Архив : 2007 - 10

Бичлэгийн тоо : 8 | Дэлгэцэнд : 1-8

Ази Номхон далайн ТББ-ын төлөөлөгч нар НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаархи тусгай илтгэг

2007-10-19 08:34
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : Muusain | Уншисан (807) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ТОВЧ ТVVХ

2007-10-19 08:26

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ТОВЧ ТVVХ
        Монголд гаалийн харилцаа үүссэн нь Монгол нутагт анхтөр улс байгуулагдсан МЭӨ III зууны сүүл үеэс МЭ XII зууны эхэн үе хүртэл Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Хятан зэрэг Төв азийн эртний нүүдэлчин аймгууд малаж ахуй, газар, тариалан, гар урлал, ан агнуур эрхлэхийн зэрэгцээ тэд цөм хөршзэргэлдээ улс орон, ялангуяа Хятадтай улс төр, худалдаа, эдийн засгийн өргөнхарилцаатай байсан. Ингэхдээ манай эртний нүүдэлчин төр улсын аль ч үед Хятадынөрнө дахинтай харилцах худалдааны их зам “торгоны зам”-ыг хяналтандаа байлгаж,түүгээр дамжин явагдах худалдаанд их гааль ногдуулан, олз ашиг олж, гадаадорнуудтай өргөн харилцаа тогтоох бололцоог олгож байжээ.
        XII-XIII зууны үед Монголын хаад эзэнт гүрний хэмжээнд явагдаж байсан худалдааг хааны сан хөмрөгийг арвижуулах бодлогоор явуулж байлаа. Энэ зорилгын үүднээс худалдаанд гааль татвар ногдуулах журам тогтоожээ. Түүхэн ном зохиолоос үзэхэд Монголын хаад ноёд эзлэгдсэн орны ард түмнээс алба, гувчуур, тагар/таар/, тамга/улаа, шүүс/ зэрэг олон нэр төрлийн татвар хурааж байжээ. Оросын гаалийн албаны түүхийн тухай ном бичсэн Л.Н.Марков Орос дахь Монголын эзэмшлийн үед орос хэлэнд “тамга” гэдэг монгол үг орсон. Тэр үед хааны тамга бүхий зарлигийг эзэмшсэн ноёд феодалууд ард олноос татвар хураах эрхтэй байсан байна. Энэ бүхнээс үзэхэд Монгол нутагт гаалийн харилцаа үүссэн нь их л дээр үед хамрагдах бөгөөд XIII зууны үед худалдааны бараа таваараас гааль татвар хурааж, улсын санд оруулах систем бүрэлдэж байжээ.
Ази-Европын асар уудам газар нутгийг эзэлсэн Монголын эзэнт гүрэн XIү зууны үед эзлэгдсэн орны ард түмний эсэргүүцэл тэмцэлд идэгдэн бутарсан энэ үеэс 300 орчим жил олон жижиг феодалын эзэмшилд хуваагдаж, улмаар худалдаа гааль татварын талаархи төрийн нэгдсэн бодлого үгүй болжээ.
        Манжийн эзэмшлийн үеийн гааль/1691-1910/  XVII-XVIII зууны турш Монголыг эзлэн захирч байсан Манжийн хаад ноёд эхэн үедээ Монголыг зөвхөн Хятадтай худалдаа эдийн засгийн хувьд харилцахыг л албан ёсоор зөвшөөрч ингэхдээ энэ харилцаанд чанд хатуу хориг хаалт тавьж байжээ. Манжийн төр 1720 онд хятад худалдаачдыг журамлах хууль гаргаж, 1726 онд хятад худалдаачдаас гааль хураах тухай зарлиг гарч ингэснээр худалдаалах юмны нэр, тоо хэмжээ, зөөх хэсгийн тоо, хамтрах болон дагалдах хүний тухай тодорхойлолт гаргаж тамга даруулан баталж, тусгай зөвшөөрөл бичиг авах болжээ. Гэсэн хэдий ч хятадын худалдаачид монголд улам олширч, гүн нэвтэрч, монголчууд хятадын худалдаа, мөнгө хүүллийн дарамтанд улам бүр автсаар байлаа.
        XIX зууны II хагас хүртэл Монголд хятад худалдаачидтай өрсөлдөх хүчин байсангүй. Гэтэл энэ үеэс Монголд Оросын худалдаачдын нөлөө хүчтэй болсон. XIX зууны сүүлчээс Оросын засгийн газар худалдаачдаа Монголд гаальгүй худалдаалах эрхийг Манжийн засгийн газраас олж авснаар Оросууд тус орны Их хүрээ, Улиастай, Ховд, Хиагт зэрэг хот сууринаар барахгүй хошуудад нэвтэрчээ. Манжийн төрөөс Монголд байгуулсан гаалийн хорооны үндсэн үүрэг нь хятад худалдаачдаас хураах гааль татварыг аль болох сайтар шавхан хураах явдалд байв. Гэтэл хятад худалдаачид гаалиас зайлсхийх явдал их гарсан учир 1908 онд Их хүрээний сайдын газраас монгол болон хятад худалдаачдыг гаальд хамруулах тухай журам гаргасан. Энэ журмыг “Шинэ засгийн бодлогын” үед уламжлан авсан нь алсдаа худалдаа хийсэн нийт монголчуудыг гаалийн татварт хамруулах нэг алхам болжээ.
        1911 оны хувьсгал, үндэсний гаалийн алба байгуулагдсан нь /1911-1920/ Богд хааны засгийн газар 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол үр дүнд тус улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн тулд улс төр, эдийн засгийн хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. үүнд: таван яам бүхий байнгын засгийн газрыг эмхлэн байгуулжээ. Энэ үед улсын төсвийн орлогыг бүрдүүлэх явдал маш хүнд байсан бөгөөд энэ ажилд үндэсний гаалийн албыг үүсгэн байгуулах явдал чухал ач холбогдолтой байв. 1912 оны зуны тэргүүн сарын 2-нд Сангийн яамнаас Богд хаанд өргөсөн бичигт гаалийн хэргийн чухлыг дурьдаад, гаалийн хэргийг тусгайлан эрхлэх газар байгуулж, “Дотоод, Гадаад, Сангийн яамны сайдуудын дотроос нэг хүн гаргаж, ”Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх тамга цутган олгож, тусгайлан эрхлүүлье” гэжээ. Энэхүү хүсэлтийг Богд хаан хүлээн зөвшөөрснөөр үндэсний гаалийн албаны эх суурь тавигдсан байна.
