн 9.1.3 -т " албан татвар төлөгч өөрөө буюу түүний өмнөөс хөрөнгө оруулсан, хуримтлуулсан бол уг хөрөнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсоныг албан татвар төлөгч нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадахгүй бол оруулсан хөрөнгө, хуримтлалын дүнг албан татвар төлөгчийн тухайн жилийн татвар ногдуулах орлогын дүнд оруулан тооцно" гэсэн заалтыг мөрдлөг болгон ажиллах;
2. "Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудас"-ТТ-06 маягтыг зөв бөглөх;
3. Тухайн хувь хүний "орлого, татварын бүртгэлийн дэвтэр"-т бичигдсэн төлсөн татварын дүнг төсвийн орлогын дансанд орсон орлогын баримттай тулгаж баталгаажуулах; 

Ангилал : Татварын эрх зүй | Нийтлэсэн : Muusain | Уншисан (316) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“ Их Засаг” Их Сургуулийн Чингис Соосэ сургуулийн ОУЭЗ-н төгсөгчдийн шалгалтын асуулт

2008-01-24 02:21

Их засаг их сургуулийн Ректортай хамт“ Их Засаг” Их Сургуулийн Чингис Соосэ сургуулийн ОУЭЗ-н төгсөгчдийн
“Үндсэн Хуулийн эрх зүй” хичээлийн шалгалтын асуулт
/2007-2008 оны төгсөгчдийн шалгалтын асуулт/
1. Монгол Улсын Үндсэн Хуулийн эрх зүйн судлах зүйл, эх сурвалж
2. МУ-ын Үндсэн Хуулийн эрх зүйн зохицуулалтын арга, онцлог
3. 1924 оны Үндсэн Хуулийн бүтэц, мөн чанар
4. 1940 оны Үндсэн Хуулийн бүтэц, зорилт
5. 1960 оны Үндсэн Хуулийн  бүтэц, шинж чанар
6. 1992 оны Үндсэн Хуулийн бүтэц, ач холбогдол
7. Бүрэн эрхт байдлын тухай ойлголт, түүний гол шалгуур, шинж
8. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн ангилал
9. Монгол Улсын гадаад улс төрийн бодлогоо хэрэгжүүлэх үндсэн чиглэл
10. Төрийн байгууламжийн тухай ойлголт, ангилал, тэдгээрийн онцлог
11.  Монгол Улсын төрийн бэлгэ тэмдгийн тухай ойлголт, төрийн бэлгэ тэмдэгийг хэрэглэх журам
12. Иргэний харьяалалын тухай ойлголт / Монгол Улсын харьяат болох, Монгол Улсын иргэн байх, иргэний харьяалалаа алдах, иргэний харьяалалыг сэргээн тогтоох /
13. МУ-ын иргэдийн эрх , эрх чөлөөний ангилал, түүний баталгаа, иргэдийн үндсэн болон журамт үүрэг
14. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссийн чиг үүрэг, бүрэлдэхүүн, бүрэн эрх
15. Үндэсний аюулгүй байдлын  бүрэлдэхүүн, агуулга
16. Жон Локк, Шарль Монтеськегийн эрх мэдлийн хуваарилалтын онол, тэдгээрийн ялгаатай тал, онцлог
17. 1992 оны ҮХ-д орсон нэмэлт өөрчлөлтүүд, тэдгээрийн агуулга
18. УИХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэр /байнгын хороо, дэд хороо, чуулган /
19. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл
20. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн бүрэлдэхүүн, бүрэн эрх
21. Шүүх эрх мэдлийн тухай ойлголт, Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүх байгуулах үндэслэл, шүүгчийн зэрэг дэв
22. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчим, агуулга
23. Шүүгчдэд тавигдах шалгуур, тэдгээрийг томилох субьект, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүн
24. Шүүхийн сахилгын хороо болон мэргэшлийн хорооны бүрэн эрх, чиг үүрэг, бүрэлдэхүүн
25. Монгол Улсын Прокурорын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, прокурорын зэрэг дэв, сахилгын шийтгэл
26. Сонгуулийн тухай ойлголт, түүний систем / пропорциональ, можаритар/
27.  Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн чиг үүрэг, хяналтын обьект
28. Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам
29. МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийг өөрчлөх асуудал, нутгийн өөрөө удирдах байгууллага, тэдгээрийн нийтлэг бүрэн эрх
30. Засгийн Газрын бүтэц бүрэлдэхүүн, Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх журам
31. Гадаад орнуудын Үндсэн хуулийг судлах зүйл, судалгааны арга, субьект
32. Гадаад орнуудын Үндсэн Хуулиудын хөгжлийн үе шат, ангилал
33. Үндсэн Хуулийн хяналтын байгууллага, тэдгээрийн онцлог
34. Гадаадын Үндсэн Хуулиудыг боловсруулж батлах арга
35. АНУ-ын Ерөнхийлөгч, түүний сонгууль
36. АНУ-ын конгресс / сенат болон төлөөлөгчдийн бүрэн эрх/
37. АНУ-ын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам
38. АНУ-ын шүүх эрх мэдэл, муж улсуудын эрх зүйн зохицуулалт
39. ОХУ-ын ерөнхийлөгч, түүний бүрэн эрх
40. ОХУ-ын Үндсэн Хуулийн шүүх
41. БНХАУ-ын дарга, түүний бүрэн эрх
42. БНХАУ-ын Ардын Их Хурал, түүний байнгын хороо
43. ХБНГУ-ын Ерөнхийлөгч, түүний бүрэн эрх
44. ХБНГУ-ын парламент / бундестаг, бундестрат/ түүний бүрэн эрх
45. Унгар улсын Үндсэн Хуулийн шүүхийн эрх хэмжээ
46. Италийн Үндсэн Хууль, нэмэлт өөрчлөлт оруулах журам
47. Английн сонгуулийн хөгжил
48. Энэтхэгийн муж, зөвлөхүүдийн сонгууль / дээд, доод танхим /
49. ОХУ-ын хууль тогтоох байгууллага / холбооны хурал, ДУМ/ түүний бурэн эрх
50. Гадаад орнуудын Үндсэн Хуулиудын бүтэц, мөн чанар
51. БНСУ-ын үндэсний хурал, түүний бүрэн эрх
52. БНСУ-ын гүйцэтгэх эрх мэдэл / Ерөнхийлөгч, төрийн зөвлөл/
53. Япон болон БНСУ-ын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам
54. БНСУ-ын сонгуулийн удирдлага, бүрэн эрх
55. БНСУ-ын Үндсэн Хуулийн шүүх
56. Японы эзэн хаан, түүний эрх зүйн статус
57. Японы парламент / төлөөлөгчдийн болон зөвлөх / түүний бүрэн эрх
58. Францын Ерөнхийлөгч, парламент, тэдгээрийн бүрэн эрх
59. Болгар, Польш улсуудын Үндсэн Хуулийн хяналтын байгууллага, эрх хэмжээ, бүтэц
60. Испани, Итали улсын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам

Чингис Соосэ сургуулийн ОУЭЗ-н төгсөх ангийн “Захиргааны эрх зүй” хичээлийн улсын шалгалтын асуулт
/2007-2008 оны төгсөлтийн шалгалтын асуулт/

1. Төрийн удирдлагын тухай ойлголт, түүний онцлог шинж
2. Захиргааны эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, зохицуулалтын арга, тогтолцоо
3. Захиргааны эрх зүй  нь бусад салбар эрх зүйтэй холбогдох болон ялгагдах тал
4. Захиргааны эрх зүйн хэм хэмжээний ойлголт, ангилал, бүтэц
5. Захиргааны эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилт
6. Захиргааны эрх зүйн эх сурвалж, түүнийг системчлэх арга
7. Захиргааны эрх зүйн харилцаа, түүний онцлог шинж, дуусгавар болох үндэслэл
8. Захиргааны эрх зүйн харилцааны бүтэц
9. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, түүний үндсэн шинж, ангилал
10. Засгийн газрыг байгуулах журам ба үйл ажиллагааны зарчим
11. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн,  Засгийн газрын бүрэн эрх
12. Засгийн газраас УИХ, Ерөнхийлөгч бусад байгууллагатай харилцах нь
13. Засгийн газрын үйл ажиллагааны ба эрх зүйн хэлбэр
14. Яамны эрхлэх асуудал ба удирдлага, зохион байгуулалтын бүтэц
15. Яамнаас УИХ, Ерөнхийлөгч, бусад байгууллагатай харилцах ба үйл ажиллагаанд хориглох зүйл 
16. Агентлагын эрхлэх асуудал, удирдлага зохион байгуулалтын бүтэц
17. Агентлаг нь бусад байгууллага, албан тушаалтантай харилцах ба агентлагын санхүүжилт, эд хөрөнгө
18. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага
19.  Нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээ
20.  Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ
21.  Төрийн бус байгууллага захиргааны эрх зүйн субьект болох нь
22. Төрийн албаны тухай ойлголт, түүний эрх зүйн зохицуулалт ба төрийн албаны зарчим
23. Төрийн албан тушаал, түүний ангилал ба төрийн албан тушаалд тавих шаардлага
24. Төрийн захиргааны албан тушаал, түүний ангилал ба зэрэг дэв
25. Төрийн албаны стандартын удирдлагыг хэрэгжүүлэгч субьектийн чиг үүрэг
26. Төрийн албан хаагчийн тухай ойлголт, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйл
27. Төрийн албатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа
28. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа
29. Төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежер ба тэдгээрийн эрх үүрэг
30. Төрийн захиргааны үйл ажиллагааны хэлбэрийн ойлголт, төрөл
31. Захиргааны  акт түүний  ангилал, акт гаргах процесс
32. Захиргааны үйл ажиллагааны арга түүний төрөл
33. Захиргааны процессийн харилцаа, түүний бүрэлдэхүүн, процессийн  зарчим
34. Захиргааны хариуцлагын шинж чанар, үндэслэл
35. Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа
36. Захиргааны хэргийн шүүхийн тухай ойлголт, хянан шийдвэрлэх маргаан
37. Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа
38. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим
39. Захиргааны хэргийн шүүх хуралдааны нийтлэг журам
40. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр түүнийг биелүүлэх
41. Франц Улсын захиргааны эрх зүйн тухай ойлголт, онцлог
42. Франц Улсын захиргааны эрх зүйн эх сурвалж
43. Франц Улсын төрийн алба түүний ангилал
44. Франц Улсын засаг захиргааны үйл ажиллагааны зохицуулалт
45. Франц Улсын захиргааны шүүх, түүний ажиллагаа
46. ХБНГУ-ын  захиргааны эрх зүйн ойлголт, онцлог
47. ХБНГУ-ын  Засгийн газар
48. ХБНГУ-ын  нутгийн удирдлага
49. ХБНГУ-ын  төрийн алба түүний ангилал
50. АНУ-ын захиргааны эрх зүйн ойлголт, эх сурвалж
51. АНУ-ын  засаг захиргааны байгууллага,  хүлээх хариуцлага
52. АНУ-ын иргэний алба түүний ангилал
53. АНУ-ын шүүхээс засаг захиргааны байгууллагад тавих хяналт
54. Их Британийн захиргааны эрх зүйн ойлголт, эх сурвалж
55. Их Британийн засаг захиргааны төв байгууллага
56. Их Британийн нутгийн удирдлагын байгууллага
57. Их Британийн иргэний алба түүний ангилал
58. БНХАУ-ын захиргааны шүүх
59. БНУУ-ын захиргааны шүүх
60. Япон улсын захиргааны шүүх      


