\ Right to know

Архив : 2007 - 07

Бичлэгийн тоо : 10 | Дэлгэцэнд : 1-8

jinhene hair

2007-07-28 20:00
hairiin mandald jiguurlen yavaa buhen enehuu bodroliig mini unshaad negiig bodoh biz!
haa saigui zovlon shanalald avtsan humuus nadtai taaraldana. tedniig haraad amidral gegch gunigiin dalai met tosooloh bolovch tedgeer humuusiig jinhene hairtai uchraagui yum bna hemeen negen odor bi bodoj bilee. ene hairiin gashuun unen! unen ug yamagt gashuun bdag shig ta buhniig nigilist bdlaar uguisgsen bol uuchlaarai!
    amidral hair deer togtdog uu? eshul.. hemeeh ene l asuultand hariulah gej olon olon humuus zuun zuun jil margaldsan bilee! gevch amidral hair deer togtdog! zarim negen sudlaach amidral hariltsaan deer togtdog hemeen bichsen bdag ene ni undeslelgui met. uchir ni hun busad humuustei haritsaj bgaa ni unen heregtei hair yum shuu dee. XX zuunii uyes materlist onol delgerseneer hairiin tuhai uzel handlaga oorchlogdon avah ogohiin haritsaag bii bolgoson bdag. amidral ter chigeeree enehuu hariltsaa bolson bdag aav ni huugee oor shigee bolgoh gej ugend ni oruulah gej zahiran tushaana huuhduudiinhee omnoos ali surguulid yamar mergejleer orhoo shiidne ene bugd chmaig osgosnii hariud chi minii ugend oroh yostoi gesen huurmag ugeer loozon bolgono
Ангилал : Хайрын өгүүллэгүүд | Нийтлэсэн : **no name | Уншисан (367) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Huuli zuin surguuli

2007-07-10 14:41
ИТГЭЛЭЭР ШҮТЛЭЛЦСЭН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ МИНУ

 

Их Монголын хаан индэр

Эхэс дээдсийн ариун өлгий

Ирээдүй цамын нандин шүтээн

Энэ л миний эрдмийн өргөө

            Дахилт:           Эх орон минь миний мөнхийн хүслэн

                                    Эрдмийн жигүүр минь миний сургууль

Учрал бүхэндээ баяртай золгоод

Ууган сургуульдаа хайраар бялхаад

Их засгаа эрхэм болгоод

Эгэлгүй бүхнийг дээдлэн хүндэлсэн

Оюун бодлын охийг чуулуулж

Онч мэргэн сургаалиар төлөвшөөд

Хуульчийн нандин ёсоо эрхэмлэсэн

Хууль зүйн сургууль мөнхийн дуудлагатай

Судалгаа, шинжилгээ гэгээрэл эрмүүнтэй

Сурсан мэдсэн нь сэтгэлд өегтэй

Хичээл номондоо шамдан суралцсан

Хичээнгүй хөдөлмөрч оюутан цаг мину

Түмэн ардынхаа хайраар бүтээгдсэн

Түшиг заяат босоо хийморьтой

Эрдмийн орд Их засаг мину

Эх орончдын алтан хоймор мину

Тэнгэр баганадсан тавилангаар тэгшитгэсэн

Тэлмэн сарантай орчлонг гэгээрүүлсэн

Уулсын шүтээн өвгөдөө дээдэлсэн

Увьдаст багш нар ухаантай золгуулсан

Дахилт:           Эх орон минь миний мөнхийн хүслэн

                                    Эрдмийн жигүүр минь миний сургууль

            Их засагийн минь сүлд өршөө!!!

                                    2007 оны 04-р сарын 04-нд

клубуудын нэгдсэн уулзалт дээр зохиов.
Ангилал : Миний шүлгүүд | Нийтлэсэн : **no name | Уншисан (867) | Сэтгэгдэл ( 12 ) | Дэлгэрэнгүй

Zahidal hoyr

2007-07-10 14:40
Захидал

Сар, нарыг унтуулан сэрээсэн саадгүй орчлонгийн үзэсгэлэн гоо, үүлгүй тэнгэрийн дурлалын бурхан үнэнч сэтгэл чамдаа хэзээ ч мартагдахгүй итгэлээ, хэлбэрт захирагдах цаасан дээр буулгасан энэхүү захидалыг унших өдрийн мэнд хүргэе!