        Ардын төрийн гаалийн хууль тогтоомж /1921-1929/ Энэ үеийн гаалийн хууль тогтоомжид гадаад улсын худалдаа аж үйлдвэрийн газруудын ашиглаж буй хадлан тариалан, бэлчээр зэргийн газруудаас гааль түрээс хураах, мөн тэдгээр иргэдийн орон байшин байгууллах газар, ан ба загас агнах тухай дүрмүүдийг батлуулан хэрэгжүүлж байсан хэдий ч цаг төрийн байдал түгшүүртэй байснаас шалтгаалан гадаад дотоодын худалдаачдын үйл ажиллагаа нилээд хэмжээгээр хумигдаж гаалийн орлого саарсан юм. Тэр үед Сангийн яам ерөнхий, нягтлан бодох, ажил тэжээлийн, улсын баялгийг байцаан судлах, мөнгөн сан гааль түрээсийн 6 хэлтэс, 14 салаатай байгуулагджээ. Энэхүү мөнгөн сан гааль түрээсийн хэлтэс нь 1912 онд байгуулагдсан гаалийн албыг сэргээн байгуулсан хэрэг бөгөөд одоогийн гаалийн албаны эх үүсвэр байв. 1922 онд Сангийн яамнаас гааль, түрээс хураахтай холбоотой, мөн гаалийн албыг явуулахтай холбоотой хэд хэдэн дүрэм журмыг шинэчлэн засамжлан тогтоожээ.
       Гадаад худалдаанд улсын онц эрх, гаалийн бодлого /1930-1946/ МУ-ын гадаад, дотоод бодлогод 1920-иод оны сүүл үеэс шинэ хандлага бий болов. Ингэснээр гадаад худалдааны онц эрхийг тогтоон явуулахыг чухалд үзэж гадаад худалдааг төлөвлөгөөтэй тэгшитгэх хэргийг эрхлэх Худалдаа ба аж үйлдвэрийн яам байгуулж, Гаалийн хэргийг эрхлэх газрыг энэхүү яаманд шилжүүлсэн. 1930 оны 11 сарын 27-нд Шүүх яам, Худалдаа ба Аж үйлдвэрийн яам хамтран “Гаалийн шинэ дүрэм” боловсруулж батлан гаргасан байна. Энэ үеэс гаалийн байцаагч цагдаа нар тусгай дүрэмт хувцастай байх болжээ. 1932 онд Гаалийн албыг дахин Сангийн яаманд харъяалуулжээ. 1934 онд “БНМАУ-ын худалдааны хуулийг” батлан гаргаснаар улс хоршооллын ямар ч байгууллага, хувийн нэг ч этгээд улсын зөвшөөрөлгүйгээр гадаад оронд бараа таваар гаргах, гаднаас оруулж ирэх тухай ямар ч хэлэлцээр байгуулах эрхгүй болохыг тодорхойлж, гадаад худалдаанд онц эрхийг улам бүр бататгасан. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1939 оны 10 сарын 25-ны өдрийн 74-р тогтоолоор БНМАУ-ын Гаалийн тухай дүрэм, Гаалийн тарифын нэгдсэн тодорхойлолтыг шинэчлэн баталсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, гаалийн албаны үүрэг /1946-1990/ Дэлхийн II дайны дараа БНМАУ хуучин зөвхөн ЗХУ-тай харилцаж байсан бол дайнаас хойш дэлхийн нилээд оронтой улс төр, эдийн засгийн болон соёлын харилцаа тогтоож эхэлсэн бөгөөд БНМАУ-ын гадаад харилцаа жилээс жилд өргөжиж олон оронтой худалдаа хийх болсон тул БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1958 оны 11 сарын 24-ны өдрийн зарлигаар Гадаад худалдааны газрыг Худалдааны яамнаас тусгаарлаж, бие даасан төрийн яам БНМАУ-ын Гадаад худалдааны яам болгон өөрчилжээ. 1959 оны 2 сарын 4-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “БНМАУ-ын Гаалийн дүрэм”-ийг шинэчлэн тус улсын экспорт, импортоос гадуур тус улсад гаднаас оруулах, гадаадад гаргах хориглосон зүйлийн жагсаалт, гаднаас оруулах, гадаадад гаргах зүйлээс хураах гаалийн тариф, гаалийн удирдах ба хянах ажилтан нарын дүрэмт хувцас, ялгах тэмдгийн зааврыг баталсан.
          БНМАУ-ын Сайд нарын зөвлөл 1960 онд Гадаад худалдааны яамны Гаалийн хэлтсийг Гаалийн ерөнхий хороо, 1964 онд Гаалийн хэрэг эрхлэх газар болгон өргөтгөсөн. БНМАУ-ын Сайд нарын зөвлөл Гадаад худалдааны онц эрхийг хамгаалах хяналтыг бэхжүүлэх зорилгоор 1971 оны 7 сарын 2-нд “Гаалийн ажлын талаарх авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 215-р тогтоолоор Гаалийн албаны статистикийг бий болгож, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, Гаалийн хэрэг эрхлэх газарт санхүү, статистикийн тасаг байгуулах шийдвэр гаргав.
         Хэрэв 1976 онд гаалийн нийт ажилтаны тоо 49,4 хувь нь дээд, тусгай дунд боловсролтой хүмүүс байсан бол 1987 онд нийт ажиллагсад 29,3 хувиар өссөний зэрэгцээ дээд, тусгай дунд боловсролтой ажилтаны эзлэх хувийн жин 74,7 хувь болон өсчээ.
         Зах зээлийн эдийн засаг гаалийн бодлогын шинэчлэл /1990 оноос хойш/ Гаалийн тэмдэг МУ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж, зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн үеэс гаалийн бодлогыг шинээр тодорхойлох, гаалийн эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх шаардлага урган гарсан. 1991 оны 01 сарын 28-нд Улсын Бага Хурлаас гаалийн хуулийн төслийг боловсруулж тухайн оны 3 сарын 1-нээс эхлэн хэрэгжих болсон. Мөн 1991 оны 6 сарын 21-нд МУ-ын Бага хурлын 45-р тогтоолоор импортын барааны гаалийн татварын тарифыг 15 хувиар тогтоож, шаардлагатай тохиолдолд импортын зарим нэрийн барааг гаалийн татвараас чөлөөлөх, экспортын зарим нэрийн бараанд гаалийн татвар ногдуулах эрхийг  Засгийн газарт олгосон. Төрөөс гаалийн талаар явуулах бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий төр захиргааны төв байгууллага болох Улсын Гаалийн Ерөнхий газрыг Засгийн газрын 1990 оны 10 сарын 19-ний өдрийн 101-р тогтоолоор Засгийн газрын дэргэд байгуулав. Ийнхүү шинэ үеийн гаалийн албыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлээд зогсохгүй гаалийн үйл ажиллагаа олон улсын түвшинд яригдах болж, Монгол Улс 1991 онд Дэлхийн Гаалийн Байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсч “Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системийн тухай” олон улсын конвенцид нэгдэн орсон юм. Гадаад худалдаа өргөжихийн хирээр гаалийн бодлогод зарим өөрчлөлт оруулах бодит шаардлага бий болсон. Ингэхдээ 1996 оны 5 сарын 16-нд Монгол Улсын Гаалийн тухай хууль болон Гаалийн тарифын тухай хууль, эдгээр хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол гаргасан юм.
МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ
         Гааль, эдийн засгийн дээд сургуульд гаалийн удирдлага мэргэжил эзэмшигч нь 85 кредит цагийн хичээл судлан, 2.5 жил суралцаж бакалаврын зэрэгтэй төгсөнө.