2007 он ТЗЭЗ-н тэнхим

Ангилал : Захиргааны эрх зүй | Нийтлэсэн : Muusain | Уншисан (1439) | Сэтгэгдэл ( 9 ) | Дэлгэрэнгүй

îøî

2008-01-20 00:56
Îøî-èéí äàðààãèéí ëåêöèéã çîðèóëàâ.
Ангилал : Юуны ч бичлэг байж болно | Нийтлэсэн : Muusain | Уншисан (211) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

mun l ter

2008-01-11 15:48
Ангилал : Юуны ч бичлэг байж болно | Нийтлэсэн : Muusain | Уншисан (178) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

malcolm x jinhene iltgegch

2008-01-11 15:45
Ангилал : Юуны ч бичлэг байж болно | Нийтлэсэн : Muusain | Уншисан (215) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ууганаад

2008-01-08 12:12
Ууганаад
Хайр бол бусдын нүдээр хардаг сэтгэлийн оч биш. Хайр бол өөрийнхөө зүрхээр сийлбэрлэдэг агуу бодрол, сэтгэл юм. Хайранд өчнөөн саад тотгор, өчнөөн бухимдал, өчнөөн эсэргүүцэлтэй тулгардаг. Гэхдээ л энэ бүхнийг даваад ирэхээр тэрхүү зовлон шаналал, эргэлзлүүд нь аз жаргалтай дурсамж болон хоцордог. Өөрөөрөө бай, Өөртөө итгэ, зүрх сэтгэлээ дага. Хайранд өглөг гэж байхаас авлага гэж үгүй. Хүмүүс бусдын хайрыг өөрийн хайр мэтээр бодож мунхаглаж байдаг. Хүмүүс өөрийнхөө хайрцагтаа бусдыг оруулах гэж зүтгэж байдаг. Тэд чиний хайртын юу нь чамд тэгж их таалагдсаныг хэзээ ч ойлгохгүй эцэст тэд чамайг өөрийнхөө амьдралын тоглоом мэт төсөөлөн эндүүрдэг. Чи хэний ч өмч биш, Чиний хайр хэний ч өмч биш, тэр байтугай чиний хайртын ч өмч биш. Чи өөрөө л түүнийгээ хайрлана, өөр хэн ч биш. Магадгүй чамд тэр хүн чинь хайргүй байсан ч чи л түүнийг хайрлах болно. Энэ бол зөвхөн чиний л хайр өөр хэнийх ч биш. Хайр эрх чөлөө байдаг. Чи өөрийнхөө чөлөөтэй сэтгэж, бодож, чөлөөтэй юу хүссэнээ хийдэг. энэ бол хайр. Чиний хайрыг гэрийнхэн чинь хүлээж авахгүй байж болно. Тэдний гэрийнхэн ч хүлээж авахгүй байж болно. Эцэст нь тэдний ч байш, танай ч бай гэрийнхэн аль аль нь чиний хайрыг булааж чадахгүй тиймээс зоригтой бай. Хайрынхаа төлөө тэмц, бүү гунигла, бүү шанал хайр шаналал биш, хайр гуниглал биш. Үүнд шаналаад байх юу ч алга. Учир нь хайр чинь сэвтээгүй байна. Учир нь хайрт чинь урваагүй байна. тэгээд л та  аз жаргалын ертөнцөөр аялаж байна. тиймээс үргэлжлүүлэн дүүлэн нис! ахин дахин нис! хайрынхаа төлөө тэмц миний чадах зүйл энэ л байна.
Ангилал : Хайрын өгүүллэгүүд | Нийтлэсэн : Muusain | Уншисан (348) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 >  Last ›