Өдөр, хоногийг өнжин, өмөг бардам сэтгэлээ эргэн санагалзан хүлээсээр амьдралын баяр, гуниг хосолсон коктейлгүй, зүрхнийхээ судас бүрээр гүйх нулимс минь уй дагуулан бодолд дарагдсаар л, эсгэрэн хатах нулимстай минь цуг цаг хугацаа өнгөрсөөр л…    

Хэн хэндээ хайртай байсан хэрнээ хэзээ ч бүтэхгүй дурлал гэж байдаг юм, хэн хэнийгээ хүсэн мөрөөдөх хэрнээ хэтэрхий холдох хувь тохиол гэж байдгийг санан чамдаа оюун бодолд хуралдсан огторгуйн тайлагдаагүй нууц хайрын тухай өгүүлэхээр шийдлээ.

Эргүүлгэнд таарсан юмс эргээд эрэг дээрээ гардгүй шиг, сэтгэлд таалагдсан бүсгүй, сэмэрхий аяга шиг харагдах нь ховор бөлгөө. Учрал бүхэндээ хайрлаж, урагшлах бүрийдээ дурлаад байдагсан бол энэ дэлхий юутай жаргалтай байхсан бол. Хэтэрхий их жаргалын дунд хэсэгхэн зовлон амттай байдаг шиг хээгүй энэ хүний амьдрал хэрэггүй хогоор дүүрчээ. Тиймээ найз  нь хэлбэрт захирагддаггүй хайрын тухай өгүүлэх гэж байна. Хүмүүний төөрөн будилдаг тэр ой шигүүд учрыг нь олж хужрыг нь тунгаан чамдаа хязгааргүй жимсний амтыг мэдрүүлэх гэж хурцалсан бодролоо хуваалцъя уу? Хэмээн сууж байна.

Анх чамдаа илгээсэн захидалдаа би чамдаа хайртай гэсэн нандин бөгөөд насан туршийнхаа агуулгыг өгөхдөө эрх чөлөө, энгүй халамжийг хамтад нь бэлэглэж билээ. Хайр гэдэг бие биенээ ойлгож, бие биедээ хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд туслах гүүр байхаас бус тэрхүү хүсэл мөрөөдлийг нь  эрх чөлөөтэй хамтатган өөрийн шунал, сувдаг сэтгэлийнхээ шоронд хийчэхээд түлхүүрийг нь устгачихдаг тийм заншил биш. Хайр гэдэг бие биенээ халамжлан, бие биенээ энхрийлэхээс бус сексийн донтолд автагдан үрийн зулай бүтээчихээд эргээгээд хөлсний алуурчин абортод захиалга өгөн эрүүл мэндээрээ хохирдог тийм хохирол ч биш. Хайр гэдэг бие биедээ итгэн, бие биедээ эрмүүн хүслээр жигүүрлэсэн жаргалын диваажин бүтээх бурханлиг сэтгэлийг хэлдэг юм. Хайр гэдэг хэнд ч өгөөгүй ариухан үany хайрын хэл гээч агуу урлагийн гайхамшигаар илэрхийлдэг илэрхийлэлийг хэлдэг юм. Хайр гэдэг хөгжилтэй, хөөртэй цаг үес бүхнээ дурсаж, зовлон зүдгүүрийг хамтдаа давах хамтатгалыг хэлдэг юм.
Ангилал : Хайрын өгүүллэгүүд | Нийтлэсэн : **no name | Уншисан (286) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Zahidal neg

2007-07-10 14:37
Захидал

Зүрхнээс ундран гарах сэтгэлийн үгсээ урсгасан энэ захидалыг унших өдрийн мэндийг хүргэе!