         Мэргэжил эзэмшигч нь гааль, гаалийн зуучлал, гадаад худалдаа эрхлэгч бизнесийн байгууллагад ажиллах мэдлэг, чадвар эзэмшсэн байх тул мэргэжлийн зориулалт нь дээрх байгууллагын хэрэгцээг хангахад чиглэсэн байна.

МЭРГЭЖИЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
          МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИГЧ НЬ:
                 
 •- Менеджментийн онолын мэдлэгтэй болсон байна.
•- Гаалийн менеджтентийн онцлогийг судлаж мэдсэн байна.
•- Байгууллагын хөгжлийн стратеги, зорилт, чиг vvргийг тодорхойлох аргыг эзэмшиж, тэдгээрийг хэрэгжvvлэх чадвар олсон байна.
•- Байгууллагын аль нэг нэгжийг удирдах,удирдлага зохион байгуулалтын асуудлаар шийдвэр гаргах  чадвартай байна,
•- Гаалийн бодлого, гадаад худалдааны эдийн засгийн асуудлыг онолын тvвшинд мэдэж, гааль, гадаад худалдаа /олон улсын  худалдааны / практик ажиллагааны vндсийг мэдсэн байна.
•- Бvтээлч сэтгэлгээтэй, шинийг тэдрэх чадвартай, хамт олны дунд зөв уур амьсгал бvрдvvлэгч, мэргэжлийн гадаад хэлний яриа, бичгийн чадвартай, өөрийгөө хөгжvvлэх дадал, зуршил суусан мэргэжилтэн байна.

МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШИХ МЭДЛЭГ
         Мэргэжил эзэмшигч нь тvvнд тавигдах шаардлагыг хангахуйц мэдлэгийг сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлээр авахын зэрэгцээ сонгон мэргэшvvлэх аль нэг хичээлийн сэдвийг тvvний мөн чанар, эрх зvйн орчин, эдийн засгийн агуулга талаас нь гvнзгийрvvлэн судлаж, тухайн асуудлаар мэргэшсэн байна.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
        Олон улсын хамтын ажиллагааны нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм, хэмжээ, зарчмыг хүндэтгэх явдал нь Монголын гаалийн эрхэм дээд зорилгын салшгүй хэсэг мөн билээ.
        Монгол Улс зах зээлд шилжих шилжилтийн үед буюу 1991 онд Гаалийн шинэ хууль батлагдсанаар гаалийн бодлогод зарчмын өөрчлөлт гарч, Монгол Улсын тусгаар тогтнол, эрх ашиг, үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах, гадаад улстай худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх асуудлыг зорилтоо болгосон үед Дэлхийн гаалийн байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсч, улмаар "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай" олон улсын Конвенцид нэгдэн орсон явдал нь олон улсын тавцан дээр манай орон, тухайлан монголын гаалийн албаны эзлэх байр суурийг өндөрт өргөж, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өргөн бололцоо нээж өгсөн юм.     
        Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орны хувьд монголын гаалийн алба нь бусад гишүүн орны эдийн засгийн нандин туршлагатай танилцахын зэррэгцээ олон орны гаалийн системийг цомтгон эмхлэх асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх бололцоотой болсон юм. Ийнхүү энэ хугацаанд Дэлхийн гаалийн байгууллагын чуулганы 75/76-101/102, 105/106 дугаар хуралдаан, Бүс нутгийн гаалийн дарга нарын 7 удаагийн Бага хурал, Бүс нутгийн холбоо баригч нарын 3 удаагийн уулзалт, гаалийн зөрчлийн талаар холбоо баригч нарын 6 удаагийн уулзалтад тус тус оролцож ирлээ.   
        Дэлхийн гаалийн байгууллагаас гаргаж буй баримт бичиг, зөвлөмж, аргачлалын дагуу гаалийн арга ажиллагааг боловсронгуй болгох замаар гадаад худалдаанд оролцогчдод гаалийн таатай орчин бүрдүүлэх бололцоог хангах зорилгоор өнөөгийн шатанд олон ажил хийсний дотор “ТИР карней ашиглан дамжин өнгөрөх горимоор барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай “НүБ-ын конвенц, “Барааг хилээр түр хугацаагаар нэвтрүүлэх тухай” Стамбулын конвенцид Монгол Улс нэгдэн орохтой холбогдуулан эдгээр конвенциудыг орчуулах, судалгаа хийх, санал боловсруулах ажлыг зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барьж шийдвэрлүүллээ. Мөн “Гаалийн бүрдүүлэлтийн горимыг уялдуулах, хялбарчлах тухай” Киотогийн конвенцийн шинэчилсэн хувилбарыг бүх хавсралтын хамт Монгол хэлнээ орчуулж, гаальчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гаалийн холбогдолтой олон улсын 14 конвенцийг эмхэтгэн хэвлүүлэв.
        Монголын гаалийн байгууллагын гадаад бодлогод баримтлагдаж буй зарчмын асуудал нь гадаад харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх, нэн тэргүүнд хөрш хоёр орны гаалийн байгууллагатай үйл ажиллагаагаа зохицуулах, гаалийн хяналт, шалгалттай холбогдол бүхий дүрэм, журмыг ойртуулах явдал юм. 
        Өнөөдрийн байдлаар дор дурдсан улсуудтай "Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай" Засгийн газар хоорондын хоёр талын хэлэлцээр байгуулаад байна.
 үүнд: 
1. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /Москва, 1993.1.20/
2. Гаалийн асуудлаар ха мтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /Улаанбаатар, 1993.9.7/
3. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /Улаанбаатар, 1993.7.28/
4. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /Будапешт, 1995.9.22/
5. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /Гонконг, 1996.6.19/
6. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /Улаанбаатар, 1997.5.13/
7. Гаалийн байгууллага хооронд захиргааны шугамаар харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Меморандум /Лондон, 1998.1.20/
8. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /Алма-Ата, 1998.3.12/
9. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /Прага, 1998.11.13/
10. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /Софи, 1999.5.20/
11. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /Улаанбаатар, 1999.9.28/
12. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНС Вьетнам Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /Ханой, 2002.10.03/
13. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Украин Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /Улаанбаатар, 2002.10.10/
14. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр /Бишкек, 2004.03.01/
       Хэлэлцээрүүдийн гол агуулгын нийтлэг шинж нь хар тамхи, сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох асуудлаар хэрхэн хамтран ажиллах тухай зарчмуудыг тодорхойлж, гаалийн хууль тогтоомж, түүний зөрчлийн талаар мэдээ, мэдээлэл харилцан солилцох гаалийн хяналт, шалгалтад шаардлагатай техник хэрэгслийн туслалцаа үзүүлэхэд оршино.
        Эдгээр Хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор тухайлсан зарим асуудлыг хэрхэн гүйцэтгэх талаар тодорхой тусгасан гаалийн байгууллага хоорондын Протокол байгуулж, хоёр талын холбоо баригч нарыг томилсон нь асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн явдал юм.
        Өнгөрсөн хугацаанд бусад оронтой хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор манай гаалийн төлөөлөгчид хөрш хоёр орноос гадна Солонгос, Их Британи, Умард Ирландын Вант Улс, Гонконг, АНУ, Шри Ланка, Тайланд, Унгар зэрэг 20 гаруй улсад албан ёсны айлчлал хийж, Япон, Австрали, Америк, Малайз, Тайвань, Мальдив, Филиппин, Хятад, Тайланд, Унгар, Индонез, Киргиз, Энэтхэг, Швейцар, Турк, Сингапур, Казахстан, Узбекистан зэрэг оронд давхардсан тоогоор 600 гаруй гаалийн ажилтныг курс, семинарт хамруулж, Дэлхийн гаалийн байгууллага, Япон, Солонгос зэрэг орны санхүүжүүлсэн 30 гаруй хурал, зөвлөлгөөнд оролцов. Түүнчлэн 1996 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр ОХУ-ын Гаалийн академид гаалийн 3 ажилтныг /2001оноос-6 ажилтныг/ өдөр-эчнээ хосолсон 3 жилийн сургуульд суралцуулахаар Протокол байгуулсны дүнд одоогийн байдлаар 20 байцаагч төгсч, 8 байцаагч сурч байгаа бөгөөд ОХУ-ын гаалийн академид “Гаалийн байгууллагын шинэчлэлийн нөхцөлд ажилтан албан хаагчдын мэргэшлийн хөгжлийг боловсронгуй болгох нь” сэдвээр 1 хүн дэд докторын зэрэг хамгааллаа. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр АНУ-ын гаалийн байгууллагын экспертүүд гаалийн үнэ, үнэлгээ, бүрдүүлэлтийн дараах аудит, барааны ангилал, тариф, багш нарын давтан сургах чиглэлээр 4 удаагийн сургалт семинарыг зохион байгуулж, нийт 60 гаруй байцаагч нарыг эдгээр сургалтад хамруулав. Монголын гаалийн байгууллагын төлөөлөгчид АНУ-ын гаальд зочилж, 10 байцаагч Детройт хотод гаалийн сургалтад хамрагдлаа.
        Азийн Хөгжлийн Банкны шугамаар Төв Азийн орнуудад хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гаалийн бичиг баримтыг хялбарчлах, уялдуулах, хилийн боомтыг тохижуулах, дамжин өнгөрөх хялбаршуулсан систем бий болгох, мэдээллийн технологийн ололт амжилтын талаар туршлага солилцох, эрсдлийн менежментийг нэвтрүүлэх, бүс нутгийн зөрчлийн мэдээллийн сан үүсгэх, гаалийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирлээ. БНХАУ-ын өрөмч, Шанхай, Казахстаны Алма-Ата, Узбекийн Ташкент, Киргизийн Бишкек, Иссык-Куль, Азербайджаны Баку зэрэг хотуудад зохион байгуулсан 10 удаагийн сургалт семинарт Монголын гаалийн байгууллагын төлөөлөгчид оролцжээ.
        Монгол Улс нээлттэй гадаад бодлого баримталж ирсэн үеэс хойш эдүгээ гадаадын 11 орны гаалийн төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийсний дээр Дэлхийн гаалийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга 1994 онд, ДГБ-ын Уялдуулсан системийн хорооны дарга 1991 онд, үнэлгээний хорооны дарга 1999 онд айлчилж байсан.
        Европын Холбооны "Тасис" хөтөлбөрийн хүрээнд Еврогаальтай хамтран гаалийн менежмент, гаалийн үнэлгээ, барааны ангилал, гарал үүслийн дүрэм, гаалийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сургалтын бодлогын чиглэлээр төсөл хэрэгжүүлж Ирланд, Финланд, Герман улсын гаалийн байгууллагатай хамтран ажиллаж ирэв. Мөн гаалийн мэдээллийн технологийг сайжруулах, хяналт, шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, эрэлч нохойн сургалтын чиглэлээр Австри, Герман, Нидерландын гаалийн байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцоод байна. Түүнчлэн Еврогаалиас хэрэгжүүлж буй төслийн бодит өгөөжийг харагдуулах нэг жишээ бол 5 мянган ам.долларыг Сургалт, судалгааны төв /хуучин нэрээр/- ийн номын санг өргөтгөхөд зориулж тусалсан явдал юм.
        Ийнхүү жилээс жилд өргөжиж буй гадаад харилцааны цар хүрээг улам тэлж, ялангуяа АНУ-ын Олон улсын хамтын ажиллагаа /USAID/, Японы Жайка /JICA/, Солонгосын Коика /KOIKA/зэрэг байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг анхаарахын зэрэгцээ улс орнуудтай хамтран ажиллах чиглэлийг бодлогын хүрээнд тодорхойлох шаардлагатай байна.


