Маяадаа бичсэн захидал цуврал хоёр
Амьдрал гэгч гашуудлын ертөнцийг гэрэлтүүлж, хүч нэмж байгаа гэгээн хайрын эзэн чамдаа дурлалд бялуурсан үерхэлийн удаах ойн өдрийн мэндийг хүргэе!
Найз нь чамтайгаа гүн зовлонгийн орчлонгоос гар гараа барилцаад хайрын нандин барилдлагаар гарсан билээ.
Хайр нь чамтайгаа учирсандаа баярлаж явдаг юм шүү. Дэндүү их баряладаг.
Бид бие биендээ хайртайгаа мэдээд 2-хон сар болж буй боловч аль хэдүйн амьдралаа холбосон ханиуд шиг л хамтдаа амьдарч, ээж, аавтай чинь танилцаж, танайд айлчилж, одоо дарханд ах, эгчтэй чинь танилцаж байхдаа энэхүү захиаг бичиж сууна.
Санаж байна уу? Ахаа, ахаа гээд яг жилийн өмнө л уулздаг байж билээ. Манай гэрийн гадаа хорооныхонтой ирчээд шөнөжин биедээ лекц уншиж, онигоо ярилцан, хотын төв замын голд бүжиглэдэг байснаа санаж байна уу?
Чи бидэн хоёр бие биедээ хайртайгаа ч мэдэлгүй, өр зүрхнийхээ дуудлагаар үргэлж хамтдаа хоолонд ордог байсныг? Хүн болгон биднийг үерхдэг талаар ярихад инээд хүрэх шиг болж ах дүүгийн хооронд дурлал гэж байдаггүй юм гэх мэтээр тайлбарлаж, өөрсдөө ч тэгж бодож явснаа санаж байна уу? Тэр үе бидний хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байж билээ. / одоо ч бид хоёр үргэлж жаргалтай байгаа / Чиний төрсөн өдрөөр Пагматай нийлээд бэлэг сонгох гээд үхтлээ хорооллын дэлгүүр хэсэж хоёрын хоёр цамц худалдан авах гээд зөрүүдлэн маргалдан байж авч билээ. Тэр орой Пагмагийн та Маяатай үерхээч гэсэн асуултанд огтхон ч үгүй, хэзээ ч үгүй хэмээн юу ч бодолгүй хариулж сууснаа бодохоор инээд ч хүрэх шиг.
Энэ бүхэн хувь төөрөг ч юм шиг. Хайр нь чамдаа ярьж байсандаа / ах байх үедээ / 6 сард би заяаныхаа ханьтайгаа учирна гэж.
Тиймээ тэр ламын хэлдгээр би үнэхээр 6 сард чамтайгаа хайрын учирлаар учирч, зүрх сэтгэлээ гагнасан билээ. Өглөө болгон орноосоо өндийхдөө энэ бүхэн зүүд биш байгаа, үнэн гэж үү? Би Хайртайгаа учирсан гэж үү? Гэж баярлаж, нөгөө талаараа айж босдог. Гэвч энэ бүхэн хайр, хайранд буруу байна гэж үү? Хэмээн өөрийгөө зоригжуулдаг. Хамгаас хайртай найз нар минь, дүү нар минь чамд ухаангүй дурласныг мэдсээр байж чамдаа хайртай болоход энэ бүхэн хайр, хайр учраас буруу байхгүй хэмээн үргэлж бодон найз нөхдийнхөө өөдөөс эгцэлж хардаг байж билээ.
Тиймээ!
Өнчин дэрэн дээр нойр хулжин , гунихарч явахад минь, бүхнийг тэтгэх инээдээрээ намайгаа сэрээн аз жаргал бэлэглэсэн чамдаа хичнээн их хайртайгаа өөрөө ч мэдэхгүй юм.
Гэхдээ зөвхөн жаргалт орчлон юутай гайхалтай вэ? Хэмээн гашуудплын хур борооны манан хөөхдөө чамдаа хайртайгаа үргэлж мэдэрдэг юм шүү. Өглөө босохоос орой унтах хүртэл чамайгаа бодон байхдаа би чамдаа хайртай хэмээн чанга орилмоор санагддаг. Тиймээ би чамдаа хайртай!
Мөрөөдлийн ариухан зурвас
Аз жаргалд хөтлөгдөхөд
Ирээдүйн гэрэлт өдрүүд
Цэнгэл баяртай угтана
Эгэлгүй төрсөн хайрынхаа
Цэцэг дэлбээлсэн дурлалыг
Энэ л биеэрээ хамгаалах
Ганцхан миний хайраа
Би чамдаа хайртай