                Жаргалдаа ташууран алдаж, эндэж явсан гэнэхэн насны минь дуудлага, анхны алтанхан дурсамж минь болсон өнгөрсөн үе чамдаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсье!

                Өнгөрсөн хоёр жил бидний хувьд зүсэр бороонд урсах нулимс, зүүд зэрэглээнд учрах үлгэр мэт гайхах, харамсах, туршлагажих тийм л он жилүүд байлаа. Хав харанхуй орчлонд гар гараасаа барилцан бүдрэх үедээ бүдэрч, дүйлэн нисэх үедээ нисч, хэтэрхий их хайрандаа мансууран төөрөөлдсөн, хэнзхэн цэцэг мэт дэлбээгээ нээж ч амжалгүй мөхсөн тийм л он жилүүд байлаа. Хэдий тийм он жилүүдийн нугачаанд нуугдсан ч бидний хайр хөгжил, хөөр, баясал бүхнээр жигүүрлэн дүйлэх хараацай шувуу мсэт түнэр харанхуйн түүдэг гал нь болж цаг хугацааны урсгал болон урссан билээ. Гудамжаар хөтлөлцөн бусдыг харчих вий хмээн ичингүйрэн зугаалсан алхаа бүхэн минь дуусашгүй их хайрын түүдэг галаа дундрашгүй хагацлын далай руу чиглүүлэн явснаа бидэн хоёр яахан мэдэх билээ дээ. Анхны үерхэл, анхны үнсэлт гээд амьдралд амссан мэдрэмж бүхэн оюун бодролд минь хэзээч мартагдашгүй дурсамжуудын хаан нь болон эзэгнэж байх шиг.

                Гэвч одоо алдаа, онооны зүрх сэтгэлийн дэнсээ дэнслүүлэн хайрын шударга үнэний шүүхийн өмнө чамдаа энэхүү захиаг бичиж сууна.

                Бидэн хоёр жаахан байждээ! Улаан сарнайн дэлбээгээр хүрээлэн чимэглэсэн дурлалын нахиагаа усалж, ундаалж, халамжилж ч чадаагүй бидэн хоёр жаахан байж. Хэн хэнийхээ дээр гарч бие биенээ өмчлөн захирах гэсэн тэр л сувдаг сэтгэлүүд минь жаахан байж. Хэрүүл уруулаар хөөцөлдөж, зөрүүдлэн жаргаж үзээгүй үерхэлийн зулаа хамтдаа унтраасан тэр л храктерууд минь жаахан байж.

                             
Ангилал : Хайрын өгүүллэгүүд | Нийтлэсэн : **no name | Уншисан (300) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Сүүлчийн дурлалын буухиа

2007-07-10 14:17
Сүүлчийн дурлалын буухиа

Хайрын буухиа намар цагийн нарлаг өдрүүдэд зүрхэнд орших шуудангийн хайрцганд минь ирэх шиг. Баяр жаргал хосолсон дурлалын зугаа цэнгэлд зуу дахин эзэнтэй байсан ч, зуурдын зовлон ирэхэд зөвхөн тэр минь сэтгэлийн аялгууг хөглөх шиг. Итгэлээ өвөртөлсөн жуулчны сүүлчийн буухиа хайрын агуулахад минь аялах мэт санагдахад. Үгүй ээ энэ чинь юу л болоод байнадаа. Хамгаас илүү үнэнч, хамгаас илүү шударга, хамгаас илүү хайртай гэх миний сэтгэл анхны цас шиг цав цагаанхан, шив шинэхэн бүсгүйг хараад байх шиг. Баагий амьдралдаа баримтлах алтанхан зарчмаа зөрчин гэм хийгээгүй гэмтэн, гэмээ цайруулах ялтан мэт өөрийгөө буруу шааж гуниг дагуулсан бодролд автан сууна.