 

Ангилал : Гаалийн эрх зүй | Нийтлэсэн : Muusain | Уншисан (338) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ

2007-10-19 08:25

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ
 Гаалийн хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс эхэлж, гаалийн бичиг баримтыг, шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг шалгах, гаалийн болон бусад татварыг ногдуулан барагдуулсаны дараа эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэлх цогцолбор үйл ажиллагааг “Гаалийн бүрдүүлэлт” гэнэ. 
 
Онцгой албан татварын тухай (Шинэчилсэн найруулга)
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь эх орны үйлдвэрийн болон импортоор авсан зарим бараа, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд онцгой албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Онцгой албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Онцгой албан татвар төлөгч
3.1. Энэ хуульд заасан онцгой албан татвар ногдох бараа импортолсон болон дотоодод үйлдвэрлэж борлуулсан, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд онцгой албан татвар төлөгч байна.
4 дүгээр зүйл. Онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагаа
4.1. Дараахь бараанд онцгой албан татвар ногдуулна:

4.1.1. бүх төрлийн согтууруулах ундаа;
4.1.2. бүх төрлийн тамхи;
4.1.3. автобензин, дизелийн түлш;
4.1.4. суудлын автомашин.
4.2. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, ног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна.
5 дугаар зүйл. Онцгой албан татвар ногдуулах биет нэгж
5.1. Энэ хуулийн 4.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:
Д/д  Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

Ангилал : Гаалийн эрх зүй | Нийтлэсэн : Muusain | Уншисан (646) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ГААЛИЙН БОЛОН БУСАД АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

2007-10-19 08:24
ГААЛИЙН БОЛОН БУСАД АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
  "Гаалийн албан татвар" гэж  барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд Гаалийн тарифын тухайхууль болон Гаалийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллагын хурааж авах албан татварыг хэлнэ.
  "Бусад албан татвар" гэж дээрх хуулиас бусад хуульд заасны дагуу татвар төлөгчөөс гаалийн байгууллагын хурааж авах албан татварыг хэлнэ.
   Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн тарифын дагуу гаалийн албан татварыг ногдуулна. Гаалийн татварыг гаалийн үнийг үндэслэн тооцно.
   Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны гаалийн тарифыг Монгол Улсын Их Хурал батална. Шаардлагатай бол УИХ эрх олгосноор ЗГ гаалийн тарифын хувь хэмжээг өөрчилж болно
   Гаалийн тарифын хувь, хэмжээг тогтоох, бууруулах, нэмэгдүүлэх, гаалийн татвараас чөлөөлөхдөө тухайн барааны код, нэр төрлийг " Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" -ийн дагуу заана. 
   Гаалийн татварын бодлогыг боловсруулах, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь хэмжээг оновчтой тогтоох, нэмэгдэл татвар ногдуулахтай холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Гаалийн тарифын орон тооны бус зөвлөл ажиллана.
   Монгол Улсын Засгийн газар Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг тогтоож, дүрмийг батална. Гаалийн тарифын зөвлөлийн үйл ажиллагааг гаалийн асуудал эрхэлсэн  ЗГ-ын гишүүн удирдана.
ГААЛИЙН БОЛОН БУСАД АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
"Гаалийн албан татвар" гэж  барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд Гаалийн тарифын тухайхууль болон Гаалийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллагын хурааж авах албан татварыг хэлнэ.
" Бусад албан татвар " гэж дээрх хуулиас бусад хуульд заасны дагуу татвар төлөгчөөс гаалийн байгууллагын хурааж авах албан татварыг хэлнэ.
Ангилал : Гаалийн эрх зүй | Нийтлэсэн : Muusain | Уншисан (1431) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ

2007-10-19 08:21
ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ
Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлж буй барааг гаалийн зорилгоор шинжилж, тухайн барааны ангиллын кодыг тодорхойлох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг таньж илрүүлэх үндсэн үүрэг бүхий Гаалийн лаборатори МУГЕГ-ын даргын 1996.11.01-ний өдрийн 358 дугаар тушаалаар анх байгуулагдсан.
Монгол Улсын Засгийн газраас “Төрийн захиргааны шинэтгэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны техникийн тусламжтайгаар хэрэгжүүлсэн “Гаалийн лабораторийн техник, тоног төхөөрөмж” төслийн дагуу 750000 ам.долларын үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн, тамхи, нефтийн бүтээгдэхүүн, хар тамхи, тэсрэх бодис болон химийн бодисыг шинжлэх лабораторийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж суурилуулсантай холбогдуулан МУГЕГ-ын даргын 2002.04.25-ны өдрийн 193 дугаар тушаалаар “Гаалийн лаборатори”-ийг “Гаалийн төв лаборатори” болгон өөрчилж, бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.
Тус лаборатори нь 2003 оноос хойш СХҮТ-өөс итгэмжлэгдсэн лабораторийн эрх авч үндэсний болон олон улсын хэмжээнд нэвтэрсэн шинжилгээний арга, аргачлалын дагуу орчин үеийн өндөр нарийвчлал, мэдрэмжтэй багаж төхөөрмжүүдэд тулгуурласан, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаатай нягт уялдаа холбоо бүхий өвөрмөц онцлогтой шинжилгээний ажлуудыг тогтмол гүйцэтгэж, хилийн болон гүний гаалийн байгууллагуудаас дээж, сорьц болгон ирүүлсэн химийн бодис, нефть бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, малын гаралтай түүхий эд, мод, модон бүтээгдэхүүн зэрэг төрөл бүрийн нарийн нийлмэл бүтэцтэй барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу тодорхойлж байна.
Мөн ЦЕГ-ын харъяа УМБГ, ЭЦГ, бусад салбар, хэлтсүүд, ТЕГ, ОБЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд болон харъяа гаалийн газар хороодоос ирүүлсэн 150 гаруй үл мэдэгдэх дээжинд шинжилгээ хийж 46 дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлсэн нь улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах ажилд тодорхой хувь нэмэр оруулж байна.
Шинжилгээнд хамрагдах бараа
№ БТКУС-ийн код Барааны нэр Улсын хилээр нэвтрүүлэх ялгаа
1 Зүйл 22.03-22.08 Бүх төрлийн согтууруулах ундаа Орох, гарах
2 Зүйл 24.02-24.03 Бүх төрлийн тамхи Орох, гарах
3 БТКУС-ийн орох, гарах жагсаалтын дагуу Бүх төрлийн химийн бодис Орох, гарах
4 Бүлэг 44 Мод ба модон эдлэл /экспортын гаалийн татвартайгаас бусад/ Гарах
5 БТКУС-ийн орох, гарах жагсаалтын дагуу Тэмээ, ямааны завод ноос, тэмээний ноосны болон ямааны ноолуурын сэв хялгас  Гарах
ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНИЙН ТАРИФ
№ Шинжилгээ хийгдэх бүтээгдэхүүний нэрс Барааны код Тодорхойлогдох үзүүлэлтүүд Үнэ
/төг/
1 Тамхи, тамхин бүтээгдэхүүн Зүйл: 24.02
24.03 Бохь
Никотин
Чийглэг
Физик үзүүлэлтүүд 11000
25000
5000
2000
2 Хүнсний бүтээгдэхүүн Зүйл: 11.01
17.01 Металлын агуулга
(Pb, Cu, As, Zn, Fe, Hg) 8000 /элемент тус бүр/
3 Этилийн спирт, Архи Зүйл: 22.07
22.08 Хатуулаг
Дүүргэлтийн хэмжээ
Хорт бичил хольцууд 6000
2000
20000
4 Конъяк, Виски Мөр: 2208.20
2208.30 Хатуулаг
Ангилал : Гаалийн эрх зүй | Нийтлэсэн : Muusain | Уншисан (1088) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

ГААЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

2007-10-19 08:20
ГААЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ
        Мэдээллийн Технологийн Хэлтсийн үндсэн зорилго нь Гаалийн Албаны Мэдээллийн Автоматжуулсан Системийг өргөжүүлэн гаалийн байгууллагын дотоод үйл ажиллагааг бүхэлд нь электрон ажиллагаанд шилжүүлж, бусад орны гаалийн Мэдээллийн Технологийн дэвшилтэт технологитой уялдуулан “Цахим Монгол”-ын хөгжилд “Цахим Гааль”-ийг бэлтгэхэд оршино
        Орчин vеийн мэдээллийн технологи, техник хэрэгсэл дээр суурилсан гаалийн байгууллагын дотоод, гадаад болон vндсэн vйл ажиллагааг бvхэлд нь бvрэн автоматжуулан хялбаршуулсан, цахим ажиллагаатай гааль /e-Customs/ бий болгох vндсэн суурь төлөвлөгөөнд монголын гаалийн байгууллагын мэдээллийн технологи, автоматжуулалтын бvрэн систем хэрэгжиж байна.
        Анх НVБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурал /ЮНКТАД/-ын ивээл дор хөгжиж буй орнуудад нэвтрvvлж байсан олон улсын мэдээллийн АСИКУДА системийг 1993-2001 оны хооронд хэрэглэж ирсэн.
        Монгол орны өргөн уудам нутаг, гаалийн байгууллагын байршил зэргээс хамааран энэ системийг өөрчлөн, тохирсон програмыг шинэчлэн буй болгох зорилт тавин ажиллаж өөрсдийн хvч бололцоонд тулгуурлан ГАМАС системийг боловсруулан нэвтрvvлж байна.
       ГАМАС нь техник технологи, програм хангамж, сүлжээ гэсэн 3 үндсэн хэсгээс бүрддэг бөгөөд нийт 64 програм хангамж, гаалийн бүх салбар цэгүүдийг хамарсан, олон улсын гаалийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн систем болсон.
        Гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын мэдээллийн иж бүрэн програм хангамж, дотоод үйл ажиллагааны цаасгүй технологид суурилсан програм /e-Documents, Хүнийн нөөц боловсон хүчний програм, үideo Conference-ийн програм г.м/, гадаад e-Customs –ийн хүрээний програм хангамжууд /e-Mail-ийн систем, Вэб сайт, e-Clearence буюу интернэтээр гаальд мэдүүлэх систем, e-Bank-ийн үйлчилгээ г.м / гэсэн хэсгүүдээс програм хангамж бүрдэж байна.
        Бүх програмууд Windows-ийн орчинд ажилладаг, монгол хэл дээр бичигдсэн учир ашиглахад хялбар болно.
        Сувагчлалын болон агаарын шилэн кабелийн холболт, сансрын бага оврын тоног төхөөрөмж (үSAT), Lease Line, радио модем, дотоод модем, гар утасны богино долгионы холболт зэрэг янз бүрийн техник технологийн шийдлийг ашиглан гаалийн байгууллагын түүхэнд анх удаа мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгосонд ГАМАС-ийн нэг онцлог оршино.
Ангилал : Гаалийн эрх зүй | Нийтлэсэн : Muusain | Уншисан (1273) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