Жил бүр оюутнууд гэрээс өгсөн хэдэн төгрөгөө хямгадан өдрийн цайгаа ч ууж чадалгүй өлмөн зэлмэн явсаар урлагийн наадам хэмээх бичигдээгүй хуулийн татвараа төлж, авъяас бүгдээ дайчлан шинийг сурч, шинийг эрэлхийлсээр дээд курсын таньдаг ах, эгч нараа гуйн дуу, бүжиг, шүлэг гээд урлагийн сургуульд морилсон аятай мэргэжлийн хичээлийн албан бус кредит авна. Зарим нэг жаахан хөлжүүхэн анги нь мэргэжлийн дуучин, жүжигчин, урлагийн сургуулийн оюутнуудаар бэлдүүлэн шилдгийн шилдэг бүлгийн төлөөх халуухан тэмцлээ эхлүүлнэ. Тэр л уламжлалын дагуу их сургуулийн босгыг дөнгөж алхасан хүүхдүүд учраа олохгүй хий дэмий л багшийнхаа царайг харуулдан сууна. Сүүгий их сургуульд отгон ангийн дарга болоод ч тэр үү? энэ их манан дунд төөрөн будилж яахаа ч мэдэхгүй эргэлзэн тээнэгэлзсээр дээд курсынхаа Баагийг гуйн бүжиг заалгуулахаар боллоо. Сүүгий: за ямар ч байсан бүжиг заах хүнээ олчихлоо гэж битүүхэн баярлан ангидаа Баагийтай хамт орж ирээд. “Ангийхан сонсож байгаарай манай сургуулийн дээд курсын ах маань байгаа юм өнөөдрөөс эхлээд бидэнд бүжиг заахаар болсон үгэнд нь сайн ороорой гэлээ.” Баагий ч санаачлагыг гартаа аван: “за бүжгэнд орох хүүхдүүд нь гараад зогсоодохдоо өнөөдөр чөлөөт бүжиг заана дараана цэнгээнт бүжиг заана” гээд үлдсэн хүүхдүүдийг тараалаа. 2 хоног чөлөөт бүжиг заагаад Баагий өөрийнхөө ангийн улагийн наадмаа бэлдүүлэх гээд Сүүгийд дахин олдсонгүй. Сүүгий ч Баагийд нээх итгээгүй байсан ч тэр үү хашир суун цэнгээнт бүжиг заах хүн олсон байжээ. Ингээд урлагийн наадам ч болж Сүүгийгийн анги нэг юм орсон аятай өнгөрөөлөө. Харин хэргийн эзэн хэнгэрэгийн цохиур Баагийгийн анги 2-рт орох нь тэрээ. Жил бүрийн наадмын дараа ирэх жилийн наадам хол байнадаа хол байна гэдэг шиг хүүхдүүд тайвширч хичээл сурлагандаа шамдах нь тэрээ. Баагий, Сүүгийгийн ангид орохдоо Цээгий гэх даруухан охиныг гайхан хүн ийм дуугүй байх гэж хэмээн дотроо нэгийг бодсоор өнгөрч, удалгүй найзтайгаа хамт очин утасны дугаарыг нь авч, найзаараа мессеж бичүүлэн өөрөө битүүхэндээ сонирхон байснаа: үгүй ээ би чинь яаж байнаа найз охинтой хүн шүү дээ гэж зүрх сэтгэлдээ төмөр шорон аажим аажмаар бүтээсээр ирэх жилтэй золголоо. Сүүгий 2 дахь жилдээ урлагийн наадамд хал үзэн хашир суусан мэт эртнээс бэлдэн, хэдий итгэлийг нь алдсан ч Баагий дээр очин энэ удаад манай ангийг бэлдүүлэх хүн олж өгөөч гэж гуйлаа. Баагий ч татгалзсангүй таньдаг жүжигчнийгээ урин бэлдүүлж Цээгийтэй дахин нүүр тулах боллоо. Энэ удаад Баагий найз охиноосоо салж single болсон бололтой, анги нь урлагийн наадамд дээд курс болохоор орохгүй учир бүхий л хүчээ дайчлан өөрөө бүжиг бэлдүүллээ. Гэхдээ эхнээсээ л өөр байж бүхий л хүүхдүүдийг бүжиглүүлэн шалгаж бяцхан ч гэлээ маш их идэвхитэй хамтлагийг бүрдүүлэв. Цээгий харин нэг мэдэхнээ тэр хамтлагийн эрчим хүч нь болсон байх юм. Баагий юм л болвол Цээгийг урин бүжгээ заан бүр ямар ч шаардлагагүй зүйлд дагуулан явсаар нэг л мэдэхэд түүнд татагдан дасчээ. Удалгүй сургуулийн урлагийн үзлэг боллоо. Хэдий Сүүгийгийн анги сайн байсан боловч тэдэнд энэ удаад аз дутсан бололтой гэхдээ үзэгчдээс өндөр үнэлгээ авсан тэд урам орон хөөрч баярлах нь Баагийгийн сэтгэл дэх өөрийгөө зэмлэх зэмлэлийн ханыг нураалаа. Нэгэн удаа Баагий Цээгий рүү инээдтэй ч юм шиг яриа өдөж буй янзтай. Надад нэг онигоо явуулаач гэсэн мессеж нисгэвэл хариу ирсэнгүй Баагий ч нээх тоосонгүй маргааш нь салбар сургуулийн урлагийн наадмыг шүүж байтал. “Өчигдөр нэгжгүй байлаа. Би нээх онигоо мэддэггүй шүү дээ. Таниар сонин юу байна.” Гэсэн мессеж Джай бүжгийн бөмбөрийн цохилт аятай хурдан хурдан зүрх догдлуулсаар Цээгийгээс ирлээ. Баагий Өө юу байхавдээ урлагийн наадам шүүгээд л байж байна гэж явууллаа. Баагий, Цээгийтэй урлагийн наадмаа шүүхээ мартан аядан утаснаас зүүгдсэн шүүгч болж хувирлаа. Ингээд Баагий, Цээгийтэй мессежээр бие биенээ таних оргилуун их асуултаар булалцаж, түүндээ хариулт аван мессежний найзууд болохоор тохирч, удалгүй хамт кино үзэхээр боллоо. Баагий: маргааш 14 цагаас Тэнгист уулзъя болно биздээ гэхэд Цээгий ч за тэгвэл маргааш уулзатлаа түр баяртай гэсэн хариу мессэжийг хүлээн аваад Баагий тэнгэрт аялах шувуу мэт хөөрөн баясав. Өглөөний наран уулсын цаагуур цухуйхад Баагий аль хэдүйн сэтгэл догдлон босч, хувцасаа индүүдэж, хамаг байдгаараа гоёсоор 14 цагтай уралдан тэнгист очвол тэр хэдүйнээ ирчихсэн байлаа. Түүний зүүсэн цэнхэр ороолт, хар куртка гээд түүний өмссөн хувцас нь түүнийг гайхамшигтай харагдуулж, өөрийн эрхгүй түүний гоо үзэсгэлэнд сэтгэл минь уярах мэт. Анх удаагаа Баагий Тэнгист кино үзэж байгаа болоод ч тэр үү! Сандарч дотроо: “ за даа аягүй бол дотогш орон мэдэхгүй байсаар онигоо болох вий хэмээн болгоожлон алхах мэт”. Ёстой л жинхэнэ гадаадын кино дээр гардаг шиг хэлэх ч үг