**no title

2007-10-19 08:19
Ангилал : Гаалийн эрх зүй | Нийтлэсэн : Muusain | Уншисан (1149) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

term

2007-10-19 08:15
Нэр томъёоны дагалга
1. A үгүй Gnosis  мэдлэг / грек / бидэнд хүртээгүй мэдлэг гэх нэр томъёог анх гексли гаргажээ.
2. Түшмэд – түшээд мэд / хажууд буюу эрх тэгш байх /
3. Тэнгэр гэх үг хүннү буюу төв азийн нүүдэлчдээс гаралтай үг. Хятадад сүүлд МЭӨ II зуунд орж ирсэн үг. Хятадууд эзэн хаанаа Инь шанын үед Шэньнун буюу бурханы газар эзэмшигч /Божественный земледелец/, хуанди буюу шар эзэн  /Желтый владыка/.
4. Нийгмийн давхрагыг сэтгэгчид авч үзсэн байдал
Египет миссирийн нийгмийн даврага нь
-Фараон / нарны бурхан рагийн элч /
-Язгууртан / цэргийн жанжид /
-Тариачид, гар урчууд
- Боол
5. Платоны онолоор
- Филисофичид
- Цэргийн эрхтнүүд
- Гар урчууд, тариачид
6. Энэтхэгийн филисофид
- Брахман / Мэрэгч, төлөгч буюу санваартан /
- Кшатри / Цэргийн эрхтэн /
- Вайбши / худалдаачид /
- Шудра / боол /
7. Буддын филисофид
- Нярвана
- Асур
- Хүн
- Адгуус
- Бэрд
- Там / чөтгөр /
8. А.Шопенгаурийн филисофиор
- Бусдад сайныг хүсдэг хүн
- Өөрт сайныг хүсдэг хүн
- Бусдад мууг хүсдэг хүн
9. Монголчуудын филисофиор
- Тэнгэрийн ёс
- Хүмүүний ёс
- Адгуусын ёс
- Адын ёс
10.  Тангун / солонгос / тэнно / япон /, тангу, танго / авсралийн полинезуудын хэлнээс авч үзвэл Монголын тэнгэрийн хүү гэсэн утга бөгөөд эзэн хаан ажээ.
11.  Тануй / танюй / нанхиадын дүрс бичигт гэрлийн хүн гэсэн утгатай.
12.  Денталоги / ёс суртахууны дотоод дахь үнэт, чанар – axia, үүрэг-deon, гэсэн тулгуур ухагдахууны ялган тодорхойлох ёс суртахууны хэм хэмжээ, шаардлага.
13.  Transendere /Lat/ - давж алхах, иммонент зүйлийн оронд, ухамсар танин мэдэхүйн хязгаараас цаана байгаа бүхнийг тэмдэглэсэн нэр томъёо. Өөрөөр  хэлбэл аливаа туйлын гэж ойлгох нь утгагүйн үзэл гэж хэлж болно. Кантын филисофиос харна уу? 
14.  Absolutus /Lat/-хувьрашгүй, хөдөлшгүй, хязгааргүй, мөнх, туйлын төгс гэх зүйлийг базан тэмдэглэсэн нэр томъёо. Туйлын зүйлийг хэлдэг.
15.  Piori /Lat/-  угаас энхлэг, туршлагаас өмнө, түүнээс үл шалтгаалан бий болсон ухамсарт эхээсээ бий болсон мэдлэгийг тэмдэглэсэн филисофи нэр томъёо.
16.  Великая яса- Их ёс, буюу Их засаг
17.  Спинозийн филисофи- оюунаар танин мэдсэн ертөнцийн бодит байдал нь мэдрэхгүйгээр танин мэдсэн ертөнцийн харанхуйгаас эрс өөр хэмээх үзэл
18.  Ард түмэн- Монгол үгийн гарвал нь Чингэс хааны үед түмтийн ноёд нь миний ард түмэн иргэн, Түмэн өрх, түмэн цэрэг байна гэсэн үгнээс гаралтай.
19.  Абстракт- хийсвэрлэх
20.  Постулат- нотолгоо, шаардах, болзол тавих
21.   jurisprudent - хуульч
22.  Цезаризм - эртний Ромын Цезарийн нэрээр нэрлэглэгдсэн дарангуйлах ёс
23.  Деспотизм – ихэвчлэн ганц хүний эзэрхийлэх ёс / дорнын деспотизм /
24.  Теократ төр - Шашинт төрийн хуваарьгүй засаглал
25.  Корпоратизм – Бизнессийн томоохон бүлэглэлүүдийн засаглал, Муссолинч маягийн төр, нийтийн төр, төлөвлөгөөт төр ч гэх нь бий.
26.  Патернализм – Эцгийн эрхт төр / ёс /, эцгийн ивээлт төр
27.  Социал демократ – Буянлаг төрийн үзэл
28.  Утопи - Үл гүйцэлдэх үзэл
29.  Кортес – Испанийн Парламент
30.  Неологизм – Шинэ утга илэрхийлэх
31.  Whig- хаант ёсны эсрэг зогсогчид / дундад зууны үеийн /
32.  Status quo- статус кво, байр суурь
33.  Апартейзм – Арьс өнгөөр ялгаварлах үзэл, тус тусдаа амьдрах гэсэн Африк гаралтай үг
34.  Капитализм – хөрөнгөт нийгэм, К.Маркс энэхүү нэр томъёог бий болгосон байдаг нь сонирхолтой
35.  Гедонизм – Hedonism сэтгэл ханамжийг голчилдог үзэл
36.  Либертинизм – libertinism ёс суртахуунгүй амьдралын хэв маяг   
37.  Индивидуализм – Individualism хувь хүнийг дээдлэх үзэл
38.  Welfare state – Өрнөдийн буянлаг төрийн үзэл, их татвар, их нийгмийн халамж хэмээх үзэл