олдохгүй сайхан байлаа. Кино тараад Баагий уг нь кафед сууж жаахан ярилцъя гэвэл Цээгий одоо хичээлтэй. Би нэг гадаад хэлний сургалтын төвд явдаг юм л даа. Харин тийшээ та хүргээд өгөөч гэлээ. Анхны болзоо хөгжилтэй байдаг шиг Баагийгийн хувьд ч гэсэн юу ярихаа ч мэдэхгүй тээнэгэлзэн явсаар түүнийгээ үдэн гэртээ ирлээ. Баагийд анхны болзоо амжилттай байсныг ч хэлэх үү? Мессежээ үргэлжлүүлэн цувуулсаар л цаг хугацаа ч урссаар л. Нэг удаа Баагий нээрээ драмын театрт маш гоё жүжиг гарч байна лээ. Хамт үзэхгүй юм уу? Гэж асуутал завтай бол үзмээр л байна. Гэхдээ зав гаргахыг бодъё хэмээн их заннаж байгаа ч юм уу? Жаахан үнэд орсон янзтай мессеж ирлээ. Ингээд анхны болзооноосоо хойш даруй 20-иод хоногийн дараа жүжиг үзэх нь тэрээ. За байз мөнгө яаж олох вэ? Ядаж байхад өөрөө өөрийнхөө мөнгийг төлье гэхээр нь билет авсан гээд хэлчихсэн байдаг. Өө нээрээ тэнд нэг тэмцээнтэй гэж байсан гялс ороод түрүүлчихвэл овоо хэдэн төгрөг өгөх байх гэж бодон ортол дурлалын бурхан ивээх мэт тэргүүн байранд ороод 30.000 төгрөг авах нь тэр. Баагий болзсон цагтаа очин Цээгий хүлээж байтал нээх удалгүй Цээгий хүрж ирлээ. Энэ удаад үсээ задгай тавьсан байсан нь зүрхэнд дахин SURPRISE болон будрах шиг. Цээгий, Баагий хоёр жүжиг тараад гэр хүртлээ алхангаа нилээд хөгжилтэй зүйл ярьж, баясалдаж өвлийн тэсгэм хүйтэнд хацрууд маань хөлдөх аядсан ч цааш үгэлжлүүлэн алхсаар бүр Цээгийгийн гэрийн гадаа ирсэн ч байшинг нь жаахан тойрч хорвоогийн бүхий л зүйлсийг шивнэлдэх мэт. Баагий энэ удаад түүнд сайн гэж хэлж зүрхэлсэнгүй Цээгий ч түүний энэ л үгийг хүлээсэн үү? Цааш дахиад жаахан алхъя одоо энэ байрыг тойрвол зүгээр байх гэлээ. Баагий, Цээгий хоёр дахин жаахан алхаж байгаад Баагий одоо орой болчихлоо за сайхан амраарай ингээд ордоо гээд цааш өөрийгөө үгийн сураар ороолгон харууссаар ганцаар алхав. Төдөлгүй тахиа донгодож өглөө ч боллоо. Баагий, Цээгий рүү мессеж явуултал хариу ирсэнгүй, Баагий хэд хэдэн удаа захиа бичсэний эцэст Цээгийгээс “Би хороололд найз нартайгаа уулзаж байна. Дараа мессеж бичье” гэсэн зурвас ирлээ. Үүнээс хойш Цээгий, Баагийгаас хором хормоор хөндийрсөөр л, тэдний хооронд солилцох мессежний тоо алс алсаар цөөрсөөр л.
Ангилал : Хайрын өгүүллэгүүд | Нийтлэсэн : **no name | Уншисан (346) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Маяадаа бичсэн захидал / Mayadaa bichsen zahidal /

2007-07-09 21:51
Маяадаа бичсэн захидал

Сая, сая цэцэгсийн дэлбээгээр хүрээлэгдэх хайрын жаргалт үгсээр хучигдсан энэхүү захидалыг унших өдрийн мэндийг хүргэе!

                Цаг хугацаа гэгч харавсан сум шиг хурдан хэмээн хүн болгон л ярьдаг. Бидний хайр цаг хугацааны эргүүлгэнд харъяалагддаггүй ч юм шиг. Саяхан л үерхэл хэмээх нандин хэлхээнд холбогдож байсан мэт санагдавч яагаад ч юм үерхээд 5, 10, 15 жил болсон мэт бие биедээ тэмүүлэх, бие биенээ өгүйлэх, бие биенээ мэдэх тэр л харилцаанууд аль хэдүйн дэлбээлжээ. Энэ л хайрын дэлбээ маань гэрлэсэн хосууд шиг, аав ээжүүд шиг, ханилсан өвөө, эмээ нар шиг хамгаас бат бөх хайрын гагнаасаар гагнагдан тоосонцороо хаялах болжээ.

Солонгос кинонд гардаг шиг Уба, Уба гэсээр дурладаг охид, залуусыг хараад тэрүүхэндээ шоолдог байлаа. Хэзээ ч бүтэхгүй худал, хуурмагаар зохиол бичих юм даа хэмээн боддог байснаа нуух юун. Харин тэрхүү бодролууд минь үүл болон замхарна гэдгийг би яахан мэдэх билээдээ. Гэхдээ бидний хайр, бусдын хайраас огт өөр гэж би үүрд итгэдэг юм. Нар мандах, нар жаргахад гэрэл гарч, харанхуй болно гэдэгт хүмүүс итгэдэг шиг гүн, гүнзгий итгэдэг.

                Тиймээ бидний хайр өөр! Огт өөр!

Бидний хайр эгэл жирийн шохоорхол бус, бидний хайр бие биенээ харж дурлах харцны хайрууд бус, бидний хайр зүрх сэтгэлийн даслаар бий болсон жинхэнэ хайр! Бидний хайр гаднах төрхөнд анхдагч дурлаагүй, дотоод гоо сайханд дурласан ариухан хайр! Бидний хайр жаргал, зовлон, зан храктеруудаа танилцсан цаг хугацааны хайр! Тийм л учраас бидний хайр мөнхийн хайр!
Ангилал : Хайрын өгүүллэгүүд | Нийтлэсэн : Muusain | Уншисан (348) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Ардчилал чамд бичсэн захидал

2007-07-09 14:38
Ардчилал эрийн цээнд

Ардчилал чамд бичсэн захидал

Ван ямин Нанжин хотын захад салхинд гарчээ. Нөхдийх нь нэг: гэнэт хадан дээр ургасан цэцгийг хараад, тэнгэрийн дор зүрхнээс ангид зүйл үгүй гэдэгсэн. Гэтэл энэ цэцэг бөглүү уулын мухарт өөрөө дэлгэрээд аяндаа гандаж байдаг. Миний зүрхнээс ямарч хамааралгүйгээр шүү дээ. Энэ цэцэг зүрхнээс ангид юм биш үү? гэжээ. Ван ямин: Чамайг цэцгийг олж хараагүй байхад цэцэг ч тэр, чиний зүрх ч тэр адилхан элдвийн хамааралгүй байв. Чамайг цэцгийг харангуут  л өнгө нь хувирч чиний ухамсарт шингэчихэж байна. Иймээс энэ цэцэг, чиний зүрхнээс ангид оршоогүй нь тодорхой байгаа биз? хэмээсэн гэдэг. / Ван ямин 1472-1529 он /

Бидний зүрх сэтгэлд оршин, эрх, эрх чөлөөний гүн бат хөрсөн дээр ургасан хөх яргуй тэртээх хайр, энэрэлээ далдлан нууж, сэтгэлдээ баг өмссөн аймхай, хулчгар нийгмийн хэнээрхэл дунд өөрөө өөрийгөө хайрлах сэтгэлийн очоор мэндэлсэн билээ. Тэртээд сүүмийх Сүхбаатарын хөшөөний дэргэд залуусын дуу хоолой нэгэн зүгт тэмүүлэн, хэлбэргүй дарангуйллын хөшөөт цайзыг нураан, шударга үнэний шүүхийн дэнсийг дэнслүүлэн Социализмын үнэт зүйлсийг шүүгдэгчээр оролцуулан ялж мэндэлсэн билээ. Нярай ардчилалын салхи тэнгэрийн тамгатай Монголын тэлмэн саран болж иргэн бүрийн хуучинсаг үзлийн зүүднээс эрх чөлөөний хонхыг цуурайтуулан сэрээж, хэзээ ч нэгдээгүй дэлхийн нэгдлийг агуулан бүрэлдэж сая, сая хүмүүсийн гайхшралыг дагуулан  мэндэлсэн билээ.

Бага балчир ардчилал алхаж, гишгэж, ярьж сурах гэж мянган мянган хүмүүсийн дургүйцэл, эгдүүцлийг хүргэсэн ч өнөөх итгэлийн очоо өвөртөлсөөр мал, орон сууц мэтээр өмч хувьчлалын анхны алхаагаа хийсээр хөлд орж, цоохор ертөнцийн цонх нь болон алдаж, онож, ухарч, бүдэрч байсан ч бүүдгэр авилгачдын эсрэг хатуухан сөрөн урагшилсаар хөл алдахад эдийн засаг хямарч, инфляци өсөн, улсын үйлдвэрүүд дампуурч, шил шилээ дагасан үнэгүйдэл хаа сайгүй явагдсаар дөнгөн боссон ардчилалыг дахин нэг суулгаж өвдөг шороодуулж, дөнгөлж орхив. Хэдий дөнгөт орчлонгийн хуучинсаг үзэл хагацаагүй байсан ч лебрал хэмээх үгийн сураар гав, гинжээр ороолгосон биеэ чөлөөлж өдгөө эрийн цээнд хүрэн эр бор харцага шиг дүйлэн ниссээр хөх толбот Монголын оюун бодолд ардчилал гэгдэх 8-хан үсэг хэзээ ч үл арилах эрх чөлөөний хадан хясааг босгожээ.  

Цэцэнүүдийн дунд тэнэг явахад цэнгэл жаргал элбэг олдох юм

Тэнэгүүдийн дунд цэцэн явахад тэрнээс илүү зовлон алгадаа

Яаж ч болохгүй залхуу энэ орчлонд яархаа мэдсэн юм бол

яах гэж би эрт төрөө вэ?  хэмээн зарим нэг нь харуусан зүрхэндээ дэлбээлсэн эрх чөлөөний галыг унтраалгүй амиа хүртэл өгч байсан тэр л нийгэмд хэсэг залуус өөр өөрсдийн эрх чөлөөний филисофиор нэгдэн ардчилал, капитализм хэмээх агуу ухагдахууныг судлаж эх орондоо цогцлоон бүтээхийг зорьж билээ.
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтлэсэн : **no name | Уншисан (374) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

Сэрэлт сэрүүлэг

2007-07-05 17:16
Сэрэлт сэрүүлэг

Хаврын шөнө бүүдгэр сарны дэргэд

                Дурсамжийн блюз эгшиглэнэ

Хавдрын бүхэл шархалсан зүрхэнд

                Дурлалын динамит дэлбэрнэ

Үүлэн бор үдшийн туяанаар

                Сексийн сэрлийг сэрээнэ

Үнэндээ тэр л байгал дэлхий

                Сэрүүлэг мэт нар мандуулна

Нүцгэн бүсгүйн талимаарсан харц

                Ичингүйрэн залуусыг ширтэхэд

Нөмөр нөөлгөт хар хүүгийн шунал

                Тачаал болон сувдаглана

Энгэр бараадсан хүүхний хүслэн

                Эрийн цээжийг дэрлэхэд

Эрх чөлөө нь ханхалсан заар

                Эмсийн үзэсгэлэнд мансуурна

Тавирсан биес нойрсон

                Цайны амралтаа авахад

Танхил эр эснүүд нь

                Цангаа тайлахаар уралдана

Өөдгүй хорвоо үүр цайхад

                хайрын диваажинд эхлэхэд

Өмд дотор нойт оргиулан

                зүүдний ертөнцөөс хагацана

сексийн сэрэлт сэрүүлэг

                хүүхэд бүтээх буян ч

сэлгүүцсэн жаалуудын хувьд

                хүн амьны хэрэг

 
Ангилал : Миний шүлгүүд | Нийтлэсэн : **no name | Уншисан (273) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 >