39.   ГОП – GOP / Grand old party / Бүгд найрамдах нам
40.  Тао – Арга, билгийн ухаан, Лаозын / Лао цзы / боловсруулсан үзэл, Инь, Ян гэх нь бий.
41.  Радикал – Хувьсгалч шинж
42.  Рыцар – Хөлөг баатар
43.  Теологи – Шашны номлол, Шашны шинжлэх ухаан
44.  Схоластик – Бясалгач, номлогч
45.  Гуманизм – Хүнийг дээдэлсэн соёлын үзэгдлүүд
46.  Рационализм – Оюун ухааныг дээдлэх үзэл
47.  Мистицизм – Мухар харанхуй сүсэг бишрэл
48.  Протестант сект – Шашны нэг урсгал чиглэл
49.  l`etat, c` est moi – би бол төр
50.  Протолиберал- хэлбэржиж амжаагүй байгаа анхны үзэл
51.  Аэропэжитик – Areopagus, Эртний Афины язгууртны зөвлөл
52.  Пресбатерианчууд – гол төлөв Шотландад байх протестант сүм хийдийн гишүүд
53.  Анабаптистууд – XVI зууны үеийн Протестант шашны урсгал
54.  Англикан – Англи дахь Христийн шашны нэг урсгал
55.  Күакэрчүүд – Хүмүүс адилхан гэсэн үзэлтэй, Найз нөхдийн холбоо хэмээх нэртэй Христийн шашны урсгал
56.  Синагог – Жүүдүүдийн мөргөлийн газар
57.  Физиократ – Physis-байгаль, kratos-засаглал хэмээх үгнүүдээс гаралтай. Байгалийн хуулийн онол
58.  Тоталитар засаглал -  Фашист, Коммунист засаглал
59.  Монархи – нэг хүний засаг
60.  Олигархи – Цөөнхийн засаг
61.  Аристократи – шилдгүүдийн засаглал
62.  Феминист  -  эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх үзэл санаа, хөдөлгөөн
63.  Утилитари – Ангийг дээдлэх үзэл, төр засаг аль болох их хүнд, аль болох их аз жаргал хэмээх үзэл
64.  Abolitionist movement – боолчлолыг устгах хөдөлгөөн
65.  Миссионэр- нэг шашныг өөр газар сурталчлах зорилготой лам
66.  Инстинкт – зөн билэг
67.  Common law – Английн түүхэн дэх Парламентаас өмнөх зан заншлын хууль
68.  Justice – Зүй ёс
69.  Спектидизм – Аливаа зүйлд эргэлзэж болно хэмээх филисофи үзэл
70.  Стэйтизм - Үндсэрхэг үзэл
71.  Хаос – Эмх замбараагүй гэсэн утгатай үг
72.  Метафизик – Оршихуйн мөн чанарыг авч үздэг филисофи үзэл
73.  Анархи – засаггүй төрийн үзэл, үл засаглахуйн үзэл
74.  Догм - Үзэл баримтлалаа өөрчилдөггүй 
75.  Коммунитарианчууд –Өрнөдийн соёл хувь хүн дээр хэт төвлөрсөн байна. Иймд нийтийн эрх ашгийг харгалздаг болъё гэсэн уриаг гаргасан хүмүүс
76.  Универсализм – түгээмэл чанар, төгс чанар / төгс гэхээсээ илүү түгээмэл нь зүй юм /
77.  Аскетик – Өөрийнхөө хэрэгцээг хязгаарлаж, хатамжлах маягаар амьдрагч
78.  Синерги – хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хүч, энерги, амжилт
79.  Жим кроугийн хууль – 1960 он хүртэлх АНУ-ын өмнөд мужуудад байсан хар арьстнуудыг ялгаварлах бодлого, хар арьстнуудын иргэний эрхийн эсрэг хууль байсан
80.  Пэрфэкционист- Улам төгс болгох гэсэн утгатай
81.  Нийтийн тосгоны филисофи – Хиллари Родман Клинтоны гаргасан хүүхдийг төр хүмүүжүүлэх ёстой хэмээх үзэл
82.  Ханукахын баяр – МЭӨ 165 онд Иурисалимд сүм босгосонд зориулсан 11-12-р сард тэмдэглэдэг жүүдүүдийн баяр
83.  НААКП – NAACP- National Association for Advancement of colored people, өнгөт арьстнуудын хөгжлийн төлөөх үндэсний холбоо
84.  Юстинианы хууль – Ромын эртний хууль, corpus juris civils
85.  Хаммурапи хууль – МЭӨ 1750 онд нас барсан Вавилоны хааны үед үйлчилж байсан хууль
86.  Ликург – Эртний Грекийн хот улс Спартын хуульч
87.  Солон хууль – МЭӨ 638-558 оны үед амьдарч байсан Афины төрийн зүтгэлтэн, түүний боловсруулсан хууль
88.  Хүнийсгэл – Марксизмийн нэр томъёо, өөрт нь хамааралтай байсан ямар нэг зүйл дайсагнасан, хамааралгүй, өөр зүйл болж хувирахыг илэрхийлдэг
89.  Антропологи – Хүн судлал
90.  Модуль хүн – Антропологич Эрнэст Жэллнэрийн филисофи, янз бүрийн шинжийг агуулсан хүн
Ангилал : Татварын эрх зүй | Нийтлэсэн : Muusain | Уншисан (230) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй